Уламжлалт бичлэг.
Жил бүр л хүрэлцэн ирэх юм, хөөрхий муу өвлийн өвөө.
Том зулзага хэн гэдэг өвөө ирдгийг мэддэг болсон тул наана нь хүссэн зүйлээ авахуулчихсан. Харин яг ирдэг өдөр нь жижигхээн зүйл бэлдэхээр тохиролцсон. Тэгэхгүй бол өнөөх бага зулзага гайхал чинь хардаад давхичихна шүү дээ.
За хамгийн эгдүүтэй нь бага зулзага. Хайр хүргэнэ ч гэж юүхэв.
За энэ захиа нь. Захиагаа төгсгөхдөө дуусаа, гүйцээ гэж төгсгөөд, инээд хүргээд хаячихаж байгаа юм.
Эртхэн бичиж илгээсэн энэ захианых нь ачаар яар сандарч гүйлгүй бэлгээ бэлдсэн.
Бэлгээ хүсэн хүлээсэн зулзага чинь байхуу цай, жигнэмэг бэлдэж тавив. Шөнөжигнөө сэрвэлзээд унтаагүй ээ, зайлуул. Санта ирж байгаа болов уу? гээд л.
Өглөө нь ердийнхөөсөө 1 цагийн өмнө сэрэв. Яг толгой дээр нь бэлэг нь байдаггүй, уйлаан майлаан болов. Хань ижил сандарч, сэмээрхэн гарч машиныхаа араас бэлдсэн бэлгээ оруулж ирэн, хөшигний ард нуув. Ха ха.
Урд орой нь унтахаар нь оруулж ирнэ дээ гэж байсан чинь унтчихаж, энэ санта эмгэн гуай. Ккк.
Бэлгээ хайгаад, эхэндээ олоогүй хүн чинь уруул ам нь дөрвөлжилж ирээд л уйлав. Цуг хайлцаад, олсныхоо дараагаар задалж үзээд л нүд нь сэргээд ирж байгаа юм. Хи хи.
Сүүлд том зулзагад загнуулсан. Яг дэрнийх нь хажууд тавихгүй бол болохгүй шдээ, гэж. Ирэх жил л марталгүй, унтчихалгүй яг дэрэн дээр нь тавих юм шүү. Ккк
Нэг ийм хөгжилтэйгөөр өвлийн өвөөгөөсөө бэлгээ авлаа бид.
Том зулзага өөрийхөө бэлгийг авчихаад жуумалзаж харагдсан.
Уншигч өвлийн өвөө нар минь бэлэг тараах ажлаа амжилттай давсан биз дээ?
Huurhii mini ingej huurhun zahia bichij beldej baihad chin beleg baihgui bol yilna oo yilna.Minii ohin bodoj bodoj zalhyy ni hureed Santa uvuud daatgachihsan.
ReplyDeleteхэхэ, харин тийм ээ, бид ч сандрав.
Deleteсантад даалгачих чинь бас зүгээр шдээ. санта эмээгийн дуртай зүйл л авагдах бх даа тэ.
Солонго гэж монголоор өөрөө бичсэн юм уу? Хөөрхөн хүүхэд вэ?
ReplyDeleteТийм , өөрөө бичсэн. С үсгээ буруу харуулаад биччихсэн байсан. нэг хэлэх гэснээ сэтгэлийг нь бодоод хэлээгүй, хэхэ. тэгж байгаад хэлж засаж өгнө өө.
Delete