Thursday, August 30, 2018

Гялалзуулсаан

Хань ижил ажлаар эх орондоо очихоор болоод. Би хөөрч, хүмүүст өөрийн трэндээ шахах гээд. Захиалга энэ тэр аваад. Өнгө энэ тэрийг нь асууж ирээд л. Сүрийг бадруулав.
Дэлгүүрээс утас худалдаж авсан өдрөө 10 ширхэгийг нэхээд тавьчихав. Түүнээс хойш бага багаар зай завсраараа нэхэв.
Нийт 40 ширхэгийг нэхсэн байна. Нэг айлд 3 ширхэгийг жаахан жаахан бэлэгтэй нь уутлав. Санта эмээ шиг л. Ккк.

Ерөнхийдөө зураг дээр 3 өнгөөр дагнасан. Сүүлд ягаан өнгө авсан юм байна. Гал тогоонд орэнж өнгө, ногоон өнгө давамгайлдаг юм шиг байгаа юм тэ, айлуудад. Орэнж өнгө их захиж байна лээ. Хоёрдугаарт ногоон өнгө.

Бага зулзага утас бөөрөнхийлж сурсан. Би чаддаг болсон гээд хөөрөөд, бөөрөнхийлж өгөөд байгаа. Уг нь бол яг энэ зураг дээрх шиг хэлбэртэй байхад нь дотроос нь утсаа хөвөөд нэхэхээр өнхөрч барихгүй амар л даа. Охиныхоо урмыг бодоод л мундаг байна, чадаж байна гэж магтаад утсаа бөөрөнхийлүүлж байна.

Гар хуруу нь ч эвлэхэд хэрэтэй гэж үзэж буй тул. Хи хи. Ирээдүйд нэхмэлчин ч болох юм билүү? Мэргэжил бүхэн сайхаан гэж...

Ямартай ч захьсан улсуудын минь захиалга бэлэн болсон шүү. Төлөвлөгөөгөө даван биелүүлсэн, гавшгай нэхмэлчин нь би байлаа...

Бүгдэд нь амжилт хүсье ээ, өөрийгөө ч марталгүй амжилт хүсчихэе...

No comments:

Post a Comment