Saturday, May 09, 2009

いとし子よ (Энхрий үр мниь)


4 сард уншиж дууссан ном. Зохиолч нь Нагаи Такаши (永井 隆). 1908 онд Шиманэ муж Мацүэ хотод төрсөн. Дунд сургуулиа төгстлөө Мацүэ хотод төгссөн. Нагасаки мужийн анагаахын их сургуульд элсэн орсноор түүнд Нагасаки хотын хүндэт иргэн болох замыг нээж өгсөн. Багадаа хөдөлгөөнд ямар ч эвсэл байхгүй хүүхдүүдэд шоглуулж өгссөн тэрээр тухайн үедээ япончууд дундаа өндөрт ордог байж. 171 см-ын өндөртэй тэрээр оюутан ахуй цагтаа сагсан бөмбөгийн секцэд явдаг байсан ба тухайн үед сагсан бөмбөг гээч нь тэр болгон хичээллээд байдаг спорт биш байжээ. Ихэнх нь хятадаас ирсэн гадаад оюутнууд хичээллэдэг байсан гэнэ. Баруун японд байнга тэргүүлдэг хүчтэй баг байсан гэнэ. Эхнэр нь католик шашинтай хүн байсан тул Такаши ч католик шашинд татагдсан байна. Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртөхөд тэнд байсан ба эхнэр нь нас барна. Азаар 2 хүүхдээ хотоос зайдуу хөдөө уул руу явуулсан байдаг.
Шёова эзэн хаантай уулзаж байсан, Нагасаки хотын хүндэт иргэн, католик шашныг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Ромын Папын тусгай төлөөлөгч эргэж ирж байсан гээд л цол гуншин ихтэй нэгэн.
Олон жил туяа судлалаар явсан тэрээр 1945 онл цусны хорт хавдар тусаж, 3хан жилийн настай гэдгээ мэднэ. Гэвч 7 жил амьдарсан байна. 1951 оны 5 сарын 1нд 43 насандаа таалал төгсчээ.
Нэлээд хэдэн зохиол туурвисан.
Энэ номын агуулга: Өөрийн 2 хүүхэддээ айлдсан сургаалиуд багтсан. Түүнийгээ өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, бага нас, эцэг эх зэрэг хүмүүсээр жишээ авч бичсэн болно.
1. ...Өдрийн 24 цагийг хүснэгт болгоод хуваах. Ямар цагт юу хийдгээ өнгөөр ялгаж будах. Жишээ нь унтах цагийг хараар будна. Амралтын цагийг саарал, тоглох цагийг ногоон, хичээл сургалтын цагийг улаанаар гэх мэт. Тэгээд тухайн өдрийн хийсэн зүйлээ өнгөөр ялгаад үзэхэд будагдаагүй цагаан хэсэг үлдэнээ дээ. Тэр бол таны дэмий өнгөрүүлж буй цаг юм. Жишээ нь хичээлийн танхимд сууж буй хэдий ч сэтгэл санаа чинь огт өөр зүгт байвал тэр таны дэмий өнгөрүүлж буй цагийн тоонд орно. Энэхүү хүснэгтийг хөтлөөд дэмий өнгөрүүлж буй цагаа багасгавал таны сурлагад болон амьдралд маш том нөлөө үзүүлэх болно...
2. ...Зайлшгүй хүсэл мөрөөдөлтэй байх. Тэрхүү мөрөөдөл чинь үзэсгэлэнтэй байх хэрэгтэй, том байх хэрэгтэй, өндөр байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй, шинэлэг байх хэрэгтэй...
3. ...Дайснаа хайрлах, бүх ихээр хайрлах. Хайрын ертөнцөд дайсан гэж үгүй, дайсангүй бол дайн гэж үгүй...
4. ...Нэг хүн ганцаараа бол өчүүхэн. Харин мөрөөдлөө биелүүлж чадвал аугаа. Энхрий үр минь тийм л мөрөөдөлтэй бай...
5. ...Эмч хүн хааяа өвчтөн болох.Өвдөх гэдгийг мэдэрсэн цагт тэр чамд ихээхэн сургамж болно. Хэдэн зуун ном уншаад ч өвдөлтийг мэдрэхгүй. Тийм болохоор өвдөж үзээгүй эмч өвчтөнөө бүр илүү өвтгөх болно...
6. ...Энхрий үр минь ээ, нэгэн мэргэжлийг чадварлаг эзэмших. Харин хоёр юм уу гурван төрлийн сонирхлын журмаар ямар нэгэн зүйл эзэмш. Тэр нь цэлмэг өдөр бусадтайгаа хөгжилдөөд өнгөрөөчих ямар нэгэн спорт, бороотой өдөр гэртээ ганцаараа суугаад цагийг өнгөрөөчих ямар нэгэн урлал. Энэ 2 төрлөөс нэг нэгийг сонгоод сонирх, ба суралц...

гэх мэт сургаалиуд их байнаа, хэрэгжүүлж чаддаг бол ч... Юмыг яаж мэдэхэв уншигч андууд дунд чандлан мөрдөх сүрхий нэгэн байж магад гэж бодном...

Friday, May 08, 2009

Эмээ

Эмээгээ дурссанаа найзынхаа хүсэлтээр сийрүүлэв.

Эмээ маань намайг их сургуульд байхад өөд болсон. Хорвоо дээр 98 жил амьдрахдаа 3 охин төрүүлж өсгөсний хамгийн бага нь миний ээж. Бага охынхоо төрүүлсэн 9 хүүхдийн ихэнхийг өөрөө гардаж өсгөсөн байхаа. Миний дүүг төрөх үед эмээгийн нас өндөр болсон байсан учраас амьдралдаа өсгөж өндийлгөсөн хамгийн сүүлчийн хүн нь би болж таарч байна. Эмээ маань амьдралдаа хүн л бүтээхээс өөрийг бараг хийгээгүй байхдаа. Нэг том гуутай бурхнаас өөр өв хөрөнгөгүй л хүн байсан даав Бага байхдаа би эмээтэйгээ даам тоглодог байсан. Эмээ даам мэдэхгүй л дээ, зүгээр би дэргэд нь даамаа өрөөд л өөрөө өөртэйгөө тоглоно. Тэхдээ заримдаа эмээ хожино, ихэнхдээ би хожино. Эмээгээ бид "эмээж" гэж дууддаг байсан. Хааяаа хааяаа чихэр нууж өгдөг байсан, намайг ээжид зодуулахаар өмөөрч уйлдаг байсан, надтай л хуучилж сэтгэлийн зугаагаа гаргадаг байсан эмээгээ дурсалгүй удаж дээ. Хаана төрснийг нь, хэний гэдэг овогтой байсныг нь ч одоо санахгүй байна, муу үр юм даа би. Төмөрбаатарын гэдэг байсан шиг санаж байна. Эмээг нутгийнхан нь "Буянаа эдэлдэг гуай" гэж авгайлдаг байв. Амьдралдаа заавал бүтээх ёстой 3 зүйлийн нэгийг нь бүтээсэн үгүйг мэдэхгүй юм, нэгийг нь харин бүтээгээгүй гэдгийг би баттай мэдэж байна. Мод тарих, үр удмаа үлдээх, ном бүтээх гурвыг л яриад байна л даа. Юу гэхээр эмээж үсэг мэддэггүй хүн байсан учраас ном бүтээгээгүй л байж таарах нь л дээ.
Бичээд дурсаад байвал юм санаанд ороод байх юм шиг байнаа. Нэг зүйлийг товчхон бичээд дуусгая. Эмээж бурхан шашинг дээд зэргээр шүтдэг хүн байсан. Өдөрт 3 удаа заавал бурхандаа мөргөнө, амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл ийм л байсан. Сүүний дээжээр цацал өргөнө, байнга эрхи эргүүлнэ. Их шамбалын орон Утай гүмбэмийг хоёронтаа зорьж буян хийсэн гээд боддоо.Eznis, MIAT, KOREAN, AIR, AIR CHINA, Монголын төмөр замын алинаар нь ч зорчоогүй. Зүгээр л явган явсан. Нэг удаагийнхад нь найз эмэгтэйтэйгээ, дараагийн удаад гав ганцаараа. Барагцаалбал талдаа 2000 орчим км байгаа байхаа. 4000 км газрыг хоёр удаа туулна гэдэг асар их сүсэг бишрэл, аугаа их тэвчээр байгаа биз. Тэр үед баян хүмүүс үхэр тэрэг, тэмээн тэргээр ядаг байж л дээ. Тийм хүмүүсийг бараадаад л явдаг байсан гэсэн. Зарим сайн хүмүүс тэргэн дээрээ суулгадаг л байсан байлгүй. Ямар ч байсан тэрэгнээс хоцрохгүйн тулд 2 гараа уяад унтаагаараа шахуу дагаад сажилдаг байсан гэсэн. Тэгэхгүй бол унтаад хоцроно, чоно нохойн хоол болно. Гутал тэсэхгүй учраас голдуу л хөл нүцгэн явна. Ингэж явдаг байсан гээд нээг их юм бодолгүй ярих эмээгийнхээ яриаг тэр үед ойшоолгүй сонсдог байснаа бодохоор ичмээр. Үнэхээр хэцүү тавилан байгаа биз. Юуны төлөө, яах гэж ингэж зовж байсан байнаа гэж гайхаж байна уу. Ээжийнхээ болон өөрийнхөө ужиг өвчинг эдгээх гэж, нүгэл хилэнцээ наминчлах гэж л тэр орныг үзээд мөргөөд ирвэл үхэшгүй мөнхийн хутгийг олчих юс шиг бодож явсан байхдаа. Зайлуул даа муу эмээ минь...

Эмээгээ дурсан санахад тусалсан Бямбаа чамд маш их баярлалаа.

PS: Нэгэн найзын минь эмээгийнхээ тухай бичсэн дурсамж. Зорилгодоо туйлын үнэнч эмээ байжээ...

Wednesday, April 29, 2009

Тайлбар

Анхны уран бүтээлдээ жаахан тайлбар хийе. Тэр модны үртсээр хэвээ цутгахыг би хийгээгүй юм шүү, захиалсын. Ингэж захиалахад наах торго, даавуу, нүд, цавуу зэрэг зүйлс цуг ирнэ. 3 дахь зурган дээр харагдаж буй цаас шиг их биен дээр тоо заасан байна. Торго дурданг мөн адил дугаарласан байдаг юм билээ. Тэдэн номер дээр тийм өнгийн торгыг наана гэх мэт. Цутгамлыг тусгай мэргэжлийн улсууд хийдэг юм шиг байна лээ. Лавлаж асуунаа. Би бэлэн болчихсон мөртлөө нүцгэн байсан хонийг торго дурдангаар гоёж амьдруулсан л юм уу даа хэхэ. Зарим нэг улсуудад бүр хонио үртсээр хийсэн гэдэг ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье, тэгээд л хүмүүс миний урныг гайхаад байсан байна ш дээ, би энд хошгороод л сууж байдаг хэхэ.
Гэхдээ торгоор хувцаслах гэдэг ч амархан ажил биш байсан л даа. Тодорхой тооны бүтээлийг ингэж хувцаслах юм бол чанараас нь шалтгаалаад үнэмлэх авдаг гэсэн. Үнэмлэхтэй хүмүүс адаглаад түүгээрээ сургалт явуулах эрхтэй болдог гэсэн.
Уг нь бүр анхнаас нь хэвээ яаж хийдгийг нь мэдэж аваад, монгол хүүхэлдэйнүүдээ тэгж хийдэг болчуул тээ. Чанартай бөгөөд үзэмжтэй болно.
Манайхны модон хүүхэлдэйнүүд чанар муутай, хүнд бэлэглэхээс ч ичмээр дамшиг байгаам даа. Тэгсэн хэрнээ үнэтэйг нь яанаа, эдний энэ хүүхэлдэйнүүд адаглаад л дээл хувцас нь эх биенээсээ ханзарч унаад байхгүйм билээ.
Би 2 удаа л хүнд бэлэглэж байсан, бараг бэлэглэхээс өмнө л дипект гарч ирээд өөрөө нааж энэ тэр аргалж байж арай хийж далд оруулж байснаа саналаа. Тэрнээс хойш модон хүүхэлдэй авахаа больсон. Наашаа ирэх хүмүүст аваад дэмий дээ л гэж хэлдэг болсыш д.
Хадуурчихсан бөөн шүүмжлэл явуулчихлаа, гар урлалын хүмүүс бүү уурлаарай...

