Tuesday, June 30, 2015

Нимгэн ном 3

Хоёр долоо хоногт нэг удаа номын сан орж байна. Учир нь зээлсэн номоо өгөнгөө дараагийнхаа номыг зээлэх. Ингэж явахдаа алхаж явж байгаа. Өнөөх францчуудыг дуурайж. Хэ хэ. Ирж очихын нэг цаг юм уу даа.

Нэг ийм ном олоод. Бага зулзагатаа уншиж өгөхдөө ээрч муураад, ямар амьтан билээ? гэж бодож энэ тэр. Хоёр дахь зургийг харж байна уу. Үгийг зургаар орлуулчихсан. Уг санаа нь бол хөөрхөн өвөрмөц л дөө. Гэхдээ ингээд бараг ихэнх амьтдыг зургаар илэрхийлсэн болохоор жаахан төвөгтэй. Ээрч муурсны гол шалтгаан гэвэл заримдаа яг ямар амьтан бэ гэдэг нь ойлгомжгүй тохиолдол байна. Жишээ нь барыг бага зулзага муур юм биш үү? , би нь болохоор бар л байна даа гэж маргаастай.
Дээрээс нь миний өөрийн монгол хэл муу байна. Хуц, ухна гэдэг үг шууд орж ирэхгүй байна. Хань ижлээсээ энэ амьтан чинь юу билээ? гэж асууж энэ тэр. Хэ хэ.

Бас нэг зүйл ажигласан нь, ажигласан ч гэж дээ угаасаа мэднэ л дээ. Монголоос ирсэн бичиг цаас дөрвөн өнцгөөсөө эхлээд хуйлраад байдаг. Япон чийглэгийн тод жишээ шүү дээ. Чийг ихтэй байх чинь бас дэмий золиг байгаа юм.
Энэ ном нимгэн хавтастай тул ирмэг нь хуйлраад, дээрээс нь хатуу хавтастай ном тавьж хэвийн байдалд нь байлгаж байгаа. Бушуухан шиг номын санд нь буцааж өгөхгүй бол. Хэ хэ.

Энэ номын санд чинь би л мэдэхгүй болохоос монголтой холбоотой, монгол хүний бичсэн, зурсан ном их байдаг юм байна. Блогтоо танилцуулахаар 3 ном зээлчихсэн байгаа. Уншиж арай амжаагүй.

Ваув, би ч сүүлийн үед их номоор амьсгалж байна шүү. Зарим хүнд бол мундаг эрдэмтэй? ухаантай? хүн л санагддаг байх даа. Ха ха. Даанч тийм биш.
Өөртөө зориулж уншиж буй ганц нэг ном, бага зулзагатаа уншиж өгдөг ном гээд л нэг их мундаг номчин хүн болчихоод байна л даа. Зөвөөр ойлгоорой. Хэ хэ.

Monday, June 29, 2015

Ражан ват

Том зулзага математикийнхаа тестэн дээр ражан ват оноо авав. Бүгд шоконд оров.

Дунд сургуульд ороод хичээл нь эрс ихсээд, хүндрээд. Явцын тест авсан чинь энэ. Зааж өгч чадахгүй аав ээж хоёр нь юу гэж хэлэхээ, юу гэж загнахаа мэдэхээ байв шүү дээ.

Өөрийнхөө дунд сургуульд байх үетэй харьцуулахад ч том зулзага минь гайгүй л дээ. Ээж бол хоёр энэ тэр зөндөө л авч байлаа. Тэр үед чинь хоёр, гурав, дөрөв, тав гэж дүн тавьдаг байлаа. Гурвыгаа эх орны алтан гурав гэчихнэ э. Ер нь хэн тэгж анх нэрлэсэн байна аа.

Эцэст нь за за ээжийгээ дуурайсан тоондоо муу л юм байгаа биз гэж тайвшраад сууж байна даа. Хэ хэ. Бүгд тоочин болох ч албагүй. Тийм үү?

Бас шавь маань англи хэлний TOEIC өгсөн чинь бас ражан ват оноо авчихаж, хэлэхэд ч ичмээр гэсэн. Хүүе наана чинь 0 оноо авахаар хүн сууж байхад л гэлээ. Ха ха.

Тонгоруулаад? биччихсэн шүү. Жинхнээс нь бичих гэхээр муу ёр болчих гээд. Яагаад муу ёр гэхээр цаашдаа ийм оноо авсан гэж сонсохгүйн төлөө.

Би ингэж сонсоод шоконд орж байхад бидний ээж аавууд бас л муу дүн авлаа гэхээр шоконд ордог байсан байх даа? Хэ хэ.

Амьдрал баян, юун ражан ват дээр хямарч суух. Энэ бол үртэй хүний жаргал биз дээ? Таминь ээ.

Sunday, June 28, 2015

Морин хуур ба гитар

Шавийн гэрт. 2-ланг нь монголоос худалдаж авсан. Гитараа монголд хэн нэгэнд орхиод ирэх гэж байсан чинь эхнэр нь би л чирээд явахаас гэж байгаад үүрээд ирсэн гэж байгаа. Хаха. Хаа газрын эхнэрүүд гаднаа ааштай юм шиг хэрнээ хайр нь дотроо байх юм даа гэж. Хэ хэ.
2 жил монголд ажиллахдаа 2-лангаар нь хичээллэсэн. Гэм нь морин хуур нь долоо хоногт нэгхэн удаа байсан болохоор огтхон ч сураагүй, ядаж хоёр удаа байсан бол гэж харамсаад байна лээ.
Гитарыг харин тэтгэвэрт гарахаасаа 3 жилийн өмнө оролдож эхэлсэн гэж байгаа. Нот уншаад дарна. Ер нь аливаа зүйлийг сурахад оройтдоггүй ээ гэж л энэ байх даа.

Өнөөх монгол явах гэж байгаа жижигхээн охинд нээрээ гитар сурвал зүгээр шүү, би хөгширсөн хойноо сурчихаад байхад чи бол чадна аа гээд зөвлөөд байсан.

Манайд бас 2-лаа байдаг л даа. Гэхдээ ингээд зэрэг өрөөстэй биш. Монголчууд бид чинь морин хуураа дээш нь л гэдэг дээ. Хананд өлгөөтэй, харин гитар нь газар хана түшүүлээд тавиастай. Аймар алагчилсан байна уу?

2-хон жил болохдоо ингээд нэг юмтай буцаж байхад би олон жил болж байж юу ч сураагүй. Хөгжим тал дээр үнэн авъяасгүй юм л даа. Гэр бүлийн бусад гишүүдээ л дэмжиж сургахаас. Хэ хэ.

Saturday, June 27, 2015

Bonjour

"Аравхан хувцастай францчууд" гэдэг ном уншиж байна. Матрахаасаа өмнө ганц нэг сэтгэл хөдөлгөм үгсийг оруулав.
Зохиогч америк хүн бөгөөд оюутан солилцоогоор францад хагас жил амьдарсан нь түүний амьдралд, амьдралын төлөөр үзэл бодолд асар их өөрчлөлт оруулна. Хагаж жилийнхээ хугацаанд франц айлд байрлах бөгөөд франц хүмүүсийн амьдралын хэв маягийн тухай бичсэн ном. Би нь уншаад талдаа ч ороогүй байна л даа.

10 жилдээ франц хэлээр өвчилж байсан минь санагдаад, япон хэл сурч эхэлсэн цагаас франц хэлээ хаяаад, мартаад, сэтгэлийнхээ гүний гүнд нуугаад орхичихсон франц явах юмсан гэсэн хүсэл минь буцаж оргилоод л байж байна.

Өдөр тутмынхаа амьдралаас бяцхаан баяр хөөрийг олж хардаг байх.

Чанартай, цөөхөн зүйлтэй байж түүнийгээ нандигнан, хайрлаж хэрэглэдэг байх.

Өдөр бүрийг тэмдэглэлт өдөр шиг өнгөрөөх.

Өглөө өдөр оройн хоолоо чин сэтгэлээсээ хийж, түүндээ анхаарлаа төвлөрүүлж идэх. Хоолоо идэнгээ гар утсаа оролдох, сонин унших зэрэг зүйл хийхгүй байх.

Өдөр тутмын амьдралынхаа хэв маягт хөдөлгөөнийг чухалчилах. Жишээ нь нэг дороос худалдаа хийхгүй байх. Талх худалдан авах бол хотынхоо жижигхэн хувийн талхны мухлагаас авч байх. Супер маркетуудад зарагддаг талхнаас хамаагүй чанарлаг материалаар хийгдсэн байдаг тул амттай, эрүүл мэндэд хор болоод байх нь бага. Дээрээс нь тэр мухлаг руу явах гэж чи алхаж явна. Энэ нь чамд хөдөлгөөн болно. Биеэ хөдөлгөх гэж байна гээд заавал энд тэндхийн жимд явах шаардлагагүй. Мөн цахилгаан шат биш явган шатаар өгсөж байх. Парист цахилгаан шатгүй байр их. Оршин суугчид нь түүртээд байхгүй өдөрт хэд хэдэн удаа шатаараа өгсөж урууддаг. Үүнийхээ ачаар тэд мөнгөө гарздаад жим явдаггүй. Учир нь өдөр бүр тэртэй тэргүй хөдөлгөөнтэй байдаг учраас.

Уншиж дуусаагүй тул аравхан хувцасны талаар арай л бичиж амжихгүй нь. Дараа заавал энэ тухай бичнэ ээ.

Wednesday, June 24, 2015

Жаахан бухимдалттай

Яасан гэхээр?
Сар бүрийн эцэст цэцэрлэгээс нэг шар дугтай ирнэ. Дотор нь хэдэн ширхэг зураг, ном захиалсан бол номны мөнгө, эцэг эхийн зөвлөлийн мөнгө, тэр угаалгаж өгсөн зурагныхаа мөнгө зэргийг нэгтгээд хураадаг юм. Ном захиалаагүй тул энэ жилээс номны мөнгө гэж төлөхгүй. За энэ ч яахав сар бүр ирдэг болохоор зүгээр.

Бас нэг бор дугтуй байна. Тэр нь тухайн сард орой цаг сунгаж хүүхдээ харуулсан бол нэмэлт мөнгө төлдөг юм. Тэрнийхээ мөнгийг бэлнээр ингэж дугтуйнд хийж төлнө.

