Thursday, August 16, 2018

Андуурав аа

Өөр блогт ороод ирэв гэж андуурав аа.

Блогоо хөөрхөн болгож өөрчилмөөр санагдаад аа. Хүмүүсийн блог их л гоёмсог байх юм гэж атаархаад. Хэ хэ.

Гоё дэвтэр дээ бичсэн шиг фон хайгаад олсонгүй. Хүмүүс хаанаас олоод байна аа? Хэлж туслаарай.

Ямартай ч нэг оролдсоных өөрчилчихье гэж бодоод онгоц, үүлний зурагтай болгочихлоо. Ямар байна. Хэсэгтээ л ингээд явна аа. Дараа уйдахаараа дахин өөрчилнө өө.

Гэснээс сэрүү ороод сайхан байна аа. Оройдоо байгалийн салхи цээж дүүрэн амьсгалаад л дуг хийх чинь бас нэгэн жаргал юм байна шүү. Сэрүүн сайхан Монголын та бүхэн тэр бүр ойлгохгүй л дээ. Японд амьдардаг хүмүүс л ойлгоно. За юу. Хи хи.

Гэснээс ойрд сонин содон танилууд ирж уулзаад байгаа, надтай. Надтай ч гэж дээ, урд нь цуг ажиллаж байсан хүүхнүүд, амралтаараа зорьж ирээд. Бүгд гадагад шүү. Нэгнийх нь охин бага зулзагатай чацуу, тэд нэгэн оройг тун чиг хөгжилтэй өнгөрөөсөн.

Нөгөөхийх нь охид том зулзагатай тоглодог байсан, багадаа. Тэгсэн томоо болчихоод эргэж ирсэн. Ирэх жил японд эргэн ирж ахлах сургуульд орох юм гэсэн. Тэд шавиагаа ханатал буу халсан, нэг өдөр.

Сэрүү орсон чинь сэтгэл санаа хүртэл нэг тийм эрч хүчтэй болоод, бичээд өгье, уншаад өгье гэсэн эрмэлзлэлээр дүүрэн байна.

Ямар ном уншиж байгаагаа зургийг нь оруулаад явамз.

Удахгүй хичээлийн шинэ жил ч эхэллээ, Төрөлх хот минь хөл хөдөлгөөнтэй байгаа даа...
Бүгдэд нь амжилт...

2 comments:

  1. хар салхины ачаар хэдхоног кондишнгүй сэрүүхэн сайхан унтсан. Одоо буцаад шөнөдөө 24 25 болно гэнэ лээ кк

    ReplyDelete
    Replies
    1. Тэгсэн үү, энд одоо 19,20 дахь хар салхи нь ирэх гээд л байна. Салхитай байгаа ч бүгчим хэвээрээ байна. Хэдэн өдөр сайхан байсан чинь буцаад л халчихлаа...

      Delete