Monday, April 27, 2009

Анхны уран бүтээл





Дээрийн нэг бичлэгтээ кимэ коми хүүхэлдэй (kimekomi dolls-木目込人形) хийдэг нэг эмээгийн тухай хальт бичиж байсан даа. Гэрт нь 4 сарын эхээр очиж заалгаад тэр өдрөө дуусгаж амжаагүйгээ сая хагас сайн өдөр дуусгалаа шд. Анхных юм чинь жижгээс нь эхэлдэг баатар болсон чинь эсрэгээрээ жижиг нь илүү ур чадвар шаарддаг гэнээ. Эгчид их л амархан санагдсым л даа.
Зураг 4: модны үртсээр хийсэн эх загвар нь. Түүнийгээ зүлгүүрээр зүлгэж гөлгөр болгоно. Зүлгэх ажлыг охин минь хийсэн.
Зураг 3: Гөлгөр болсны дараагаар тусгай цавуу түрхэж торгоо наана. Зураас нүх рүү торгоо чигжэж өгнө. Торго болон даавууны зах нь мэдэгдэхгүй гэсэн үг.
Зураг 2: Иймэрхүү тусгай багаж хэрэг болдог юм билээ. Би багшийнхаа багажыг гуйгаад хэрэглэчихсэн.
Зураг 1: Хамгийн сүүлд нүдийг зоож хийгээд бэлэн болсон. Нүд нь нарийхан зүүтэй, хатгаад л болоо. Үүнийг бас л охин минь хийгээд, ээжтэйгээ хамтарч хийсэн гээд их додьгор аавдаа үзүүлээд байна лээ.
Эндээс өөр ямар ямар хүүхэлдэй байдгийг хараарай. http://www.win21.ne.jp/doll/

Wednesday, April 22, 2009

Юутай үнэн

Ажил биднийг уйтгар, дутагдал, хэрэгцээ гэсэн гурван лут гайнаас ангижруулдаг. Вольтер

Биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээ өргөнө. Гиппократ

Ямагт баатар байх боломжгүй, харин хүн хэвээрээ байх боломж хэзээд олдоно. Гёте

Харам хэтийдвэл гарз далалмуй
Шунал хэтийдвэл зовлон дуудмуй.

Ухаан уйтан хүмүүн
Уул мэт эрхэмсэг аж
Ухаант мэргэн хүмүүн
Далай мэт дөлгөөн аж.

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй. Лихтенберг

Бидний аз жаргалын аравны нэг нь эрүүл мэндээс шалтгаалдаг. Шопенгауэр

Номноос салдаггүй хүний мэдлэг их
Нойрноос салдаггүй хүний зүүд их (Монгол ардын зүйр үг)

Tuesday, April 21, 2009

Сургааль

Манайд байсгээд л нэг эмгэн, нэг хүүхэн 2 ирж Есүсийн сургааль айлддын. Заримдаа ч залхуутай, заримдаа ч сонсоод л баймаар. Уйгагүй гэдэгий нь яанаа. Би хааяа хаалгаа тайлж өгөхгүй ээ, хааяа гэнэ алдаад тайлчихна. Аймаар бороотой өдөр ч явж л байдаг. Айл болгоны хаалга тогшоод л, хүмүүст ганц ч гэсэн сайхан үг хэлчих гээд л яваа сэтгэлийг нь бодохоор бас өрөвдөөд үүдээ нээчихдийм. Нэг тийм том жижиг ном барьчихсэн, тэрнээсээ энэ удаад энэ сургаалийг заана гээд л.
Өнөөдөр олж сонссон сургааль
賢い者たちと共に歩んでいる者は賢くなり、愚鈍な者と交渉を持つ者は苦しい目に遭う
箴言13:20
Манайхны сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэгтэй агаар нэгэн ч юм шиг. Гэхдээ тэр муу хүндээ бас зааж сургах ёстойм гэсэн. Тэхээр та бүхэнд бас дамжуулмаар санагдаад...

Monday, April 20, 2009

Бүүвэйн дуу

1. Дуучин Оюунтүлхүүр. Энд мэддэг нэг нь байдаг л юм билээ.
2: Японы дуучин Нацүкава Рими дуулсан байна лээ.



Wednesday, April 15, 2009

3-р салаа

10-н жилээ төгсөөд зөндөө удчихаж, ангийнхантайгаа ч уулзалдаагүй хэдэн жил болсым. Саяхнаас нэлээд хэдэн жил тохой нийлүүлж суусан ангийн охинтойгоо мэндээ мэдэлцэж чаталдаг болсым. Мэдээж ангийн тэр энэ хаана байгаа, хэнтэй сууж хэдэн хүүхэдтэй болсон гээд л ярих юм их. Тэгээд л санаж байгаа дурсамжаасаа оруулдымуу гээд л
Манай анги хэлний анги байсан тул банди цөөхөнтэй, 7хон "ширхэг" хэ хэ. Тэд нар нь бөөгнөрөөд 2-р салаанд сууна. 1 болон 3-р салаанд дан охидууд, гэхдээ дугуй дугуйгаа олоод суучихсан байсым шиг, одоо бодоод байхнээ. Миний суудаг 3-р салаанд дүнгийн хойноос хөөцөлдөөд байдаггүй, онц гарч гийгүүлдэггүй юмаа гэхэд бас ч гэж муугүй ЭХ ОРНЫ алтан 3, 4 гэсэн дүн авчихдаг, гүдэсхэн, тэгсэн хэрнээ бас шартай мөчөөгөө өгөх дургүй, сэтгэл санаа нийлчихдэг, даруухан бас галзуу, нэг тийм охидууд байдаг даа тийм л охидууд суудаг байж. Б-р эхэлсэн охидууд ихтэй, за байз ямар ч байсан 5 байна, миний санаж байгаагаар. Нэг Б охин хичээлээ өөрөө бичихгүй хажуу дахь Д-р бичүүлнэ, өнөөх нь ч гоё бичнэ. З гээд нэг охин, нэлээд ганган, тухайн үедээ их үнэтэй цав цагаан пүүз өмсөөд л, тэрийгээ байнга арчинаа. О бид хоёр франц хэлний анги байсан тул хүүхдийн ордонд дугуйлантай үедээ бид биенийхээрээ орж байгаа юмаа хамж иддэг байсан, манайх байнга шахуу элэг аваад тавьчихдаг, их ч шарж идсэн дээ... 3 ижил нэртэй Б-нүүд, бид нэрээр нь биш Х, П, Р гэж дуудна, одоо ч хэвээрээ. Р нь жижигхээн биетэй (би өөрөө тийм ч өндөр биш л дээ), гоё том нүдтэй, дурламтгай охин байсан юм даг. Бас нэлээд хэнэггүэй ээ. Дурласан залууг нь харах гэж гэрт нь очиж байсан санагдана. Р-ийнд бас очиж байсым байнаа. Манай хуучин байрны хажуугийн байранд, нэг үгээр хэлбэл эртний танилууд гэх юм уу даа. П-ийнд бас бөөнөөрөө очин байсым байнаа. Цагаан сараар ч билүү, эмэгтэй дүү нь гээд нээх хөөрхөн охин, эгчээсээ шаал ондоо, эгч нь гэж...  хэхэ. Ж гээд охин их хөөрхөн хөөрхөн юбка өмсдөг байсан шиг санаад байхын, үгүй ч билүү, гэр нь Баянхошуунд байдаг, би хамт хэд хэдэн удаа гэрт нь очиж байсым байна. Гэхдээ сураг нь одоо ч байхгүй, тааралдсан уулзсан хүн нэг ч байхгүй, гадаад байгаа байхаа хэхэ. Тухайн үед ямар гар утас гэж байсан биш, байсан бол холбоотой л байх байсан...
Нээрээ бодоод байсан чинь би бараг бүгдэнгийх нь гэрт очиж үзсэн байхым, их л хэсүүлч байж дээ.

Sunday, April 12, 2009

Нээлт



4 сарын 8: Хичээлийн шинэ жилийн нээлт. Биеийн тамирын зааланд 2-6 ангийн хүүхдүүд зааланд эгнэж жагсана. Тэдний хоёр талаар тухайн дүүргийн дарга нар болон бас бус холбогдох хүмүүс цугласан харагдана лээ. Дохио өгөхөөр хэсэг хүүхдүүд өөрсдийн хийсэн зүйлээр 1-р ангийн бяцхан дүү нараа угтах бэлтгэлээ хийнэ. 1-р ангийн 3 бүлгийн хүүхдүүд анги даасан багшаа дагалдан зааланд орж ирэхэд алга ташин угтана. Эхлээд төрийн дуулал нь эгшиглэнэ, дараагаар нь сургуулийн сүлд дуу эгшиглээд л сүртэй л юм болдог юм байна. Бас хойморт нь төрийн далбаа, сургуулийн сүлд бүхий далбаа хадаастай. Захирал үг хэлнэ, хүрэлцэн ирсэн зочдоос үг хэлнэ, 6-р ангийн ах нар үг хэлнэ. Ингээд албан ёсны нээлт дуусаад, хүүхдүүд анги ангидаа орно. Эдний PTA (Parent-Teacher Association) гээч хурал боллоо. Эхлээд бөөнд нь баахан юм ярьж байснаа сүүлд нь анги ангиараа хуваагдаж нэг нэгнийгээ танилцуулаад, сугалаа сугалж хүн бүр нэг нэг бүлэгт хуваарилагдлаа. За за энэ талаар тусад нь бичьеээ. Арай хийж энэ хурал нь тараад хүүхдийнхээ ангид очиж баахөн л зураг дарлаа. Ширээн дээр нь нэрийг бичээд наачихаж. Охин маань хамгийн урд, яваандаа солиод байдаг гэсэн суудлыг нь. Багш нь мэндчилгээ энэ тэр хэлээд л, 1 жил хүүхдүүдтэй чинь хамтдаа хичээх болноо гэсэн.
Манайхан шиг багшдаа цэцгийн баглаа энэ тэр барьж очдоггүй юм билээ. Хүүхдүүд нь цэцэрлэгийнхээ төгсөлтийн баяраар өмссөн хувцастайгаа очиж байна лээ, учир нь тэр хувцас нь нэлээд үнэтэй дахин дахин шинэ хувцас авахад хүндрэлтэй. Ээжүүд дунд кимоногоо өмссөн хүн харагдана лээ, цэцэрлэгийн төгсөлтийн баяраас арай ялгаатай нь гэгээлэг өнгийн хослол өмссөн ээжүүд их байсан. Анхны үсэг заана гэсэн юм байхгүй тэр өдөр тэгсгээд тарчихсан. Тухайн өдрийн тэмдэглэж сүши энэ тэрээ иддэг гэсэн. Бид 3 бас яаж зүгээр байхав, тэмдэглэсэн.
Нээлт нэг иймэрхүү. Ялгаатай зүйлийг нь дараа дараагийн бичлэгээр

Monday, March 30, 2009

Хонхны баяр



Охин минь цэцэрлэгээ амжилттай төгсөөд, дипломоо авчихсан. Дажгүй арга хэмжээ болдог юм билээ. Охин маань үдэлтийн дуугаа дуулчихаад ангидаа орохдоо уйлсан гэсэн. Аав нь хамгийн анх японоор А-ч үгүй ороход нь хүлээж авсан багштай нь тухайн үеийг дурсан ярихдаа уйлсан гэсэн. Ээж нь яахав тиймэрхүү хэрэгтэй үед нулимс гардаггүйм болохоор яагаа ч үгүй, инээгээд л сууж байв. Яагаад "уйлсан гэсэн" гээд байгаа гэхээр, ээж нарыг нь нэр заасан газарт албан ёсоор суулгачихдаг юм билээ. Тэгээд арга хэмжээ дуустал босохгүй. Аав нар камерчны үүрэгт гүйцэтгээд ард зосгож байдаг юм билээ.
Эрхлэгч нь нэг нэгээр нь дуудаж дипломыг нь өгнө, нэр нь гарахаар их л сүр жавхлантайгаар очиж гардаж авна. Баярлалаа гэж чанга цовоо дуугаар хэлнэ. Хувцаслалт нь мэдээж ёслолын хувцастай. Багш нар нь хар хослолоор жигдрэнэ.
Аав нар ерөнхийдөө гонж-той, ээж нар ихэвчлэн юбка, цагаан ковт, хар пиджактай. Харин энгэр дээрээ янзан бүрийн цэцэг хатгаастай тэр нь 1000-6000 иений үнэтэй.
Албан ёсны арга хэмжээ дуусахаар анги даасан 2 багшийг нь дагуулаад нэг жижигхээн газар орж ундаа ууж чихэр идэж, багш нарт нь баярласан талархсанаа илэрхийлж цэцгийн баглаа өгч харагдана лээ. Эцэг эхээс 1000 иен хурааж авна лээ, ундаа чихэр, цэцэгний мөнгө гэсэн байхаа.
Өө тийм, охины маань анги 37 хүүхэдтэй, тэдний 23 нь нэг бага сургуульд элсэн орох юм. Тэгсэн тэр сургуулийх нь хичээлийн эрхлэгч ирж үг хэлж байсан.
-Ийм хөөрхөн, цовоо сэргэлэн хүүхдүүдээ багш нар болон дээд ангийн ах эгч нар нь тэсэн ядан хүлээж байгаа гээд л.

