Wednesday, August 29, 2018

Хичээл эхлэв ээ

10 жилийн хичээл эхлээд би жаргаж байна аа. Ха ха. 

Яаж гэхээр, өдөр хоол хийнэ гэхгүй, нэг бол хаана хоол идүүлэх вэ? гэхгүй. 

Бага зулзага зуны даалгавраа яах вэ нэг юм хийсэн. Үглүүлж дуулуулж байж. Энэ жилийн нэг давуу тал нь чөлөөт судалгаа гэж даалгаврыг хийж болно, хийхгүй ч байж болно. Дүрслэх, зураг, чөлөөт судалгаа гэсэн 3 даалгавраас сонгож хийж болно гэсэн байв аа. Азны коля болж байгаа юм чинь. 

Учир нь бага ангийнхан бол чөлөөт судалгаа гэдэг үгээ ч сайн мэдэхгүй л явж байгаа юм чинь, үнэндээ. Тэгээд ээжүүд нь толгойгоо гашилгаад, энд тэнд материал цуглуулаад гүйгээд  байдаг байхгүй юу. 

Би энд нь их шүүмжлэлтэй хандана. Энд тэнд бага сургуульд эх орноо танилцуулах ажлынхаа хажуугаар бас багш нарт нь цухуйлгаад амжина аа. Хүүхдээдээс 
-Чөлөөт судалгаандаа ээж ааваараа туслуулсан хүүхэд байна уу?
Бүгд шахуу гараа өргөдөг юм. 
-За тэр харж байна уу? Багш нараа? Ээж аавуудад нь зуны даалгавраа өгөхөө больцгоо. Бла бла...

Тэгсэн миний энэ дуу хоолой хүрчихсэн юм уу хаашай юм. Японы боловсролын системийг өөрчилөхөд нөлөөлж энэ тэр би. Хэ хэ. Ямартай ч энэ жил зун азтай байлаа. Ирэх зун яахыг таашгүй. 

Мөн шавь бидэн хоёрын хичээл ч эхлэв. Халуун байлаа шүү, халуун байна шүү гэсээр уулзалдав. Зуны турш л баахан тэмцээн уралдаанд явсан сурагтай. Бас нэг удаадаа сонин дээр гараад амжсаан, цаадах чинь. Би хөөрч сонингийх нь зургийг дарсан. Анхны амжилт шүү дээ. 

Одоо харин толгой руугаа жаахан юм хийчихвэл гэж бодоод байгаа юм багшийнх нь хувьд. Спортынхон, бөхчүүд гэхээр л сонин хүмүүс байдаг гэдэг ойлголт, имижийг өөрчлөх хэрэгтэй шүү дээ гэж үглэнэ ээ, болоогүй. Үглээ юм гэж боддог л байх даа. Хи хи. 

Үнэн шдээ тэ, миний эргэн тойронд бөхөд дургүй хүмүүс зөндөө л бий. Бүдүүлэг, хээгүй гээд тэнэг ч юм шиг, танхай, балмад гээд л хүмүүс шүүмжилнэ шдээ. 

Гэснээс наадмаар түрүүлсэн бөх чинь бас л... Шууд л цол молтой, хэдэн өрөө ч гэнэ үү байр савтай болчихдог тэ. Эрэгтэй байсан бол шууд бөх болхгүй юу, нэг бол сүмоч. Ха ха. Нэг наадамд түрүүлээд л, залуучуудын насаараа лизинг төлж амьдрах байрыг бол 11 өрөө мөрөөгөөр нь олчихож байна.

Бөхчүүдийг тамирын цүнх дүүрэн найрааныхаа мөнгийг цүнхлээд явдаг гэж сонсоод дургүй болчихсон шд.

Юу билээ? Хичээл. Халууны эрч буудаггүй, сурагчид хэцүү л байх шиг байна. Намрын сэрүү хурдан ороосой. 

Охиддоо сурлагын өндөр амжилт хүсье өө. Өөртөө бас...

No comments:

Post a Comment