Ёоо бүр нарийн бичихгүй бол та нар минь ойлгохгүй байх. Нарийн бичих гэхээр бас яг юунаас нь эхлэхээ мэдэхгүй л байна шүү.

4 сараас өмнө бол хуучин тогтолцоогоор бол асран хүмүүжүүлэх цэцэрлэг нь өглөө 7:30-аас орой 18:00 хүртэл. Хэрэв 18 цагт амжихгүй бол 19:30 хүртэл сунгаж болдог. Мэдээж үндсэн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлнө. Үндсэн төлбөр нь тухайн гэр бүлийн орлогын албан татвараас хамаараад төлбөр нь янз янз байна. Оюутнууд, өрх толгойлсон ээж, аав байвал хөнгөлттэй. Бага төлбөр төлнө. Нэг айлын 3 хүүхэд нэг цэцэрлэгт явж байвал 3 дахь нь огт төлбөргүй ч билүү, эсвэл их багыг төллөг ч гэлүү сайн санахгүй байна.

4 сараас хэрэгжиж эхэлсэн шинэ тогтолцоогоор цэцэрлэгт хүүхдээ өгдөг өрх бүрийг А, В, С, Д гэсэн ангилалд хуваасан. А ангилалд нь ээж аав хоёр нь хоёулаа маш завгүй, нэг ёсондоо их оройтож тардаг гэр бүл. В, С ангилалд нь юу билээ? Тарааж өгсөн цаас маасыг нь харахгүй бол хэлж мэдэхгүй байна өө. Өөрт хамаагүй болохоор тоож ч хараагүй. Хэ хэ.

Би нь Д ангилал. Энэ нь өглөө 8:30-аас орой 16:30 хүртэл. Хэрэв би нь өглөө бүр эрт хүүхдээ өгөх бол нэмэлт мөнгө төлнө. Орой 16:30-18:00 хүртэл нэмэлт төлбөр төлнө. За 18 цагт амжихгүй нь ээ, дахиад сунгая гэвэл дахиад л өнөөх тогтоосон нэмэлт төлбөрийг нь төлнө. Тэгэхээр 3 янзын нэмэлт төлбөр байгаа биз?

Одоохондоо өглөөд сунгах тохиолдол гараагүй л байна. Оройд 18 цаг хүртэлх сунгалт 4 сард 2 удаа гарсныг бол санаад байгаа юм. Бүр сунгах боллоо, уучлаарай энээ тэрээ гэж утасдаж байсан болохоор.

За эндээс бухимдал эхлэнэ. Тэгсэн 5 сарын мөнгө нэхэгдэж ирсэн байна аа. Уг нь миний санаж байгаагаар ирэх ёсгүй. Хэ хэ.
-Юу билээ? Сунгаагүй дээ гээд л шууд л эрхлэгч дээр нь давхиад орсон. Яасан зоригтой юм бэ гэж бодож байна уу? Энд эрхлэгч нь тусдаа өрөө мөрөөнд суудаггүй юм өө. Багш нартайгаа нэг л жижиг өрөөнд байж байдаг юм.

Эрхлэгч бас багшийн ирц бүртгэдэг томоо дэвтрийг авчирч үзүүлээд
-Та 3 удаа 5 минут хоцорсон байна.
Гэж авдаг гэнэ ээ.
-Би өөрөө мэдэхгүй байхад яагаад та нар мэдээд 5 минут хоцроочоод байгаа юм? Бла бла
гэсэн чинь эрхлэгч нь
-Таны дугтуйг авч үлдээд, хотын захиргааны хүнээс асууж өгье, болох уу? гэж байна.
-Тэг тэг.

За маргааш нь боллоо, орой бага зулзагаа авах гээд орсон чинь бараг л багш болгон хэний ээж ээ, тантай эрхлэгч уулзана гэсэн гээд сүйд.

Машины чинь зогсоол жижигхэн, машинууд орж гарах гэж бөөн юм болдог, машинууд хоорондоо зөрөх гэж бөөн юм болдог, бла бла. Тэрнийг нь мэдсээр байж та нар ганц хоёр минут харж үзэхэд яадаг юм? Бла бла. Жолоо барьж явахдаа цэцэрлэг рүү нь одоохон очлаа энэ тэр гэж утасдаад цагдаад зогсоолгох, муугаар бодвол ямар нэгэн аваар осол гаргавал яах юм? бла бла.

6 сарынхыг урьдчилаад үзүүлж байна. Бүр 4 удаа хоцорсон гээд цагийг нь биччихэж. Бүр гэдэн хөдлөөд л явчихлаа.

Үүдэнд хүмүүс шаваад, багшийн нүдэнд өртөх гэсээр байтал бас хэдэн минут болдог шүү дээ, ер нь багш хэдийд нь цаг хараад тэрийгээ бүртгээд байгаа юм? Заримдаа очиход гадаа тоглож байдаг шүү дээ, тэр үед бас шууд бүртгэдэггүй биз дээ? Бла бла.

Эрхлэгч, орлогч хоёр бас яаж зүгээр байхав, мөчөөгөө өгөхгүй үзнэ ээ дээ. Багш нар бол ажлаа л хийж байгаа, уучлаарай. Хүүхэд өсгөх гэж их хичээж байгаа танд ийм таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ их харамсаж байна. Бид энэ талаар арга хэмжээ авна аа. Эхний ээлжинд үүдэнд электрон цаг байрлуулая гэж бодож байна. Тэгвэл эцэг эхүүд хэдэн цагт ирснээ минутаар нь харах боломжтой. Та ингэж санаа зовоосон асуудлаа бидэнд хандаж хэлсэнд баярлалаа. (Жич: Япон хүмүүс заримдаа санасан бодсоноо ил хэлчихдэггүй ноомой ч юм шиг байдаг юм. )

Тэгсэн нөгөөдөр нь өглөө бага зулзагаа өгөх гээд очсон чинь эрхлэгч нь
-Уучлаарай, ганц минут зарцуулах боломжтой юу? гэснээ үүдэнд байрлуулсан 2 электрон цагаа зааж өгөөд, энэ удаад танд төвөг удсанд уучлаарай. Бла бла.

Нэг зүйл мэдэж авсан нь сар бүр хүүхдийн ирц, ирсэн харьсан цагийн бүртгэлээ хотын захиргааны хүүхдийн хэлтэст тайлагнадаг юм байна.

Өө тийм, нэг шараа зүйл нь би нь ярьж байхдаа уйлчихсан. Ха ха. Би нь ер нь шаал сонин зүйл дээр уйлдаг. Яг уйлах ёстой зүйл дээр уйлдаггүй аягүй мангараа. Хэ хэ. Заргалдаж байж өөрөө уйлдаг над шиг хүн байх уу?

Ижий мнь цэцэрлэгт насаараа л ажилласан болохоор цэцэрлэгийн багш нарын зовлонг гадарлаад өмөөрөх янзтай байдаг ч энэ удаад тэсэлгүй заргалдчихлаа. Уйлсныг эс тооцвол. Ккк

За одооноос эхлээд электрон цагтай уралдаад л байхаас. Уралдах уу? уралдая гээд л. Хэн нь илүү хурдангаа үзнэ дээ.

Fabulous women 3

За үргэлжлэл нь шүү. Бичих гэсээр байтал өмнөх бичлэгээ мартах шинжтэй. Залхуу хүрээд л явчихсан шүү. Яах уу?

6. Elizabeth Warren.
2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал. Гол шалтгаан нь санхүүгийн байгууллагуудын шунал. Банк, зээлийн хоршоо, кредит картны компани зэргүүд нь мөнгөгүй хүмүүст хүчээр шахуу мөнгө зээлдүүлж байшин худалдан авахуулсан...
Обама шилдэг эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж эхэлсний нэг нь Elizabeth Warren. Тэрээр Буш ерөнхийлөгчийн үеэс л засгаас явуулж буй санхүүгийн бодлоготой тэмцэж ирсэн...

(Уншаад ойлгоод байгаа хэрнээ хүнд хүнд үгнээс нь болоод бичих гэсэн гар нэг л эвлэж өгөхгүй байна. Та нар минь өөрсдөө нетээс хайгаад уншчих. Тэгэх үү? Би нь санхүү, эдийн засгийн чиглэлээр бага уншдаг нь баригдчихлаа. Хэ хэ. Монголоороо ч тэр, японоор тэр.)

7. Vera Wang.
Хуримын даашинзны загварын ертөнцийн хатан хаан. Америкт ихээхэн амжилт гаргасан ази хүүхний төлөөлөл. 1968 онд уран гулгалтын америкийн шигшээ тамирчны тоонд багтаж чадаагүй тэрбээр гүнээ шоконд орно. Бүхий л амьдралаа уран гулгалттай холбож ирсэн тэрбээр үлдсэн амьдралаа өөрийн дуртай зүйлд зориулахаар сэтгэл шулуудна. Тэр нь загвар. Мэдээж аав нь эсэргүүцнэ. Аавынхаа эсэргүүцлийг үл тоон Парис явна...
Өөрийнхөө хуримын даашинзыг сонгох гэж яваад санаанд нь таарсан даашинз олдоогүй тул өөрөө зохиохоор шийдсэн нь түүнийг хуримын даашинзны хатан хаан гэж дуудагдах хүртэл амжилтанд хүргэнэ. Мөн уран гулгалтын тамирчдын хувцасны загварыг гаргана. Тамирчид түүний загварын хувцсыг л өмсөхийг илүүд үзэх гэх мэт. Түүний дараагийн алхам кино найруулагч болох.

