Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон модтой
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай.
Tuesday, December 30, 2014
Өвөө минь та надад
12 сарын уламжлалт бичлэг. Охид минь Санта өвөөгөөс бэлгээ авсан. Бага зулзагаа хуурах амархан шүү дээ. Модтой чихэр, өөрийнх нь дуртай хүүхэлдэйн киноны баатрын зураг бүхий 1 оймс, 2 бандааш. Хэ хэ. Юун сонин юм өгдгийн гэж бодож байна уу? Яагаад ийм бэлэг сонгосон бэ гэвэл их л олон шалтгаан бий.
Японд чинь тэр бүр монгол шиг дэрвийсэн палаж өмсөөд байхгүй тул авч бэлэглэх шаардлага алга. Төгөлдөр хуурын дугуйланд явдаг гэх мэт охид тийм палаж өмсдөг л дөө. Бага минь одоохондоо тиймэрхүү зүйлд явж эхлээгүй л байна. Цамц өмд гээд л аниагаас дүүд ирсэн, хүмүүсийн бэлэглэсэн гээд л шүүгээнээсээ хальж гараад байгаа тул хувцас бэлэглэсэнгүй. Гайхуулаад гэж бодов оо, шүүгээ нь хариугүй жижигхээн шүү. Хэ хэ. Оймс чинь ч хувцас биз дээ. Тийм л дээ. Гэхдээ энд хөл нүцгэн байх нь их тул оймс тоотой л байдаг юм. Ном авч бэлэглэе гэсэн чинь сар бүр цэцэрлэгээсээ насандаа таарсан ном худалдаж авдаг тул ном өгсөнгүй. Тоглоом гэсэн чинь бас л аниагаас дүүд дамжиж ирсэн хүүхэлдэй, тэрэг гээд есөн жорын тоглоомтой тул бас л худалдаж авсангүй. Чихмэл тоглоом уг нь дэмий гэж боддог юм. Гэхдээ л гэрт яаж ийгээд л чихмэл тоглоом цуглаад байх юм.
Гол нь аниа байна. Ээж аав санта гэж мэдээд хэлэхгүй, тэгсэн мөртлөө жуумалзаад л байх юм. Тэгснээ дүүдээ зааж өгч байна аа.
-Аниа би, сантад модтой чихэр захинаа.
-Жаахан үнэтэй, гоё юм захиач ээ, санта юм чинь өгч л таараа.
гэж ярилцахыг нь олоод сонсчихов. Хэ хэ
Тэгэхээр том зулзагатаа дугтуйнд мөнгө хийгээд өгчихсөн. Юу өгөхөө мэдэхгүй хэцүүдээд байсан юм. Маргааш нь дүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд бидэн хоёр сайхан дэлгүүр хэссэн. Монголчуудынхаа ёолконд бэлдэж ээж саатай сормуусны будаг худалдаж авав. Аниа хумсны лаак худалдаж авав. Одооны охид ганган болжээ. Надад ганц ч будаг байхгүй шүү дээ.
Хэдэн өдрийн дараагаар бидний хэдэн ээжүүд хүүхдүүддээ юу өгснөө, ирэх жил юу өгөхөө ярилцдаг юм.
Гэх мэтчилэн жил жилийн Хмас баярыг зугаатай, хөгжилтэй, ямар нэгэн дурсамжтай тэмдэглэж байна даа. Олон жилийн дараа уншихад сонирхолтой байх байх тийм ээ...

Wednesday, December 24, 2014
Цэцэрлэгийн шинэ жил
Шинэ жилийн баяраа 25-наас өмнөх нэг ажлын өдөр хийнэ. Зөвхөн хүүхдүүдийнхээ дунд л хийчихнэ. Багш нар нь тусгай тоглолт бэлдэнэ. Нэг нь Санта өвөө болно. Бэлэг өгнө. Бэлгийн агуулга нь хүүхдийн насны онцлогт тохирсон жижигхээн тоглоом, нэг ном байсан. Хүнсний зүйл хийдэггүй. Ер нь өдөр тутам цэцэрлэгтээ чихэр жимс авч очих хориотой. Явцын дунд ганц нэг зураг дарсан байна. Сар бүр янз бүрийн арга хэмжээ зохиохдоо, эсвэл өдөр тутмын цэцэрлэг дээрх тоглоом наадгайн явцад зураг дарж угаалгаад ар гэрийнхэнд нь хүргүүлдэг юм. Мэдээж зурагныхаа мөнгийг эцэг эхээс гаргуулна. Тийм болохоор ээж аавууд очоод зураг дарах гэж байна гэж сүр болоод байхгүй. Баяраа тэмдэглэж буй өдөр хоол нь мэдээж бяцхан хэмжээний тусгай хоол өгнө.
12 сар гараад л Крисмас уур амьсгал ороод ангидаа Санта өвөөгийн малгай хийх, цасан өвгөн хийх гээд л бага багаар бэлдээд явна. Сүүлд нь урласан бүтээлээ гэртээ авч харина. Урагдаад муудталаа гэрт минь хөглөрнө. Тэгэхээр нь нууж байгаад би нь хаяна.
Гэх мэтчилэн манайхан шиг сүр болохгүй ямарваа нэг баярыг тэмдэглээд байна л даа.
Хааяа монголоошүүмжлээд энд тэгдэг ингэдэг гэж ярихаар танай наана чинь тэгдэг л юм байгаа биз, бид чинь наадаж байх тусгай заяатай тэнгэрлэг улсууд гэж ирээд загнуулах нь холгүй юм болно. Тэгэхээр нь ярихаа болиод блогтоо хааяа ингэж бичдэг болж байна даа гэж.
12 сар гараад л Крисмас уур амьсгал ороод ангидаа Санта өвөөгийн малгай хийх, цасан өвгөн хийх гээд л бага багаар бэлдээд явна. Сүүлд нь урласан бүтээлээ гэртээ авч харина. Урагдаад муудталаа гэрт минь хөглөрнө. Тэгэхээр нь нууж байгаад би нь хаяна.
Гэх мэтчилэн манайхан шиг сүр болохгүй ямарваа нэг баярыг тэмдэглээд байна л даа.
Хааяа монголоо
Tuesday, December 23, 2014
Крисмас баярууд
Хагас сайнд нь хорооны бүх хүүхдүүдийг хамарсан баяр нь болов. Ном уншиж өгөөд, их сургуулийн хэсэг оюутнуудыг урьж жүжигчилсэн тоглолт тоглуулаад, тарахад нь бэлэг өгнө. Бэлэг нь цамаан монголчуудын хувьд бол юун хөгийн юм өгдөгийн гэмээр шүү дээ.
Бүтэн сайнд нь бага сургуулийн сурагчдыг хамарсан баяр нь болов. Түрүү жил даргын ажил хийгээд үгээ хэлээд байсныг минь санаж байна уу. Жил жилээр өөр хүн хариуцдаг болохоор би нь энэ жил сайхан чөлөөтэй л байна. Зохиож байгаа арга хэмжээнд томыгоо оролцуулчихаад л. Багыгаа яадаг вэ гэж үү? Сургуулийн өмнөх насны хүүхэд хамрагддаггүй юм. Бэлэг нь хагас сайныхаа баярыг бодвол арай тансаг. Учир нь нэмж жилдээ нэг хураамж төлдөг тул. Тэрнийхөө төсвөөс гаргана. Энэ удаад бялуу хийж идсэн гэсэн. Хормогч, таваг сэрээгээ гэрээсээ авч явсан. Харьж ирэхэд нь дүү нь жаахан барьцсан.
-Миний бэлэг хаана байгаан аниа?
-Чамд байхгүй шдээ, яах уу?
гэцгээгээд л байсан. Насны зөрүүтэй гэлтгүй хоорондоо барьцаад байх юм аа энэ охидууд. Ээж нь дунд нь энхийг сахиулагч хийх гэж бас л үгээ хэлнэ дээ.

