Monday, August 20, 2018

Зуны сүүлчийн...

Энэ зуны сүүлчийн тарвас шүү гэж ирээд л хөрш эмээ минь тэврээд ирсэн. Ямартай ч бид энэ зун худалдааны тарвас авсангүй.

Дэндүү эрхэлсэн, дэндүү тансаг байна уу? Ачийг нь яаж хариулна даа. Хэ хэ. Заримдаа ч боддог юм, ганц нэг найз эмээ өвөөгөө "Ямар үйлийн үрээр бидэнтэй учраад, хамаг юм аа зөөдөг юм бол доо" гэж. Хи хи.

Ганц тарвас ч биш, мелон зөөгөөстэй. Өргөст хэмхээ дарж савлачихаад зөөгөөстэй.

Нэгэн өвөө төмс зөөгөөстэй. Хэмжээ нь жаахан ч гэсэн, амт дажгүй. Эртээд удасдахаар нь урдны авсан маань дуусаагүй, дуусахаар нь бид нэрэлхэлгүй хэлээд, давхиж очоод авамз, та минь сэтгэлээ чилээлгүй, хүлээж байгаарай л гэлээ. Хэ хэ.

Наадмын маргааш намар, одоо намрын ногоо, жимс зөөлгүүлж иднэ дээ гэж давраад л байж байна. Хи хи.

9 сар гарахаар суугуул нутгийн минь бас нэг нэрийн бүтээгдэхүүн лийр жимс боловсроно. Жил бүр л зураг хөрөг оруулдаг шиг санаад байна өө.

Монголд ижий аав минь бас ургацаа хураагаад л. Ойрхон бол гүйж очоод хураалцангаа идэлцэхгүй юу тэ? Ккк.

Өвөө нь зээ хоёр ярьж байна аа.
-Өвөө нь өнөөдөр мойлоо түүгээд.
-Ээ мойл чинь нээх сонин, ам ирвэгнүүлээд, гашуун, онцгүй жимс байна лээ шдээ.
-Хэ хэ, гэхдээ л гоё шдээ, чамд өгч чвуулах уу?
-Яахын бэ? Үхэрний нүднээсээ өгөөрэй.

Том зулзага бас монгол хэлээр ярихдаа үе үе алдана аа. Шоолж, загналгүй засаж хэлнэ.
-Үхэрний нүд биш үхрийн нүд гэнэ шүү.
-За ээж ээ...

Аан тийм, тарвас. Уулынхан маань надад бас тарвас өгч явуулсан байсан. Тэр нь хар үргүй тарвас байна лээ. Идэхэд амар юм билээ шд. Амнаасаа пүү гэж ирээд л яс гаргаж хаяхгүй. Хи хи.
Хөршийн минь өгдөг судалтай тарваснаас өөр. Цул ногоон.
Таллаад хуваасан байгаа нь. Хар үр байхгүй байгаа биз?

Тарвас харахаараа оюутан ахуй цагийн минь нэгэн дурсамж санагддаг юм. Ангийнхаа Ховдын охинтой цэцэрлэгийн сааданд бидний хэдэн охид Ховдын тарвас хувааж идсэн минь. Ккк

Хэн нэгнийхээ гэрт очоод, хувааж идэхнээ ч яасын? Заавал гадаа сааданд шүү. Нэг учир жанцан байсан байх даа?

Ямартай зуны турш амттай, шүүслэг тарвасаар таслаагүй хөршийхөндөө, уулынхандаа маш их баярлалаа.

2 comments:

  1. нүүрийн буянтай хүн шүү хэхэ, би яахав унхиагүй юм болохоороо хамаг юмаа худалдаж аваад л ... хааяа багш хоолоо идээгүй юу гээд ганц нэг алим жимс авчирснаасаа илүүчилдэгиймөө хөөрхөн хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Heleed yuhev, nuurnii buyan ihtei yum shig bna bi.
      Gehdee minii buyan bish, huuhdiin buyan l ih yum shig bna. Ed chin huuhded ih sain, tomchuud bidend geheesee iluu, ohidod mini l gej boddog bh gej bodood, ohiddoo hair hureed bdg yum, hehe.

      Tanai bagsh ch bas huurhun yum bna shde, iluulcheed, tuunees gantsaaraa heveed suugaad bdg humuus bdg shd kkk

      Delete