8. Elizabeth Edwards.
Царайлаг улс төрчийг үргэлж дэмжиж, зоригжуулж ирсэн. 6 жилийн турш хорт хавдартай тэмциж ирсэн тэрбээр өдгөө диваажинд амьдарч буй. Түүнийн нөхөр нь ерөнхийлөгчийн орлогчид хүртэл нэр дэвшиж явсан, царайлаг улс төрч гэдгээрээ алдартай.
Автозамын ослоор ганц хүүгээ алдсан эхнэр нөхөр хоёр зовлон бэрхшээлээ даван туулж шинэ хүсэл зорилготой болно. Нэг нь улс төрч болж, америкийг өөрчлөх. Нөгөөх нь дахин хүүхэдтэй болох. Ингээд 50 насандаа дахин хүү төрүүлнэ...
Нөхөр нь ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшиж магадгүй байсан үед 44 настай нэгэн хүүхэнтэй явалддаг байсан нь илэрч хасагдана. Өнөөх нь нөхрийнх нь хүүхдийг төрүүлнэ.
Нөхрийнхөө бүхий л сонгуульт ажилд гар бие оролцсон бөгөөд амьдралынхаа сүүлийн хэдэн жилд өөрийн намтраа бичиж хэвлүүлнэ. Сүүлчийн мөчид нь тусдаа амьдарч байсан нөхөр нь дэргэд нь байсан боловч гэрээслэл бичигтээ нөхрийнхөө тухай нэг ч үг дурдаагүй байсан. Хохь нь. Хэхэ

Энэ эрчүүд үү? Тэвчээргүй улаан шаарнууд. Манайд чинь бас жаахан бийлэгжээд ирэхээрээ эхнэрээ сольдог моодтой гэсэн. Одоо яасныг бүү мэд.

9. Amy Chua.
Ази маягийн хүүхдийн хүмүүжил зөв үү? Буруу юу?
Охин нь дургүй байгааг үл харгалзан тухайн аяыг дарж суртал нь төгөлдөр хуур давтуулах. Хоол ч өгөхгүй, ус ч уулгахгүй, бүр 00 ч явуулахгүй. Шөнө дөл болчоод байхад унтуулахгүй. Шулам ээж?
Amy өөрийгаа бар ээж гэж нэрлэдэг. Филиппин гаралтай хятад хүн. Нэртэй их сургуульд багшлахын зэрэгцээ өөрийнхөө хүүхдийн хүмүүжлийн тухай гаргасан ном нь америкт best seller  болж байсан. Тэрээр 2 охинтой. Зурагт үзэхийг, пс тоглоом тоглохыг, гадаа тоглохыг, найзындаа очихыг, гэртээ найзыгаа ирүүлэхийг хорьдог. Хичээлийнхээ шалгалтанд А-с дээш л үнэлгээ авахыг шаарддаг. Тамирын хичээлээс бусад хичээлд ангидаа 2-т орохыг зөвшөөрөхгүй. Жишээ нь охин нь тооныхоо хичээлд 2-т орчихож. Үхтэлээ уурлан, загнан дараагийн шалгалтанд 1-т орсон.  Урд нь 1-т орсон хүүхэд нутаг буцчихсан гэж бардамнаж байсан.
Бар ээжийн ачаар охин нь төгөлдөр хууртаа өндөр амжилт үзүүлж нэртэй шагнал хүртэл авч байсан.
Америкийн хүүхдүүд хэт эрх байна. Эдийн засаг нь ч уналтад орсон. Америкийн нэртэй их сургууль, ИТ чиглэлийн салбарт хятад, энэтхэг, солонгос гэсэн ази хүмүүс тэргүүлж байгаа нь үүний тод жишээ.
Түүнийг шүүмжлэх хүн ч бий. Мэдээж. Ази хүмүүс бүгд ийм хэрцгий эцэг эх биш. Amy-н энэ арга бол арай л хэтэрч байна, нэг ёсны хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж эсэргүүцэх улс цөөнгүй.

Ёоо, том зулзагатаа уншуулмаар юм байна. Цаана чинь ийм аймаар ширүүн ээж байдаг юм байна. Ээж нь бол хажууд нь юу ч биш гээд л. Хэ хэ. Би чинь хааяа бас л үглэнэ шүү дээ. Ээж л болсон хойно...

10. Margaret Woodward.
Нисгэгч өвөөгийнхөө нөлөөгөөр мөрөөдөлдөө хөтлөгдөн нисгэгч болно. Агаарын цэргийн ангид анх ороход нь тэр бүр эмэгтэй нисгэгч байгаад байддаггүй, дээрээс нь дайнд оролцуулдаггүй байж. Уг дүрэм халагдахад шууд л дайны талбар луу ниссэн. За оноогдсон үүрэг нь гэвэл агаарт нисэж буй байлдааны онгоцыг шатахуунаар хангах. Энэ нь маш их ур чадвар шаардсан ажил байдаг. Аав нь буурай орны хүмүүст туслах байгууллагад ажилладаг байсан тул тэрээр энэтхэгт төрсөн. Өөрөө ч би ганц америкт биш дэлхий нийтийн төлөө ажиллах ёстой гэж хэлдэг.

Хүүхнүүдийн тухай уншаад дажгүй санагдсанаа нэрийг нь түүгээд биччихсэн чинь эргээд түүнийгээ дэлгэрүүлж бичих гэсэн жаахан хэцүү байлаа. Хэцүү ч гэж дээ монголоор нь яг юу гэж хэлдэг эсэхийг нь мэдэхгүй болохоор толь бичиг харахаасаа залхуураад ерөнхийд нь базаад бичлээ шүү. Бүгд л мундаг олны танил хүмүүс учраас нетээс хайхад гараад ирэх байх. Намайгаа бодвол англи хэлтэй улсуудад юухан байхав. Илүү ч дэлгэрэнгүй олж мэдэх байх.  

Tuesday, June 23, 2015

Хэдэн хөөрхөн ном

Номын сангаас бас цуврал хөөрхөн ном олсон. Балхүүгийн тухай. Одоогоор 6 цуврал л номын санд байсан. Үргэлжлэл байдаг эсэхийг бүү мэд. Та бүхэн монголд хайж үзээрэй.  Гэхдээ энэ орчуулгынх. Их хөөрхөн агуулгатай юм даа гэж бодсон чинь орчуулгынх байсан. Гэхдээ яахав, бага зулзагатаа хэд хоног уншиж өгөх номтой байлаа. Агуулгаас нь хамаараад бага зулзага энийг нь эхлээд уншаад өг гээд л. Богино тул оройд унтахын өмнө уншиж өгөхөд тохиромжтой. Бага насны хүүхдэд үсэг ихтэй урт ном уншиж өгөх дэмий юм билээ. Миний туршлага. Хүүхэд уйдах нь амархан. Уншиж өгч байгаа хүн нь өөрөө бас залхуу нь хүрнэ. Хэ хэ. Зураг ихтэй номыг хааяа зохиогоод ярьчихдаг юм би нь.

Ном байнга уншиж өгөхийн ач тусыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Сүүлийн үед бага зулзага тоо бичих гээд байдаг болсон. Зарим нэг тоо буруу харчихсан л тууж явдаг юм. Мөн үсэг нүдэлж эхэлж байна лээ. Манай найзын нэрэнд ордог тийм үсэг байна гэдэг болсон. Хичээл хий гэж шахаж суулгахгүйгээр, хүүхэд өөрөө нүдлээд явдаг. Том зулзага бас яг л ингэж үсэг цээжилсэн. Туршлагатай хүн чинь бага зулзагаа бас л ийм аргаар үсэг нүдлүүлж байна. Хааяа оройдоо залхуу хүрдэгийг эс тооцвол өдөр бүр ном уншиж өгдөг. Ээжийнхээ үгэнд ороод онц байвал шагнаад хоёр ном уншиж өгөх гэх мэт.

Гэхдээ зулзага минь орчин нь япон юм болохоор хирагана үсэг нүдлээд байна аа. Энд бага сургуульд орно гэж үзвэл хирагана нүдлүүлэх буруудах зүйл ч үгүй л дээ. Ингэж бодоод монгол үсэг нүдлүүлэх гэж яарахгүй байна л даа. Гол нь чихэнд нь сонсгож дасгах. Чихний бөглөө онгойно гэж ярьдаг даа. Хэлснийг тодорхой хэмжээгээр ойлгоод байдаг ч сэдэв хүндэрвэл мэдээж ойлгохгүй.

Сүүлийн үед хүүхдийн гайгүй ном гардаг болсон бололтой. Түүнээс ч нэг хэсэг аав нь хүүгээ мангаст өгөөд л, ээжийг нь аав нь зодоод л, тэгсэн хүү нь аавыгаа цохиод алчихдаг нэг ном манайд яваад байсныг би нь эвтэйхэн аргалж цохиод унтуулав гэж уншиж өгч байлаа шүү дээ. Хэ хэ. Унтуулахдаа цохиод байх даа ч яахав дээ тэ. Өөрөөр унших гэхээр зураг нь яах аргагүй цохиод байгаа юм чинь яалтай ч билээ. Ха ха.

Sunday, June 21, 2015

Шинэ танил

Хагас сайнд эх оронтой минь ямар нэгэн байдлаар холбоотой хэсэг бүлэг хүмүүс цуглаж ууж идэв. Хэсэг ч гэж дээ, 10 хүн цугласнаас 4 нь монгол. Гэр бүл минь. Хэ хэ.
Би нь чаддагаагаараа бууз хуушуураа хийж авч очив. Хоол хийж амжаагүй нь цай, амттан, шар айраг гээд л авчирна. Ер нь гар хоосон ирнэ гэж байхгүй шүү. Заавал нэг юмтай ирнэ.
Монголд 2 жил ажилласан шавийнхаа гэрт цуглаж, ам хуурай байхгүй л ярьцгаалаа.
Сүхбаатар өвөө минь гол санаачлагч нь. Гол нь хуушуур идэж, монголын тухай ярилцах. Хэ хэ.
Энэ удаад хоёр шинэ гишүүн манай бүлэгт ирж нэгдэв. Нэг нь залуухаан, дөнгөж их сургуулиа төгссөн жижигхээн охин. Ирэх жил эх оронд минь очиж 2 жилийн хугацаатайгаар ажиллана. Бидний цуглааны гол зорилго бол энэ жижигхээн охинд монголын тухай ярьж өгөх, монгол хоол идүүлэх.
Нөгөө нэг нь өнгөрдөг жил 10 хоногоор монгол явсан хүүхэн.
За тэгээд л бүгд монголын тухай ойлголттой улсууд ярьж өгнө биз дээ. Нэлээд халсан шавь минь гитараа бариад л "Халуун элгэн нутаг", "Энх улирал", "Миний аав адуучин" зэрэг дуу дуулав. Мөн бидний захиалгаар бараг хүн болгоны л дуртай япон дууг дуулж өглөө.

