Monday, May 02, 2016

Багш гэрт ирэх

Энэ тухай бичнэ гээд л мартаад яваад байлаа. Санан санан бичив.

Бага, дунд сургуульд хичээлийн шинэ жил эхэлсний дараагаар анги даасан багш нь сурагчдынхаа гэрт очиж, хаягийг нь шалгадаг? юм билээ.

Тэдний тэдэн цагт очно гээд бичиг ирүүлнэ. Ажлын өдөр, сурагчдыг эрт тараана. Хичээл тарсны дараагаар багш нар нь даасан ангийнхаа сурагчдын ар гэрээр явна. Ажлын өдөр таардаг тул эцэг эх нь гэртээ байх нь ховор. Эзгүй байх тохиолдолд шуудангийнх нь хайрцганд зурвас үлдээнэ. "Ирээд явлаа. Хүүхдийнхээ талаар болон, хичээлийн талаар, сургуулийн талаар гээд асуух зүйл байвал хэзээд ч хамаагүй, утсаар ч хамаагүй асуугаарай. Анги даасан багш тэр" гээд гарын үсэгтэй зурвас.

Би нь ч ажилтай таардаг тул нэг их таарч байгаагүй. Бага сургуульд байхад нэг л багштай таарч байсан.

Ингэж гэрээр ирэхдээ гэрт нь ордоггүй юм билээ. Жаахан асуудалтай сурагч, нэг ээж аав нь асууух зүйл ихтэй бол гэрт нь орж буу халдаг гэсэн.

Бас гадаад хүмүүс сайн мэдэхгүй тул гэртээ оруулаад дайлаад цайлаад явчихдаг гэсэн. Зарим нэг багш нь хэрэгт дуртай? сониуч зантай? бол гадаад сурагчдынхаа гэрт орж хардаг гэсэн.

Би нэг ч оруулж байгаагүй. Хэ хэ. 

Гол зорилго нь яг хаяган дээрээ амьдарч байна уу? Эсвэл эмээ өвөөгийнхөө гэрээс явдаг байх нь уу? Бага ангийн сурагч бол гэртээ харьж ирэхэд нь ээж нь ч юм уу, эмээ нь ч юм уу байдаг байх нь уу? Нэг бол түлхүүрийн хүүхэд байх нь уу? гэдгийг багш нь мэдэж авах гэсэн.

Түлхүүрийн хүүхэд гэдэг нь түлхүүрээ цүнхлээд, нэг бол хүзүүнээсээ зүүгээд, хичээлээсээ тарж ирэхэд нь тосож авах хүнгүй, ээж аавыгаа тартал гэртээ ганцаараа байдаг хүүхдийг хэлнэ.

Том зулзага ч бага ангидаа түлхүүрийн хүүхэд байсан. Анги ахих тусам тарах цаг нь оройтоод. Одоо бол өглөө 7 хагас гэж гарч яваад орой 7 гэж ирнэ. Их л ядарсан хүн орж ирнэ дээ. Яагаав нүүр номоор гэрийнхээ үүдэнд цүнхээ үүрсэн чигтээ унаад өгсөн охины зураг яваад байсан даа, яг л тэрэн шиг. Хэ хэ.

5 comments:

  1. таны блогийг уншсаар байгаад япон сургалтын систем их таалагдаад байгаа шд

    ReplyDelete
  2. Ёо тэр хичээлийн урт цагийг уншаад залхуу миний шууд нойр хүрч байна ш д :(

    ReplyDelete
  3. miracle10:02 AM

    Нээрээ гоё юмаа. Багш нь ингэж гэрийнх нь бдлыг мэднэ гэдэг чинь их чухал шд. Намайг жоохон бхад ч сумын сургуулийн багш бүх хүүхдийн ар гэрийн бдлыг мэддэг блаа. Одоо ч хотын багш нар бол бараг мэдэхгүй бх даа

    ReplyDelete
  4. Японд хүүхэд гэртээ ганцаараа байж болдог болохоор зүгээр юм аа. Бас жижигхэн хүүхдүүд ганцаараа цүнхээ үүрээд сургуульдаа ирж яваад байдаг байсан. Манай энд бол ингэж багш нь ирдэг бол гэртээ ганцаараа байгааг нь олоод, асуудал үүсгэчихнэ. хэхэ. Тийм болохоор ирэхгүй байх нь зүгээр. Монголд дээр үед багш нар асуудалтай хүүхдүүдийн л гэрээр очоод байдаг байсан, одоо ямар болсон юм бол доо.

    ReplyDelete
  5. Setgegdel uldeesen ta buhendee tuilaas bayarlalaa.

    BMP mini ed gehdee bas uursduu surgaltiihaa sistemiig goldog humuus ch bdiin bnalee. English surgalt dunguj sayhnaas ni baga surguuliin 5, 6 angias ni zaadag bolj bna. oroitoj bna geed l.

    Erhes mini heleed yuhev. bi bas tegdiin. yajshuu neg yum ter ih olon davj gardiin boldoo geed l bas uruvdunuu ohiniigoo. hehe

    Miracle mini 2ula ue bj magad te hehe. deer sots ued bas l meddeg bsn shig sanaad bgan. gehdee jaahan taaruu huuhduuhiig kkk.

    Julia mini hervee eej aav ni uldeeheesee aidag bol udur unjuuleh gej bdg yum bile. tulburtei. bid tomiigoo yavuulj bgaagui. minii ajliin tsag baga bsn tul. harin bagiigaa surguulid orohoor yadag yum bile gej bodood l bgaa. ajliin udur jaahan nemegdsen. harin odoo mgld yamar bolsiin boldoo te. sain medehgui yumoo...

    ReplyDelete