Tuesday, December 28, 2010

Шинэ оны мэндчилгээ


Японд 1 сарын 1-нд цагаан сараа тэмдэглэдэг юм. Манайхан шиг нээх хөл болоод байдаггүйм, цагаан сарын хувьд шүү дээ. Хүүхдүүд нь ээж аав дээрээ ирж хэд хоногийнхоо амралтыг өнгөрөөж байгаад явдын. Гэхдээ энэ удаад бичих гэсэн зүйл маань шинэ оноор бие биендээ илгээдэг мэндчилгээний тухай. Анхны жилүүддээ нээх тоодоггүй, дадал зуршил болоогүй болохоор тэр бүр бичье гэж боддоггүй байлаа. Хэдэн жилийн өмнөөс бичиж эхлээд, тэгсэн жил ирэх бүр илгээх хүний тоо нэмэгдээд байх юм. Бодвол танилын хүрээ нэмэгдэж байгаагийн илрэл юм болов уу. Урд жилд тохиолдсон онцлог зүйлээ ч юм уу, мэндчилгээ явуулж буй хүнийхээ мэндийг мэдсэн гээд л агуулгын хувьд чөлөөтэй. Ихэнх япон хүмүүс өөрсдөө зураг хөргөө сонгоод тусгайлан хэвлүүлдэг юм билээ. Миний хувьд худалдаанд байгаа мэндчилгээнээс нь аль хөөрхөн гэснийг нь сонгоод ар талд нь очих хаяг болон өөрийн хаягаа гараараа бичдэг юм. Тэгээд нүүрэн талд нь хүн болгонд тохирсон ганц нэг өгүүлбэр бичнээ, юу гэж бичих үү гээд л бас зөндөө цаг авна тэр чинь. Нээрээ энэ мэндчилгээ нь цагаан сарых тул уг жилийн амьтны зурагтай байна. Жишээ нь энэ жил туулай жил учир туулайг янз бүрээр нь дүрсэлсэн байна. 12 сарын 25-ны дотор шууданд хийчихвэл 1 сарын 1-нд гэхэд очих ёстой хүндээ оччихно, мэндчилгээ авахаар их гоё юм билээ. Хэнээс ирж вэ? юу гэж бичиж вэ? гээд л.
Жич: Зураг дээрх мэндчилгээг зулзагын найз нь гараараа зураад илгээсэн байна лээ.

Санта өвөөгийн бэлэг


24нд гэртээ Крисмас тэмдэглэлээ. Бялуу идээд, тахианы мах идээд л.Энэ жилийн бүр зөвхөн 12 сард идсэн 5 дахь бялуу байлаа. За тэр ч яахав. Муу хүн идсэнээ гэж...
Охин 24-ний орой Санта өвөөд зориулж cookie бэлдээд, би нөхөртөө тэрийг өглөө ажилдаа явахдаа аваад яваарай гэж захисан юм. Тэгсэн нөхөр яасан гээч, ширээн дээр байсан шаал өөр чихэрийг нь аваад явцан байж уу. Тэгснээ ажил дээрээ цайны цагаар идэх гэсэн чинь cookie биш байхаар нь гайхаад л байсан гэнээ. Тэгээд бараагүй, маргааш идэхээс гэж авсан. Ямар азаар би охиноосоо өмнө сэрэвээ гэж. Бэлэгээ аваад бөөн баяр. Тэр дор нь залдаад, уран бүтээлээ туурвиж байгаам чинь. Тэрнээсээ ээждээ бэлэглээд л. Шүрээр янз бүрийн дүрс хийдэг юм захисан гэнээ. Ээж нь тэрийг нь мэдээгүй царайлж цугтаа үзэж соёлыг гайхаад л. Хүн нээрээ хүүхэдтэй болохоороо жүжигчин болчих юм аа. За тэгээд ер нь янз янзын авъяастай болох юм байна ш дээ. Тийм үү журмын нөхдүүд ээ?
Энэ зураг дээрх бүтээлүүдийн материал нь шүр байгаам, өөрийн дуртай хийх зүйлээ ингэж урлаад л усаар шүршээд болоо. Хэдэн минутын дараа хатаад тарж бутрахгүй болно. Юм юм бий болдог болжээ. Ноосон утсаар оосор хийсэн нь найздаа бэлэглэх бэлэг гэсэн. Бялуу, гацуур мод, зайрмаг, туулай гэх мэт дүрс байгаа шүү.