Зураг2: Заалны зохион байгуулалт нэг иймэрхүү, энэ энгийн хувцастай хүүхдүүд нь дараа жил төгсөх хүүхдүүд. Ах эгч нараа үдэж байгаа нь...
Зураг1: Нэр дуудагдсан хүүхдүүд дипломоо авах гээд зогсож байгаа нь...

Товчхондоо нэг иймэрхүү, ойрд бичээгүй сэтгэл санаа эвлэж өгөхгүй л байна шүү...

Friday, March 13, 2009

Ойр зуур



Болоод өнгөрсөн бүх баяруудын мэнд. Нэг ийм уламжлал тогтчихож дээ. Чив чимээгүй явж байгаад сүүлд мэнд мэддэг.
За тэр ч яахав, эрүүл л байвал. Хоолойгоо өвтгөөд халуураад авав, ханийн ходоод өвдөж эмнэлэг явав. Гэхдээ дахин очно, гайгүй байх гэж бодож байна.
Охин маань л сургуульд орно гээд бөөн эрч хүч, эрмэлзлэл.

Thursday, February 19, 2009

それでも人しか愛せない

Үг нь тасархай.
Орчуулах гэсэн айчлаа.

人として人と出会う as a human, I meet people
Хүмүүн болсноор хүмүүнтэй танилцаж
人として人に迷い as a human, I am puzzled by people
Хүмүүн болсноор хүмүүнтэй төөрөлдөж
人として人に傷つき as a human, I am hurt by people
Хүмүүн болсноор хүмүүнд гомдож
人として人と別れて as a human, I break off from people
Хүмүүн болсноор хүмүүнтэй хагацаж
それでも人しか 愛せない even still, I can love only people
Гэвч гагцхүү хүмүүнийг л хайрлана

Чандмань ахынхаа хүссэнээр асар их зориг гарган байж орчуулав.

Sunday, February 15, 2009

Урлагийн наадам



Өнгөрсөн ням гарагт Тоттори хотын цэцэрлэгийн хүүхдүүдийн 23 дахь удаагийн урлагийн наадам болов. Японоор "Бүнка сай" гэх, би түүнийг нь урлагийн наадам гэж орчуулсан ухаантай. Нэг их сүртэй биш ч тэрүүхэндээ их хөөрхөн юм болсон. Нийт цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд нэг нэг номер авч сарын өмнөөс бэлдэнэ. Урлагийн нэг номерийг 2 юм уу 3 цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн хамтарч тайзан дээр тоглоод байх шиг байсан. Түүнийгээ хотынхоо иргэдэд тоглож сонирхуулна. Япончууд болсон хойно их л зохион байгуулттай болсон. Нэг жишээ хэлэхэд: 2 эгнээ болж жагсаад дуулж, бүжиглэж байгаа хүүхдүүдийг дуу, бүжигтэй нь авцалдуулаад урд хойно оруулаад л. Хүүхдээ, ач зээгээ үзэх гэж ирсэн улсуудад тэр нь зураг дарах сайхан боломж олгоно. Бид 2 ч охиноо хангалттай зураг дарж видео бичлэг хийсэн гэж байгаа.
Охины маань хувьд эдний уламжлалт Кабүки, зэни дайкон гээчийг бүжиглэсэн.
Олон улсын чанартай зүйл биш болохоор хүүхдүүдийнх нь хувцаслалт энгийн, нүүр будалт байхгүй, мэдээж анх удаагаа том тайзан дээр гарч үзэж буй хүүхдүүддээ "оригами", цаасаар хийсэн тоглоом өгч байна лээ.
Би өөрөө цагийн сайханд кимоно өмсөөд бүжиглэж байсан болохоор ч тэр үү, "Шян шян каса одори" энэ талаар дараа тусад нь бичлэг оруулнаа нь сэтгэл их хөдөлгөөд өө. Цуг тайзан дээр гараад бүжиглэмээр л байлаа.

Цэцэрлэгийн насных нь дурсамж нэгээр нэмэгдээд атаархмаар юм өө хэхэ

Happy Valentine's day


2 сарын 10-нд
Охин: Ээжээ、 би өдөр цэцэрлэг дээрээ идсэн ояцү(おやつ)-ныхаа савыг багшаасаа гуйж байгаад аваад ирсэн.
Ээж: Яах гэж байгаам, миний зулзагаа?
Охин: Та үүнийг хар л даа, зүрхэн хэлбэртэй байгааз дээ.
Ээж шууд санааг нь ойлгосон, 2-улаа нүдээ ирмэлцээд авсан.

2 сарын 13-нд
Охин: Заa, маргааш дуртай бандидаа шоколад өгье.
Аав: Дуртай хөвгүүн байдаг юм уу?
Охин: Байлгүй яадым.
Аав: ..........................

2 сарын 14-нд
Зураг дээрх уран бүтээлийг ээжийн хамт туурвиад, дуртай хөвгүүнээ гэртээ ирэхийг хүлээвээ, байдаггүй шүү өнөөх нь. Ажил ихтэй гээд нэлээд орой ирэв. Охин баярлаад зүрхээ бариад л гүйсэн, хайртай хөвгүүнийх нь нүд нь баяртай мишээгээд л.

Хайртай хөвгүүн нь хэн байсан нь ойлгомжтой

Дурсамж



2 сарын 11: Японд амралтын өдөр, улс тунхагласан өдөр. Хуучин ажлын, хамт монгол явж байсан, монгол хариуцаж ажилласан гээд хэсэг танилуудтайгаа уулзаад. Янз бүрийн дурсамж сэргээд сайхан л байлаа. Тэрэн дунд өнөө гайхуулаад байхааргүй дурсамж маань хүртэл явж байсан. Нэг танил маань тэрийг дуулаагүй байсын. Сонсчоод шоолоод л байсан, би ч яахав одоо бол шаал тоохгүй байгаа хэхэ. Бид баахан л хоол хийж идсэн, цуг монгол явсан эмээ маань ийм ногоог ингэж иддэг болчуул, тэр ногоог тэгж иддэг болчуул энэ тэр өвчин тусах нь бага юм байгааш дээ гээд л сургаалиа айлдаад л, эгч толгойгоо дохиостой.
Уг нь их л олон төрлийн хоол хийж идсэн юмсан, идэж уугаад зураг дарахаа мартсан байнаа...

Monday, February 02, 2009

Охины яриа

Ээж: Миний охин аав ээж хоёртоо хаанаас ирсийн?
Охин: Монголоос.

За энэ бол охиноо монголд жил эмээ өвөө дээр нь орхиж явчихаад энд авчраад удаагүй байх үед л дээ. Тэр үед гурав, дөрөвтэй байсан.

Ээжийн ээлжит асуулт: Миний охин ээж аавдаа хаанаас ирсийн?
Охин: Ээжийн гэдэснээс.

Одоо үеийх нь хариулт, 6 настай шүү дээ.


Хэдэн жилийн дараа "аавын ...-с " гэх бий дээ, тэр үед ээж нь энэ асуултаа асуухгүй л дээ хэхэ.

Thursday, January 29, 2009

Банана үнчи

Охин: Ээжээ, би өнөөдөр банана үнчи датта.
Ээж: Яагаад заавал банана үнчи гэж?
Охин: Банана үнчи гэдэг нь байна ш дээ, хоолондоо ногоо сайн идэж байнаа, гэдэс чинь хэвийн байнаа гэж байгаам.
Ээж: Банана биш өөр үнчи байвал яах уу?
Охин: Жишээлбэл, жижиг бондгор бондгор, бас шингэвтэр үнчи байвал ногоо бага идэж байнаа гэсэн үг. Тэхээр ногоо сайн идэх хэрэгтэй.
Ээж: Аан. Ээждээ өдөр бүр үнчигээ ямар байсныг хэлж байгаарай. Ээж нь бас өөрийнхөө үнчийг харж байнаа.

Хэдэн жилийн өмнө охин бид хоёрын хооронд болсон яриа. Охин минь энд ирээд хэдэн сар болсны дараа л даа. Цэцэрлэгт нь багш нар нь зааж өгсөн гэсэн. Одоо ч бид өнөөдрийн үнчи ямар байсан гээд л хоорондоо ярьдаг юм.


PS: Үнчи гэдэг нь баас гэсэн үг. Хэ хэ. Японы бусад газарт банана үнчи гэж хэлдэг эсэхийг сайн мэдэхгүй, Түмээ андаас асуунаа.

Монголд ямар үнчи байвал сайн байдаг вэ?

Wednesday, January 21, 2009

Saturday, January 17, 2009

Үр минь

С.Самданцоодол


Чиний миний сүлэлдэж бүтсэн алдрай жаахан үр минь
Чиний миний холилдож багтсан ангаахай насны дүр минь
Чиний миний хайрын уудамд асан мандсан нар минь
Чиний миний хойчийн удамд алсалж үлдсэн мөр минь

С.Самданцоодол

Отгонтэнгэр


Дэргэдээс нь мянган уулс түшсэн
Хаан суудал-Онгон сүмбэр хайрхан минь
Дээрээс нь мяндсан үүлс тулсан
Сүүн оргил-Отгонтэнгэр уул минь
Сүрэнд тань хийморь сэргэнэм зэ
Ай даа жаргалтай яа
Сүлдэнд тань дуулал өргөнөм зэ
Ай даа завшаантай яа
Наранд гялалзаж тэнгэрт зүмбэрлэсэн
Мөсөн дуулга-Онгон сүмбэр хайрхан минь
Саран туяарч газарт сүндэрлэсэн
Мөнгөн суварга-Отгонтэнгэр уул минь


Дахилт
Орчлонгийн зоргоор салхийг хагалсан
Торгон ир-Онгон сүмбэр хайрхан минь
Огторгуйн задгай дайдад зарласан
Бурхан дүр-Отгонтэнгэр уул минь


Баясгалантай яа хараа ямагт булаасан
Чамин солонго-Онгон сүмбэр хайрхан минь
Бахархалтай яа сонор үргэлж мялаасан
Түмэн уянга-Отгонтэнгэр уул минь

Дахилт:


Нуурынхаа усанд амгалан жаргасан
Хун шувуу-Онгон сүмбэр хайрхан минь
Нутгийнхаа хөрсөнд гүн шургасан
Хүн чулуу-Отгонтэнгэр уул минь


Дахилт:


Түмэн үеийн түүхийг хүүрнэсэн
Хөлгөн судар-Онгон сүмбэр хайрхан минь
Төгс сайхан үзэсгэлэн бүрдсэн
Элгэн нутаг-Отгонтэнгэр уул минь


