Энд тэнд явахдаа гоёмсог зүйлд нүдээ унагадаг нь эмэгтэй хүний зан юм дагуу даа хө.
Нэгэн бага сургуульд очиж эх орноо танилцуулахдаа авсан зураг. Захирал багшийн өрөөнд цайлахад ийм гоё поднус дээр цайгаа тавьж өгсөн. 12 сар тул шинэ жилийн уур амьсгал оруулсан.
Иймэрхүү зүйлд дуртай нэг багш байдаг гэсэн. Улирлын чанартай агуулгыг нь солиод явдаг гэнэ.
Орж гарсан зочид над шиг ингээд л дуу алдаад л гайхцгаадаг гэнэ.
Гэртээ бол ингэж тавихгүй л дээ. Бөөн залхуу биз дээ? Тэгсэнд орох нээ, номоо уншаад, нэг бол оймсоо нэхээд сууж байсан нь дээр.
Гэснээс оймс нэхэж байгаа, ганц нэг өгөх хүн байна.
Сүүлийн хэд хоног занималдсан зүйл гэвэл энэ. Ягааных нь өрөөснийг өчигдөр дууссан. Их том нэхсэн байлаа гэж. Гэхдээ эзнээ олсон. Хурдан ч юм дөө, нэхээд тавьчихсан байхад.
Ягаан өнгөтэй жижгийг нэхсэн. Бэлэгний уутанд хийгээд бэлдэв. Ирэх долоо хоногт ууж идэх арга хэмжээн дээр нэг хүнд бэлэглэнэ. Дахин хэд хэдийг нэхэх гээд толгойдоо бол зөндөөг нэхчихсэн л байна. Хэ хэ.
За бүгдэд нь амжилт, өөртөө мөн амжилт...
Поднуус ямар гоё юм бэ. Оймснууд бол маш дулаахан бөгөөд эко харагдаж байна.
ReplyDeleteтийм байгаа биз.
Deleteбаярлалаа, дахин нэхсээр л байна.