Thursday, December 18, 2014
Эхнээсээ эзэндээ
Захиалгууд минь эхнээсээ эзэндээ хүрч байна. Малгай ороолт хосоор нь гэж байсан даа. Энэ ороолт нь. Малгай нь түрүү жил нэхээд зургийг нь оруулж байсантай адил тул энд дахин оруулсангүй.
Үүнийг нэхэж байхдаа өөрийн минь шунал бас хөдлөөд байгаа юм бишүү. Өөртөө бас ийм гоё ороолт нэхэх юмсан гээд л. Харах тусам хайр хүрээд байсан юм аа. Гэхдээ яахав, миний сурсан юмыг хүмүүс аваад ...чихгүй тул тэгэж байгаад өөртөө нэхнээ. Хэхэ. Гэхдээ нэг айдас бий. Тэр нь юу вэ гэхээр? Том зулзагатаадээрэмдүүлчих вий гэж. Ккк
Эзэндээ таалагдсан гэсэн.
Одоо нэг захиалга минь тун удахгүй дуусах гээд дуншаад байгаа. Жаахан хүлээгээрэй. Ажлаа тарж ирээд л нэхдэг учир, хоол унд тогоо шанага гэсэн 60 чавганцын ажил дундарч өгөхгүй заримдаа барьж авч чадалгүй унтаад өгөх юм. Ямар ч байсан ондоо багтааж явуулнаа.
Үүнийг нэхэж байхдаа өөрийн минь шунал бас хөдлөөд байгаа юм бишүү. Өөртөө бас ийм гоё ороолт нэхэх юмсан гээд л. Харах тусам хайр хүрээд байсан юм аа. Гэхдээ яахав, миний сурсан юмыг хүмүүс аваад ...чихгүй тул тэгэж байгаад өөртөө нэхнээ. Хэхэ. Гэхдээ нэг айдас бий. Тэр нь юу вэ гэхээр? Том зулзагатаа
Эзэндээ таалагдсан гэсэн.
Одоо нэг захиалга минь тун удахгүй дуусах гээд дуншаад байгаа. Жаахан хүлээгээрэй. Ажлаа тарж ирээд л нэхдэг учир, хоол унд тогоо шанага гэсэн 60 чавганцын ажил дундарч өгөхгүй заримдаа барьж авч чадалгүй унтаад өгөх юм. Ямар ч байсан ондоо багтааж явуулнаа.
Цасаа цасаа ороорой
Тэнгэр хангай хилэгнээд хэцүү л байна. Хэдэн өдөр цасаар шуурав. Хэмийн хувьд шалихгүй ч жиндүү гэж жигтэйхэн. Голдоо ортол даарна гэдэг л энэ байх. Манай энд энэ жил их эрт цас оров. Өмнөх жилүүдэд бол шинэ жил болоод байхад цасгүй хараараа байгаад л японд ирсний анхны жил мил бол нээх настаргүй байдаг байлаа шүү дээ. Одоо бол эсрэгээрээ хэт дасчихаад монголд шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүсийг шүүмжлээд байдаг болсон шүү дээ. За тэр ч яахав, яриад байвал дуусахгүй.
Нэг өдөр нээх гоё яг л Улаанбаатарт хуучнаар Ялалт кино театрын тэр л тойрогт өнгөрүүлсэн хүүхэд насыг минь өөрийн эрхгүй бодогдуулсан цас оров. Гадаа гарч алхаж цасны чихрах дууг сонсоод баярлаад байгаа юм бишүү.
За нэг шөнө ороод л ийм. Өглөө нь хүмүүс машиныхаа цасыг унагаах гэж бөөн ажил. Зураг 2-т бол машин барьж явахад их хэцүү байсан яг шуурч байх үедээ бол.
За тэгээд цас орсны маргааш ч юм уу, хэд хоног жаахан нар ээчихвэл өнөөх цас нь хайлаад нил усан шалбааг. Гоё гутал мутал өмсөлтгүй. Уртаа гэгч түрийтэй усны гуталтай л явна. Сүүлийн үед усны гутал хүртэл их загварлаг болсон. Өнгөц харахад гоёмсог түрийтэй гутал л гэсэн үг. Гэхдээ бас анх ирчихээд эднийг гуталны соёл, мэдрэмж гэж үнэн байхгүй улсаа гэж хардаг байсан бол одоо өөрөө дунд нь орчихсон. Углахад амар, бороо, нойтон цасанд өмсөхөд миарсан ч яахав гэсэн гутал өмсдөг болсон. Их үнэтэй гоё гутал авчихбал тэрийгээ арчилж маллах гэж үнэн төвөгтэй юм билээ. Хаширсан хөөн гэж.
Уг нь нээх гоё цасны тухай бичих гэж байсан чинь. Хэ хэ.
Бага байхдаа өмднийхөө бөгсийг хөлдтөл, нэхий бээлий шалба нортол уулын уруу гулгаж тоглодог байж билээ. Чарга тэр бүр олдохгүй ээ. Цаасан хайрцагны хэлтэрхий олж түүгээр гулгана. Бас байрны шатны бариулны хаймрыг чарганыхаа хөлд углахаар үнэн урамтай гулгадаг байж билээ. Одоо бодоход улсын өмчинд үнэн найр хайргүй ханддаг байж дээ.
Бас нүүрээ их ч олон удаа цасаар угаалгасан даа.
Гулсуурны төмөр долоож хэлнийхээ арьсыг нэг хуулж байж билээ. Үнэн тэнэг ээ. Ккк
Цас орохоор л дээшээ хараад амаа ангайна. Цас идэх гэж тэр. Одоо охидууд минь бас яг тийм үйлдэл хийхээр хүүхэд болгоны гэм биш зан юм шиг байгаа юм. Бага зулзага бол үнэхээрийн дурлаж байна аа энэ цасанд. Нууцаар идээд л байгаа. Нууцалж чадсан гэж бодож байгаа байх дээ. Хэ хэ. Ээж нь үнэн гатнуул юм болохоороо дор нь барьна шдээ. Хэ хэ.
Хүүхэд нас гэж үнэхээрийн дурсамжтэй гоё шүү...