Дахилт:

Хайрын дууль

Ганбатын Ариунбилэг

Намайг нулимсаар уйлахад тэр бүсгүй гунигаар уйлдаг
Намрын моддын навчис шиг зүрх нь шарлан хатдаг
Зайлуул нүдний нь өмнүүр миний аз жаргал зовлон болон урсдаг
Жам ёсыг даган нулимсаа хацартаа зөөлхөн эгшээдэг
Хайртай хүнээ надаас тэр харцаараа л харамладаг
Хайлан уяран тэр бид хөтлөлцөн алхахад атаархдаг
Хоолойдоо зангирсан үгээ хэлж чадахгүй зүрхэндээ шингээдэг
Хором төдий жаргалаар амиа солих юмсан гэж битүүхэн мөрөөддөг
Ганцаараа энэ хорвоог туулна гэхээс тэр айдаггүй
Гал дүрэлзэж сэтгэл шатсан хайр нь унтарна гэхээс л айдаг
Зүрхэндээ уйлсан ч нүдэндээ инээдэг тэр бүсгүй даруухан
Зүүдэндээ жаргасан ч хайрандаа шаналдаг тэр бүсгүй эгэлхэн
Хажуугаар зөрөн өнгөрөхдөө харцаа бууруулдаг
Хархан нүдэндээ гунигаа нуусаар өдөр хоногуудыг өнгөрөөдөг
Өөрийг нь ойлгох хэн ч байхгүйд гомддог ч гэлээ
Өр зүрхнээсээ хайр булгилуулж голоо зогоодог
Өрөвдье гэсэн ч дэндүү хатуудсан тавилан түүнд минь тохиож
Өөр хэнийг ч биш, ганцхан миний залууг хайрлаж
Гутарсан ч гэсэн гунхаагүй тэр бүсгүйгээр би бахархдаг
Гоо үзэсгэлэн тэрэнд минь аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэдэг.



...Өчигдөр бороо орж, солонго татсан
Өврөөс минь өндийж чи явж, би гунисан
Анхны бүхэн сайхан байсан, ахин дурсахгүй
Ахиад л бороо орно, өнөөдөр солонго татахгүй
Энгэр цээжний будант гуниганд төөрөөд, сэтгэл горьгүй
Эрт эдүгээн гунигт дурсамж сэдрээд, зүрх шанална
Тэвэрт чинь мөнхөрч, хорвоог элээж чадахгүй нь
Тэнгис шиг намуухан байя, зүрх сэтгэлээрээ
Таг шиг уужим байя, зүрх сэтгэлээрээ
Эргэн санаж дурсвал, би дарсыг ууж, сэтгэлээ мартана
Энгүй энэ орчлонд шүлэг тэрлэн, нулимсаа дэрлэн, нарыг үзнэ
Хэзээ ч уулзахгүй, дурсахгүй, санахгүй ээ
Хэтэрхий их хайртай болохоор чи надтай жаргахгүй
Тэнгэртээ дүүлэн бүргэд шиг эрх чөлөөтэй бай
Тийм л их аз жаргал чинийх байх ёстой

Санаарай

Б.Ганчимэг

Зангирч бичдэг шүлгийг минь уншвал
Задгай инээд, гэнэн үдшийг санаарай
Зөөлөн харц, бүдэгхэн хөмсгийг зүүдэлбэл
Зөрүүдлэж туньдаг томоогүй аашийг санаарай
Асгаруулж уйлсан намрыг дурсвал
Анхил цээжний үнэрийг санаарай
Сүмэн гунигтай нүдийг минь зурвал
Сүүтэн буцдаг дүрийг минь санаарай
Хусны навчис шөнөжин шаргивал
Хөндүүр дурсамжаа эргэн санаарай
Хүслийн анир сэвэлзээд байвал
Хөхний бяцхан товчийг санаарай

Тэр нэгэн бүсгүйд

Б.Лхагвасүрэн

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна
Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?

Thursday, January 15, 2009

Цас




Ойрд японы ихэнх нутгаар цас ороод... Охин маань эхэндээ хөөрөөд л цасан өвгөн хийж, надаас нууцаар цас идэж, намайг гарч цасаар байлдая гэж шалж, чаргаар чирүүлж, хүүхэлдэйндээ цасан оромж хийж энэ тэр гээд л цасанд ухаангүй дурлаад л байсан юм. Тэгсэн одоо энэ цас орохоо болиосой гэчихсэн л явж байна. Өнөөдөр өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарсан чинь зам зайрмагтаад мөс тогтчихож. Монгол л санагдлаа ш дээ.
Замдаа охин бид 2
-Монголд зам нь ингэж хөлддийшд, ээж нь зөндөө хальтарч унаж байлаашд. гэж яриад л.
Нээрээ дээр үед оросын нэг түрийтэй гутал байсан даа, нэр нь юу билээ дээ. Надад улбар шар өнгөтэй нь байсан юм. Үхтэлээ хальтарч унадаг байлаа шд. Найзуудтайгаа явж байхдаа бараг албаар хальтарч унаад байгаам биш үү. Хэнийх нь гутал их хальтардаг вэ гэж гайхуулах гэдэг байсым шигээ хэхэ. Бас нэг гоё дурсамж байдаг юм. Тасганы овоо дээрээс гулгадаг байлаа гэж. Өмднийх нь бөгсөн хэсэг нороод тас хөлдчихсөн, нэхий бээлий нь бас шал нойтон, гэртээ орж ирээд л паран дээрээ тавьж хатаана, тэр нь дарайгаад л өмсөхөд хэцүү юм байдаг байж билээ. 9 давхар байшингийн шатны бариулны хуванцар? хэсэг байдаг даа, тэрийг чарганыхаа хөлд углачихна. Тэхээр ёстой мундаг гулгана шүү дээ. Хэн нь ч тэгж сэддэг байнаа, бас нийтийн өмчийг их хайр гамгүй хэрэглэдэг байжээ хэхэ.
Өвөлөө гэж дурсамж дүүрэн...

С.Оюунтөгс

Хайкү шүлгүүд

Асаалттай лаа
Сүүдэртэйгээ наадна
Аягүй бол

Хайр нэхсэн харцнаас
Хачин өнгө мэдрэгдэвч
Хаа байсан алс...

Ижилхэн багтай
Олон хүний дунд
Энэ чинь би явна уу даа...

Яг одоо
Ямар ч хүсэл үгүй
Ярих, Харах, Хашгирах ч...
Зөвхөн оддыг тоолмоор
Зүүд байсан бол эхэлмээр...

Өвлийн үдэш
Огт танихгүй хүний
Инээмсэглэхийг олж үзэхсэн...

Tuesday, January 13, 2009

Л.Өлзийтөгс

Ангийн андын минь орчуулснаар. Сэтгэгдэлд бичиж үлдээснийг орууллаа, арай олон хүн унших болов уу.
あなたの目が、視線が、
頬が薄れた
薄れちゃった!
あなたの顔は空っぽ
ここに私がキスした唇があった
ここに私が泣かせた目があった
消えちゃった
あなたが消えちゃった!
さぐる視線の先 その顔の奥から
あの女の姿が透けて見える
あなたの顔をこすり消した
白い手…手だけが見える
私にはない金の指輪
細い指、長い爪…
あなたの目を、唇を、心を、この手が
拭い去った    1995年 L.Ulziitugs

Saturday, January 10, 2009

Шүлэг

Л.Өлзийтөгс

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихжээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс...
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь

Thursday, January 08, 2009

Шинэ оны мэнд











Бүх блогчиддоо шинэ оны гал халуун мэнд хүргье. Жаахан оройтчихлоо, уучлаарай.
Амтат бялуу, бууз, салатаар дайллаа шүү.
Түрүү жилийн 27-с эхлээд л шоу, бас ийш тийшээ тэнэж айл хэсэж явсаар блог бичих завгүй.
Шагайдаад аваргаар нь тодроод кккк. Шагай няслаагүй хичнээн ч удсан юм бүү мэд.
31-нд цас орж сайхан цастай мөстэй шинэ жил болсон юм байна шүү. Охин минь аавтайгаа хамт цасан өвгөн хийсэн.
Изүмо тайшя-д очиж мөргөсөн

гэх мэтээр шинэ оноо угтав шив дээ. Энэ жилийн шинэ он угталт хөл хөдөлгөөнтэй, хөгжилтэй байлаа гэж...

Thursday, December 25, 2008

Зул сарын баярын мэнд




Манайхаар зочилсон бүх уншигч, блог андууддаа зул сарын баярын мэнд хүргээд амтат бялуугаар дайлъя.

Wednesday, December 24, 2008

Сүнс, чөтгөр, шулам байдаг болов уу?


Урд шөнө уншсан ном. Гарчигнаас нь харахад хүмүүст "оршдог, эс оршдог" гэсэн эргэлзээ төрүүлэхүйц. Би хувьдаа эдгээрийг байдаг гэдэгт итгээд байдаг юм. Байдаггүй байсан бол хүмүүс юу гэж ийм юм зохиогоод л явах вэ дээ тийм үү. Бас 10 жилд урлагийн үзлэгээр бүжгийн багш ирж бүжиг заадаг байлаа. Бүжиг давтахаасаа илүүтэйгээр аймшгийн юм яриулаад суучихдаг байснаа санадаг юм. Тэр үед 4 байна уу даа 5 дугаар анги л байсан... Нэг эрэгтэй багш хөдөөнөөс хотод ирсэн гэх, хөдөө хээр ээж аав, хамаатан саданд нь тохиолдсон элдэв сонин зүйлүүдээс ярьж өгдөг байж билээ. Санаанд үлдсэн юм байдаггүй ээ, санаж байвал энд бичмээр л байна. Бас сүнс дуудна гэж нэг том юм байлаа ш дээ. Ангийнхаа цонхны хөшгийг хааж байгаад л, хайч, өөр юу юу ч билээ дээ бэлдээд, дүрдээ итгэлтээ баахан бацаанууд сүнс дуудаад л...

