Нэг гэм нь халуунд жаахан хайлаад? шилэн дотроо хатуураад, гарч ирэхгүй, сэрээгээр хатгаж гаргаж ирж хүлхэж байгаа, бага багаар.
Ганц энэ чихэр ч биш л дээ, монголоос ирсэн бүх чихэр ингэж хайлаад, нялцайдаг. Тийм болохоор чихэр бол ер нь захьдаггүй.
Ийм шилтэй чихэр. Араас нь харуулах уу?
Ийм нарийхан шилтэй ч байдаг юм байна. Чихэрээ дуусахаар шилийг нь ямар нэгэн зүйлд ашиглана даа гэж бодоод өхөөрдөөд л хардаг гэж байгаа. Хи хи.
Хөөрхөн хөөрхөн зүйл хийх гэж оролддог болжээ. Гар хийцийх гэсэн. Мөн элдэв химийн гаралтай элдэв бүтээгдэхүүн ороогүй. Сэтгэл санаа дагаад ч тэр юм уу амт нь жигтэйхан сайхан санагдаад.
Жижиг чихрүүд дээрээ хөөрхөн монгол үгс бичсэн, мөн инээж буй царай гээд л хөөрхөн дүрстэй юм билээ.
Элдэв орос хятад нь мэдэгдэхгүй чихэр авч байхаар энэ чихэрнээс авч идэж үзээрэй.
Монголын минь жижиг дунд үйлдвэрлэл хөгжин бадраг...
No comments:
Post a Comment