Sunday, December 12, 2010

Зуун жилийн ганцаардал

Уншиж дууслаа. Баахан олон Аурелиано, баахан олон Хосе Аркадио гээд л нэрийг нь хэд дэх нь билээ гэдгийг нь хольж хутгаад өмнөх хуудас руугаа нэг очоод л буцаад л гэсээр байгаад овоо хөөрхөн цаг авдаг гэнээ. Өөр өөр нэр өгчиж болдоггүйм байхдаа л гэж бодож байлаа. Зохиолч үүнийгээ бичиж байхдаа өөрөө будлиагүй л юм байх даа ККК
Ямар ч байсан хүмүүсийн шуураад, англи орос хэл дээр умшаад байгаа номыг эх хэл дээрээ унших гэж ингэж мунгинаж байгаа хүн ч дээ, харин япон хэл дээр умшвал ойлгох юм болов уу гэсэн.
Орчуулагч нь аргагүй л мундаг хүн орчуулсан нь харагдаж байна лээ шүү. Хуудасны дор уншигчдын мэдэхгүй зүйлсийн талаар тайлбар оруулсан нь уг номыг уншиж ойлгоход тун ч хялбар байлаа гэж.

Thursday, December 09, 2010

Бэлэг бэлэг бэлэг

Монголд амар шүү. Гэхдээ одоо үед яадаг болсныг хэлж мэдэхгүй л байна.
Өвлийн өвгөн бэлгээ шууд өөрийн биеэр гардуулаад өгчихнө. Үнэтэй цайтай гэхгүй, амар. Тэгсэн энд яаж байна, Санта өвгөн 24-нд гэрийн нь яндангаар орж ирэн бэлгийг нь сэмээрхэн тавьчихаад яваад өгнө. Хүүхдүүд л болсон хойно айхтар нь дэндээд нээх үнэтэй юм захихыг нь яана. Энэ жил зулзага харин юу захихаа мэдэхгүй байна гээд л гүйгээд байна. Эжий аав нь авч өгдөг гэж мэдчихээд л тэгээд байна уу, үнэнээсээ юу хүсдэг юм билээ гээд эргэлзээд байна уу бүү мэд. Би тандаад л байдаг. Ном энэ тэр хүсээсэй гэж залбираад л байж байна. Тоглоом бол ч... Нэг найз нь наадаг цаас зууг гэснээ үгүй ээ мянгыг хүсч байна гэж авдым даа. Ээж нь дэргэд нь байсан, бид 2 нүдээ ирмэлцээд авах шив. Ямар ч байсан 20 хүртэл тагнуулын үйл ажиллагаа явуулахаас...

Таргалуулдаг сар

12 сарыг ерөөсөө таргалуулдаг сар гээд нэрлэчий яадын. Мэдээжийн шинэ жил гээд л асар том баяр байна. Японд манайх шиг оныг сүртэй угтаж тэмдэглэдэггүй ч монгол хүмүүс болсон хойно монголоороо тэмдэглэх гэж үзнэ л дээ. Наана нь Christmas гэж айхтар том баяр байна эднийхээр. Заавал ч үгүй торт идэж таарна. Бүр нэлээд хэд хэдийг гээч. Өдөр судар нь зөрнө л дөө, нэг өдөр бөөндөхгүй. Тэрнээс гадна юу гээч. 2 ч хүний төрсөн өдөр болдымаа, ойр тойрны маань. Найз нөхөд, ээж ааваасаа хол бид чинь гэр зуураа торт авч идэж тэмдэглэнэ. Энэ жилийн 12 сард идэх тортоо тоолсон чинь юу вэ 4-5 ширхэг болж байна лээ. Охиноороо тоглоод Christmas-ынхаа тортыг гэр бүлийнхээ хүний тоогоор жижигхээн гурвалжин зүссэн торт аваад идчияаа гэсэн чинь хошуу мошуу нь унжиж ирээд л сүр болж байна. Тэгсэн гэр бүлийнхээ Christmas-ын баярыг хэзээ нь нь хийх вэ гэнэ хань ижил маань. 24-нд үү? 25-нд уу? Охины дуртай гэгч нь өлгөж аваад л шулаганаж байгааг...
Монголчуудаараа бас тэмдэглэх байх.
Ингээд л тоолохоор яах аргагүй би таргатлаа л бялуу гээчийг идэх гээд байгаам даа. Ямар азаар энд нийллэг энэ тэрдээ даашинз өмсдөггүйм, тэгээгүй бол ч нээх бүдүүнүү ккк

