За нэг ийм ном олоод уншиж байна. "90-хэн минутанд сурлагаа сайжруулах хичээлийн арга барил" гэдэг ном.
Нэг бариад л дуустал нь суудаг байсан цаг үе ч сайхан байжээ. Одоо болохоор яаж байна? Яг дэлгээд суухаар л хажуу хавирганаас шулганаж гүйж ирцгээгээд байх юм том жижиггүй. Ккк.
Үртэй хүний жаргал аа гэж.
Уншаад дөнгөж эхэлж байгаа тул тийм ийм гээд хэлэх зүйл одоогоор алга.
Техник хөгжөөд, бас бус зүйл хөгжөөд, шинэ арга барил гарч ирээд байхад сурах явцын тухай, сурах арга барилыг сайжруулчих тухай яг тийм гэсэн онол ч гэх юм уу дэвшил гарч ирэхгүй байна. Яагаад? гээд л явж байна.
Ахлах сургуульд элсэн орохоор бэлдэж буй сурагчдад зориулсан ном. Энд чинь ахлах сургуульд орох гэж их дээд сургуульд элсэн орохын дайтай л юм болдог гэсэн.
Оноогоор нь жагсаана. Тухайн сурагчын орох хүсэлтэй байгаа ахлах сургуулийг нь асууж байгаад л бэлддэг гэсэн байх аа.
Ирэх жил том зулзага дунд сургуултийн 3-р ангид орж байж л энэ тухай мэдээд, мэдрээд, блогтоо бичээд явах байх.
Тэр болтол та нар минь тэвчээртэй хүлээгээд, үе үе манайхаар шагайгаад яваарай. Би бас блогоо тэвчээртэй, уйгагүй бичээд явахыг хичээнэ ээ. хэ хэ.
Наана нь энэ номоо дуусгаад хэрэгтэй гэсэн зөвлөгөөг нь танилцууламз.
No comments:
Post a Comment