Sunday, May 08, 2016

Уулын ногоо

Алтан долоо хоногоороо баахан уулын ногоо идэх шив дээ.

5 сард нахиалдаг ногоонуудыг уулаасаа түүж иддэг юм уулын хэд маань. Зулзаган хулснаас аваад л бас бус нэрийг нь сайн мэдэхгүй ногоо.

Манайхны хавар цагт яргуй иддэг шиг, таван салаа түүдэг шиг л.

Чанаад, гуриланд? өнхрүүлж байгаад шарж иднэ. Би нь нугасгүй гэж. Тэрийгээ бага зэрэг давс цацаад нэг бол майонез түрхээд идэх ч сайхан шүү.
Нэг цэцгийн ишийг нь бас энэ зураг дээрх шиг шарж идээд байсан. Нэрийг нь цээжлээгүй байна аа. Бас сармисны гол гэх юм уу иш гэх юм уу сайн мэдэхгүй байна л даа, тэрийг иддэг юм билээ.
Таван салаа. Хандалж үсээ угаах гэж байгаа. Хэ хэ. Хань ижил бага зулзага хоёр ишнээс нь салгаж цэвэрлэж байгаа гээд гараа хатгаад, өнөөх нь бэржигнээд л байна гэсэн. Хатаасан чинь хөнгөхөөн цөөхөн юм болсон.
Тогоотой өрөм. Хань ижил сүү хөөрүүлээд өрөм хийсэн байхгүй юу. Даанч гоё зузаан өрөм тогтоогүй. Нимгэхээн өрөм? л тогтсон. Үлдсэн сүүгээр нь тараг бүрээд одоо уугаад л сайхан байна. Чихэргүй тараг цаанаа л гоё шүү.

За нэг иймэрхүү л амарлаа. Энэ удаад гостууруулах ундаанаас хол байсөөн. Огт уугаагүй гэж бол хэлэхгүй ээ, амссан. Хэ хэ

3 comments:

  1. сайхан амарсан байна шд, огт уугаагүй биш л юм байна кккк

    ReplyDelete
  2. Saihan amarsaan. Huduu gazar eldev duu chimeenees hol. Mun pc. uhaalag utasnaas baga zereg l hol hehe.

    Halbagiig l uusan. kkk

    ReplyDelete
  3. Халгай юмуу? үсээ хандлах гэж байгаа нь? халгайтай хуушуур хийгээд бас хөмүүл дардаг шиг дарчихаад хэрэглэхэд чухам сайн л гэлцэнэ. Таны энэ гэхдээ монголд ургадагаас арай өөр бололтой тэ

    ReplyDelete