Monday, December 18, 2017

Зураач охин

За бага зулзагынхаа бүтээлээс оруулчих уу?
Аяга угааж буй ээж.
-Ээж ээ, би таныг зурах уу?
-За, гоёор зурна шүү. Яг энэ үед аяга угааж байсан юм.

Юм нэхэж буй ээж.  Аягаа угааж дууссаныхаа дараагаар хальт нэхмэлээ хийж байх үед.
За энэ өөрөө зохиолоо бичээд, ээждээ ярьж өгөхдөө зурсан зураг.

Ганц нэг мундаг зурснаас нь ханандаа хадаад л яваа. Том зулзага харчихаад
-Манайх ямар үзэсгэлэн үү? гэсэн.
-Хүүе, монголд бол өч төчнөөн өргөмжлөл энэ тэр өлгөөд бүр ч эрээн мяраан болно шд. Харин ч би чиний элдэв шагнал урамшууллыг чимээгүйхэн далд хийчихээд л байгаа болохоос.
-Тийм үү? За за дандаа л таны зөв байдаг даа.

Том зулзагын бүтээлээс оруулах гэхээр уурлаад, ичээд байдаг болсоон. Гэртээ өлгөе гэхээр -Надаас мундаг хүн зөндөө байхад, шараа шд.
-Ямар нийтэд харуулах гэж байгаа биш, ээж аав нь л харж баясана шдээ.
-Гэхдээ л...

За уншигч олныхоо үрсэд нь бас урлагийн өндөр амжилт хүсье...

4 comments:

  1. Хөөрхөн юм бэ!
    Зөв шүү, гэрээрээ дүүрэн өлгөж байх! *^^*)
    Багадаа би бас зурдаг байхдаа ичээд бас ер гэрээрээ өлгөдөггүй байсан юм, одоо харин эргээд хартал ямар "мундаг" зурдаг байснаа гайхав! Тэр талаар бүр ор тас мартаж..

    Том охин "нийгмийн" үзэл бодлоос хараат болоод, ичээд байгаа юм уу даа?
    Бусад "мундаг" хүмүүсийн юу гэж бодох хамаагүй гэдгийг ойлгуулбал дээр болов уу..
    Зүгээр л саналаа л хэлсэн юм шүү. : )

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. За, өлгөөд өлгөөд явчихна аа. хэ хэ

    Том харин жаахан хараат байж магад аа. Уг нь жаахан нээлттэй бай гэж хэлээд л байгаа юм.

    Өө зүгээр, хүмүүсийн санал бодлыг сонсоно оо гэж.

    ReplyDelete
  3. Монгол хүүхдүүд үү эсвэл япон хүүхдүүд үү?

    Зургийн хувьд гоё зуржээ. Респект.

    ReplyDelete