Saturday, August 18, 2018

Далай

Өнгөрдөг жилийн зун бид далай явж амжаагүй юм. Уул хадаар зугаалаад. Тэгсэн энэ жил уул хадаараа ч зугаалж амжилгүй, ус далайгаар ч зугаалж амжилгүй үуныг үдчих гээд болдоггүй.

Тэгээд бага зулзагтаа "энэ жил заавал дагуулж явна" гээд амлачихсан чинь аюул болохоо шахав.

-Далай дагуулж явна гэсэн яасан бэ? Ингэсээр байтал зуны амралт дууслаа. Хэлсэн амлалтаа биелүүлэхгүй бол худалч болно, худлаа ярих чинь хулгайч болохын эхлэл бла бла.

Ээ бурхан минь, хулгайч болохоосоо өмнө ам мөчид дагуулж явлаа. Бөөн баяр. Бөөн хүн. Далайгүй мужуудаас бас их хүн ирж шумбах юм аа.

Үдээс өмнө очсон бидний хоёр гэр бүл 4 цаг хүртэл далайн эрэг дээр өнжлөө. Хэдэн хүүхдийн нар гарч байна аа. Өлсөхөө ч мэдэхгүй, уснаас гаралгүй өнжив.

Үүлэрхэг гэж байсан чинь нар шараад, түлэгдээд, харласан хэдэн хүн л байна.

Охид нуруу хорсоод, мөр хорсоод, хань ижил бас хамаг юм нь л хорсоод байна гэсэн улс байна. Борлох гэж улсууд бас л зүдрэх юм. Хэ хэ.

Би ч борлохоос айдаг юм болохоор битүү цамцтай явсан тулдаа хамгийн гоёороо. Ккк. Гэхдээ хөл жаахан улайсан байна аа.

Өдөр тутмынх нь амьдралд хөдөлгөөний дутагдал асар их байна аа гэдгээ батлав. Сэлдэг баатар болж хийлдэг цагирагтай? баахан хөл гараа савчсан чинь 2 гар нил хөндүүр болчихож. Хэ хэ.
За энэ бага зулзагын монгол хэлний багш, монголоос ирээд удаагүй байгаа, хөөрхөн бор банди. Энэ бор залуутай найзлаад, бага зулзага өөрөөсөө монгол хэлээр ярих гэж оролддог болсон. Талархаад баршгүй.

Ажил энэ тэрээс болоод ганц л удаа далай явлаа. Ирэх жилээс ядаж хоёр удаа явах юм шүү гэж бодов.

Хань ижил, бага зулзага хоёр уулынхантайгаа дахин нэг далай ээж дээр очиж эрхэлж эрхэлж ирсэн юм байна. Нэмээд улам борлоод, одоо уулзаж учирсэн хүн бүр тэр хоёрыг минь шоолоостой. Хи хи.

Цав цагаан байснаас хөрслөг бор байх гоё шлээ тэ. Би бол хараад өхөөрдөөд байгаа. Хэ хэ. Бага зулзагын минь бөгс л бага зэрэг цайвар, бусад нь бов бор. Ккк.

Жаахан амьсгаа авахтайгаа болж сэрүү орж байна. Урд шөнө бараг даарав шд. 10 сар гартал хэт дулаалалгүйхэн шиг өвөлтэйгөө золгох юм шүү.

Хурдхан өвөл болоосой гээд байсан хүн зун битгий дуусаасай гэж бичих л үлдээд байна даа. Хо хо. Хүмүүний энэ сэтгэл үнэн хувирамтгай юм даа тийм ээ?

5 comments:

  1. бор байх чинь ёстой сайхан шд, би ч ээжийн хэлдэгээр өлөн цагаан бөөс шиг болохоор яаж ч хичээгээд түлэгдээд улайхаас хэтэрдэггүй юмөө. Нээрээ түлэгдсэн газраа алое түрхвэл дажгүй гэдэг юм байна лээ

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ. бор байх гоё оо гоё. за, алое байгаа байхаа, одоо харьцангуй гайгүй болсон манайхан.

      Delete
  2. Anonymous10:10 AM

    Сайн байна уу? Байнгын уншигч бөгөөд анх удаа сэтгэгдэл бичиж байна. Олон сонирхолтой ном танилцуулдагт баярлалаа. Манайх 4 хүүхэдтэй, 2 өрөө байранд амьдардаг юм. Сүүлийн үед миний толгойны өвчин эмх цэгц болоод байнаа. Япончууд бага талбайд яаж цэгцтэй аж төрдөг юм бол гэж бодоод. Боломжтой бол тэр тухай бичиж сонирхуулаач.( Мари Кондо уншсан ч тэр аргууд нь оновчтой байсангүйээ)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн, сайн байна уу?
      Банйга орж гарч уншдагт баярлалаа.
      Өнөр өтгөн сайхан гэр бүл байна аа. Хүүхэд жаахан үед бол тэр эмх цэгц гээч зүйлийг толгойноосоо авч хаясан нь дээр юм шиг санагдсан.
      Кондо Маригийн номыг би барьж авч дуусгаагүй л байгаа. Охидынхоо зүйлсийг гаргажж хаячих гээд, бага нь бүлтэгнээд хэцүү, хэхэ.
      Угаасаа томроод ирэхээрээ аяндаа хэрэгтэй хэрэггүй юмсаа хаяхыг нь хаяад, дүүдээ өгөхийг нь өгөөд явчихдаг юм билээ.
      Таньдаг япон айл маань хөглөрсөн л байдаг, хүүхэдтэй бол шүү дээ. Ганц бие, нэг бол хүүхдүүд нь тусдаа гарсан хөгшид л илүү дутуу зүйлгүй цомхон байгаад байдаг.
      Хариулт болчихоор зүйл бичээгүйд уучлаарай...

      Delete
  3. Anonymous10:46 AM

    Хариу бичсэнд баярлалаа . Одооноос эмх цэгц гэж бухимдахаа болиноо. Баярлалаа.

    ReplyDelete