Зузаавтар ном
Богино өгүүллэгүүдтэй.
Зохиогч нь П.Батзориг. Аялагч хүн гэнэ. Амай-с өөр аялдаг хүн сайн мэддэггүй байлаа. Гэснээс Амай-тай хальт нэг анги байж үзсэн шд. Хэхэ. Яахав дээ л залуу байж билээ. Ха ха.
За тэр яахав. Зохиогч маань мэдээж энд тэнд аялан явахдаа их л олон адал явдалтай таарч байсан байх. Түүнийгээ зохиолтойгоо холбон тууж өгүүллэг бичдэг шиг санагдав. Хэл ам сугалчих гэсэн гадаад улс, гадаад хүний нэр дунд монгол хүн, монгол орны тухай тусгаж өгсөн нь хааяа нүдний өмнүүр жирэлзээд л. Нээрэн л энд тэнд хэрэн яваа нутаг нэгт монголчууд минь санаанд оромгүй адал явдал ихтэй байдаг байхдаа гэж бодогдмоор.
Нэмж хэлэхэд өмнөх бичлэгүүдэд дурдсан номнууд шиг хуудас бүр нь элдэв өнгө зөнгөгүй жирийн л ном байсан тул гялбаж мялбаад нүд ядрахгүй, цаанаа л нэг танил байлаа.

Tuesday, December 16, 2014
Захиалганы даллага
Юу гээч, гар урлал. Нэхмэл.
Малгай ороолт бээлий хосоор нь. Жаахан хүүхдэд нэг майк. Бүр яг нэг өдөр орж ирснийг ч хэлэх үү, альнаас эхлэхээ мэдэхээ байж хэсэг маанагтав. Малгайнаас нь эхлэв. Урд нь хэд хэдийг нэхчихсэн байсан болохоор тоо бодоод байх шаардлагагүй, шууд л эхлээд нэхээд дуусчихсан.
Нэхэхэд хүртэл тоо бодно шүү дээ. Бэлэн схем байхгүй тохиолдолд бол хээ хуараа тааруулах гэж тоо бодоод хэдэн өдрөө авна аа. Хэ хэ. 60 чавганцынхаа ажлын хажуугаар нэхсэн тул, бас нэг дор хоёр өөр зүйл эхэлчихсэн чинь муу умгар гэр минь нэхмэлийн утсан дотор л эргэлдлээ гэж.
Олоон жилийн өмнө монголд байхдаа нэг, энд ирээд нэг майк том зулзагатаа нэхэж өгч байсан юм. Тэрнээс хойш ерөөсөө майк нэхээгүй байсныг хэлэх үү? Сонирхолтой шинэлэг байлаа. Бага зулзагатаа нэхэж өгдөг юм билүү гэснээ болилоо. Аниад нь нэхэж өгч байсан нь багадаад дүүд нь ирсэн. Олон юмны хэрэггүй яршиг.
Харин худалдаж авах захиалга чинь их урамтай байдаг юм байна шдээ. Нэхэж байхад нүдэнд мөнгө, мөнгө, бас дахин мөнгө харагдаад л хэхэ. Мөнгөний шуналтай золиг вэ? гэж бодож байна уу? Ер нь мөнгөнд дургүй хүн байхгүй биздээ?
Зураг: Малгайны эхлэл. Бусдынх нь зургийг дуусахаар нь орууламз.

Хөгжөөнт боулинг
Энэ удаагийнх нь тусгай тамирчид бус оролцох сонирхолтой хорооны оршин суугчдын хоорондын хөгжөөнт тэмцээн. Нялх балчираас настай хөгшид хүртэл өргөнөөр оролцож болно. Миний бага зулзага хүртэл оролцсон. Хэ хэ. Хамгийн бяцхан тамирчин байсан байх шүү.
Хоёр үе тоглоод оноогоор нь байрт шалгаруулна. Бид энэ удаад тааруу тааруу. Хэ хэ. Баян ходоодоо шалгаруулсан чинь хань ижил томчуудын баян ходоод болдог юм даа. Таран тартлаа баян ходоодоо гэж дуудуулах шив. Шагналтай юм аа ядаж байхад. Бага зулзагыгаа бас баян ходоодоор шалгараад шагнал авчихаасай гэж хүсээд байна аа ээж нь. Шуналтай гар. Ккк. Хань ижлийн баян ходоодны шагнал нь 1000 иений ном авах эрхийн бичиг байсан юм. Би нь тэрэнд л шунал хөдөлж байхгүй юу.
Оролцсон бүх хүнд ундаа, цай гэх мэт зүйл тараана. Хүүхдүүдэд бага зэргийн амттаны нэмэлттэй. Тараад шагналаа гардуулах үед бүх хүмүүст сандвич, булчик, цай тарааж өгсөн. Мөн оролцсон бүх хүүхэд дэвтэр, балын харандаагаар шагнуулсан.
Гэх мэт гаднаас нь харахад инээдтэй ч юм шиг хирнээ дотроос нь харахад асар зохион байгуулалттай арга хэмжээ зохиочих юм.
За энэ зураг дээрх амьтан бол бага насны хүүхэд бөмбөгөө өнхрүүлэх гулсуур. Амар, шидэж барихгүй. Энэн дээрээс гулсуулчихаж байгаа юм. Тэгэхгүй бол хүнд бөмбөгөө гар хөл дээрээ унагаад бэртчихвэл хэцүүеэ.
Би нь бөмбөгөө ар тийшээ шидээд авсаан. Яаж зүгээр байхав. Манай ширээнийхэн, ойр хавийн ширээнийхэн татаж унаж байна лээ. Хэ хэ. Гэхдээ л баян ходоод болоогүй л юм даа гэж.
Ирэх жилийн тэмцээн даанч хол байна даа...

