Нэг өдөр утасдаад
-Монголыг сонирхсон хоёр хүн байна аа. Монгол хоол идүүлмээр байгаа тул хагас сайн өдөр танайд дагуулаад очно шүү. Бууз хуушуур идүүлмээр байна.
-Хүүе л дээ, бүр цаг магаа тохирчихсон юм уу?
-Тийм ээ тийм. Би түрүүлж очоод хамтдаа хүнсээ цуглуулна аа. Болгоогоорой.
Ийм л дураараа өвөө шүү дээ. Хань ижил сонсчихоод наанаа л худлаа чадахгүй гэж хэл гээд л, ккк. Эрт тараарай л гэж захилаа, хань ижилдээ.
2-лаа эмэгтэй гэсэн. Аягүй бол таньдаг хүн байж таарч энэ тэр. Хэхэ. Жижигхэн газар шүү дээ манай эндэх чинь.
Далимд нь сайхан монгол хоолоо хийж идэх нь. Ойрд жаахан зав муутай, монгол хоол хийж идэж амжихгүй байсан юм. Дандаа будаа ч заримдаа залхмаар юм аа тэ. Япончууд бол ихэнх нь өглөө өдөр орой будаа шүү дээ. Манайхныг өглөө, өдөр, орой мах иддэг гэсэн тэ гэхээр нь танайхан өглөө, өдөр, орой будаа иддэгтэй чинь адил гэж хэдэрлэдэг юм. Хэ хэ.
Эртээд бас Монгол явмаар байна гэсэн нэг эмээ, нэг хүүхэн манайхаар айлчилсан. Хүүхэн нь 2 настай бандитайгаа явна гэсэн. Банди нь хөдөлгөөнтэй гэж юүхэв. Ээж нь дагаад л гүйх юм билээ, тэгээд ч тэрүү гаулиг гэж юүхэв. Би хоёр хоног дагаад гүйчихвэл ч гуалигмаа болох байх шүү гээд бодоод амжсан гэж...
Ойрд элчингийнхний, консулынхны ажлыг хийгээд байгаа юм шиг санагдаад байгаа шд. Ккк. Тиймэрхүү том газруудаар танилтай хүмүүс байвал та нар ажлаа хийгээч ээ гээд уламжлаад өгөөрэй. Хэ хэ.
Танилтай хүн талын чинээ гээд л улс эх орноо төлөөлөөд Дүүриймаадхаас даа. Сураагүй юм биш тэ.
Нээрээ эртээд хорооны хэдэн хүмүүст эх орныхоо тухай ярьсан гэсэн дээ. Цалингаараа машиныхаа татварыг төлсөн. Үе үе ингэж
Гэснээс баахан татварын бичиг ирээд. 5 сарын 31-нээс өмнө тушаах ёстой. Бүсээ чангалаад л зүтгэнэ дээ.
За япончуудыг дайлах монгол хоол минь амттайг байг... Түр баяртай.
Olon gartaa yanz buriin bagaj zevseg barisan dari eh shig yum yum amjuulah yumaa.
ReplyDeleteхэхэ өвөө юун хөөрхөн юмб, би бас танайд очиж монгол хоол хийлгэж идэх юмсан. Манайд хоол хийж чадах хүн алга, угийн хоол хийх дургүй хүн чинь оройдоо жимс тараг сүү уугаад гүрийчих юм байна шд кк хааяа өлсөөд болохоон байвал гоймон идээд завхарч байнаа.
ReplyDeleteЭнэ дээдэх хүн яг үнэн хэлж, нээрээ л янз бүрийн ажил яаж амжуулаад байдаг байнаа та
Ариука: Хэхэ. Их л олон хүмүүсийн тусламжтайгаар амжуулна, ганцаараа бол яагаад ч амжихгүй шүү дээ. ккк
ReplyDeleteБМП: Хэхэ. Оройдаа жимс тараг чинь зүгээр шдээ. Эрүүл хооллолт. Гэр бүлийн гишүүдээ дайчилна шүү дээ. Тэднийгээ зүгээр суулгах дургүй гэж...