Friday, August 24, 2018

Гал тогоог эзэгнэхэн төрлөө

Ээмэгтэй хүн юм болохоороо гал тогоог эзэгнэхэн төрсөн хөөн би болон бусад эзэгтэй нар ч. Тийм үү. Хэ хэ.

Хоол хийх дуртай хүмүүсийг бодвол дурлаад байдаггүй л дээ.  Тийм болохоор хийж буй хоол нь ч урлаг уран сайхан, гоо үзэмжийн мэдрэмж асар бага.
За энэ соёолж? гээч ногоог махтай хуурч байгаа байдал. Энд соёолж их хямд байдаг. Мах шарж идэхэд, зарим газар раамэндаа бас их хийсэн харагддаг. Би өдөр бүр идэхгүй ч хааяа ингээд хуурч иднэ ээ.

 Заримдаа их махсана. Элдэв ногоотой шарж иднэ. Залхуурсан үедээ бол гадуур иймэрхүү мах шарж иддэг газар ороод хооллочихно.
Үе үе япон ээж нарыг дуурайж жижиг жижиг тавганд есөн жорын юм хийж ирээд л ширээндээ өрнө. Яг үүн дээр агшаасан цагаан будаа нэмэгдэнэ.
Эртээд байцааны салат хийж үзээд. Анх удаагаа хийж үзэв. Монголд иддэг байсан амт тэр чигээрээ амтагдаад, хань ижил ихэд таалсан. Мөн том зулзага амттайг нь гайхаад дахиж хийгээч л гээд байгаа. Ёстой амархан юм байна лээ шд. Нийслэл салат энэ тэрийг бодвол.
Шарахад амар загасыг сонгож аваад шарж иднэ. Нэг хэсэг бүтэн загас авчихаад л учиргүй гэдэс дотор энэ тэрийг нь арилгаад л шарж иддэг байлаа. Залхуу гээч зүйл байнга дагаастай тул бэлэн төхөөрчихсөн загас авдаг болсон.
Үе үе халтуурдана. Хаш ногоог махтай хуураад л болно. үүн дээр мисо шөл нэмэгдэнэ. Зундаа нэг их шөл хийж уугаад байхгүй, өвөлдөө бол сайн ууна, мисо шөлийг. Гарын доорх материал ашиглаад хийчихдэг болсон. Мисо нь л байж байвал амархан.


Гэх мэт. Мундаг тогооч ээж, эзэгтэй нар бол шоолохоор л доо. Гэхдээ яахав, огт хийдэггүй байснаас л дээр байгаа биз дээ. Одоо ч тэгээд охид томроод, хааяадаа хоол хийчихдэг болж байна дөө. Бага зулзага өндөг шарж сурч байгаа. Хуушуур чимхэж сурч байгаа.

Эрчүүүдийг ходоодоор нь ч гэх шиг. Кккк

2 comments:

  1. Anonymous9:34 AM

    Идмээр гоёоо байна л даа. Сайхаан тэгээд ч их амттай үнэртэж байна.

    ReplyDelete
    Replies
    1. Идмээр санагдаж байна уу? Ашгүй дээ, хоол хийж сурах гэж л байгаа юм байна би ч. Хэ хэ.

      Delete