Friday, December 12, 2014
Нимгэн ном 2
Бас л найзын минь бэлэг.
Хүүе, зураг ингэж хөндлөн ороод байна. Уучлаарай. Түрүүчийн бичлэгийнх бас ингэсэн. Шалтгааныг нь ухах зав алга дөө. Хэ хэ
Энд тэндээс сонссон, уншсаныгаа түүгээд ном болгосон байна. Мэдээж зохиогч гэж бичсэн байсан болохоор өөрийнх нь бүтээл их орсон байх. Түрүүчийн номтой адил сургамжит өгүүллэгүүдтэй.
Күнзийн нэг сургааль орууллаа. Та бүхнийхээ урмыг бодож. Хэ хэ.
"Эрүүл мэнд бүх зүйлийг орлож чадахгүй ч гэсэн эрүүл мэндгүйгээр энэ ертөнцийн бүх зүйл утга учиргүй."
Бяцхан шүүмж: Хавтаснаасаа эхлээд л их чамин. Гөлгөр хуудастай, арын фон гэх мэтэд ихээхэн анхаарал хандуулсан нь илт. Гарт баригдахдаа бол сайхан байсан гөлгөр учраас. Гэм нь өгүүлэл бүрийн арын фоныг нь хар, цэнхэр, шаргал гээд л өөр өөр сонгож хэвлэсэн нь уншихад асар төвөгтэй юм байна шүү. Ном хэвлүүлэх гэж байгаа хүмүүс мэдмээр юм байна лээ шүү. Үсэг нь тод харагдаж өгөхгүй, гэрэлд гялбаад уншигдахгүй гэх мэт. Нүдэнд асар их ачаалалтай байлаа.
Жич: Бяцхан шүүмжээ урдах бичлэгнээсээ хуулчлаа, учир нь хэлэх гэсэн санаа минь ижил байж таараад.

Thursday, December 11, 2014
Нимгэн ном
Найзын минь бэлэглэсэн ном. Эхнээс нь танилцуулаад явна аа. Цүнхэлж яваад, энд тэнд ажил хөөцөлдөөд явахдаа хүлээлгийн танхимд нь уншдаг гэж байгаа. Богино хэмжээний сургамжит өгүүллүүд учраас нэг газар нэгийг л уншаад явахад яг тохироод байсан.
Агуулгын хувьд орчуулгынх болохоор монгол хүний амьдралаас жаахан хол, утга нь тэр бүр толгойд буухааргүй өгүүлэл хэд хэд байсныг хэлэх нь зүйтэй. Мэдээж хөөрхөн санаа авууштай хэрэгжүүлбэл зүгээр нь байсан.
Бяцхан шүүмж: Хавтаснаасаа эхлээд л их чамин. Гөлгөр хуудастай, арын фон гэх мэтэд ихээхэн анхаарал хандуулсан нь илт. Гарт баригдахдаа бол сайхан байсан гөлгөр учраас. Гэм нь өгүүлэл бүрийн арын фоныг нь хар, цэнхэр, шаргал гээд л өөр өөр сонгож хэвлэсэн нь уншихад асар төвөгтэй юм байна шүү. Зураг 2 дээрхийг харахад л ойлгомжтой. Ном хэвлүүлэх гэж байгаа хүмүүс мэдмээр юм байна лээ шүү. Үсэг нь тод харагдаж өгөхгүй, гэрэлд гялбаад уншигдахгүй гэх мэт. Нүдэнд асар их ачаалалтай байлаа. Хэрэглэгч бол хаан шүү дээ. Тэгэхээр уншигч биднийхээ эрүүл мэндийг бас бодолцоорой.

Tuesday, December 09, 2014
Мөрөөдөх чухал
"Сэтгэлд хүрэх таван бяцхан хүүрнэл" гэдэг ёстой хөөрхөн ном санаандгүй уншаад.
15 минутанд л уншаад дуусна. Мөн сэтгэлд ёстой хүрсэн, бодит тохиолдлууд байсан.
Эхнийх нь одоо америк улсад мэргэжлийн бейсболд тоглодог Ичирогийн бага сургуулийнхаа 6-р ангид бичсэн зохион бичлэг байлаа. 12 настай юм уу даа тухайн үедээ. " Би 3 настайгаасаа бейсбол тоглож эхэлсэн. Жилийн 365 хоногийн 360 хоногт нь бэлтгэл хийдэг. Найзуудтайгаа тоглох зав маш бага байдаг. Тэгэхээр би алдартай багт тамирчин болж орох нь тодорхой. Мэргэжлийн тамирчин болоод америкт тоглоод их мөнгөтэй болоод намайг дэмжиж тусалсан бүх хүмүүстээ тоглолтынхоо билетийг өгнө" гэж бичсэн байх юм. Ёстой мундаг.
Нэгэн багш 5-р анги дааж авч. Сурлагадаа тааруухан нэг банди байж. Нэгэн өдөр хувийн хэрэгтэй нь танилцаж байгаад нүдэндээ итгэсэнгүй, нэр усыг нь дахин дахин нягталснаа уншиж гэнэ.
1-р анги: Сурлагадаа сайн. Идэвхитэй, хөгжилтэй.
2-р анги: Ээжийнх нь бие муудаад сурлага нь бага зэрэг муудсан.
3-р анги: Ээжийнх нь бие бүр дордоод, таалал төгссөн.
4-р анги: Аав нь архи уудаг болж, хүүхдүүддээ гар хүрдэг болсон.
гэж бичсэн байж. Багш үүнийг уншаад зүрх рүү нь зүүгээр хатгах шиг л болж өөрийгөө үзэн ядна. Учир нь багш хүүг харахаас нүд нь хорсдог байсан гэхэд бараг л хилсдэхгүй. Маргаашнаас нь багш хүүг дуудаж уулзаад
-Өнөөдөр багш нь жаахан сууна. Цуг сууж хичээлээ хийх үү. Ойлгохгүй зүйл байвал багшаасаа асуугаарай.
-За.
Ингэж багш шавь хоёр оройд суруульдаа үлдэж хичээлээ давтдаг болоод хэсэг хугацаа өнгөрсний дараа хүү багшдаа нэг жижигхээн хайрцагтай зүйл бэлэглэнэ. Багш түүнийг онгойлгож үзэхэд бараг хоосон шахуу үнэртэй усны сав гарч ирнэ. Багш хүүгийн гэрт очно. Хүү хаалгаа тайлснаа багшыгаа тэвэрч авна.
-Ээжийн минь үнэр, Өнөөдрийн Крисмас баяр миний хувьд мартагдашгүй сайхан баяр байлаа, баярлалаа багшаа.
Хүүг 6-р ангид ороход өөр багш дааж авав.
Нэг жилийн дараа багшид захиа ирнэ. 6-р ангиа төгсөж байгаа тухайгаа бичсэн байна. 6 жилийн дараа ахлах сургуулиа төгсөж буй тухайгаа, нэлээд хэдэн жилийн дараа тэтгэлгээр их сургууль төгссөнөө, мөн хэдэн жилийн дараа эмч болсноо бичсэн захидал хүүгээс ирнэ. Тэрний дараахан дахин нэг захиа ирсэнээ гэрлэх гэж байгаагаа бичээд, "Би тантай таарсныгаа маш их азтайд тооцдог. Хэрэв би тантай учраагүй бол, 5-р ангид та манай ангийг дааж аваагүй бол би өдийд ямар хүн байх байсныгаа төсөөлөхөд бэрх. Та миний хуриман дээр ээжийн суудалд сууна уу" гэж бичсэн байна.
Жич: Японд жил бүр анги дааж авсан багш солигддог. Мөн сурагчид ч хоорондоо солигддог болно.
гэх мэтчилэн бодит түүхэн хүмүүсийн бага насны амьдралын нэгээхэн хэсгийг түүж бичсэн байсан.
Бусад 3-ыг нь дараа энэ номыг түр зээлэхдээ бичихийг бодноо.