Wednesday, December 08, 2010

Дурсамж дүүрэн дуу

Ихээ олон жилийн өмнөө, энэ дуунд бүжиглээд л тэр нэгэн бааранд. Төрсөн өдөр тэмдэглээд л, хоёр зүрх хайраар бялхаад л...

YouTube дээрх клип нь жаахан таалагдсангүй ээ, гэхдээ энэнээс өөрөөр ороогүйм шиг байна.

Thursday, November 25, 2010

Хувийн чанартай

Ойрд гэр орондоо бага зэрэг өөрчлөлт хийгээд. Өөрчлөлт гэж дээ, шинээр худалдаа хийсийн. Дараа жилийн 7 сараас японы өмнө нь хэрэглэгдэж байсан зурагтууд ашиглалтаас гарч дижитал системд шилжэнэ. Ингэж өөрчлөх тухайгаа миний мэдэхийн аль 5 жилийн өмнөөс л зарлаж ирсэн. Би ч тухайн үедээ хаа байсан 2011 он гэж бодож байсан ч тэр нь одоо хаяанд ирчихсэн явж байдаг. Тэгээд eco point гээч юм нь 12 сар гэхэд тал хувь болж буурна гэхээр нь хүү хаа гэхийн зуургүй нэг зурагт авчихлаа. Манай муу хуучныг бодвол бас л эд юм аа. Үзээд л суугаад баймаар, хайр төрөөд. Тэгсэн монголд бас хэдэн жилийн дараа гэчихвээ, одоо хэрэгдэж байгаа зурагтууд ашиглагдахаа байна гэж сонслоо, үнэн юм болов уу?

Ойр зуур


Бага зэрэг хувийн юм бичнээ. Зулзага минь үржүүлэхийн хүрд цээжилж байгаа. Эндхийн бага сургууль бүгд тийм юм уу бүү мэд. Ямар ч байсан охины минь сургууль хүрдээ 1-с нь биш 5-ын хүрднээс эхэлж цээжлүүлсэн. Тэр нь уг тоо нь 5-р нэмэгдээд яваад байдаг тул хүүхдүүд цээжлэхэд амар байдаг гэнэ. Охин минь ч 5-ынхаа хүрдэнд дуртай. Хэ хэ. Гэх мэтээр хүүхдэд цээжлэхэд амар хялбараас нь эхэлдэг юм байна. Урд хойно нь оруулаад л. Хамгийн амархан нь 5, 2, 9-ийн хүрд бөгөөд хамгийн хэцүү нь 7, 8-ын хүрд гэж охин минь хэлсэн. Ийм карт өгдөг юм байна. Тэрийгээ эргүүлээд л дуржигануулаад байх нь тэр. Ээжийн оюутан цагийн нэгээхэн дурсамж нь бас ийм карт байдгийн. Энэ олон ханзыг цээжлэх аргаа олж ядаад ааваараа төмөр цагриг, хэрчсэн цаас бэлдүүлж аваад л бичиж өгнө. Тэгээд цээжилж байгаа нэртэй ханзтай цаасаа халтайтал нь аваад л явна. Яг цээжлээд байсан эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь энд ирснийхээ дараа ном умшихад нил мэдэхгүй ханз болон үгтэй тулгараад нэг хэсэг ном барьж авахаас асар дөлдөг байсан. Одоо харин арай гайгүй, гэхдээ л...
Саяхан энэ аргаа сэргээх зорилготой 100 еэний дэлгүүрээс word card авч мэргэжлийн үг баахныг түүж бичсэн. Толгойдоо хийж амжаагүй л явна.Хийнэ гэсэн хэтийн зорилготой...

