Sunday, August 26, 2018

Цэцэгс

Ойрд цэцэгний зураг оруулаагүй байна. Орж гараагүй овоо хэд хонож байгаа болохоор цэцэг хауртай тааралдахгүй байгаа юм болов уу?
Нэг арга хэмжээ болж байсан, үүдэнд нь байсан цэцгийг дур мэдэн дарсан. Хэ хэ.
Нэг давхрын нэгэн булангийн гоёо. Хэсэг хугацаа өнгөрөөд солигддог. Хажуухан талд нь хэний уран бүтээл болох тухай нэр ус нь бичээстэй байдаг. Хувийн мэдээлэл чандлан хадгалах гэдэг хатуу хуультай газар болохоор нэр ус, нас хүйс орсон зүйлийн зураг дарах хориотой байдаг болохоор нэрийг нь холдуулж байгаа л дарчихдаг. Хэ хэ.
Булангийн гоёо солигдсон байгаа нь. Би номоо тэвэрч явж таараад  хажууд нь номоо тавьж давхар чимж ирээд л зураг дарлаа. Хи хи.

Одоо жаахан тэсчихвэл намрын сайхан сэрүү орох гээд л байна. Мөн намар цэцэглэдэг цэцэгс чинь юу билээ. Ямартай ч уулын мод алаглаж шарлаад, улаараад бас нэг нүд баягсгана даа. Гадаад дотоодын жуулчид ч их шавна. Чадвал уул явж зураг дарамз...

Хичээлийн шинэ жил эхэлж байна, бүгдэд нь сурлагын өндөр амжилт хүсье.

No comments:

Post a Comment