3 настны урлагийн үзлэг
Энэ бичлэг бас жил бүрийн 12 сард бичигддэг дээ. Байнгын зочид минь андахгүй. 11 сарын дундуураас сургуулилалтаа хийж эхлэнэ. Дүрдээ дасталаа, ортолоо нэг их юм ярихгүй. Харин дүрдээ дасаад, үгээ цээжлээд ирэхээрээ гэртээ тэрийгээ бидэндээ хальт хулт яриж эхлэнэ. Бага зулзага нэг орой
-Улаан лооль гүнж болж байгаа. Ингэж хөдөлдөг.
гээд л ёсолж үзүүлж байсан.
3 нас хүрсэн тул хоёр дахь ээлжинд урлагийн үзлэг нь болсон. Яслийн ангийнхан 11 сарын сүүлд болсон юм. Ингэж хоёр хувааж тэмдэглэхгүй бол цэцэрлэгийн зааланд үр зулзагаа харах гэж ирсэн эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар багтахгүй хэцүү байдаг юм.
Хувцаслалт бас л эцэг эхэд хүндрэл учруулахгүйгээр шийдчихэж байгаа юм. Хар өнгийн тирко, цайвар өнгийн цамц байвал авчраарай гэж харилцах дэвтэрт нь бичиж өгөөд л болоо. Багш нарын гарын доор материалаар хийсэн, дүрдээ тохирсон хувцас өмсөнө. Зураг дээрх шиг л.
Монголд бол эсрэгээрээ тэ. Хувцаслалт нь их өрсөлдөөнтэй. Яахав эцэг эхчүүдийн хүүхдээ бусдын дор оруулахгүй гэж үздэг нь нэг бодлын зөв ч арай л хэтрүүлээд байх шиг санагддаг юм. Хувийн цэцэрлэгт ажилладаг эгч маань хэлж байсан.
-Монголд хэцүү шүү дээ. Бүх л эцэг эх хүүхдээ од болгох гээд, гүнж болгох гээд, агь болгох гээд үзчихнэ. Үнэнийг хэлэхэд ямар нэгэн арга хэмжээ зохиох нь үнэн стресстэй шүү дээ.
Гэх мэтчилэн эх оронтойгоо харьцуулж хараад л, эх орон минь аливаа зүйлд зөв ханддаг болоосой гэж бодох юм дөө.
Зураг 1. Анги бүр өөрсдийн жүжигчилсэн тоглолтондоо ингэж тайзаа бэлдэнэ.
Зураг 2. Урилга нь. Олон хоногийн өмнө өдрөө товлосох байх хэдий ч 2 хоногийн өмнө ингэж хөөрхөн урилга хийж гэрийнхэнд нь явуулна. Дэлгэхээр хөтөлбөр нь бичээстэй. Ар талд нь цэцэрлэгийн бүх хүүхдүүд дуулах дууны үг бичээстэй байна. Хэд хэдэн төрлийн амьтан нугалаад урилга болгосон байсан. Бага зулзагат минь хэрэм таарсан.

Friday, December 05, 2014
Орчуулгын тулгамдал
Ийм ном уншиж байгаа юм. "Орчуулгын мухардмал байдал" ? Аман орчуулганы тухай, аман орчуулга хийдэг орчуулагч нарт тохиолддог бэрхшээлийн тухай. Тухтай барьж авах зав болдоггүй, санахаараа л ганц хуудас уншаад яваа юм. Тэгээд мартаагүй дээрээ ганц нэг зүйлээс нь блогтоо. Уншиж дуусаагүй болно...
Орчуулагчийн ажлыг сэлж буй хун шувуутай зүйрлэдэг. Өнгөн дээрээ их амархан юм шиг харагддаг. Сайхан сайхан газраар яваад л, энд тэнд одууд, мундагуудтай уулзаад л гэх мэт. Харин олны нүднээс далд цаагуураа бол асар их хөдөлмөр шаардаж байдаг.
Орчуулагч бол бүхнийг мэдэж байх ёстой гэдэг ойлголт түгээмэл байдаг учраас орчуулуулах материалаа урьдчилан өгдөггүй газар их.
Тухайн салбарт л хэрэглэгддэг өвөрмөц, мэргэжлийн үг хэллэгтэй их таарна.
Орчуулагчийн толгой өвтгөдөг зүйлийн нэг бол орчуулгын явцад тоо гарч ирэх. Японд ман буюу түм гэсэн тооллого байна. Англи хэлэнд байхгүй. Би нь бас тоо орчуулахдаа маруухаан. Тэгээ тоолоод л явчихна шүү дээ. Хэ хэ.
Мөн японд тоогоо их товчилж ярина. Тэрийг нь мэдэхгүй тэр чигт нь орчуулчих тохиолдол гарна. Сүүлдээ харилцан үл ойлголцол үүснэ.
Орчуулагч хүнийг "Босоо зүйлийг хэвтээ болгодог" гэсэн ойлголттой хүн их.
Мөн японд хэлэнд өргөн хэрэглэгддэг өдөр тутмын мэндчилгээний үгс байдаг. Жишээ нь "どうぞ よろしく", "お世話になる", "先日は失礼しました" гэх мэт. Үүнийг англи хэлэнд буулгахдаа тухайн байр байдлаасаа хамаараад янз бүр орчуулна. Зарим тохиолдолд орчуулахгүй орхих ч тохиолдол гарна.
Миний мэдэхийн өнөөх алдартай өргөн хэрэглэгддэг "よろしくお願いします" байна. Ер нь орчуулахад хэцүү дээ хэцүү. Хэ хэ.
Гэх мэт бичсэн байна. Дуустал нь уншчих юмсан.
Монголоос найз минь нэг дор зузаан нимгэн нийлсэн таван ном бэлэглэдэг юм даа. Баярын нулимс урсаад л урсаад л. ккк. Одоогоор зузаан нимгэн гэж л харсан болно. Ямар ч байсан Бумаа ахын нэг ном байсан шүү. Умшиж өгнө өө.