Wednesday, November 24, 2010

Дуу

Энэ сар зурагтаар яваад байгаа дууг оруулах гэсэн YouTube-дарай л ороогүй байх шиг байна. Тэхээр нь энэ дууг чирээд ирлээ.

Monday, November 15, 2010

Том нүдэт ээж



Зулзага маань эрэгтэй хүн зурахдаа жаахан тааруу. Үргэлж эмэгтэй хүн, ээжийгээ зурж байдаг юм. Аавыгаа ер нь зурахгүй шүү. Аав нь дээр гуйж байгаад өөрийгөө зуруулсан чинь...
Харин ээжийг гуйгаагүй байхад л зурна шдээ. Гэм нь сайхан ааш нь хөдлөсөн үедээ том алаг нүдтэй зурна, муухай ааш нь хөдлөсөн үедээ нарийхан зураасан нүдтэй ээж зурна. ККК
Аминдаа эрэгтэй хүн зурж сургах гэж онгироогоод л, хошгоруулаад л байдаг юм, ёстой мундаг л зурж байна шдээ гээд л...
Жич: ээлжит ээж аавын зураг. Ээжийн нүд аймаар гуниг болсон, аавын уруул дэндүү улаан болсон байна лээ ккк

Friday, November 12, 2010

Амны уншлага

Ойрд амнаас салахгүй байгаа нэг дууг орууллаа. Солонгос драм үзээд л сууж байхаар ингээд нэг сайхан үзэх монгол драмтай болсонд хувьдаа их баяртай байгаа шдээ. Эчнээ таньдаг нэг хүүхэн тоглож байна лээ.
Жүжигчдийн хувьд шинэ хүмүүс олон байсан нь бас л сонирхолтой.
Олон олон жүжигчид, мөн олон олон уран бүтээл төрөөсөй гэж хүснэм.

Wednesday, November 10, 2010

Хайрын зарлан

За энэ дууг бас амандаа аялаад л, залуу нас эргэж бодогдоод л... Тухайн үед "дурлаад сохорцон" байхдаа гаргаж байсан үйлдэл, зан ааш энэ тэрээгээ бодохоор одоо ичээд байдынш дээ. Та нар бас тэгдэг үү? ККК

Tuesday, November 09, 2010

Хардалт

Хардалтаа гэж...
Энэ Тусгай салаа кинонд гардаг Тамир шиг хартай бол яанаа тээ? Арай дэндүү юм шиг санагдаад байхым. Ёртой юм шиг л цэргийн дарга хүүхэн гэсээр байгаад л Туяа гараад ирдэг хэхэ.
Ийм хартай хүн бас байнаа гэж бодоод л үзэж байна даа. Нээрээ хартай хүмүүс хэт хардалтаасаа болоод шар хаданд хэвтдэг гэсэн шүү. Би нэг тийм жишээ мэдэхийн байна. Бүр соц нийгмийн үед ш дээ, хэвтэж байсан хүн нь...
Бас тэр Хоролмаа Анужин байна. Солонгост л Хоролмаанууд байдаг гэсэн чинь Монголд байдымуу?
Би ч нэг Хоролмааг мэднэ л дээ. Тэр гэхдээ хайр дурлалын Хоролмаа биш, арай өөр төрлийнх ккк.
За хадуурах гэж байна.

Monday, November 08, 2010

Ааваа зорино

За энэ дууг чинь монголд чихтэй хүн болгон сонсож байгаа гэсэн шүү. Бид бас юундаа дутахав, 2 чихтэйм чинь сонсоно шүү дээ.