Дэрстийн хөндий дэх саарал байшин (номын хэсгээс)
Олон жилийн өмнө бригадын тоо бүртгэгч согтуу будилж яваад нэг удаа тэр байшинд ороод гарсан гэдэг. Удалгүй морьноос чирэгдэж үхсэн тэр хүн амьд сэрүүн үедээ доорхи зүйлийг хүүрнэсэн аж. Гурван ч айлаар орж, шимийн архи халаалган ууж, нэлээн дөрөө чангтай мордсон тул орох замаасаа гажиж Дэрстийн хөндий рүү орчихжээ. Морь нь дэрсэнд бүдрээд байхаар нь согтуу ч гэсэн сохор ухаанаар нэг муу таамагласан болотой. Мориноосоо мууж газрын баримжаа хартал ойрхон нэг саарал байшин хөндөлдөн дүнсийж байхыг хараад хачин их гайхжээ. Насаараа энэ нутгийн дов толгодыг хэрж өссөн хүн хэзээдээ ийм байшин энд босчихдог байнаа гэж гайхсан нь зүйн хэрэг. Харин айж эмээх зүйл сэтгэлд нв орсонгүй. Ууж идсэн 2 шил архиныхаа хүчээр харин ч орж үзье гэсэн шүү юм толгойд нь буужээ. Гадаа нь очоод буувал морио уячих шон байсангүй. Нохой энэ тэр ч алга, ер нь эзэнгүй байшин шиг л санагджээ. Бууж морио тушчихаад хаалгыг нь түлхвэл онгорхой байлаа. Ортол өөдөөс нь галын пүнхийсэн дулаан илч, тогоон дээр буцлах усны чимээ дуулдажь асаж буй галын өмнө нэг хүн тонголзон юм хийж байх харагджээ.
Халамцуу тоо бүртгэгч "За сайн байцгаана уу?" гэж мэндэлвэл зуухны өмнө тонголзон байсан хүн айсан хоолойгоор хашгираад ум хумгүй цаад талынхаа өрөө рүү ухасхийжээ. Цаад өрөөнөөс нь бөгтийсөн хар чавганц майжигнан гарч иржээ. Хүн аймаар хоолойгоор тоо бүртгэгчийг дуугарах ч завдал өгөлгүй, муухай орилсноо урдаас нь дайраад ирсэн байна.
Нэг л мэдэхэд хаалгаар түлхэгдэн гарч тушаатай мориныхоо дэргэд зогсож байсан аж. Байшингийн хаалгыг дотроос нь түгжих чимээ гарчээ. Гайхсан, уур нь хүрсэн тоо бүртгэгч эргээд өнөө хаалгыг хамаг хүчээрээ мөргөвөл дотогшоо цөс үсрэн онгойж эрчиндээ газар мөргөн унах шиг болсон ч байшин дотор биш тушаатай мориныхоо өмнө ойчсон байлаа. Тэрээр бушуухан мордож ойролцоо бай ёстой нутгийн айл руу давхижээ. Хэдэн минуны дараа нутгийн залуустай буцан ирж, өнөө саарал байшингаа Дэрстийн хөндийг хэмжиж хайгаад ч олсонгүй. Хавар нь тоо бүртгэгч мориноосоо унаж амь насаа алдсан аж. Үүнээс ч өмнө хаа нэг хүмүүс үл мэдэгдэх саарал байшинг холоос харсан тухай, гадаа нь хүн мод хагалж байсныг дурангаар харсан зэрэг мэр сэр явсан яриа байдаг байв.
Тэр ч бүү хэл зудны жил комиссын гишүүд Дэрстийн хөндийн машинтайгаа суучихаад цас ухаж явтал ойролцоохон нэг саарал байшин харагджээ. Баярласан хүмүүс очиж цай уухаар алхсан боловч тэднийг ойртох тусам байшин алсалсаар сүүлдээ шуурган дунд орж алга болсон байна. Нэг үе овилгогүй залуус нэг нэгээрээ тохуурхан саарал байшинд орж хоноод гэж ярьж цаашлуулдаг байсан бол тоо бүртгэгч чад хийснээс хойш тэр талаар дуугарахаа ч байжээ.
Луу жилийн цаг хатуурсан хаврын нэг орой нэгэн 10 дугаар ангийн хүү дотуур байрнаасаа оргон гэр өөдөө ирж явжээ. Шөнө болмогц чоно таарвал яана гэсэн бодол түүнийг ухаангүй айлгаж байв. Алхсаар яваад Дэрстийг хөндийн зах руу ортол цагаан гэгээ тасарч гэнэ. Сандарсан хүү бут болгоныг чоно хэмээн айж явтал нэлээд зайтай гэрэл гялалзах нь харагдсан байна. Уг гэрлийг зүглэн явсаар байтал өнөөх домог болсон саарал байшинд тулаад иржээ. Хүү нутгийнхаа хүмүүсийн ярианаас уг хий үзэгдлийн тухай урьд өмнө нь сонсож байсан тул зүрх нь зогсчих дөхөв Гэвч эзгүй хээр чононоос айх айдас нь дийлсэн тул байшингаас жаахан зайдуу бутны нөмөрт суугаад авчээ. Сууж байгаад нэг хэсэг зүүрмэглээд сэртэл өнөө байшингийн хаалга яг өмнө нь тулж ирээд дотогшоо онгойчихсон байж гэнэ. Цаанаас нь хүн инээх дуу гарсныы "Чи яагаад орохгүй наанаа суугаад байгаа юм бэ?" гэсэн дуу гарчээ. Энэ дууг сонсмогцоо л хүү өөрөө ч мэдэлгүй огнорхой хаалгаар алхаад орчихсон байна. Байшинд дулаахан, асаж буй пийшингийн хажууд нэг эмгэнь түүний дэргэд хүүг 5 дугаар ангид байхад нь мориноос чиргүүлж үхсэн тоо бүртгэгч суугаад өвөр дээр нэг хүүхэн эрхэлж байх юм гэнэ. Эмгэн хүүд цай хийж өгөөд "манайх дөнгөж сая л энд нүүж ирээд хоолоо дуусчихлаа" гэсэн гэдэг. Хүү өглөө Дэрстийн хөндийд ухаан ороод гэртээ гүйн харьж энэ бүх болсон явдлыг ярьжээ. Эцэг эх нь түүнийг нийслэл хот руу шилжүүлэ, лам хараас асуувал "газрын сахиустай нөхцсөн бугийн гэрт орсон байна. 2 жлийн дотор сүнсийг нь дуудаж чадахгүй бол үхнэ" гэж хэлсэн гэдэг. 2 жилийн дараа хүүг нас барсны дараахан саарал байшинг холоос дурангаар харсан нутгийн эр байшингийн гадна 4 хүн зогсож байхыг харсан агаад тэдний дунд өнөөх талийгаач хүү, тоо бүртгэгч нар байхыг харсан гэдэг.
Өөрөөр хэлбэл энэ байшинд орсон хүн хэсэг хугацааны дараа нас барж өөрөө сүнс болон энэ байшиндаа хорогддог ажээ. Эдгээр 4 хүн бүгд зүв зүгээр явж байгаад энэ байшинд орсноос болж чөтгөрийн хорлолд өртөж талийсан нөхдүүд байжээ. Иймээс энэ байшингаар зочилж амь насаа алдаж нөгөө этгээдүүдтэй нэг ам бүл болох зоригтон одоогоор гарахгүй л байна.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс зүүн тийш 60 км зайд байдагДэрстийн хөндийн өнөөх үл ойлгогдох саарал өнгөтэй байшин өнөө хүртэл оршсоор л байдаг ажээ.

PS: Арайхийж дууслаа хэхэ. Бичиж байсан өөрөө нэг мэдсэн нээх сонин болцон сууж байна.
Яагаав бас өнөө Говийн зэрэглээ гэдэг кинонд тоглосон жүжигчид бараг бүгд шахуу нас барсан гэдэг яриа. Тэр нь тэдгээрийг замд явж байтал гэр тааралдахаар нь орсон, тэгсэн тогоонд буцалж буй цайнаасаа хийж өгсөн, тэр цэл хүйтэн байсан, бүгд гайхаад харин нэг хүн л тэр цайнаас уугаагүй, тэр нь одоо амьд гээд л яриад байдаг даа. Тэрэнтэй нээх адилхан санагдчлаа. Айгаад байнааааааааааааааааа

Friday, December 12, 2008

Шүд шүд шүд

Эрүүл байхад шүд их үүрэгтэй гэдгийг хэн бүхэн л мэднэ. Гэхдээ биднийг бага байхад энэ талаар их муу анхаардаг байж дээ. Өглөө л шүдээ угаадаг гэсэн ойлголттой байж. Би өөрөө их шүд муутай, энэ нь багадаа цэцэрлэгтээ явахгүй гэж уйлахад аав чихэр өгдөг байсантай шууд холбоотой. Өглөө сэрэхдээ шууд гараа тосдог байсан гэсэн. Одоо аавдаа та надаа яах гэж чихэр өгдөг байсым бэ гэж уурланаа хэхэ.
Тийм болохоор охиныгоо шүд нь эрүүл байгаасай, хүний өөдөөс хараад нүүр дүүрэн инээмсэглэж байгаасай гэж бодоод шүдэнд их анхаардаг юм. Хатуу чихэр ерөөсөө өгдөггүй, өөрөө ч нээх идээд байх гэдэггүй. Гэм нь шокладанд нугасгүй, тэр бол миний нөлөө. Алдаагаа засах гэж хичээж буй.
Орой унтахдаа угаана, эндхийн цэцэрлэгт өдөр хооллосны дараагаар оо хэрэглэлгүйгээр зөвхөн сойзоор угаадаг юм. Бас улиралдаа шүдний эмч дуудаж авчраад хүүхдүүдээ үзүүлээд хорхойтой шүдтэй хүүхэд байвал эцэг эхэд нь бичгээр мэдэгддэг юм билээ. Тэгсэн хэдий ч шүд нь хорхойтоод байх юм.
Саяхан хамрагдсан үзлэгээр шүд хорхойтсон байна гэхээр нь шүдний эмнэлэг явлаа. Шүднүүдэд нь нэг улаан юм түрхэж өгөөд усаар зайлуулж байнаа, тэгсэн өнөөх арилахгүй шүдэнд нь наалдаад үлдчих юмаа. Энэ бол шүдээ дутуу угааж буйн шинж гэнэ. Тэгээд орой бүр өөрөө шүдээ угаасны дараагаар ээж нь оо гэхгүйгээр сойзоор нь угааж өгч бай гэнээ. Хүүхэд өөрөө шүдээ сайн угааж чаддаг болтол нь. Дараахан нь цэцэрлэг дээр нь шүдний талаар сургалт явуулна, ирж оролц гэнээ. Давхиад очлоо. Энэ удаад зөвхөн 6 настай хүүхдүүд, тэдний эцэг эхүүд цугларсан юм. Энэ нь их учиртай жанцантай, жанцан гэдэг нь манай өвөө гэдэг шиг л. Юу гэхээр 6 насанд нь ургадаг том хүний шүд мэргэжлийн хэллэгийг нь хэлж мэдэхгүй юм. Японыг нь орчуулбал 6 насны мөнхийн шүд хэхэ. Тэр нь хамгийн хойд талын араа. Түүнийг яаж угаах, яагаад заавал сайтар угаах ёстой вэ гэдэг талаар шүдний эмч яриа хийдэг юм байна. Тэгээд баахан сувилагч нар тойрч яваад л хэр угааж байгааг нь хараад, буруу угааж байгаад нь зааварлаад өгдөг юм байна.
Ер нь орчин үед хүмүүсийн идэж ууж буй зүйлээс хамаараад эрүүний хөгжил муудаад, өргөн шанаа, эрүүтэй хүн ховордоод байгаагаас болоод шүд нь наана цаана ургах болсон гэнэ. Гэхдээ энэ хэдэн арван жил дамжиж, өнгөрч байж тийм болдог гэсэн л дээ. Миний бодлоор энэ япончууд нь бүр их эрүү шүдний хөгжил муутай юм шигээ. Дандаа л зөөлөн юм иднэ, дээр нэг япон манай хуушуурны гурилыг хатуу байна гээд хаячихаж билээ. Хуушуурны гурилыг хатуу гэж байгаа улсууд ямар юм иддэг нь ойлгомжтой.
Хүн хэлэлтгүй манай монголд ч гэсэн дээ, сүүлийн үед ааруул цагаан идээгээ идэх нь ховордоод гадны нээх нялуун чихэр жимс идэх нь ихсээд ялангуяа хүүхдийн эрүү шүдний хөгжил муудаж байгаа гэж сонссон юм байна. Бас шинэ төрлийн өвчин нэмэгдэж байгаа гэсэн, жишээ нь сахарын өвчин гэх мэт...

Ингээд л би гэдэг хүн охиныхоо шүдийг орой бүр угааж өгдөг ажилтай, хааяа бас залхуурнаа... Ээж нартаа хүүхдийнхээ шүдийг сайн угаалгаж байгаарай, бага насны хүүхдийг бол заавал оо гэхгүйгээр зүгээр л сойзоор угаагаад усаар зайлуулахад болно гэсэн шүү. Ингэж угаахдаа хүүхдээ дээш нь харуулж хэвтүүлээд өөрөө яг шүдний эмчийн "байрлал"-р зогсож байгаад угаана. За тэгээд бүх ээж нарт амжилт, би нь бас залхуурахгүйг хичээнээ.

Tuesday, December 09, 2008

Мэргэн үгс

Яг одоо уншиж буй Эмос клубээс гаргасан "Өөрийгөө хөгжүүлье" номноос түүж оруулав. Иймэрхүү зүйл цуглуулдаг юм хойно.

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш.

Тэнэгийн дотор уужуу. (Энэ үгийг би ойрд их сонсож байгаам, тэгсэн энэ номонд бас байж байхаар нь оруулчихлаа)

Сайн худалдаачин эсвэл аж ахуй эрхлэгч болохын өмнө хүн эхлээд ХҮН болох ёстой.
Р.В.Эмерсон

Хүнд бурхнаас заяасан үндсэн ажил бол ХҮН болох явдал. Бэнжамин Франклин

Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно.