Жижигхээн охины монгол хэлний дэвтрийг сонирхов. Ямар ч байсан уншаад сурчихсан, одоо үгийн сангаа баяжуулах. Мөн дуудлагаа сайжруулах гэсэн том зорилготой. Зарим нэг гийгүүлэгч, эгшиг япон хэлэнд байдаггүй болохоор үнэн хэцүү юм өө гэсэн хүн л байна лээ.

Би ч мундагийг нь гайхаад л. Очоод сурчих юм чинь гэдэг хүн их байдаг даа. Жишээ нь япон явмаар байна, явах гэж байгаа гэчихээд ядаж хираганагаа цээжлээд ирдэг хүн ховор. Би ч япон явах гэсэн юм гэхээр нь шууд л өөдөөс нь япон хэл сурч байгаа юу? гэж асуудаг. Ирээд л шууд япон хэлийг сураад, ажлыг ч умалзуулаад өгнө гэсэн бодолтой хүн их байдаг юм. Ирснийхээ дараа монголд тэр их завтай байх үедээ сурч байх минь яав даа гэж амаа барих нь их байдгийг нүдээрээ харж байсан болохоор...

Тэгэхэд энэ япончууд чинь их өөр юм. Залуухан нь, настан нь ч, монгол явна гэдэг нь тодорхой болсон чинь шууд хэл рүү минь ханцуй шамлан орж байна. Аль болох монгол хүн олж уузлаад мэдээлэл солилцох, үг үсэг заалгах, дуудлагаа засуулах гээд л намайг чинь ашиглаад байна. Би ч өөрийг нь тоож ашиглаад байгаад дуртай гэж юүхэв. Хэ хэ. Хүн голохгүй, багатай зулзагатай минь монголоор ярих гээд, бага зулзага минь мэддэг ганц нэг монгол үгээ хэлж хоорондоо монголоор ярих гээд л.

За нэг иймэрхүү, залуухан эрч хүчтэй шинэхэн дээрээс нь жижигхээн гэгч танилтай боллоо.

Wednesday, June 17, 2015

Ганцаарчилсан уулзалт

Сургууль, цэцэрлэгт ингэж анги даасан багштай нь уулздаг арга хэмжээ байдаг. Улиралд нэг удаа.

Хүүхдийнхээ тухай санаа зовоож буй асуудлаа, сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж, чаддаггүй байсан зүйлээ чаддаг болж буй  тухай, эсрэгээрээ чаддаг байсныгаа эрхлээд хийхгүй байгаа тухай гээд чөлөөтэй асууж ярилцана. Багш нь цэцэрлэгтээ, ангидаа хэрхэн тоглодог, хэрхэн хөгжиж байгаа тухай эцэг эхэд нь хэлнэ.

Миний ажлын цагтай холбоотойгоор би нь жаахан орой хүргэж өгдөг байсан юм. Гэхдээ энэ гол шалтаг биш л дээ. Хамгийн гол шалтгаан нь орой оройтож унтаад, өглөө нь сэрэхгүй ээ.

Багшийн зүгээс:
Аль болох эрт унтуулж бай, хэрэв одооноос ингэж өглөө эрт босгож сурахгүй бол бага сургуульд ороод уг хүн өөрөө хэцүүднэ. Мөн өглөө эрт ирж байвал өглөөний арга хэмжээндээ анхнаас нь оролцоод өөрөө ч додьгор байдаг юм. Тэгэхгүй бол дундаас нь оролцохоор уг хүн өөрөө л ичээд, сэтгэл хангалуун оролцож чаддаггүй юм.
Мөн магтуулж байж аливаа зүйлийг хийдэг, хичээдэг, хөгждөг хүүхэд тул жаахан л зүйл дээр магтаж байх хэрэгтэй. Жишээ нь шүдээ мундаг угаадаг шүү, номонд дуртай шүү гэх мэт.
Аль болох өөрөөр нь бодуулж хийлгэх. Өдөр тутмынх нь үйлдлийг. Хэрэв би эрт унтахгүй бол эрт босохгүй, эрт босохгүй бол цэцэрлэгтээ эрт явж чадахгүй гэх мэт. Энэ талаар өөртэй нь ярилцаж ойлгуулах.
Бусдаар бол таны бага зулзага чинь ангидаа хамгийн бага нь гэлтгүй их дажгүй шүү дээ. Ямар ч байсан бараг 1 жилийн өмнө төрсөн ангийнхнаасаа нэг их хоцроогүй, адил төвшинд их хичээж байгаа.
Гэв.

Энд байна шүү дээ, нэг ангийн хүүхдүүдийн нас нь 4 сараас дараа оных нь 3 сар хүртэлхээр тооцдог юм. Жишээ нь 2011 оны 4 сараас 2012 оны 3 сарын хүүхдүүд нэг анги гэсэн үг. Бага зулзага минь 3 сарынх тул ангидаа хамгийн бага. Бага байхад хэдхэн сарын зөрөө хүртэл их ажиглагддаг юм билээ. Хэл ярианы хөгжлөөс гадна бие бялдрын гээд л. Хэл амаараа ч нэг их ялагдаад байхгүй байх. Харин гүйж харайх тал дээр жаахан сул. Аль болох гадаа тоглуулах, хоёр талдаа жижиг дугуй бүхий дугуйгаар ойр зуур зугаалах гэх мэтээр анхаараад л байгаа уг нь. Бага зулзага дугуйтай жирийгээд л ээж нь хажууд нь алхаад л. Гуалиг байвал баймаар. Даан ч гуалигмаа биш. Удахгүй хоёр дугуйт унуулж сургах санаатай. Энэ бол аавын ажил. Хэ хэ.

За тэгээд багшийн үүрэг даалгаврыг биелүүлэх санаатай бид нь бага зулзагыгаа 10 цаг гэхэд л унтсан байхаар дарж авч унтуулаад, 3 хонож байна. Нэг ингээд хэвшээд авбал. Гэм нь хийх ёстой ганц нэг ажлаа амжихгүй, өөрсдөө түрүүлж тасраад байх шинжтэй. 10 цаг ч оройдоо орно. Угтаа бол 9 гэхэд унтуулсан байх ёстой, бага насны хүүхдийг. Харин бид яаж ч хичээгээд 9 цагт унтуулж чадахгүй байгаа. Гэхдээ хичээнэ ээ, одоохондоо 10 цагт яс унтуулж байхаар би л гүрийхгүй бол. Намайг налайгаад суучихвал бүгд налайгаад, би үглээд эхэлвэл бүгд бүлтэгнээд л. Хэ хэ. Арай дэгсдүүлчихлээ. Бүлтэгнэхгүй ээ эд чинь. Яаж ийгээд л намайгаа аргалахаа мэднэ. Ккк

За нэг иймэрхүү л амьдрал өрнөсөөр л.

Monday, June 15, 2015

6 сарын цэцэг

Түрүү жилийн өдийд бас ийм цэцэгний зураг оруулж байж. Энэ жил дахиад л оруулав. Том зулзага төгөлдөр хуураа заалгадаг байсан багш нь энэ бяцхаан цэцгийн хүрээлэнтэй ойрхон байж таараад, бага зулзагатайгаа аниагаа хүлээнгээ цэцэг харан баясдаг байлаа. Төгөлдөр хуураа больсноос хойш ийшээ ирээгүй уджээ. Эртээд цайныхаа цагаар хэрэг болгож очиж ганц нэг зураг дарав.

Ганц төрлийн цэцэг тарьдаг байснаа хорооны оршин суугчдын чин зүтгэлээр өөр ганц нэг цэцэг тариад, түр амсхийх зориулалт бүхий сандал хүртэл бий болчихож.

Жил ирэх тусам цэцгийн нэр төрөл нь нэмэгдээд, тохижоод байна. Мөн их хөдөлмөр өө.

Энд тэтгэвэрт гарахаараа ингэж сонирхлоороо гэрийнхээ үүдэнд цэцэг ногоо энээ тэрээ тариад л, гадаад хэл энээ тэрээ сураад л сүрхий сүрхий.

Энэ цэцгийн хүрээлэнг настай голцуу хүмүүс арчилж харагддаг юм.

Сэтгэлийн баясал эдлээд, хоорондоо ярьж хөөрөөд зугаатай байдаг шиг...

Sunday, June 14, 2015

Нэг хөөрхөн ном

Арлын оронд эх орныхоо нэрийг гаргаад л яваа нэгэн монгол бүсгүйн гаргасан номыг үе үе танилцуулдаг даа. Хань ижил нь үйл явдлыг нь бичээд, өөрөө зургийг нь зурдаг. Олон улсын уралдаан тэмцээнээс их л олон шагналтай юм. Мундаг. Энэ удаад бас нэг хөөрхөн номыг нь  эндээ орууллаа. Номын сан луу гүйдэлтэй болсныхоо ачаар олж уншлаа шүү дээ.

"Туяа нүүсэн нь" гээд хөдөөнийхөн хэрхэн нүүдэг тухай хөөрхөн хүүхдүүдэд зориулаад бичсэн. Нүүдэлчин ард түмний тухай энгийн ойлголт өгөхөөр. Би нь ажлынхаа номын санд чадвал шахна даа. Дараа бага сургууль энэ тэрд улсаа танилцуулахдаа авч явахад хөөрхөн ном санагдав.

Хоёр зулзагатаа бас уншиж өгсөн. Эх нутгийнх нь соёлоос, заншлаас бага сага танилцуулж байгаа гэж бодоод л. Биеэрээ амсаж мэдрэх нь хамгийн сайн хичээл гэж мэдээд байгаа ч санасны зоргоор гүйгээд оччихож чадахгүй юм чинь.

Гэснээс онгоцны тийзний зардал жаахан хямд байсан бол тэ...

Friday, June 12, 2015

Ямар их удав аа

ч гэх шиг. Юу удсан гэхээр блогоо бичилгүй. Хэ хэ.

За тэгээд түмэн завгүй гэсэн тодотгол өгөөд л суулаа.

Хамгийн ойрын сонин гэвэл том зулзага дахиад л тайзан дээр гарч тоглосон. Түрүү жил ангиараа энэ тайзан дээр гарч дуулж хөгжимдөж байсан юм. http://saruul-uhaan.blogspot.jp/2014/11/blog-post_19.html Энд бичсэн байна.
Гэхдээ анх цэцэрлэгт байхдаа бас нэг гарчихсан юм байна. Тэр үед бүжиглэж байсан. Бид хоёр нь их сүр болоод бичлэг энэ тэр хийгээд, дуулиан болгож монгол руу эмээ өвөөд нь утас цохиж хэлээд л.

