Wednesday, May 11, 2016

Бага сургуульд орох бэлтгэл

Бага зулзага ирэх жилийн 4 сард нэг дүгээр ангид элсэн орох юм. Хаа байсан байгаа биз?

Тэгсэн цэцэрлэгээс нь бичиг ирж. Хотын захиргаанаас ирэх жил сургуульд орох хүүхэдтэй айлд ийм бичиг хүргүүлдэг юм байна.

Агуулга нь таны хүүхэд чинь 5 нас хүрлээ. Удахгүй сургуульд элсэн орно. Нүүр дүүрэн инээмсэглэлээр, баяр хөөртэйгөөр сургуульд элсэн орохын тулд ...

Сургуульд элсэн орохтой холбоотой төрөл бүрийн зөвлөгөө өгнө. Жишээ нь найзуудтайгаа хамт тоглохдоо жаахан тааруухан. Хэл ярианы хөгжил, ойлгохдоо удаан юм шиг санагдаад байвал. Хойшид олон найзуудтай болоод цугтаа хичээллээд явж чадах болов уу? Сургуульд элсэн орсны дараагаар ямар ямар дэмжлэг байдаг вэ? Бага сургуулийн орчин болон боловсролын агуулгын тухай мэдмээр байвал.

Мэргэжлийн хүнээс үнэгүй зөвлөгөө өгөх болно.

Гэсэн нэг хуудас бичиг ирсэн. Доор нь хотын захиргааны ямар хэлтэс болох тухай, холбоо барих утас, факсны дугаар гэх мэт зүйлийг нарийн тодорхой бичжээ.

Мөн хавсралт хуудас 1-т: ажлын тэд дэх өдрүүдэд тэдэн цагаас хүлээж авна гээд хариуцсан ажилтны нэр усыг бичжээ.

Хавсралт хуудас 2-т: 5 настай хүүхдүүдийн хийж чаддаг зүйл, тэдний онцлог зэргийг бичсэн байна.

Хавсралт хуудас 3-т: захиалгын хуудас. Бөглөөд цэцэрлэгт нь хүргүүлнэ. Цэцэрлэг нь цааш уламжлана.

Нэг иймэрхүү. Том зулзагыг сургуульд ороход бас ингэж байсан байх даа. Сайн санахгүй байна. Хэрэв ингэж бичиг цаас ирж байсан бол блогтоо бичиж танилцуулсан ч байж магад. Бичээгүй орхигдуулсан ч байж магад.

Хотын захиргаа, цэцэрлэг, бага дунд сургууль нь хоорондоо нягт холбоотой ажиллах юм тэ.

Цаашид  ч яг ямар бэлтгэл ажил хийгдээд явдаг тухай цаг бүрт нь бичээд явна аа.

Ойрд эрхлээд байгаа бага зулзагаа эрхлээд байна, яах вэ? гэж зөвлөгөө авдаг юм билүү? Хэ хэ.

4 comments:

  1. Гүй ээ мөн сайхан газар шүү. Бага сургуульд ороход айх юмгүй юм билээ. Ёстой сайхан харьцдаг юм байна лээ. Анх сургуульд орж байгаа хүүхэдтэй муухай харьцвал хүүхэд сургуульд сурах дургүй болно гээд дандаа хацрыг нь илдэг л гэнэ, толгойг нь илдэг л гэнэ, нурууг нь илж өгдөг л гэнэ. Дээд ангийнхан нь цуг тоглодог л гэнэ. Халамж анхаарал дээд зэргээр тавьдаг л гэнэ. Манай хүү японд 1-р ангид ороод эрхэлж эрхэлж монголд ирээд 1-р ангид ороод шоконд ороод, би сургуульд явахгүй гэж сандаргаад ёстой бөөн юм болсон шүү.

    ReplyDelete
  2. юун аятайхан юмбээ

    ReplyDelete
  3. Naraa mini sain uu. Huuhduud ni sain u. Endeh dursamj ni sedreed saihan bna uu. hehe. Ue ue blogoo sergeej baigaarai onegai.

    BMP mini er ni aytaihan zuil ih bh yum. Zarimiig ni yadiin shuud l copy past hiichmeer ch yum bh yum. He he

    ReplyDelete
  4. Ariuka11:40 PM

    saikhan yumaa tiimee. Bagsh surgan humuujuulegchid ni muuhan setgel zuichees deer baidag bololtoi yum. Namaig bagad ch eej aavuud huuhdee hatuuhan bagshid daalgaj ugnu gestgeedeg baij bilee. Odoo yamarhuu baidag yum bol doo.

    ReplyDelete