4 жил өөрийгөө зовоосноор 40 жилийнхээ жаргалыг зохионо.
Эрин М.Тулгат

Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөх нь гагцхүү энэ гурав билээ
(Self-reverence, self-knowledge, self-control
These three alone lead life to sovereign power)
Английн найрагч Теннисон

Бага залхуугаас их залхуу

Үргэлжлэл бий

Thursday, December 04, 2008

Ганц нэг дуу

Караокед ханийн минь дуулах дуртай дуунууд




Monday, December 01, 2008

Бидний дуу

Орой бүр NHK-р хүүхдийн нэвтрүүлгийн дараагаар хүүхдийн дуунаас нэг юм уу хоёр дуу гарна. Сард нэгээс хоёр дуу эсвэл гурав дөрвөн дууг өдөр өдрөөр ээлжилж явуулаад байх шиг. Тэр нь охин бид хоёрын япон хэлэнд багагүй тус болоод байгаам. Эхний 手紙(захиа)дууг охин маань дээр караокед дуулаад нэг япон өвөөг алмайруулаад орхисон. Их идэвхитэй нүдээ аньж энэ тэр яг л дуучин шиг дуундаа орж дуулсым. Ирэх хагас сайнд цэцэрлэгийх нь тайлан тоглолтоор ангийхан нь тоглох юм гэсэн. Охин минь ямар хөгжим дарсныг нь дараа хэлнээ.

Энэ дууны сосктой бацааныг охин бид 2 дагаж бүжиглэдэг юм. Үг нь нээх эгдүүтэй.

За энэ дуу болохоор дэлхийн олон хэлний тоог дуугаар илэрхийлвэл гэсэн утгатай. Миний мэдэхийн япон, англи, герман, турк, хятад хэлээр 1-7 хүртэл дуунд оруулж дуулаад байгаам. Охин маань хятад тоог нь цээжилчихсэн, хуучин ажлын нэг хятад хүүхэнтэй дараа уулзахаараа тоолж үзүүлнээ гэж байна лээ.

Wednesday, November 26, 2008

Сурсан эрдмийг чинь би аваад үхчихгүй




Айхтар үг бичсэн шүү. Биднийг жаахан байхад ээж маань үглэдэг байсан, одоо үглэх хүн нь олдохгүй хамаатны ганц нэг бацаануудад үглэдэг сурагтай. Энд нэг эмээ байнаа, ганц охин нь дараа жил 60 хүрнэ гэхээр тэр эмээ хэдтэй болж таарах уу? Эд нар орой гэрлэдэг гэж бодохоор дор хаяж 80 гарсан байх ёстой. За тэр нас сүүдэр ч яахав, гол юмандаа ороё. Яасан гэхээр тэр эмээ юм нэхэхдээ мастер юм аа, бас эдний "kime komi" (kimekomi dolls-木目込人形)гэдэг хүүхэлдэйг тун чадварлаг хийх юм аа. Бүр үнэмлэхтэй гэсэн, энд ямар нэг юмны үнэмлэх энэ тэртэй бол түүнийгээ заах эрхтэй болдог юм уу даа. 7 хоногийн 3 өдөр нь "дамжаа" хичээллүүлдэг гэсэн. Би тэгж байгаад очиж заалгах санаатай. Материалаа захиалдаг гэсэн, тэхээр цаанаас нь модон хэв нь наах даавуу энэ тэртэйгээ ирдэг гэсэн. Тэгээд л хооронд нь эвлүүлж наагаад л янзан бүрийн хүүхэлдэйтэй болно гэсэн үг.

Эмээ маань жилд хэдэн ч оймс нэхдэг гэсэн бэ, тэрийгээ хүмүүст бэлэглээд л дуусдаг гэсэн. Надаа нэгийг өгсөн. Би 2 өдөр очиж заалгасан, оймсны өсгий нэхэх арга, өлмийг түгжих арга нь минийхээс шал ондоо гоё байсан тул. Холоос ирсэн нэг хүнд өөрийн нэхсэн оймсноосоо бэлэглээд амжсан. 2 ээждээ өгч явуулах гээд нэхээд тавьчихсан, цаана нь зөндөө хүн байгаад байдаг... Монголд бас оймс нэхэж өгөх ёстой нэг хүн бий, оймсоо авах өдрөө тэсэн ядан хүлээж байгаа байх даа, ямар ч байсан мартаагүй шүү гэдгээ хэлчихэе. Нэг найздаа ороолт нэхэж өгөхөөр болсон. Гэхдээ энэ жилдээ амжихгүй шүү хэ хэ.

За тэгээд миний сурсан оймс нэхэх эрдмийг энэ эмээ аваад үхэхгүй тул их баяртай байна өө, дээрээс нь тэр хүүхэлдэй хийх аргыг бас. Заалгаагүй байж олон юм ярьдаг гэнээ...
зураг1: Түрүү жилийнхтэй харьцуулаал хараарай, зураг2: Энэ жил охиндоо нэхэж өгсөн ороолт. Урд жилүүдэд нэхэж өгсөн ороолтуудыг маань шууд голсон.

Friday, November 21, 2008

Хирошимагийн зураг


















Зургийн дараалал жаахан алдагдчихаж.
  1. Тэр олон цаасан шувууг харж байгаа биз дээ. Анги хамт олноороо ирэхдээ хийж ирдэг гэсэн. Болоогүй ээ муу хүмүүс шатааж барьдаг болохоор ингэж шилэн хоргонд хийдэг болжээ.

Тэр дом 1915 оны 4 сард ашиглалтад орж байсан. Jan Letzel гэдэг чех хүн зураг схемийг нь гаргасан. Зүүн өмнө 160 метр, 580 метрийн өндөрт тэсэрсэн атомын бөмбөгдөлтөнд өртөж дотор нь байсан бүх хүн үхэж, дом өөрөө бүхэлдээ шатсан. Дэлхий дахинд атомын бөмбөгийн хор аюул, энх тайвныг сурталчлах зорилгоор 1996 онд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн.

Бөмбөг унахын өмнөх ба унасны дараах зураг

Тайлбар нь ч дараалалгүй болчихлоо...

Tuesday, November 18, 2008

Завтай бас завгүй

Будаа тарих нөр их хөдөлмөрийг 5хан өгүүлбэрт багтааж гурилдсандаа хүлцэл эрэе. Ганаа ажаа.Гэхдээ л сүүлийн үед юм хөгжөөд эртний тэр их гар ажиллагаа нь асар техникжээд байгаамаа. Ингээд өөрийгөө өмөөрдөгийн. ККК.
Амараа ахаа монгол ухаан чинь яаж ч нуугаад гараад ирэх юм дөө хааяа.

Бямбаа гэрт суугаад их залхуу болсон шүү. Хүн чинь завтай байх тусмаа залхуу болдог юм байна ш дээ. Урд нь ажлынхаа хажуугаар блогоо өдөр бүр бичээд л, юмаа нэхээд л, хань үр хүүхдээ халамжлаад л болоод байдаг байсан чинь. Одоо байхгүй ээ, нэг л мэдэхэд орой, нэг мэдсэн өглөө, нэг мэдсэн хуучин оноо үдэх дөхчихөж.

Гэхдээ бас зүгээр суугаагүй ээ. Овоо дарагдсан байсан юм нэхэх хобби маань дүрэлзээд эхэлсэн. Олон үгээр яахав дараа шууд зургийг нь үзүүлнээ.

Гэрээрээ Хирошима явж атомын бөмбөгдөлтөд өртсөн хоттой, музейтэй танилцсан. Сэтгэл санаа их сонин болдог юм билээ. Бас л олон үгээр яахав зураг үзүүлэмз.Гол зорилго нь жил бүр Хирошимад зохиогддог архины баярыг үзэх. Японы муж бүрээс шилдэг гэсэн архинууд нь цуглараад, тэрийг нь цугларсан хүмүүс үнэгүй ууна, мэдээж орохдоо 2000 хэдэн зуун иен төлнө. Ороход нь архины дугаарууд бүхий нэг цаас, нэг жижиг рүнк өгнө, тэгээд л тэр рүнкээрээ ууя гэсэн архиа сөгнүүлж аваад л уух юм билээ. Зарим нэг алдартай бөгөөд амттайнууд нь их оочер дараалалтай, оройхон тийшээ залуу хүмүүс, гадаад хүмүүс олноор цугларч харагдсан. Би бол тэр амт энэ тэрийг нь сайн мэдэхгүй л уугаад байсан, бүгд л нэг тийм чихэрлэг ч гэхэд хаашаа юм нэг тийм сонин амттай.

Гэрээрээ сүмогийн аялан тоглолтыг үзсэн. Тэр нь жинхэнэ барилдааныг нь үзсэнээс илүү юм уу гэж бодсон. Учир нь манай хүн бараг бүгдээс нь гарын үсгийг нь авсан, патераа татуулсан. Нэг юм хэлчихмээр санагдаад болдоггүй ээ, сүмочид зарим нь их зантай байдаг юм уу, угийн тийм реакцгүй юм уу бүү мэд амаа үдүүлчихсэн мэт бөхчүүд мэр сэр байдаг юм билээ. Миний ойлгосноор иймэрхүү аялан тоглолтууд нь тухайн нутгийн ард иргэдтэй инээж ханиаж, ярьж хөөрч япончууд нь өөрсдөө сонирхохоо болих аюул нүүрлээд байгаа үндэснийхээ спортыг ПРдах зорилготой юм гэсэн ш д.Сэтгэл гаргаад холоос үзэх гээд, дэмжих гээд ирж байхад нь дотроо дургүй байсан ч наанаа худлаа үнэн инээмсэглэл тодруулаад явж баймаар санагдсан шүү, сүмо найзтай хүмүүс нь уламжилж өгөөрэй, ккк.
Дээд зиндаанд барилддаг хэдэн монголчуудаа бол хаанаас нь харсан таниад байна лээ, харин шинээр гарч ирж байгаа монголчуудаа сайн танихгүй юм билээ. Гэхдээ зарим нэгийг нь "мах шөрмөсөөр" нь таниад байна лээ гэсэн үү ккк. Таргалсан ч арай л өөр байгаамаа цаанаа л нэг.
Ама-д хүмүүс их сайн байна лээ шүү. Япон хүүхнүүд уйлж ирээд л зургаа авахуулаад байх юм билээ. Ама хүүхдэд их хайртай юм уу даа, жаахан хүүхэд лүү гар нь сунаад л тэвэрч зургаа авахуулаад л ээж нар нь шууд л уйлаад л бөөн л юм болоод байсан. Гарын үсгээ их хөөрхөн зурсан гэж яанаа, их мундаг зурдаг гэж сонссон. За баахан Ама-г ПРдчихлаа.
Зарим нэг бөхчүүдийг нь "муулмаар" л байна ккк.
Үнэтэй билет авах хэрэггүй юм билээ. Манай хүн л лав суудал дээрээ ерөөсөө тогтоогүй, ийш тийш гүйж зураг хөрөг, гарын үсэг гээд.

Өөр чинь юу билээ байз...

Tuesday, November 04, 2008

Будааг хэрхэн тарьдаг тухай







Будааны талаар блог андууд маань нэлээд асуулт тавьсан байна. Чадлынхаа хэрээр хариулъя.



1. Хавар будааныхаа талбайг усаар дүүргээд үрсэлгээгээ суулгана. Бөөн мэлхий гүйгээд л намаг гэсэн үг.
2. Тэгээд л ус энэ тэрийг нь тааруулаад л хэрэндээ бас арчилдаг гэсэн. Охин бид 2 хураах хүртэл нь нэг ч очоогүй.
3. За тэгээд намар нь хураагаад авна. Ингэж хураахдаа шууд сүрэлнээс нь салгаад авчихдаг техникээр хураана.
4. Зурган дээрх цайруулагчид хийгээд, цагаан будаа гарч ирж байгаам.
Зурагны тайлбар:
3. Хураахын өмнөх будаа
2. Цайруулахын өмнөх будаа
1. Цайруулагч, цагаартал нь аажим аажмаар эргүүлээд байдаг юм билээ. Яг яаж цайруулаад байгааг чөтгөр бүү мэд.



