Monday, December 04, 2017

Идэш уушны зураг

Ганц нэг зураг оруулъяөө.
Сая ажлаар явахдаа буудалласан зочид буудлын өглөөний хоол. Өөр зөндөө зүйл байсан л даа. Албаар нэг иймэрхүү зүйл сонгож идээд байсан хэрэг. Гэхдээ яг энэ зургийг авдаг өглөөний урд орой нь бид мах шарж идсэн юм аа. Нэлээд идээд уучихсан байсан болохоор, хөнгөн өглөөний цай уух санаатай л...
Урдны ажлын үеэр. Ажлаа дууссаны баяр. Хэ хэ. Сашими буюу түүхий загас. 
За энэ бага зулзагын хүсэлтээр пицца идэхээр орсон газрын хоол. Хайлуулсан бяслаганд дүрж иднэ. 
Шарсан махаа дарсаар даруулсан нь. Монголчууд бид үнэхээр л махандаа хайртай дуртай юм аа. Би зочид буудлын гадаах шарсан? махны зургийг санаандгүй гөлөрч байгаад онигоонд орохоо шахсан шд. За бараг орсоон орсон. Хэ хэ. 
За энэ хэддэх даруулга нь юм бүү мэд. Хэ хэ

За ингээд ажлаар яваад байна уу, аялалаар идэж уухаар яваад байна уу гэж хардахаар л ууж идсэн байна уу? 

12 сарыг бага шиг бондойж өнгөрөөх юмсан. Ар араасаа бөөн паарти...

4 comments:

  1. 12 сардаа сайхан паартийдах нь ээ. Өвөл юм чинь зүгээр ээ, сайхан паартийдаал гоё гоё зургаа оруулаал.
    Манай энд ид зун эхэлж байгаа болохоор би гэж нэг баахан ногоо идэж гүйсэн хүн л байна.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ, өвөл нь бондойгоод, зун нв жаахан хасаад л гэсэн темптэй болчихоод байна аа. хэ хэ.
      Танай тэнд зун гэхээр сонин л юм, ногоон шинэ жил?

      Delete
  2. Anonymous9:16 PM

    Ta yaj iim erch huchtei baidag yum be?

    ReplyDelete
    Replies
    1. хэ хэ,би ганцаараа биш ээ, их олон хүний тусламж дэмжлэгтэйгээр цоглог байдаг юм өө ккк.

      унжийгаад байвал амьдрал өөрөө со болчихно оо, хэхэ

      Delete