Бага зулзага дүү нэхдэг болов. Охин дүүтэй болмоор байна л гэсэн. Гэрээр дүүрэн хэл ам нь дийлдэхгүй шаагилдаад л, хань ижил ганцаараа эр, хэцүү байх байхдаа гэж. Ккк
Нэг хагас сайн өдөрл зураг зурж байна гээ д шулганаад л байсан чинь үүнийг зурсан байсан.
Тэгээд ихэр жаалууд, үснийх нь боолтоор л ялгана гэж тайлбарласан. Хэ хэ.
Заримдаа ялгааг ол гэдэг зураг зурдаг юм. Гоё болсноос нь зураг оруулна аа.
Заримдаа ном зурна. Ээж нь бэлэгшээгээд л зураг дарна. Эмээ өвөөд нь явуулна. Өөрөө ч бүтээлийх нь зургийг дарахад дуртай. Зураг аваач ээ гээд л бариад ирнэ. Хэ хэ.
Хүүхдийн цагаахан хөөрхөн, гэнэн ертөнц. Харах тусам л хайр хүрэх юм.
No comments:
Post a Comment