Thursday, November 04, 2010

Гацуур мод

11 сар гарчихымаа. Цаг ч хурдан өнгөрч байна шүү. Эндхийн дэлгүүрүүд ёолкоо засаад эхэлцэн. Манай охин бас ээжээ би хэзээ ёолкоо засах уу гээд асуугаад л. Тэсэж тэсэж түрүү жил гацуур мод охиндоо авч өгсийм. Энд ингэж удна гэж төсөөлөө ч үгүй байсан болохоор охиндоо гацуур мод авч өгөхгүй гүрийгээд л байсын. Тэгсэн бодоод байхнээ, бидний хүүхэд насны хамгийн гоё дурсамж гацуур модтой салшгүй холбоотойм болохоор охиныхоо хүүхэд насыг бас дурсамж дүүрэн байгаасай гэж хүссэн юм. Дараа засахаар нь зураг оруулнаа, манайхаар орж ирээд мөнгө тавихаа мартаваа...

Saturday, October 30, 2010

АСА дэндүү төстэй гадаад хүн


Та бүхэн "Тархины тураал" гэдэг нэгэн нийтлэлийг санаж байна уу? Би уг нь хадгалж авсан байх гээд хайсан чинь алга өө. Нэг япон хүүхэн бичсэн байсан юм. Кимүра Аяако гээд. Түүний саяхан бичиж хэвлүүлсэн номыг уншлаа. Ерөнхий агуулга нь АСА-г арай өөрөөр харсан цөөхөн япон хүмүүсийн нэгний хувьд өөрийн үнэлэлт, бодлоо хэлсэн байна лээ. Арай л эерэг талаас нь гэх юм уу даа. Ерөнхийдөө монгол хүмүүсийн зан заншил ааш хараактертай нь япон хүмүүсийн зан ааш, зан заншлыг харьцуулаад бичсэн, мөн дунд нь 2 аваргыг хальт харьцуулаад авсан байна лээ. За тэгээд журмын нөхдүүд өөрсдөө олж умшина биз дээ.
Монголд суралцахаар бүр ардчилал хөгжиж эхлэх үеэс л очиж байсан юм байна. Нэлээд хэдэн жилийг ч монголд өнгөрөөсөн гэж байна. За бараг япон хэл суралцагч хүмүүс таньдаг ч байж магад дөө. Би бол танихгүй.
Миний хувьд нээх сүмо үзээд дэмжээд хөөрөөд байдаггүй ч бас ганц нэг мэдээлэлтэй байхгүй бол болохгүйн хувьд хааяа харж л байдаг хэмжээний хүн. Гэхдээ АСА-г бол дэмжээд байдаг байсан юм. Яг аварга болдог жилд нь би өөрөө анх японд хөл тавьж байсныг ч хэлэх үү. Адилхан монгол аавын хүү улс орныхоо нэрийг тэгж өндөрт гаргаж ирэхэд бахархдаг л юм байна лээ. Би ч бас энүүхэндээ хичээхгүй бол гэж боддог байлаа шд. Анх удаа японд ирж байсныг ч хэлэх үү, уулзсан япон хүн болгонтой АСА-гийн талаар яриа өрнүүлдэг байлаа. Гээд л яриад байвал их л дээ. Ямар ч байсан одоо ч АСА-г дэмжих нэг юм сэтгэлийн угт байгаад байдгийн.

Friday, October 29, 2010

Номоо уншаад л


Энэ сар ганц нэгэн ном унших төлөвлөгөөтэй байснаас ганц нэгийг нь дуусгав. Бас л монголоосоо чирж ирсэн номнууд. Өшөө зөндөөг захимаар л байна.
Нэг асуудал тулгарнаа тэхээр... Ирээдүйд өөрийн гэх номын сангаа баяжуулахад хэрэгтэй болохоор. Иймийн тулд энэ олон номоо энд хаячиж болохгүй, бас хүнд зүгээр өгнө гэхээр хайран... Мөнгөөрөө авсан юм чинь хэхэ.Яадаг ч байсан монгол руугаа буцаана гэсэн хатуу бодолтой явна. За даа бараг эхнээс нь олон жилийн өмнөх номнуудаа явуулаад эхэлцэн л дээ.
Номны хэсгээс оруулмаар л байна, одоо чинь цаг цөвүүн болжээ. Хамаагүй бичиж болохоо байсан байна хэхэ. Та хэд минь өөрсдөө л авч уншихаас даа тээ...
"Үүл бид 2", "Цагаан удирдагч"хоёрыг нь уншцан, одоо Бүрэнхийг уншиж байгаа гэж.
Жич: "Үүл бид 2" -т ардчилалын эхний 13-ын нэг гэгддэг Бат-Үүлийн эхнэр тухайн 1990 оныг эргэн дурссан дуртатгал ном. Их таалагдсан шүү. Бидний мэдэхгүй ардчилалыг эхлүүлэгч буянтан нарын үзэл бодол, тухайн үеийн хүмүүсийн хандлага, урвалт, хардалт, хардлага, хальт хэлмэгдүүлэлт зэрэг зүйлийн тухай гарнаа.
Би тэр үед картны талханд алалцдаг байснаа эргэн дурсаад л. Бас болоогүй сэргэлэнтэж илүү авсан талхаа шагладаг байсышд. ККК