Энэ удаагийнх нь хотын зүүн бүсийн үлээвэр хөгжмийн тоглолт болсон. "Summer Brass Concert" гээч юм болоод. Би нь шинэ англи үг цээжилсэндээ баяртай байгаа. Хэ хэ. Сургуулиас нь катакана үсгээрээ дээрх англи үгнүүдийг биччихсэн хөтөлбөр өгсөн байв. Ерөнхийдөө үлээвэр хөгжим гэдэг үг гэж гадарлаж байсан ч ингээд бичлэгтэй юутай хээтэй нь мэдэж авсандаа л баярлаад байгаа юм. Хэ хэ. Нас ахихаар жаахан зүйлд баярлаж гомддог болдог гэсэн үнэн байх шүү. Ха ха.

Өглөө 10 гэж нээлтээ хийгээд зүүн бүсэд оршдог дунд сургууль, ахлах сургуулийн үлээвэр хөгжмийн дугуйлангийн сурагчид ээлжилж тайзнаа гарч ирэн хоёр хоёр ая тоглосон. Дугуйлангийн багш нь удирддаг юм билээ. Бид том зулзагын анги үдээс хойш бүр 16 цагт байсан тул бид нь 14 цаг гэж ороод жаал концерт үзэв. Бага зулзага бас их эвсэлтэй гар хуруу, толгойгоо хөдөлгөөд л идэвхитэй нь аргагүй үзсэн. Хамгийн авууштай нь бүх сургууль болон насанд хүрэгчдийн багуудын тоглох цаг минутыг нь биччихсэн. Өглөөнөөс аваад бүтэн өдөр тэнд сууна гэдэг бол хэцүү шүү дээ. Ялангуяа жаахан хүүхэдтэй бидэнд. Хэдэн цагт ч ирсэн болно. Архаг ээж аавууд бол зөвхөн хүүхдийнхээ тоглолтыг үзээд л буцдаг юм билээ. Тэгэхгүй бол нээрээ л машины зогсоол энэ тэрээс авахуулаад л хэцүү юм билээ. Бид ч бас машинаа зогсоох гэж хөөрхөн хэдэн минут болсон.

Дүрэмт хувцастайгаа л тайзан дээр гарна. Нүүр амаа будаж барихгүй. Их л дэг журамтай. Бүх юм зохион байгуулалт сайтай. Бага зулзага шээлээ баалаа болоод бид хоёр нэг сургууль дуусаад нэг нь тайзан дээрх бэлтгэлээ хийж байх хооронд амжуулахаар 00 явав. Буцаад орох гэсэн хаалган дээр ахлах ангийн нэгэн банди зогсчихсон
-Уучлаарай, ая дуусахаар орохгүй юу?
-Өө, за.
Мөн үзэгчид дундуур хатуу цаасан дээр гар утсаа дууг нь хаана уу?, зураг авах болон бичлэг хийж болохгүй гэж бичээд сурагчид үе үе сануулж яваад л. Манайхан шиг тэгж тусгай харуул хамгаалалтын залуус зогсохгүй. Бүгд сурагч төвтэй зохион байгуулагдчих юм.
trumpet
Том зулзага энэ trumpet гээчийг үлээж байгаа. Бас л гол дүрийн хөгжим, мундаг үлээж чаддагууд нь энийг үлээдэг гэж эргэн тойрныхон минь аавыг нь сэтгэл санаагаар тайтгаруулаастай. Хэ хэ. Учир нь аав нь биеийн тамирын дугуйланд оруулах санаатай байгаад чадаагүйд оршино.

Гэхдээ байна аа, энэ концертыг үзээд үлээвэр хөгжмийг арай өөр нүдээр хардаг болсон. Ялангуяа бөмбөр их гоё, цоглог юм аа гэсэн хүн л байгаа. Хэ хэ.

За энэ дугуйлан гээч нь хагас бүтэн сайнгүй байна. Амралтын өдөр хар үүрээр л гараад явна. Бэнто буюу өдрийн хоолоо бэлдэж аваад л. Бүтэн сайнд нь хааяа хагас өдөр. Орж гарч болохгүй яасан хэцүүн бэ гэж аав нь үглээстэй. Гэхдээ зулзагынхаа дэргэд бол тэгж хэлэхгүй л дээ. Хэ хэ. Өнөөх нь гомдоод сүйд болно.

Өвөө нь бүрээ үлээхээр үүдэн шүдгүй болдог гэсэн, бас нэг найз үүдэн шүд нь зайтай болдог гэсэн гэж хэлсэн. Дараа хүмүүсээс асууна аа. Хэ хэ. Миний их л олон таньдаг хүн сурагч ахуйдаа ийм дугуйланд явж байсан юм билээ. Тэд нарын шүдийг л харахаас. Гэм нь япончууд шүд муутай л даа бүрээ үлээдэг үлээдэггүй бүгд шахуу. Хэ хэ.

Friday, June 05, 2015

3 жил хагас

Том зулзага минь 3 жил хагас хичээллэсэн бассейныхаа хичээлийг түр завсарлав. Учир нь дунд сургуульд ороод, хичээлдээ болон сургуулийнхаа дугуйланд шамдаад түмэн завгүй болов. 5 сард нэг л удаа бассейндаа явсан. Тэгээд гэр бүлийн хурлаар энэ сэдвийн авч хэлэлцэж байгаад завсарлахаар шийдэв. Энх тайван аргаар. Түүнээс аав нь яаж ийгээд явуул гэж үглээд л. Охин амжихгүй, би нь дунд зохицуулах гээд л. Би ер нь байнга зохицуулагч хийчих юм. Альных нь ч талд ороход бэлэн. Аль өндөр хахууль өгсөн лүү нь. Ха ха.

Мэдээж би нь бас харамсалтай байгаа л даа. Аль болох явуулж байвал өөрт нь, эрүүл мэндэд нь хэрэгтэй гэж бодоод л. Гэхдээ яахав, тамирынх нь хичээлийн агуулгад зуны цагт бассейн гэж байгаа. Өчигдөрхөн усны хувцсаа захиалж авсан. Тийм болохоор бага зэрэг тайвшралттай.

Сангийн сайд надад бас хэмнэлттэй. Дахиад ард түмэн дээр нь хэмнэх болчихлоо. Хэ хэ. За за яахав, удахгүй удаах ард түмэн нь болох бага зулзагыгаа бас ямар нэгэн зүйлд хамруулах юмсан, харин юунд вэ гээд хэлэлцэгдээд явж байгаа тул том зулзага дээрээ хэмнэснээ бага зулзагатаа шилжүүлэн зарцуулах учраас ерөнхийлөгч бага зэрэг тайвшрах байгаа. Ккк

Thursday, June 04, 2015

Өнхрүүш

Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёролоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугатаасан
Бүжин туулай чамаас
Бөмбөрөн зугатааж чадна даа

гээд жаахан байхдаа л уншдаг байлаа. Дээхэн япон хэл дээрх зурагт номыг нь зээлээд бага зулзагатаа уншиж өгсөн юм. Гарчиг нь орос хэлээрээ Колобок гээд. Бага зулзага колобок гээд цээжилчихсэн. Өнхрүүш гэж хэлүүлэх гээд инээдтэй юм болж байна аа энд. Ядаж байхад япон хэлэнд ө эгшиг байхгүй. Одоогоор өнхүүш өнхүүш гээд хэлд орж байгаа хүүхэд шиг л байна. Байнга давтаж байгаад хэлүүлж сургана дээ. Багаас нь ө, у, л зэрэг үсгийг хэлүүлж сургах санаатай өвөө, өндөг, монгол уул, ус гэж хэлүүлж, давтуулж ирсэн боловч санаанд хүрэхгүй л байгаа. Гэхдээ яахав, гадаад хэлийг чинь чихээрээ сурдаг гэж яриад байгаа сүүлийн үед. Үнэний ортой.

Үе үе үүнийг зээлж охиддоо уншиж өгч, уншуулж байна аа. Зураг нь ч хөөрхөн юм билээ.

Нээрээ цэцэрлэгээс нь автоматаар захиалаад өгчихдөг байсан номны захиалга энэ жилээс эцэг эхүүд өөрсдөө сонгож захиалахаар болсон. Бид захиалсангүй. Гэрийнхээ номыг дийлэхээ байгаад, тэртэй тэргүй номын сан гэж бэлээхэн сайхан зүйл байхад гэж ярилцан ном захиалахаа больчихлоо. Хямралын үед таван цаас нь ч хэмнэлттэй. Хэмнэлттэй гээд хэлчихсэн чинь ерөнхийлөгч болох аав нь ард түмэн болох миний охид дээр хэмнэх гээд байна уу? айн сайд ээж гуай гэсэн. Хэ хэ. Эцсийн дүндээ сангийн сайдынхаа үгэнд л орно шдээ тэ. Тэгээд л ээж нь номын сан луу гүйдэлтэй болсон.