Monday, October 20, 2008

Энэ жилийн будаа хураалт



Энэ жил өөрсдөө тарьсан будаагаа хураалаа ш д. Санаж байна уу, өөрийгөө Сүхбаатар гээд тас хошгирчихсон нэг өвөө байдаг даа. Тэр өвөө 4 сард охиныг маань будаагаа тарь гэж дуудаад, охин бид 2 тэдний талбайн хэсэгхээн газарт шавар дунд хөл нүцгэн ороод л их л идэвхитэй тарьсан байхгүй юу. Тэгсэн тэр маань ёстой хөөрхөн ургаад, очиж хураалаа ш д. 14 кг болсон. Бид 3-ын нэг сарын хэрэгцээ байгаам. 9 сард 2800 хэдэн иен байсан будаа шинэ будаа гэж гарч ирээд гээд 3000 хэдэн зуун иен болцон энэ цөвүүн цагт охин минь ээж аав 2тоо анхныхаа хөдөлмөрийнхөө хөлснөөс амсуулж байгаа нь.
Сүхбаатарын гол зорилго охинд маань японы уламжлалаас танилцуулах, далимд нь хөөрхий муу Бямбаа бас танилцчихаж байгаам.
Дараа нэмж зураг оруулнаа.

Thursday, October 16, 2008

Сургуульд орох бэлтгэл

Ирэх 4 сард охин маань бага сургуульд орно. Өөрөө бөөн хөөр болсон хүн л байна. Эндийн хүүхдүүдийн үүрдэг цүнхийг авна гээд мөнгөө цуглуулж байгаа. Дээр аавдаа мөнгө цээлүүлэхдээ бас хүүгий нь бодоод аваад байсан. 9000 иэн зээлүүлчихээд 10000 болгож аваад байсан. Айхтар юм өө одооны хүүхдүүд...
За энэ ч яахав. Гол юмандаа оръё.
Хүүхдийг бага сургуульд ороход нь хотын захиргаанаас бүртгүүл гэсэн бичиг ирдэг юм байна. Тэрийг нь бариад хотын захиргаа орсон. Гэрийн хаягийг нь харж байгаад тэр сургуульд орох юм байна, 10 сарын 9нд тухайн бага сургуульдаа очиж эмчийн үзлэгт ороорой гэсэн. 9нд нь цэцэрлэгээсээ чөлөө авч байгаад л явлаа. Манайхаас их ойрхон тул алхаж явах замдаа охин маань
-Намайг сургуульд авах болуу, авахгүй бол монголдоо очиж сургуульд орноо тээ ээжээ?
-Тэх
гэсэн шүү юм ярисаар очив оо. Баахан ээжүүд, охидууд, хөвгүүд. Ангийнх нь хүүхдүүдээс бас нэлээд хүүхдүүд явж харагдана лээ.
Сургууль дээрээ очоод гутлаа тайлж тавчиг өмсөөд, 6-р ангийнх нь том агаа эгээ нар нь дагуулаад одоо тэнд тийм юм шалгуулна гээд л газарчлаад өгөх юм. Эхлээд хараагаа шалгуулсан. Баруун нүд дажгүй харин зүүн нүд хараа муутай гарсан. Тэр өдрөөс эхлээд ТВ хориотой. Үзэхгүй байгаа, аав нь хоморгонд нь ТВ-ээ үзэж чадахгүй хэцүү байна л гээд байсан, охиныхоо эрүүл мэндийг бодоод тэвчих болж дээ тээ. Дараа нь сургуулиас бичиг ирнэ гэсэн, нүдээ мэргэжлийн эмчид үзүүлэх эсэх тухай.
Дараагаар нь сонсголоо шалгуулаад, бяцхан хэмжээний тест авсан юм уу даа, ээжүүд нь цуг явахгүй нэг өрөөнд хүлээгээд сууж байсан. Гарч ирэхээр нь асуусан чинь тэгж хэлнэ лээ.
За тэгээд шүдээ үзүүлсэн, гайтай эсэхийг одоогоор мэдэхгүй байна өө, сүүлд сургуулиас нь бичиг ирэх байх.
Өндрийг хэмжсэн, дотроо үзүүлсэн. Нэмж нэг вакцин хийлгэх байх. Улаан бурхан, улаанууд гэсэн 2 вакцины холимог гэсэн. Япон мэнэн гэсэн вакцин энд хийдэг юм байна лээ, тэр нь ямар гэсэн бэ нэг шумуул байдаг юм уу даа. Тийм шумуултай оронд хийдэг гэсэн. Охинд маань хийхгүй байсан ч яахав, хэрэв японд удна гэвэл хийлгэсэн дээр байх гэж байна лээ.
Малгайныхаа хэмжээг өгч захиалсан, тэр нь манай эндхийн бага сургуульд өмсдөг шар малгай. Дараа малгайгаа авахаар зургийг нь оруулнаа. Сургуульдаа ирж очихдоо, ийшээ тийшээ бөөнөөрөө юманд явахдаа өмсдөг юм уу даа.
2 сард хичээлд нь хэрэгцээтэй зүйлсийн талаар хэлж өгнө, бас тэр зүйлсүүдээ зардаг гэсэн байхаа. Охин маань ирэх 4 сарыг тэсэн ядан хүлээгээд, сэтгэл нь хөөрөөстэй, юу авахаа одооноос бичээстэй.

Thursday, September 25, 2008

Миний охины уран бvтээл





Монгол дахь эмээ євєє, эгээ, агаа нарт нь зориулж охиныхоо уран бvтээлээс оруулж байхаар шийдлээ.

Тэр хамгийн сvvлийн зурагны титэм ємссєн охин бол ээж нь юм гэсэн. Хажуу дахь нь эмэгтэй заан. Энд Бабарv гээд нэг цуврал ном байнаа. Сvvлийн vед тэрийг номын сангаас зээлж уншаад баатруудыг нь харж зураад байдаг болсон юм. Тэрэн дээр гардаг даашинзтай бvсгvй заан...

Tuesday, September 23, 2008

Унасан бєхєд шалтаг мундахгvй

Єнєє аймаар том пакт нь байна ш дээ, юу гээч. 7 сарын 12нд монгол нисэхдээ эндээсээ Ханэда хvрээд, тэндээ Нарита хvрээд тэгээд тэндээсээ монгол явах шууд нислэгт суух ёстой байсан юм. Нэг монгол дадлагажигчтай, нэг япон хvнтэй 3уулаа явж байсан юм. Єглєє нєхєр охин 2-оороо vдvvлээд, дадлагажигч эгчийг хариуцаж байсан япончуудаар vдvvлээд, ажлынхаа газрын нэг залуугаар vдvvлээд л их л додигор амьтан Ханэда явах онгoцонд суув аа. Билетээ бичvvлэхдээ єнєє 2-ынхоо гадаад паспортыг би авч явсан болохоороо єєрсдєд нь єгчєєд л єєрийхийгєє нэг их анзаараагvй нисчэвээ. Ханэда дээр буугаад Нарита явах автобусанд суухдаа ингэхэд миний єєрийн паспорт хаана байгаа билээ гээд цvнхээ ухав аа. Алга. Автобусанд орж байгаад бvх юмаа гаргаж ирээд дахин сайн vзэв ээ. Алга. Нєхєр лvvгээ залгаад гэрт vзээдхээч гэлээ, манай 2 гадуур явж байнаа, сонсоод л шууд бажига авч гэртээ хариад vзсэн чинь байж байна гэнэ дээ, єнєє гайхал чинь. Ингэж л гадаад паспортоо гэртээ мартчихаад монгол явах гээд vзээд алдсан хvн дээ.Мэдээж юм хумаа сайн шалгаагvй тул 100 хувь миний буруу. Гэхдээ л...
Яагаад мартах болсон шалтгаанаа биччихэе, Та нарт минь сургамж болох ч юм уу. Хэ хэ. Ингэсийн yрд єдрvvдэд нь их ажилтай, бор хоногтоо л гэртээ орж хоночоод л єглєє эрт гарч яваад байсан юм. Яг явахын ємнєх єдєр 2 сар болоод буцах гэж байгаа эгчийн хvсэлтээр дэлгvvр хоршоо дагуулж яваад, нэг хvн шєнє ирж уулзана гэхэд нь хvлээж орчуулгыг нь хийгээд, арай хийж гэрийн бараа хараад, єєрийн юмаа хальт бэлдээд, єглєє эрт явах тул хоцорчихгvй юмсан гэсээр л унтсын.
5 сард, 6 сард миний монгол авч явдаг ажлын хар цvнхэнд байгаад л байсан паспортоо яагаад тэр цvнхнээсээ аваад єєр цvнхэнд хийсэн бэ гэхээр охин хань 2-ынхоо гадаад иргэний vнэмлэхийг сунгуулах гээд хотын захиргаа орохдоо тэр єдєр барьж явсан цvнхэндээ бvх бичиг баримтаа авч хийчээд тэр чигт нь мартсан байсан явдал. Тэгээд л гадаад паспортоо хар цvнхэндээ байгаа гээд бат итгэчихсэн явдал.
Харин яаж мнгол дахь ажилдаа амжиж очсон бэ гэхээр байна ш дээ. Ингэсийн...12-ндoo єнєє 2-оо монгол явуулчихаад, гадаад паспортоо Токёо дахь ANA-н ачаа хvлээн авах газар луу явуулаад, єєрєє буцаж Ханэда орж тэндээс 10 минутын зайтай ачаа хvлээж авах газарт очиж паспортоо аваад, Шинжvкvд байгаа найз дээрээ очиж хоносон юм. 13-ны єдєр Токёогоос Сєvл ороод, тэндээсээ Улаанбаатар орсым даа. Онгоцны буудал дээр єнєє муу япон залуу маань нулимс унагах нь холгvй Бямбаа гэсээр л тосож байсан нь одоо ч нvдэнд харагддагийн. 14-ний даваа гарагт албан ёсны ажил эхлэх байсан тул амжиж очсондоо би ч юу ч болоогvй юм шиг л явж байгаам чинь. Хэ хэ. Худлаа худлаа, би сэтгэлээр унамтгай юм чинь мэдээж баахан л шаналж єєрийнхєє т1-ийг гайхаж байгаам.

PS: Паспортоо мартсаны ачаар хэдэн жил уулзаагvй байсан найзтайгаа уулзаж баахан буу халсийшд. КККК

Sunday, September 14, 2008

Ойр зуур

8 сарын 1-нд ажлын маань гэрээ дуусаж би гэдэг хvн жинхнээсээ гэрийн эзэгтэй болов оо гэж. Єглєє эртлэн босоод, хань охин 2-ынхоо албанд явах бэлтгэлийг хийгээд, хvргэж єгєєд л, орой нь очиж аваад л...
Єдєр нь одоохондоо хийх юмгvй ном уншсан шиг, тараг бvрсэн шиг, гэрээ цэвэрлэсэн шиг, дэлгvvр хэссэн шиг, унтсан шиг, нет шагайсан шигээ л сайхан байна доо.

Урд нь айлын эхнэр, охины ээж гэсэн нэртэй л байсан болохоос биш, vнэндээ гэртээ хийдэг ажил цєєхєн. Сvvлийн 3 сар гэрийн бараа бага харсан болоод ч тэр vv, заримдаа санаа зовоостой. Та бvхэн мэдэж байгаа 5, 6, 7 саруудад монгол яваад ирсэн, 7 сард ажил дуусах сар гээд л аминдаа оногдсон ажлаа сайн хийчэх гээд л vзээд байлаа.
Гэхдээ аймаар том пакттай ш дээ. Дараа бичих дур хvрвэл бичнээ. Yгvй бол бичихгvй. Хэ хэ. Манай эндхийхэн мэдэж байгаа дєє. Намайг єєрєє хэлтэл битгий хэлээрэй...