Monday, December 01, 2014
Уран гэгч охин
байна манайхаар. Оройд нэг бүтээл туурвина шүү дээ. Олон үгээр яахав шууд зураг үзэцгээ.
Цав цагаан хэрээ |
Час улаан юбкатай нь ээж нь л гэсэн шүү |
Нар |
Амаа ангайгаад гайхаж буй нар |
Sunday, November 30, 2014
Дурсамж сэдрээд
Нэлээд хэдэн жилийн өмнө хамт ажиллаж байсан найз хүүхнийдээ очоод. Тэгсэн нэг их танил зүйл нүдэнд тусав. Олоон жилийн өмнө хамт ажиллладаг байсан гадаад хүүхнүүддээ нэхэж өгч байсан зүйл. Би өөрөө бол данх гэх мэт халуун зүйл барихад жийрэг гэж нэхэж байсан санаад байгаа юм. Гэхдээ дундаа ийм нүхтэй байсан болохоор жийрэг болгон барихад жаахан тохиромжгүй байлаа. Найз хүүхэн болохоор гэрийнхээ утсыг тоос дарахаас сэргийлээд бүтээгээд тавьчихсан байсан. Хэ хэ.
Сүүлийн үед иймэрхүү зүйл нэхээгүй юм байна. Сэргээж нэхэж үзнээ.
Бид хоёр энэ нэхмэлээс аваад л тухайн үед цуг ажиллаж байх үеийнхээ тухай сайхан буу халлаа. Сайн сайхнаас нь эхлээд д муу муухайг нь хүртэл ам уралдан ярьсан гэж байгаа. Хоёулаа л харь орноос арлын японд ирж ажиллаж амьдарч байгаагынх санал их нийлдэг юм.

Боулинг тоглосон нь
За энэ удаад хорооноос зохион байгуулдаг боулингийн тэмцээн. Насны ангилалаар том зулзага л оролцсон гэрээсээ. Тэр олон хүүхдүүд дундаас охиныг минь оролцохгүй биз гэж ирээд л гуйсэн тэр нэгэн өвөөд баярлаж байна өө. Том зулзага томроод, аливаа зүйлд жаахан хойрго хандаад байгаа ч аавтай нь нийлж шахаж байгаад оруулчихлаа. Хэ хэ.
Сүүлд дурсгалтай юм даа л гэж бодох юм. Мөн жаахан ч гэсэн хөдөлгөөн болно шүү дээ.
3-р байранд оров. Түрүү жил түрүүлж байсан юм. Дандаа түрүүлнэ ч гэж юу байхав.
Шагнал нэг нь нээх инээдтэй. Оршин суугчдын төлбөрөөс бүрдэж байдаг тул төсөв нь цөөхөн. Ямар ч байсан дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг. Тэр нь 500 иенийх. Мөн ганц нэг амттан. Чамлахаар чанга атгаад л авсан. Том зулзага
-Юу авах уу? ээжээ
гээд л байгаа. Нэг завтай өдөрөө дагуулж дэлгүүр хоршоо хэсэхээс.
Нээрээ томроод багынх шигээ ном авна гэдэг байснаа болиод хувцаслалтдаа анхаарал тавьдаг болсон. Ээжийн минь хэлдэг санаанд ордог юм. "Багад нь нэг их гоёж олон хувцас авч өгөөд дэмий, тэртээ тэргүй томроод та нарын авч өгсөн чинь таалагдахаа больно. Сонирхол нь өөрчлөгдөнө. Тэр үед нь л дуртай хувцсыг нь авч өгч бай" гэж. Их үнэн санагддаг юм.

Saturday, November 29, 2014
Ув улаан намар
гэдэг дууг дуулж өгсөн нэгэн бага сургуулийхан. 1-6 ангийн сурагчдын тоо нийлээд 9хөн. Учир нь уулын мухарт байдаг алслагдсан сургууль. Хүн амынх нь тоо цөөрөн цөөрсөөр ийм байдалд хүрсэн. Гэхдээ алслагдсан гээд орхигдоогүй. Харин ч гадаад оронтой танилцах, тэдний соёлтой танилцах гээд хичээлийн агуулга үнэн сайн. Ямар сайндаа монгол хүн намайг дуудаж цуг шагай няслаж байхав.
Төгсгөлд нь бүгд хоороороо энэ Ув улаан намар гэдэг дууг дуулж өгсөн. Нээх хөөрхөн. Нээрээ л навчис нь улаараад уулын мухрын байгалийн үзэсгэлэн үнэн гайхамшигтай байсан.