Tuesday, June 02, 2015

Монгол хэл дээрх ном

Сард нэг гардаг ажлынхаа нимгэхээн танилцуулгад бас жаахан бурчихсан байсан юм. Үе үе ингэж бурчих гээд байдаг юм би нь.
Юу гэж гэхээр? "Монгол хэл дээрх ном цөөхөн байдаг тул зээлж унших боломж ховор, хаа байсан монголоос захиж унших хэрэг гардаг, нэг бол япон хэл дээр бичигдсэн монголын тухай ном зээлж эсвэл худалдаж авч охиддоо уншиж өгдөг, уншуулдаг" гээд.
Тэгсэн саяхан мужийн төв номын сангийн гадаад номны тасаг хариуцдаг хүн нь миний бурсныг олж уншчихаад ажлын газар луу минь майл явуулжээ. "Манай номын санд ийм ийм монгол ном бий, сонирхвол зээлж уншаарай, хүндэтгэсэн ..." гэснээ номнуудых нь жагсаалт бүхий хуудас хавсаргасан байв.
За тэгээд амралтын өдөр бага зулзагаа дагуулаад явлаа. Алхаж явсныг хэлэх үү? Бага зулзага дунд нь их юм болсоон. 3 дугуйт унаж явсан хүн чинь сүүлдээ залхуу нь хүрээд арай хийж л номоо зээлээд гэртээ харьж ирсэн. За тэр ч яахав.
Нэлээд хэдэн ном байна. Би нь бага багаар нь зээлж уншихаар болов. Одоогоор дараах номнуудыг уншсан болно.
Хүүхдийн ном
За энэ хүрч мэдэрдэг ном гээд зарим нэг хуудсанд хуруугаараа тэмтэрч мэдрэхүйн эрхтнийг хөгжүүлэх ном. Хэлд орж буй хүүхдүүдэд зориулсан байсан. Бага зулзагад арай жаахандаад. Яс эх хэлээр нь уншиж өгсөн. Дунд нь нэг ч япон үг оруулалгүйгээр. Хэ хэ.
Энэ бас л хүрч мэдрэнэ. Дүрснүүдийг хэлж нүдлүүлнэ.
Наадаг зурагтай ном. Номын санд ёстой тохиромжгүй санагдсан. Бага зулзага өнөөх наадаг зургуудыг нь хуулж аваад гэрийнхээ энд тэнд очих наачих гээд. Хальт харуулаад л дээш нь хураачихсан. Наадаг зургийг нь энд тэнд нааж хаячихаад номны өрөнд орох юм болно. Байсгээд л номны өрөнд ордог минь овоо завсарлаад байгаа юм.
Дээрх хоёр номтой адил. Хүрч мэдэрдэг хэсэгт нь жишээ нь туулайн арьс нь хөвсгөр үстэй байх жишээтэй.

Ямартай ч монгол номтой танилцуулав охидоо. Томыгоо монгол хэлээ сур, үсгээ нүдэлсэн үү, тэгж байгаад уншуулж шалгана шүү гэж нэг сүрхий айлгачихаад л сууж байна.

2014 оны 6 сард бүртгэгдсэн номнууд байна лээ. Тэгэхээр миний мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Ажлаасаа ном зээлж уншчихаад байдаг, мөн төв номын сан орохоороо хүүхдийн номны тасгаар л шагайдаг би нь олж хараагүй юм билээ.

Гэхдээ их сэтгэлтэй санагдаад, майл явуулсан хүнд нь баярлалаа гээд хэлсээн. Дахин шинэ ном ирвэл заавал дуулгаарай гээд л. Ажлаа мундаг хийсэндээ, нэг ч гэсэн үйлчлүүлэгч нэмэгдсэнд цаад хүн ч гэсэн баяртай байгаа байхаа. Тийм үү.

Дараа дахин зээлсэн номоо зургийг нь оруулна аа.

Sunday, May 31, 2015

Fabulous Women 2

За бичлэгээ үргэлжлүүлэе. 25 -г сонгосон байгаа шүү дээ тэ. Тэдгээрийнхээ тухай товчхон оруулав. Дэлгэрэнгүй мэдмээр байвал нетээс хайхад гараах ирэх байх.

1. Oprah Gail Winfrey. За энэ хүнийг манайхан ч сайн мэддэг тийм үү. Япончууд тэр бүр мэддэггүй гэсэн. Өдгөө 61 настай гэнэ. Обамаг ерөнхийлөгчөр сонгогдоход асар нөлөөлсөн гэж үздэг. Учир нь түүний хөтөлдөг Oprah Winfrey show нэвтрүүлгийг долоо хоног тутам 42 сая хүн үздэг гэж бодохоор асар их тоо. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг. Зөвхөн урлагийн болон загварын сэтгүүл л үзээд байх биш бас хүний амьдралд хэрэг болох ном, хувь хүний намтар зэргийг уншиж бай гэж зөвлөхийн сацуу түүний санал болгосон ном маргааш нь гэхэд л 1 сая хүртэл зарагдаж байсан.  Хамгийн гол нь тэрбээр баян байхыг зэрэгцээ маш өглөгч. Хүйсийн дарамтад өртсөн, түүнийгээ зоригтойгоор илчилж тэмцсэн охидод тусалж 11 сая иений хандив, хар шуурга болох Hurricane Katrina-ийн хохирогчдод  1 тэр бум иений хандив, өмнөд африкийн 50 мянган хүүхдэд крисмасын бэлэг хүргүүлэх гээд л хүмүүнлэгийн ажилд ч идэвхитэй. Өөрийн нэвтрүүлгийг үзэхээр ирсэн үзэгчдэд бүгдэд нь шинэ машин бэлэглэсэн гээд л шуугиан тасрахгүй. Мэдээж ийм амжилтанд хүрэх хүртлээ ихээхэн зовлон амссан. 9хөн настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Хэн ч түүнийг тоогоогүй, ээж нь хүртэл. Гэхдээ тэр бууж өгөөгүй. 13 насандаа нэгэн нэртэй ахлах сургуульд урилгаар орно. Тухайн сургуульдаа хамгийн анхны хар арьст хүүхэд байсан. 14 насандаа муу хүмүүстэй найзлан, хүүхэд төрүүлнэ. Хүүхэд нь хоёрхон долоо хоногийн дараа нас барна.
Түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн нэг номтой учирна. "I Know Why the Caged Bird Sings" гээд Maya Angelou-гийн хувийн намтар. Яг л өөртэй нь адил амьдрал туулан, нэрт яриу найрагч болсон түүний номыг уншсанаар, өөрийг нь гэсэн хэн нэг нь сонсоосой гэсэн хүсэлдээ автагдан илтгэлийн тэмцээнд оролцон түрүүлсэн тэрбээр 17 насандаа их сургуульд тэтгэлэгээр элсэн орно. 22 насандаа нутгийнхаа нэгэн телевизэд анхны хар арьст эмэгтэй хөтлөгчөөр орно. 8 жилийн дараа өөрийн нэвтрүүлгээ эхлэнэ.

2. Tyra Banks. Бас л шуугианы эзэн байж чаддаг тэрээр том хөхтэйгөөсөө болоод загвар өмсөгчдийн ертөнцөд нэг их амжилт олсонгүй. Учир нь загвар өмсөгчид бүгд л жижиг хөхтэй, туранхай хүүхнүүд байдаг. Ингээд тэрээр толгойгоороо хоолоо олж идэхээр шийднэ. Харвардад элсэн орно. Хүмүүс түүнийг дүр эсгэн их сургуульд сурч энэ тэр гэж шүүмжилнэ. Шүүмжлэлийг эс тоон сургуулиа онц сайн төгсөнө. America's next top model нэвтрүүлгийг хөтөлж нэрл гарсан бөгөөд бас л шулуухан шудрага, ширүүхэн хэл амтай. Дүрээ хувирган 200 кг жинтэй болж хувцаслан гадуур явж эрчүүд түүнийг бүдүүн, гахай мэт дооглон тохуурхан харах эрчүүд болон нийгмийн олонх жин ихтэй хүмүүсийг хэрхэн ялгаварлан харьцаж байгааг илчлэн олонд харуулна. Загвар өмсөхөө больсон тэрээр нэлээд жин нэмсэн бөгөөд энэ тухай нь папарацид өртөн элдвээрээ хэлүүлэхэдээ ч үл тоон "харин ч секси байгааз дээ, үнс л дээ өгзгийг минь" гэж даапаалан зурагчдын өөдөөс өгзгөө харуулна гэх мэтчилэн шуугиан дэгдээх нь ч их. Өсвөр насандаа хэт туранхай, хүүхэд шиг царайтай гэж үеийнхэндээ дээрэлхүүлдэг байсан гэнэ. Мөн тэрбээр эрийн тэнгэрээр ч тааруухан. Одооных нь найз залуу ч бас л олны танил хэн ч гэчихэв.

3. Kathryn Ann Bigelow. Кино найруулагч. Түүний найруулсан кино нь мар эршүүд. Өөрөө бол загвар өмсөгч шиг бие хаатай. 2009 онд Оскарын шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн хоёр урд нь эхнэр нөхөр явсан. Тэр нь James Francis Cameron. Дэлхийд анхны эмэгтэй найруулагчийн Оскар авсан.
Зөндөө л зүйл бичсэн байсан. Би нь кино тэр бүр үзээд байдаггүй, дүрд тоглосон жүжигчдийн нь нэрийг ч бараг мэдэхгүй, за тэр найруулагч энэ тэр бол бүр ч мэдэхгүй болохоор бичих гэсэн залхуурав. Ядаж байхад англи нэрийг японоор бичсэн байгаа тул тэр бүрийх нь англи бичлэгийг нь олж бичих гэж ажил удаад байна. Хэ хэ. Та нар минь өөрсдөө намайгаа бодвол англи хэл мундаг тул өөсрдөө олоод уншихыг бодоорой.

4. Indra K Nooyi. Time сэтгүүлийн "Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүн"-д сонгогдсон. Forbes сэтгүүлээс гаргасан "Дэлхийд хамгийн хүчтэй эмэгтэй"-гээр шалгарч Hillary Clinton-с дээгүүрт жагссан. Тэрээр багаасаа л өвөрмөц сонголт хийдэг байж. Эмэгтэй хүн тэр бүр сонгоод байдаггүй физик, математикийг сонгох гэх мэт. Хүнтэй суулгахыг хүсэж байсан эцэг эхийнхээ саналаас зөрөн эзийн засгийн чиглэлээр суралцахаар Yale их сургуульд суралцахаар одно. Ээж аав нь уурлан түүнд төлбөр болон амьдрах зардлыг нь өгөхгүй. Суралцахын хажуугаар нь ажил хийж төлбөр болон бас бус зардлаа бүгдийг өөрийн хүчээр бий болгон амжилттай төгсөнө. За сургуулиа төгсчихлөө. Ажил хайх хэрэгтэй болж 50 доллараар авсан костюмаа өмсөөд л ярилцлаганд орно. Гэвч гуталгүй, хөл нүцгэнээсээ болоод ярилцлаганд орох болгондоо унана. Хүчээр ингэж дасаагүй хувцсаа өмсөж байхаар сурсан дассан хувцастайгаа л явах минь гээд энэтхэгээс авч ирсэн сари-тайгаа ярилцаганд орно. Шууд л тэнцэнэ. Үүнээс хойш ажилдаа явахдаа энэтхэг үндэснийх нь хувцас болох сари-гаа л өмсөж явна. PepsiCo компанийн ерөнхий захирал.

