Жижиг ном цүнхлээд явахад зүгээр юм гэж их олон бичиж байна тээ. Хэ хэ.
Ойрд номын тавиураар өрөөстэй уншаагүй номнуудаа дуусгах санаатай, цүнхлэхийг нь цүнхлээд, ил тавихыг нь ил тавиад, аль болох нүдэнд минь өртөж байхаар хөглөрүүлж байна. Тэгж байж уншиж дуусгахгүй бол, өрөөстэй чигээрээ он жил элээх янзтай шүү.
Мон судар-аас гаргасан энэ түүвэр чинь хэд байлаа даа, би хэдийх нь ард гарсан юм болдоо? Тоогоо алдсан байна. Хо хо.
Хятад зохиолчийн номыг ер нь ховор уншдаг шүү. Чонон сүлдийг л уншиж байж. Мөн Күнзийн барьсан оройн зоог билүү? нэг ном уншихыг минь хүлээгээд л байж байна. Өөр бас ганц нэг ном бий. Болдбаатар гуайн орчуулсан. Нэр нь юу билээ дээ? Зузаан гэдгээс өөрийг санахгүй байна, явж харж ирдэг юм билүү? Хэ хэ.
Суугуул нутгийнхаа наадмаар ганцаараа гэртээ. Хань ижил бага зулзага хоёр уул руу явчихсан. Том зулзага найзтайгаа наадамлах минь гээд гарчихсан. Ганцаараа хоол хийж идэхээс залхуураад, бас мах идмээр санагдаад, ерөөсөө ганцаараа хооллочихдог хэрэг гээд гарав. Тэгэхдээ энэ номоо цүнхлээд гарсан.
Цаг эрт байсан болохоор, хүн цөөтэй, хоол иртэл уншиж эхлээд, үргэлжлэлийг нь гэртээ ирж уншаад дуусгав.
Дээхэн үеийн Хятад улсын хөгжил, хүмүүсийнх нь ахуй амьдрал бас л Монголынхтой төстэй байсан шиг санагдав. Тосгонд нь орос чийчаан хурдлан давхих нь, хэн нэгний татаасаар, арын хаалгаар хаа нэгтээ ажилд орох гээд л.
Авилгал гээч зүйл их л гаарсан гэж ярьдаг юм билээ, одоо. Түүнтэйгээ бас л тэмцэх гэж үзэж тардаг гэсэн.
Манайд ч бас л гаарсан тэ. Яаж нэг зөв гольдролд нь оруулах вэ?...
Нобелийн шагналт Мо Янь зохиолчийг багадаа хэн ч ингээд дэлхийн шагнал авчихна гэж төсөөлөөгүй байх даа? Эх орноос минь тун удахгүй Нобелийн шагналтан төрөх буйз аа...
Итгэл дүүрэн урагшаа...
Наадмын оройн зоог. Хуушуур энэ тэр хийхгүй ч бас баяр ёслолоор ихэвчлэн зарагддаг хоол, амттан гэж бас байна аа, энэ Японд. Дараа нээрээ тэдгээрийн зураг дарж оруулна аа.
No comments:
Post a Comment