Friday, November 28, 2014
Ганц нэг зураг
Бага сургууль явахдаа авсан ганц нэг зураг оруулав.
Бага, дунд, ахлах сургуулиуд сургуульдаа орохдоо гадны гутлаа тайлж тусгай углааш өмсөнө.Үүдэндээ мөн сурагчдын бүтээл, сургуулийн зорилго зэргийг өлгөсөн байх нь элбэг.
Гаднах тохижилтондоо их анхаарна. Сурагчид сургуульдаа орохдоо сэтгэл санаа тайван, өөдрөг байлгах зорилготой. Цэцэгний цаана харагдаж байгаа борооны шүхэр. Үүнээс японд хэр их бороо ордог болохыг харж болно.
Сургуулиудын гадаах талбай үнэн атаархмаар. Монголоос минь 4 дахин бага газар нутагтай гэж байгаа. Сургуулийн гадаах талбай дээр хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нь байшин барилга барина гэсэн ойлголт байхгүй. Тэгтэл манайх яаж байна. Хотын дарга нь нүдэн балай, чихэн дүлий л яваад байна. Өөрөө бараг авилга авчихсан байдаг биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. За тэгээд монгол дахь олон асуудлын талаар ярихаар дуусахгүй дөө. Ингэсгээд зогсохгүй бол...
Сурагчдын гутлын тавиур |
Гаднах тохижилтондоо их анхаарна. Сурагчид сургуульдаа орохдоо сэтгэл санаа тайван, өөдрөг байлгах зорилготой. Цэцэгний цаана харагдаж байгаа борооны шүхэр. Үүнээс японд хэр их бороо ордог болохыг харж болно.
Гадаах талбай |
Сурагчдын бэлэг
Нэгэн бага сургуулийн сурагчид өөрсдөө хийсэн бүтээлээсээ бэлэглээд.
Шилийг ганднаас цаасан баримлаар бүрээд энд тэнд нь пластик наагаад л болоо. 2-р ангийнхан хийсэн гэсэн байх аа.
Зураг буруу хараад орчихлоо. 5-р ангийнхны хийсэн 2015 оны календарь. Ханандаа өлгөх гэсэн чинь тоо нь их жижигхэн бичигдсэн дээрээс нь балын харандаагаар бичсэн байсан болохоор жаахан тиймхэн. Санаа нь их хөөрхөн.
Сурагчид ийм номын хавчуурга хийж хүмүүст бэлэглэхдээ дуртай юм билээ. Би ч бас нэлээд дээхэн монгол гэр, далбаатай хавчуурга хийж хүмүүст тарааж байсныг санаж байгаа биз дээ.
Улирал нь болчихлоо доо. Дор нь өлгөчихсөн. Нэг жил гэж ямар хурдан байна аа.
Зулзагууд минь Санта өвөөгөөс юу хүсэхээ бодоод эхэлцэн. Гадуур дэлгүүр хоршоо аль хэдийн ёолкоо засчихсан. Бид хэзээ засах уу болоод л байна. Охидууд минь л тэсэн ядан хүлээж байх шив.
Харандааны сав |
Календарь |
Номын хавчуурга |
Гацуур |
Зулзагууд минь Санта өвөөгөөс юу хүсэхээ бодоод эхэлцэн. Гадуур дэлгүүр хоршоо аль хэдийн ёолкоо засчихсан. Бид хэзээ засах уу болоод л байна. Охидууд минь л тэсэн ядан хүлээж байх шив.
Thursday, November 27, 2014
Зугаалга
Монголоос зочидтой байсан бас хэд хоног. Мэдээж олон гоё номтой болсон. Үзүүлэхгүй мэдэв үү... Ккк
Ажилд минь хэрэг болно гэж бодоод 2 ширхэг толь бичигтэй болсон. Нэг орчуулгын уран зохиолын номтой болсон. 3 боть байдаг гэнэ ээ. Дараа ирэх зочиддоо захинаа. Хэн ирэх бол? Хэ хэ
Завтай болохоороо уншиж эхлэнэ ээ.
Тэгээд ганц нэг зураг оруулав.
Жаахан салхитай өдөр таараад. Давалгаа ч сүрдмээр байсан. Бага зулзага найз аниатайгаа жаал элсээр тоглож, буцах замдаа уралдаад. 2-лаа шартай хоёр чинь нэг нь түрүүлэхээр нөгөөх нь уурлаад элсэн дээр нурж унаад уйлна. Нөгөөх нь түрүүлэхээр өнөөх нь уурлаад уйлна гээд жаахан онигоотой явсан. Хэ хэ. Энэ охидууд багын ийм өрсөлдөөнч.
За энэ болохоор бидний хэдэн монголчууд эндхийн сумо ертөнцөд монголчууд доргиож байгааг тэмдэглээд сумочдын иддэг чянко тогооны хоол идсэн. Хэ хэ
Баахан ногоо, мах ингэж овоолоостой ирээд, хажууд нь байгаа годгор модон дотор байгаа махтай хамт тогоотой буцалж буй шөлөнд хийж чанаж иддэг.
За энэ ногоо махаа тогоондоо хийгээд чанаж байгаа байдал. Зочдод ихэд таалагдсан. Түрүү жил ирсэн зочидтойгоо бас орж билээ. Би ч хувьдаа дуртай. Нил ногоо учраас хэхэ.
Орой нь халуун рашаанд ороод, харьж ирээд бүгд нам.
Ажилд минь хэрэг болно гэж бодоод 2 ширхэг толь бичигтэй болсон. Нэг орчуулгын уран зохиолын номтой болсон. 3 боть байдаг гэнэ ээ. Дараа ирэх зочиддоо захинаа. Хэн ирэх бол? Хэ хэ
Завтай болохоороо уншиж эхлэнэ ээ.
Тэгээд ганц нэг зураг оруулав.
Япон тэнгисийн эрэг. |
Чянко |
Баахан ногоо, мах ингэж овоолоостой ирээд, хажууд нь байгаа годгор модон дотор байгаа махтай хамт тогоотой буцалж буй шөлөнд хийж чанаж иддэг.
Чянко |
Орой нь халуун рашаанд ороод, харьж ирээд бүгд нам.
Зүгээр суугаагүй шүү би нь
Хувь хувьсгалын ажил ихтэй байгаа ч амжуулаад л байна. Хэ хэ
За энэ угладаг ороолтыг орой дээрээ бөмбөлөгтэй малгайны хамтаар нэхсэн. Улбар шар өнгөтэй том утасны зураг оруулж байсан даа. Тэр утас чинь жижгэрчихсэн. Үлдсэнээр нь юу нэхэхээ мэдэхгүй л байна.
За энэ их инээдтэй түүхтэй. Яасан гэхээр? Том зулзагаараа хийлгэсэн юм малгайныхаа бөмбөлөгийг. Тэр хооронд ээж 60 чавганцын ажлаа хийж байгаад л нэг амсхийгээд суух зуураа
-За гялс бөмбөлөгөө малгайтай нь холбоодхоё, ээжийн зулзагаа. Хийсэн бөмбөлөгөө өгдөө.
-За ээж ээ, май.
-Юу вэ? Холбодог хоёр урт утас нь хайччихав аа. Хайчилчихсан байна шүү дээ.
-Өө, тэгсэн байна уу? Уучлаарай даа.
гээд л том зулзага, хань ижил инээгээд болдоггүй. Дагаж бага зулзага бас инээгээстэй. Би нь уурлаж ч чаддаггүй, инээж ч болдоггүй. Янз нь мань хоёр хайчилсан хойноо гэнэт санасан юм шиг байгаа юм. Тэгээд аавтайгаа хуувилдаж намайгаа уурлахаас өмнө инээлдэж байхгүй юу. Золигнууд чинь.
-За за, баларсан юм. Маргааш дахиж хийж өгөөрэй.
-За
Одоо ингээд нэг бөмбөлөг гэрт яваад байдаг. Хаях гэхээр бас хайран санагдаад. Бага зулзагын тоглоомон дунд яваа. Санахаараа гаргаж ирж тоглоод байх шиг байна лээ. Хэ хэ
Угладаг ороолт |
Малгайны бөмбөлөг |