5. Ellen DeGeneres. Өдрийн Ellen DeGeneres шоу нэвтрүүлгийн хөтлөгч тэрээр багаасаа л эмэгтэй хүнээс өөр хүн сонирхдоггүй болохоо мэдэрч эхэлсэн. Нийгэм нь ч тийм чөлөөтэй байгаагүй тул үүнийгээ хэнд ч хэлж чадахгүй насанд хүрнэ. Их сургуулиа хаян, ресторанд зөөгч, тоос сорогчны худалдагч гэх мэт олон ажил хийн явсаар 30 насандаа инээдмийн жүжигчин болохоор сэтгэл шулуудна. Түүний хамгийн гол онцлог нь бусад хүнийг муулж ярихгүй байх. Ажлаа алдахаас, ивээн тэтгэгчдээ алдахаас үл айн өөрийгөө лесби гэдгээ зарлана. 2008 онд секси жүжигчин Portia De Rossi-той гэрлэнэ. Өөрөөс нь 15 насаар дүү. Америкт хамгийн өндөр орлоготой эмэгтэйн нэг тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн болон анагаах ухааны элдэв туршилтыг амьтад дээр туршихыг эрс эсэргүүцдэг.

За иймэрхүй маягаар тав таваар нь оруулахыг бодно шүү.

Wednesday, May 27, 2015

Цэцэрлэгийн нээлттэй хичээл

Цэцэрлэгийн ээлжит арга хэмжээ. Хагас сайн өдрийн үдээс өмнө болов. Мэдээж олон хоногийн өмнөөс бичгээр мэдэгдэнэ. Өмнөх өдөр нь бас үүднийхээ самбарт бичсэн байсан. Гэрийнхэнд нь хичээлийн агуулга бүхий хэдэн цагт эхлээд хэдэн цагт дуусах тухай, хүүхдүүд нь эцэг эхийн хурал? болж байх хооронд өдрийн хоолтой тул цагаан будаагаа мартаваа гэх мэтчилэн бичсэн хуудсыг харилцах дэвтэрт нь хавчуулсан байна.

4 настангууд зааландаа хөгжөөнт тоглоом тоглосон. Эцэг эхийн баг, хүүхдүүдийн багууд хоорондоо уралдсан. Эхлээд хүүхдүүд үзүүлэн тоглолт хийсэн. Энэ нь дуулж хуурдах биш, хүүхдүүдэд нэг нэг шалны алчуур бариулаад заалаа уралдаж зүлгэсэн. Хэ хэ. Гэхдээ энэ нь шал угаана гэсэн үг биш. Дөрвөн хөллөөд уралдах, нэг ёсондоо тэр бүр ашиглаад байдаггүй булчин шөрмөсөө ажиллуулна гэсэн үг.

За дараагийн тэмцээн нь машин болж уралдах. Би нь энэ тэмцээнд нь эцэх эхийн төлөөлөл болж орсон. Барианд хүрэх гэж бас л махийсан. Шалан дээр хөлөө жийж сууна. Гартаа нэг тийм цагираг бариад үрүүл хийнэ. Тэгээд зөвхөн хөл, бөгсөөрөө урагшилна. Хэ хэ. Хүүхдүүд бол мундаг хурдан давхиж байгаа юм. Өдөр бүр тэгж хөдөлж байдаг учраас. Харин томчууд яасан? Барианд хүрэх үгээ хэлж байна, сүүлдээ гараа тулж урагшлаад л ккк.

Сүүлд нь хүүхдүүд хоолоо идэхээр анги руугаа явцгаан, ээж аавууд нь үлдэж тойрог болж сууна. Ангийн багш нь өөрийгөө хальт танилцуулан, 4 настны Сараана цэцэг бүлэг нь нийт тэдэн хүүхэдтэй, өдөр бүр сэргэлэн цовоо ингэж тэгж тоглоод гэж яриаг эхлүүлнэ. Дараагаар нь цугласан эцэх эхүүд хэний ээж аав болохоо хэлээд хүүхдийнхээ чадахгүй байгаа зүйлийг хэлж, санаа зовж буйгаа хэлнэ. Бусад айлын хүүхдүүд ямар байдаг, хэрхэн харьцах талаа зөвлөгөө хүснэ.

Төгсгөлд нь ангийн багш нь нийтлэг санаа зовоосон асуудлын талаар багахаан зөвлөгөө өгнө.
Ихэнх айлуудад тохиолддог нийтлэг асуудал.

1. Хоол. Хооллолт.
Жишээ нь бага зулзага минь хоол идэх гэж л бас бөөн сүр болно шүү дээ. Дуртай зүйлсээ бол нэхэж идчихээд л, дургүй зүйлээ загнаад ч идэхгүй. Онгироож байж идүүлнэ, Аав нь уралдаж иднэ гэх мэт. Хэ хэ. Мөн хоолны үеэр их ярих, босч явах, би хажууд нь байвал намайгаа налж унах. Халбагадаад өг гэж эрхлэх гээд л.
Тэгсэн ийм асуудал ер нь айл бүрт байдаг юм байна. Цэцэрлэгтээ бол бүгд хачин сайн томоотой иддэг гэнэ дээ. Багшийн зөвлөгөө нь "мэдээж хүн гадаах орчинд нэг өөрөөр биеэ авч явдаг, гэртээ бас арай өөр царай гаргадаг. Гэхдээ тэр чигт нь орхих биш бага багаар хэлж ярьж ойлгуулах. Бас ч гэж хэлж ярихад ойлгох насан дээрээ ирчихсэн тул."

2. 00 орохдоо ганцаараа явах дургүй, хүндэрсний дараагаар заавал хэн нэгнээр арчуулдаг. Би нь ч одоо арчиж өгдөг. Саяхнаас харин коршонк биш 00 ордог болсон. Би ч энэнд нэг их санаа зовохгүй л байгаа. Жаахан л хугацаа шаарддаг болохоос яваандаа чаддаг болох биз дээ.

3. Үг, хэллэг. Ялангуяа эрэгтэй хүүхдийн ээжүүд их санаа зовдог бололтой. Охидыг бодвол орой хэлд ордог ч хэлж ярьж байгаа үг хэллэг нь бас л овоо гарууд байдаг бололтой. Бөгс баас, хөөе, тэнэг мангар ч гэдэг юм уу? гээд л арай л бүдүүлэг үг хэрэглэх гээд байдаг гэнэ. Бага зулзага ч бас нэг хэсэг тийм байсан. Бөгс бандааш яасан яасан ч билээ? Өөрсдийнхөө хэмжээнд сонирхолтой, инээдтэй үг хэрэглэсэн царайтай их л додьгор байдаг байлаа. Одоо харин эргэн тойрон нь болохгүй гэж тууштай хэлсний дүнд гайгүй болсон.

4. Охидын хувцаслалт. Өглөөд юбка өмсөнө гээд л үзэж тардаг гэнэ дээ. Уг нь аль болох өмсүүлэхгүй байх гэж үздэг. Учир нь гүйж харайж тоглоход тээртэй, урагдаж барьвал охид өөрсдөө их том шоконд ордог гээд л.

5. Өөр чинь юу билээ? Мартав. Толгой дохиод л сонсож суусан чинь. Аан тийм, цэцэрлэгтээ хийсэн янз бүрийн уран бүтээл нь гэрээр нэг болоод, хаях гэхээр уурладаг. Бусад ээжүүдийг ямар арга хэмжээ авдаг талаар нэг ээж асууж байсан. Би бол нууцаар хаядаг. Хэ хэ. Зургийг нь авч хадгалж байгаад л. Яг энэ талаар зөвлөгөө өгч амжаагүй, багш нь. Цаг хүрээгүй.

6 сард ганцаарчилсан уулзалттай, тэр үед хэлж амжаагүй зүйлээ аминчлан асууж болно гэсэн. Одооноос асуултаа бэлдэнэ дээ.

Жич: Зураг оруулах гэсэн болохгүй байна. Дараа оруулахыг бодно оо.

Monday, May 25, 2015

Удахгүй баяр болно 2

Эртээд хогны талаар бичсэн дээ. Энэ удаад бэлэгний талаар. Уг нь бол хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй л дээ. Гэхдээ л лаа идээд байхаар нь зүгээр хараад ч юм уу, сонсоод ч юм уу сууж чадахгүй байна. Лууван бол ч яахав, сайн ид л гэхээс. Хэ хэ

Саяхан нүүр номд хүүхдэдээ өгөх бэлэгний талаар бичсэн байсан. Мэдээж шүүмжлэлтэй хандсан нийтлэл. Хүүхдийн нүдийг хуурч "өвчин" худалдаж авч өгөх үү? гэсэн гарчигтай нийтлэл. http://news.gogo.mn/r/162523 Орж уншаарай. Би ч зөв гэж бодож байгаа. Бэлэгний санаанууд бас байсан.

Гаднаас нь харахад нэг л их гял цал, шажигнасан гоё бэлэг. Доторх нь бол яаая бас л нил хор. Хор гэдэг нь чихэр, амттанг хэлж байгаа юм шүү. Би хүүхэддээ тоож авч өгдөггүй зүйлс л харагдаж байна лээ.

Таргалуулдаг, шүд хорхойтуулдаг. Идчихээд хөдөлгөөнтэй байхад л болно шд, шүдээ угаахад л болно шд гэж хэлэх хүн байх байх л даа. Гэхдээ л тэр бүр шүдээ угаагаад байдаг нь хэр вэ? Тэр бүр идсэн ууснаа шингээгээд гүйж харайгаад хөдлөөд байдаг нь хэр вэ? гээд бодоод үзэхэд л...

Мэдээж охид минь амттанд дуртай, хүүхэд л болсон хойно. Гэхдээ ээж авахгүй бол нэхээд байхгүй. Ундаа бол бүр уухгүй. Би ундаа авч тавьдаггүй. Ус л ууна. Хааяа нэг цай ууна. Хань ижил хааяа цай цай гээд сүүтэй цай ууна. Би нь өөрөө кофегоо ууна. Бага зулзага сүү ууна.

Ээжүүд бид л янз бүрийн зүйл авахгүй бол гэртээ хүүхэд янз бүрийн зүйл нэхэж уйлахгүй, уурлахгүй байх тийм үү. Харин гадуур явж байхад  ээж аав яав л гэж гээд хүүхэд янз бүрийн амттан нэхэх гээд байдаг даа. Бага зулзага ч гэнэт гэдэс нь өлсөнө, ам нь цангана. Усных нь саванд ус хийгээд л авч явна. Ам цангаад гэнгүүт нь усаа уу гээд л хэлчихнэ.