Нээрээ гэртээ суух бас жаахан дэмий юм аа. Уйдах шинжтэй.
Нэг найзтайгаа чатлахдаа "ажил хийж байгаа хvнийг харахаар атаархал тєрєєд байгаа шvv" гэсэн чинь ганц бие найз маань харин єєдєєс "айлын эзэгтэй, нєхєр сvvдэр, vр хvvхэдтэй хvн харахаар атаархаад байгаа шvv" гэдэг байгаа. Амаа таглуулсан хvн яахав нээрээ бас тийм дээ гэсэн шvv юм бодоод л байж байна дєє.

Гэртээ байхаар идэх юм эргvvлээд таргалах шинжтэй. Угаасаа махтай дээрээ бондойгоод болдоггvй ээ. Турах санаатай байгаа. Яaж гэдгээ vр дvнг нь харж байгаад хэлнээ.

Одоохондоо нэг иймэрхvv.

Tuesday, September 02, 2008

Анхны vнсэлт

Бичмээр юм байгаа боловч нэг их бичих дур сонирхол тєрєхгvй байнаа. Тэгээд нэг хєєрхєн дуу олж сонслоо. Анхны vнсэлт гээд. Хvvхэлдэйн киноных нь илvv хєєрхєн хэлээд байгаан, эгдvv хvргээд...
Гэснээс та бvхэн анхны vнсэлтээ сана даа. Хэхэхэ




Friday, August 29, 2008

Уулзаагvй удсан байна шvv. Бямбаа нь их л сонинтой байгаа. Зав зайгаа харж байгаад бага багаар бичиж эхэлнээ. Ингээд 8 сарын эхний бєгєєд сvvлчийн бичлэгийг оруулмуй.

Улс орон мєнгє багатайгаас болж хєгждєггvй гэвэл худлаа.
Харин авъяаслаг хvмvvс дутсанаас болж хєгжил удааширдаг.
Вольтер

Бизнес хийснээр та эсвэл мєнгєтэй, эсвэл туршлагатай болно.
Эхлээд туршлагажаад ав, мєнгє дагаад ирнэ.
Харoльд Женен

Бизнес бол тоглоом. Тоглож л чадвал энэ дэлхийн хамгийн гайхамшигт тоглоом.
Томас Уитсон

Yнэ мартагдаж чанар vлдэнэ.
Хенри Ролсс Ролсс Ройсийг vндэслэгч

Цoo эрvvл гуйлгачин євчтэй хаанаас жаргалтай.
Эрvvл мэнд гэдэг амьдралын бусад бvхий л баялгаас тийм олон дахин vнэтэй.
Жoпенхyар

Хэлэх vг бэлдvvлэх бол эрэгтэй хvд ханд
Харин чухал юм хийлгэхээр бол эмэгтэй хvнд даалга.
Маргарет Тетчер

Амьдралд бусдыг ялах нь гол биш єєрийгєє ялах нь чухал
Томас Монсон

Ард тvмнийг зvй зохистой удирд. Хvмvvс шударга тахимдуу болно.
Ард олонд ээлтэй ханд. Хvмvvс шаргуу хєдєлмєрлєх болно.
Шилдэг нэгнийг єєд татаж, эрдэмгvй харанхуйг нь сурга. Хvмvvс танд итгэх болно.
Кvнз

Чиний тусын тулд эх орон юу хийхийг бvv хvлээ. Харин эх орныхоо тєлєє юу хийж чадахаа єєрєєсєє асуу.
Жон Кеннеди (ерєнхийлєгчийн тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг)

Хєдєлгєєн бол амьдралын сан, уурхай.
Плутара

"Ємнєє буй сайн сайхан зvйлийг хараад хоцорчих вий гэж айхдаа би урагш гvйдэг. Басхvv ємнєє байгаа муу муухайг vзээд буцалсан усанд хєл дvрсэн мэт vтэр хойш зайлдаг." Би энэ vгийг сонссон, тийм хvмvvсийг харсан. Зорьсондоо хvрэхийн тулд би аглагт даяанчлан сууж байна. Тэгээд єєрийн vнэнийг бий болгохын тулд ёс суртахууныг дагаж байна. Ийм vгийг ч би сонссон. Гэхдээ тийм хvнтэй хэзээ ч тааралдаж байсангvй.
Кvнз

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг, их ажиллах тусам их аз дайрдгийг би анзаарсан.
Томас Жеферсoн

Friday, July 25, 2008

Дахиад л Монголдоо






Монголд маань сайхан зун болж байнаа. Наадам ч сайхан болсон гэнэ. Би наадмаар очиж амжаагуй тул наадамлаж чадаагvй. Явсан ажил маань ерєнхийдєє амжилттай. Гэм нь жаахан ядарсан. Яг ажлын vеэр ядарснаа мэддэггvй юм, гэртээ ирээд л алжааж ядарснаа мэдрээд хэдэн єдєр сайхан унтана даа. Гэхдээ унтаж чадахгvй бололтой, ажил гэж ар араасаа ундарч байнаа. 8 сарын дундуураас л завтай болох байх гэж найдаж байна даа. Ингээд хэдэн зураг орууллаа. Тэгж байгаад сонин сайхан зvйлээсээ бичиж эхэлнээ.

Friday, July 04, 2008

Хотгойдын уул усны домог (vргэлжлэл...)

Мyхар галуут
Нэгэн хавар нэг голд ганц галуу ирж єндєглєж гэнэ. Тэгээд дэгдээхэй нь том болж эхийн хамт тэр голд зусжээ. Намар болж шувуу буцах болов. Гэтэл дэгдээхэй явахгvй болохоор эх нь vрээ дагуулан явахаар ганганан дуугарч эргэн хоргодож ниссээр олон хоножээ. Эцэс сvvлдээ эх нь цєхрєнгєє барж холыг зорин нисэж, дэгдээхэй нь єссєн нутагтаа хоцорчээ. Эхээсээ хоцорсон галууны хєл болоход хєлдєн тасран унажээ. Тvvнээс хойш энэ голыг Мухар галуут гэдэг болсон гэнэ. Энэ гол Цэцэрлэг сумын нутагт бий.

Дэлгэр мєрний цэцэгт хєндий
Эрт цагт ганц цагаан ямаатай нэг эмгэн єдєр болгон ямаагаа ногоонд цатган тайгын шилд хариулдаг бажээ. Тэр ёсоор нэг єдєр явж байтал дээгvvр нар халхалсан олон шувуу нисэн иржээ. Эмгэн хариулж явсан нэг ямаагаа барьж авч алган дээр сvvгий нь саагаад нєгєє олон шувуудад єргэжээ. Тэр эмгэнд хурмастаас гуйж гувшсан зvйлгvй зvгээр л єглєг санаж тийнхvv ямааныхаа сvvг цацан єргєсєн юм байж. Ниссэн шувууд сvvг тосон авч агаарт амсаад:
-Yvнийг хvртэж цэнгэг агаар дунд нь умбан нисье. Та зуу зуун нас наслаарай! гэж ерєєн дээрээс нь тариа будаа адил vр цацсан юм гэдэг. Тэр vрнээс цээнийн цэнхэр цэцэг дэлгэрдэг болсон гэдэг. Yнэхээр тэр хєндийд цээнийн цэцэг их байдаг юм.

Уран дєш уул
Алаг-Эрдэнэ сумын нутаг Хєвсгєл нуурын баруун талын Баянзvрхийн нуруу нь єндєр уулын нvцгэн сарьдаг, эгц шовх оройтой уулстай. Энэ уулсын нэг нь Урандєш уул юм. Урандєш уул нь далайн тєвшнєєс дээш 2792 м єндєр юм. Урандєш уулын оргил нь тасдаад авчихсан юм шиг хавтгай тэгшхэн байдаг. Нутгийн хvмvvс энэ уулын тухай сонин домог ярьдаг. 5 хар ямаатай нэгэн ядуу эмгэн уулын хормойд аж тєрєн суудаг байж гэнэ. Нэг єдєр ямаагаа усалчихаад худгаа таглахаа мартчихсан гэнэ. Худгаас их ус гарч ойр хавийг их усан бvрхэж, хvн амьтан живж vхэх их аюул тулгарчээ. Гэтэл нэгэн бяр чадалтай хvн таарч, Урандєш уулын оройг тас хярган, нєгєє худгийг бєглєсєн гэдэг. Yvнээс Урандєш уулын орой тэгшхэн болсон гэдэг. Урандєш уул нь фосфоритын хvдрийн асар баялагтай уул юм.

Хотгойдын уул усны тухай домог (vргэлжлэл)

Их уулын домог
Эрт урдын цагт эл хавьд Тєв Дархан Гvний хvрээ гэж байсан гэнэ. Баруун тас, СУварган тас, Маанийн тас гэсэн гурван том тостой чинээлэг хvрээ байсан ажээ. Нэгэн єглєє хvрээнийхэн тєдийгvй хошуу нутаг даяараа давхарлан барьсан vзэсгэлэнт сум шиг уулс баруунаасаа зvvн ємнє зvгийг чиглэн алгуурхан нvvдэллэж явааг хараад гайхацгаажээ. Хvрээний лам хувраг, нутгийн зон олон нvvдэллэж яваа тэр зvгийн vзэсгэлэнт уулыг тєрєлх нутагтаа тогтоохоор гурван Тавцай уулаар ширдэг дэвсэж, Алтан мандал уулаар ширээ засаж идээ будааныхаа дээжээр дайлж тогтоон авчээ. Гэтэл уулын хагас нь уурланvдээш нvvж эхлэхэд хvрээний лам хуврагууд уул усны сан судар уншиж, тасынхаа тахилгын єргєл єргєж тогтоосон гэнэ. Уурлаж нvvсэн хэсэг нь уван цуван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон ажээ. Давхарлан vерлэж тогцон тэр уулыг нутгийнхан нь "Их уул" хэмээн нэрлэжээ.

Засаг уул
Шадар вангийн хамт манжийн эсрэг боссон нэг засаг ноён Эгийн голд цутгасан Зvvн Харганы голын эхний нэг ууланд нуугдаж байтал дэргэд нь хєх тvрvv нисэн иржээ. Тэр ноён тvvнийг барьж аваад бєгс рvv нь vс чихээд тавьчисан єнєєх нь ниссээр уг уулыг бvсэлсэн дайсны цэргийн дэргэд ирээд буужээ. Дайсны цэргийн занги:
-"Энэ хєх тvрvvний бєгс рvv vс чихсэн хvн та нарын дунд бий юу? гэхэд цэргvvд"
-Yгvй гэжээ.
-Тэгвэл энэ ууланд шадар вангийнхны нэг этгээд нуугдаж буй юм байна. Энэ уулыг нэгжтvгэй гэжээ. Ингээд Засаг ноёныг эндээс олж баривчилсан учир тэр уулыг Засаг уул гэж нэрлэжээ.

Мyна, гурван тулга
Арбулаг сулнын 1-г багийн нутаг Дэлгэр мєрний хєвєєнд мунын толгой адил жижиг бєєрєнхий толгой, мунын хугарсан иш хэлбэртэй урт нарийн ухаа толгой байдаг. Урьд Чингvнжав морио аргамжихдаа гадас цохидог муна нь хугарч иш толгой хоёр нь мєн тус тусдаа ухаа толгод болон тогтсон гэнэ. Иймд Муна гэж нэрлэсэн ажээ. Бас тэнд Алтан гадас гэдэг жижиг уул бий. Урьд Чингvнжав энэ уулаар гадас хийн морио аргамждаг байсан тул тэр уулыг Алтан гадас гэх болсон гэлцэнэ. Мєн Хєвсгєл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Шаварын голын зvvн тал, Тэсийн голын баруун талд Гурван тулга нэртэй гурван уул бий бєгєєд vнэхээр ч тулгын гурван хєлтэй тєстэй. Хотгойдын Чингvнжав аян дайнд явж байхдаа энэ гурван уулан дээр тогоогоо тавьж хоол цайгаа хийдэг байжээ. Ингээд vvнээс хойш Гурван тулга гэж нэрлэжээ.

PS: Эдгээр домгуудыг "Хотгойд Монгол" сонингоос эх авсан болно.