Tuesday, May 17, 2016

Багшаа заагаад өгөөч

Жинхнээсээ энэ сарын ном шүү. Өөртөө зориулж уншсан ном. Хэ хэ.

Япон хэлний тухай. Багш сурагчдын асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн. Сурагчдын зүгээс япон хэлний ойлгомжгүй зүйлүүдийг багш нь тайлбарлаж өгнө.

Та нарт минь ч гэсэн хэрэг болж магад гээд зургийг нь оруулчихлаа. Хэхэ. Номын сангаас зээлээд уншаарай.

Би чинь чухам л япон хэл сураад байгаа, ярьдаг болчихлоо гээд л байгаа хэрнээ түүхийгээрээ л байна дөө гэж.

За за монгол хэлээ хэл шинжлэл талаас нь ч сайн мэдэхгүй хүн япон хэлийг төгс мэдэх гэж хичээгээд хэрэг байна уу ч гэж бодох. Хэ хэ

Хааяа ингэж сэтгэлээр унах үе байна аа байна.

Гэхдээ гайгүй ээ, түр зуурынх. Удахгүй гайгүй болчихно. Тэгээд л боолтоо ч нэхмээр байна, номоо ч уншмаар байна гээд л эхлэнэ шүү дээ. Ккк

2 comments:

  1. Захиалах гэсэн манай энд 体育のギモン нь байна, охиндоо уншуулахаар захичихлаа. Завгүй надад санал болгосон номнууд чинь цаг хэмнэж өгдөг шүү баярлалаа! Тэгэхгүй бол өөрөө зөв номоо олж унших гэж бас л их цаг зарцуулна даа.

    ReplyDelete
  2. Хэрэг болж байгаадаа баяртай байна аа. Амжилт хүсье, ээж охин 2т.

    Чиний бичсэн номыг зээлж уншинаа. Баярлалаа.

    ReplyDelete