Tuesday, May 24, 2016

Лаяк цуглуулсан нь

Саяхан ийм бүтээл туурвиад.

Шинэ бүтээл. Уг нь амархан. Гэхдээ надад өөрт жаахан л таалагдахгүй байгаа. Хэ хэ.

Яг юу нь таалагдахгүй байгаа вэ гэвэл резинээ энэ нэхсэн туузтайгаа холбох аргаа нэг л сайн олохгүй байгаа.

Хүмүүст бол таалагдсан. Бага зулзага гоёыг нь гайхсаар байгаад жижиг боолтыг нь өөрийн болгосон.

Маргааш нь цэцэрлэгтээ явахдаа зүүж яваад тэрүүгээр нэг гайхуулсан гэсэн. Хэ хэ.

Миний ээж нэхсэн, гоё байгаа биз дээ гэж.

Би нүүр номдоо энэ зургийг оруулж лаяк цуглуулсан. Хэхэ.

Цагаан өнгийг нэхсэн чинь бага зулзага надаа гэж гуйгаад л байгаа. Би зарна гэсэн чинь өөрт  байгаа хэдэн зоосоо барьж гүйгээд, хэдээр зарах юм? гэсэн.

Аав нь өгчихөөч ээ, миний үрд. Би мөнгийг нь төлчихнө, гэсэн. Ккк

Гэр дотроо наймаалцаад л баяжчих бололтой, би.

Давуу тал нь утас маш бага орно. Цаг ч бага зурцуулах юм билээ. Гол нь одоо өөрийн болгож гартаа оруулах.

2 comments:

  1. мундаг юмаа, одоо ихэр охин дүү гаргаж өгөөд охидууд том болоод зараад бүр зад баяжих юм байна даа тэ ккк..
    хоёр захаар нь арай өргөн хийгээд гол хэсгээр нь нарийсгавал ямар болох бол

    ReplyDelete
  2. хэхэ, тийм байна аа. баяжих нь баараггүй. ккк

    зөвлөгөө өгсөнд баярлалаа. туршиж үзнэ ээ.

    ReplyDelete