Sunday, October 17, 2010

Thursday, October 14, 2010

Бүтээл



Уран бүтээлч улсууд болсон хойно бүтээлээ туурвиад л байгаа шүү. Хэ хэ.
Охин сүүлийн үед хэт их ном уншаад аавдаа загнуулсан. Ээж нь "би багадаа их ном уншдаг байлаа шд" гэж үглэдгээ болиод эсрэгээр нь үглэж байгаа. "Ээж нь багадаа ерөөсөө ном уншдаггүй байлаа" гэж. Тэхгүй бол номын цагаан солио тусчих вий гэж айгаадаа. Дээхэн үед номын цагаан солио тусцан гээд нэг залуу микр, хорооллоор явдаг байсныг санаж байна уу? Буу барьчаад л ямар ч хэлээр юм бүү мэд үглээд л. Тухайн үед жаахан ч байж, хүмүүс л түүнийг номын цагаан солио тусцым зайлуул гэж ярьдаг байсан. Одоо ч гэсэн байдаг л байх даа?

PS: Яг адил зураг. Будахаас өмнөх ба будсаных дараах байдал. Хамаатны Хонгороо гэдэг бацааныг зурсан нь.

Wednesday, October 13, 2010

...

Хальт орчуулга хийх гэж явахдаа "чихээ алт" болгосон ганц нэг зүйлээсээ бичихгүй бол...
Түрүүчийн бичлэгт хийсвэр гээч юм чинь хүсмээр эд биш гэсэн дээ. Аймаар юм билээ, би бүр 2 ч хийсвэр хагалгааны үед хажууд нь зогсоод харж байлаа шд. Эхлээд арьсыг нь зүснэ, тэгээд умайг нь. Бодвол их нарийн дэс дараалалтай, хаана зүсэлт хийх энэ тэр нь ч нарийн юм шиг байгаам. Тэгээд хийсвэр хийхээр тэр нялх ураг чинь шууд год гээд гараад ирдэггүйм байна. Гарч ирэхгүй тохиолдолд эмч нь хуруугаа өнөө жаахан амьтны ам руу хийж байгаад татаад гаргаж ирсэн. Шаардлагатай үед нярайн тасгийн эмч сувилагч нар хажууд нь бэлэн байдалд хагалгааны турш номхон командтай. Би бол хөл өвдөөд сайхан суух юмсан гэж бодогдоод хэцүү. Хүүхдээ гаргаж авсны дараа өнөө муу жижиг умайг чинь гэдсэн дээр нь гаргаж ирж байгаад оёдог юм билээ. Аймаар байгааз, энэ эмч нараа гэж...
Бас нэг зүйл нь жирэмсэн эх 2 хүн хооллоно гэж их иддэг, төрсний дараа нь хөхөнд сүү ордог гэж их иддэг чинь тийм ч шилдэг арга бас л биш шиг. Ээж нь л таргалаад, сэтгэл санааны гүн шоконд ороод дуусдаг гэнэ шүү.
Өө тийм, сүүлийн үед монгол хүүхнүүд косметик хагалгаа гэж их ярьдаг, хийлгэдэг болсон, японд ямар байдаг вэ гэсэн асуултанд япон эмч маань юу гэсэн гээч? Хэлэх гэсэн чинь санаа зовчлоо ккк. Япон хүүхнүүд хийлгэдэггүйм шиг байна лээ.
Өнөөдрийн бичлэгийг өндөрлөлөө хүчээр.