Sunday, May 08, 2016

Ээжийн баяр

За өчигдөр ээжүүдийн баяр болов.

Японд байгаа бид чинь заримдаа  хоёр улсын баярыг тэмдэглэчихээд байх юм даа. 6 сарын 1-нд эх үрсийн баяр шдээ, хань ижлээ гээд л шаналгана даа. Хэ хэ.

Бага зулзага өглөө нь захиа өгөв ээждээ. Зураг зурдаг том цаасан дээрээ хирагана үсгээр том том бичсэн захиа. Зарим нэг үсэг нь буруу харчихсан. Хайр хүрмээр. Ккк

Захиаг орчуулж өгөх үү? "Ээж дээ. Өнөөдөр ээжүүдийн баяр. Зөндөө бэлэг өгмөөр байгаа ч тийм бэлэг байхгүй тул уучлаарай. Гэхдээ миний төрсөн өдрөөр танаас зөндөө бэлэг авдаг байж ээжүүдийн баяраар бэлэг өгч чадахгүй байгаа нь сонин юм аа тэ. Уучлаарай. Гэхдээ ээждээ мааааш их хайртай шүү."

Гэж бичээд доор нь гэр бүлийнхээ гишүүдийг зурсан байв. Аавыхаа үсийг хэдхээн ширхэг үс зурсан байсан чинь аав нь гомдоллож байж арзгар үс зуруулав. Хэ хэ.

Том зулзага дугуйлангаасаа харьж ирэхдээ нэг ширхэг сарнай барьчихсан орж ирсэн. Хөөрхөн гэж. Хайр хүрмээр.

Үр зулзага бминь ээ, сарнай авах мөнгөтэй явсан билүү? Замд чинь дэлгүүр байдаг билүү? гэж асуугаад л хайр ундраад байв шд.

За дэлгүүр хоршоо бол нил цэцгээр дүүрсэн байв. Ихэвчлэн лиш цэцэг англиар бол carnation гэдэг цэцэг өгдөг. Энэ заншил нь Америкаас гаралтай гэнэ. 1914 онд Wilson ерөнхийлөгч ээждээ энэ цэцгийг талархал болгон бэлэглэсэн явдлаас үүдэлтэй гэнэ. Тэгээд 5 сарын хоёр дахь долоо хоногийг ээжүүдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон гэнэ шүү.

Мэдээж жил бүр адил цэцэг бэлэглээд байх нь сонирхолгүй тул сарнай гэх мэт өөр өөр цэцэг ч бэлэглэдэг гэнэ.

Ингэж авсан цэцгээ ихэвчлэн гэрийнхээ гадаах цэцэрлэгтээ, тасалгаандаа гээд л тавиад арчлаад, ургуулаад явдаг юм билээ. Эд нээрээ цэцгэнд их дуртай. Маш олон цэцгийн нэр мэддэг юм билээ.

Энэ удаад зүгээр ч нэг ээжийн баярыг тэмдэгсэнгүй. Лиш цэцэг гэдэг нэртэй боллоо. Зөв эсэхийг нь сайн мэдэхгүй. Carnation цэцгийн монгол нэрийг үнэн зөвөөр нь мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсэв...

Ийм цэцэг байдаг юм билээ. Ягаан өнгийх ч байна.
Дээрээс нь харахад нэг ийм. Бас ер нь энэ цэцэгнүүд чинь тус бүрдээ өөрийн гэсэн үгтэй, агуулгатай байдаг юм билээ. Дээрээс нь нэг төрлийн цэцэг байлаа гэхэд өнгөнөөсөө хамаараад илэрхийлэх утга нь хүртэл өөр өөр байдаг гэсэн.

Яагаав? манай бэр цэцэг, цагаан уул цэцэг шиг дор бүрнээ утгатай.

Та бүхэн нет гэдэг айхтар зүйлээс хайгаад мэдээд аваарай. Би нь бас хайж, тогтоохыг хичээмз.

Жич: Ягаан башир цэцэг гэж бичсэн байсан чинь Лиш цэцэг шүү гэж уншигч маань хэлж өгсөн тул засав. Баярлалаа.  

3 comments:

  1. Танд энэ өдрийн мэнд^^. Энэ цэцгийг башир биш лиш цэцэг гэдэг.Зарим цэцгийн дэлгүүрүүдээр буруу нэршээд байдаг юм. Энэ цэцгийн нэртэй нэг японы кино одоо Монголд гарч байгаа. Танд амжилт хүсье

    ReplyDelete
  2. энд бас 5н сарын 8нд эцэг эхийн баяр гээд ийм цэцэг өгдөг. гадуур дүүрэн л цэцэг байна лээ

    ReplyDelete
  3. Nasanjargalaa bayarlalaa. Togtooj avnaa. Tiim uu yu gedeg kino ve.

    BMP tiim uu. USA-s l garaltai yum bna te. hehe

    ReplyDelete