Мэдээж байнга ийм хатуу ширүүн биш л дээ. Хааяадаа зайрмаг авч өгнө. Ундаа авч өгнө.

Манайх гэхдээ аниа нь тестнийх нь оноо өндөр байвал шагнаад зайрмаг авч иддэг. Хэ хэ. Дүү нь далимдуулж ам хамар нь нил зайрмаг болоод л идэж өгнө. Өөрөө гавъяа байгуулчихсан юм шиг л.

Хөөрхөн хөөрхөн бэлэгний санаа зөндөө байгаа даа. Би нь энэ жил монголын хүүхдийн баяраар юу авч өгдөг билээ? гэж бодоод л байгаа.

1. Эмээ өвөө нь монголд  төрсөн өдрөөр нь хадгаламжинд нь мөнгө хийж өгсөн. Энэ бас том бэлэг шүү. Хүн ер нь бага ч байсан хамаагүй мөнгөн хуримтлалтай байх нь зөв. Ийш тийшээ аялахдаа, ямар нэгэн томоохон худалдаа хийхэд гээд л мөнгө дутна уу гэхээс илүүдэхгүй тийм үү?

2. Ном. Хүүхэд номонд нэг номонд дурлахаараа ном авч өгөх тоолонд баярладаг юм билээ. Сүүлийн үед авч өгөх нь цөөрсөн л дөө. Учир нь номын сангаас зээлээд уншчихдаг тул.

3. ДВД. Энэ жил нэлээд хэдийг худалдаж авч бэлэглэсэн юм байна. Өөрсдийнх нь дуртай Walt Disney-гийн  Big Hero, Beaty and the Beast хоёрыг л лав авсан.

Одоо 101 гөлөг-ийг үзэх юмсан, авах юмсан гээд л байна лээ, аниа нь. Бага зулзага ч яахав одоохондоо аниагаа дуурайсгээд л явж байдаг болохоор дуртай байх байх. Авч өгвөл дунд нь л аваад өгчихнө. Яагаад вэ гэвэл энд баярын уур амьсгал байхгүй байх учир, эргэн тойрныхны нөлөөлөлд автахгүй гэсэн үг.
Харин ч монголын баяр, японы баяр гээд хоёр зэрэг баярлачих гээд байдаг улс.

4. Үсний боолт, хавчаар, кошлок, оймс, хөөрхөн хэлбэр дүрстэй бал, саатай бал, гоё зурагтай дэвтэр, жааз, альбом, уруул өнгөлөгч гэх мэт зөндөө л байна. Өдөр тутам хэрэглэдэг бал дэвтрээс нь арай өөр, өвөрмөц байхад л тэд чинь баярлаад л явчихна.

 Би нь өөрөө охидтой болохоор дан охидын л бэлэг санал болгодог гэнэ ээ.  Охин хүүхэд жижиг сажиг зүйлд дуртай байдаг даа. Тэдний нүдийг хуурах амархан шүү дээ. Хэ хэ

Хөвгүүд жаахан хэцүү юм билээ шүү. Хэ хэ. Машин, буу, өрдөг тоглоом...

Sunday, May 24, 2015

Блог андууд минь дээ

Хаана явна аа тэр минь ч билүү чи минь ч билүү нэг дуу байдаг даа. Нэг киноны дуу.
Тэрэн шиг зарим нэг блог андууд минь хаа явдаг юм бол доо. Хааяа даа нэг очсон газрынхаа сонинг дуулгаж бай л даа.

Амралтын өдрийг ч хэлэх үү, хальт сүмо харангаа блогоо жаахан ухав. Саатан уншдаг блог хэсгээ жаахан янзлав. Янзлав ч гэж дээ, дараад орж болохгүй нэрсийг устгачихлаа. 2007, 2008 онд чин эд хүчээ авч байсан үе юм байна. Яваандаа сулраад, одоо тоотой хэдхээн л блог байна. Банжиг-т нэлээд хэдэн блогчид бий. Би нэг их орж уншаад байдаггүй юм. Хүүхдүүд голцуу байдаг болов уу гэж бодоод. Яриа хөөрөө нийлэхгүй ч юм шиг санагдаад. Хэ хэ.

За тэгээд 45 нэрсийг устгав. Дараад орох гэхээр болохгүй байсан тул. Уучлаарай. дахин бичээд сэргээвэл манайхаар нэг шагайчихаарай. Гуйж байна. За тэгээд орж болохгүй байгаа хэрнээ урд нь хөөрхөн бичээд байдаг байсан Тэлмэн, Муланка хоёроо хасчихаж чадсангүй. Энэ Дамдаа байна, хаана явдаг юм байгаа юм. Америкынхаа сонин хачин, солио гажигийг бичээд байдаг байсан чинь бүр хаагаад алга болж. Бас хасчихаж чадсангүй.

Шинээр гарч ирсэн блогийг ганц нэгийг тэмдэглэж авлаа. Өшөө намайг тэмдэглээрэй гэсэн хүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Нэг олж уншчихаад хөөрхөн санагдаад дараа нь хайгаад олохгүй тохиолдол бас байна аа.

За тэгээд архагуудаас цөөхөн хүн үлджээ. Бүгд твиттер, нүүрном гээд алга болсон дог оо. Уг нь нэг л зүйлдээ үнэнч байвал тэ. Хэ хэ.

Уншиж болж байгааг нь тэр чигтээ үлдээчихлээ. Олон жил таг болсон ч гэсэн. Хуучин бичлэгүүд нь сонирхолтой санагдаад.

Saturday, May 23, 2015

Хар шөл

Ууланд авирдаг баатар минь сайн яваад хариад ирсэн. Гэм нь ханиад хүрээский. Өнөөх гайхал томуу. Ирснийхээ маргааш нь хичээлдээ яваагүй, ажлаа тарж ирээд үзүүлсэн чинь хариу нь тэгж гарлаа.

Халуурч эхлэснээс хойш 5 хоног амрана. Хагас, бүтэн сайн ороод 3 дахиас албандаа явна. Ийм томуу ханиад хүрээд амарвал хичээл тасалсанд тооцдоггүй гэсэн. Бусад төрлийн ханиад хүрээд амарвал тэгээд л хичээлээ тасалсанд тооцдог гэнэ.

Анги даасан багш нь тэр өдрийн хичээлийн агуулга бүхий хуудас авчирч шуудангийн хайрцганд маань хийгээд явсан байсан. Эзгүй байж таараад.

Эмийн сангаас эмээ авах зуураа сургууль руу нь утасдаж хэллээ. Ирэх 3 дахь өдрөөс хичээлдээ явах нь ээ гээд л. Тэгсэн өө зүгээр зүгээр, сайн амраад, хурдан эдгээрэй гэж байна. Ангийн багш нь эзгүй байсан тул хэл дамжуулж өгөхийг хүсээд, бас дугуйлангийн багшид нь ч хэл хүргэхийг хүслээ.

Тэгсэн хагас сайнд анги даасан багш нь залгаж байна.
-Бие нь зүгээр үү? Халуун нь буусан уу? Сургуулийн сургалтын албанд хичээлд явж болно гэсэн зөвшөөрлийн бичгийг үлдээчихнэ, та нэг завандаа ирээд авчихаарай.

Халуун нь буусан ч 5 хоног заавал амрах ёстой, дээрээс нь сургуулиасаа хичээлдээ явж болно гэсэн зөвшөөрлийн бичиг авч эмчээрээ тамга даруулж, түүнийгээ сургуульдаа аваачиж өгч байж хичээлдээ явдаг юм.

Хичээлд яваагүй өдрийнх нь хичээлийн агуулга бүхий хуудас цаасыг хүүхдэд хүргүүлээд, амарсан хүүхэд хичээлээсээ хоцрохгүй байх талаар нь ихээхэн анхаардаг юм байна. Бага сургуульд ч бас адил л байсан л даа. Суурь боловсрол гэдэг утгаараа дунд сургуульд ч гэсэн хариуцлага өндөр байдаг шиг байна.

За байз юу билээ? Гарчигнаасаа хазайсан байх чинь.

Үзүүлчихээд харьж явсан том зулзага:
-Ээж ээ?
-Яасан миний том зулзага?
-Таныг яг ийм томуу тусчихаад хэвтэж байхад аав танд нэг тийм гоё сармистай шөл хийж өгсөн дөө. Тийм шөл уумаар байна.
-Хар шөл үү? За аавд нь хэлчихье.
гэснээ ээж шууд аав руу нь залгаад л
-Хань ижлээ, том зулзагаа үзүүлчихлээ. А төрлийн томуу байна гэнэ ээ. Тэгээд том зулзага нь аавынхаа гарын хар шөлийг уумаар байна гэнэ ээ. Хайр нь сайхан үхрийн мах авч хариад бэлдээд байж байя.
Ээж бол тэнд эмчид үзүүлээд эм танг нь авчихсан ихээхэн гавъяатай хүн утасдаж байгаа байхгүй юу. Хэ хэ.

Тэгээд л хань ижил том зулзагатаа сармистай сайхан хар шөл хийж өгөөд, би нь тэрнээс нь буудаад. Ойрд хар шөл уугаагүй, хар хөлс гарч байна лээ.

Бид чинь энд үхрийн мах ховор иднэ. Голцуу тахиа, гахай, загас голцуу иднэ. Хааяадаа бас уулынхныхаа ачаар зэрлэг гахайн мах идчихнэ ээ болоогүй. Тэр нь ангийн юм гэсэндээ амттэй гэж юүхэв. Голцуу монгол хоол хийх үедээ л үхрийн мах авна. Бас монголд байдаг шиг идэш энэ тэр гэж бэлдэхгүй, тухайн өдөр өдрийнхөө махыг нь худалдаж авч иднэ шүү дээ. Тийм болохоор хар шөл уусан чинь сайхан байна лээ. Хонины мах тун ховрын бараа шүү дээ, нээрээ. Төв газар бол хонины мах зардаг тусгай дэлгүүр хоршоо байдаг гэсэн байх шүү. Бид хааяа захиалж авч иднэ ээ. Тун ховор доо.