600 калори
Бага сургуулийн өдрийн хоол буудаад. Үдээс өмнө нь улс эх орноо танилцуулчихаад, цугтаа шагай няслачихаад, өдрийн хоолны цагаар хоол буудчихаад ирсэн. Хэ хэ.
Угтаа бол өдрийн хоол буудчих цагаар л ихэвчилэн явдаг ч энд чинь бүх зүйл учир жанцантай. Манайх шиг болсон идээнээс бүү зайл гээд болж байгаа идээ ундаанаасаа амсуулна гэсэн заншил байхгүй.
Хэрэв ингэж гадны хүн хооллох бол их л олон хүнээс зөвшөөрөл авна. Тусгай цаасан дээр бичиж байгаад л хүн болгоны ширээгээр дамжуулж тамга даруулна шүү дээ.
За ийм л нарийн ширийн дүрэм журамтай газар өдрийн хоол буудсандаа баяртай байгаа. Хэ хэ. Яахав та нар ууж идсэнээ бичлээ гэж бодож магад л даа. Гэхдээ байна шүү дээ, ингэж хоол буудсанаар эдний бага сургуулийн сурагчид ямар хоол иддэгийг, миний том зулзага нь ч бас ямар хоол иддэгийг мэдэж авна.
Коридорт хүнсний технологичтой нь таараад, калорийг нь асуугаад амжив. 600 орчим байгаа. Будааны хэмжээгээр тогтоодог. 100 хувь өөсрдийн муждаа тариалсан хүнсний ногоо хэрэглэсэн гэж надад их л дэлгэрэнгүй тайлбарлав.
За 2-р ангийнхантай цуг хооллов. Бүх хүүхэд нэг хэмжээгээр иднэ гэж байхгүй тул эхлээд бага иддэг хүүхдүүд хасмаар байгаа зүйлээ хасдаг юм байна лээ. Дараагаар нь их иддэг хүүхдүүд очиж нэмнэ. Ангийн хойно тогоонууд нь тавиастай байдаг. Цайны цаг болохоор жижүүр хүүхдүүд гал тогооны өрөөнөөс зөөж авчирна. Жижүүрүүд цагаан халаад, малгай, маск зүүнэ. Нэг инээдтэй нь загас 3-хан ширхэг байна. Нэммээр байгаа хүүхэд байвал газар тэнгэрээ үзээд хожсон 3 нь л иднэ гэсэн.
-Та бас газар тэнгэрээ үзэж оролцох уу ?
-Өө, үгүй үгүй, та нар л хоорондоо үз.
Том хүнд бол жаахан л санагдсан. Үнэнийг хэлэхэд, загас нэммээр л байсан. Хэ хэ. Ангийн багш нь гээд өндөр залуу лав цаддаггүй байх аа.
Гэх мэтчилэн 11 сард хөгжилтэй өдөр олон байлаа. 12 сард яаж ийгээд бага сургууль явах ажил олдохгүй юм байх даа гэж...

Хөх хөвчийн домог
гэдэг ном. Зохиогч нь Төмөрбаатарын Нямдэндэв.
Нэлээд дээхэн уншиж дууссан ч зургийг нь блогтоо оруулах зав гардаггүй.
Үсэг жижиг тул уншихад жаахан хэцүү байлаа. Ойрын хараа муу биш ч цаанаа нэг тийм нүд ядраад байх шиг санагдаад. Магадгүй сүүлийн үеийн ном зохиолууд харьцангуй томоор бичигдээд, түүнд нь дассан байж магад.
Ном бэлэглэсэн хүнд нь маш их баярлалаа.
Зохиогчийн товч танилцуулга: МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч хүн гэнэ. Их л олон жил ажлын хажуугаар ийнхүү уран бүтээл туурвисан байна. Гол нь тэр бүр олонд танигдаагүй, бодвол ажлын хажуугаар оролддог байсан болохоор тэр байх. Би лав анх удаагаа л танилцаж байна.
Бүтээлийн агуулгын хувьд дахин дахин барьж аваад байхааргүй л юм. Зохиолчоос хүлцэл өчье.

Бага ангийнх нь сүүлчийн
Урлагийн үзлэг нь болов. Том зулзагын. 6-р анги болохоор үүрэг хариуцлага өндөртэй байлаа. Хүрэлцэн ирсэн үзэгч эцэг эхийг суудалд нь газарчилна. Мөн хорооны зарим нэг том дарга гэх мэт зочдод газарчилна. Бие засах өрөө зааж өгнө. 1-6 ангийнхаа номерт нь шаардлагатай хөгжмийн зэмсэг, тайзны чимэглэл зэргийг дор бүр нь бэлдэж өгнө, дуусахаар нь хураана.
Нээлт, хаайлтын дуугаа бүх сурагчид найрал дуулна. Дунд нь захирал багш үг хэлнэ. Сурагчид өөрсдөө тоглолтоо хөтлөнө.
Хувцаслалт их энгийн байна. Зүгээр л жирийн хувцастайгаа оролцоно. Жүжигчилсэн тоглолт байвал ах эгч, эмээ өвөө, ээж аавынхаа хувцаснаас дүрдээ тохирсныг нь өмсчихнө. Томдсон байна уу, багадсан байна уу огт хамаагүй. Гол нь дүрдээ ороод, үгээ тод хэлж байхад л болно. Ийнхүү заавал ижилсээд, шинэ хувцас авахуулаад байдаггүйд нь би хувьдаа дуртай. Тэртээ тэргүй хүүхдийнхээ боловсролд хангалттай мөнгө зарж байхад нь сургууль нь бас мөнгө татаад, шаардаад байвал хэцүү шүү дээ. Сургуулиас гадна дор хаяж нэгээс хоёр дугуйланд зэрэг явдаг хүүхдүүд их. Том зулзагын найзууд бүгд л завгүй байдаг. Мэдээж төлбөр нь ч өндөр. Газар газраасаа хамаараад төлбөр нь харилцан адилгүй.
Энэ хувцаслалтын талаар япончууд ямар ч гоо сайхны мэдрэмж байхгүй энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ эд нар байна шүү дээ, юунд илүү мөнгө зарахаа мэдээд байдаг юм. Тийм болохоороо хөгжлийн өдий зэрэгт хүрсэн биз?
Бага сургуулийнхаа сүүлчийн урлагийн үзлэгт оролцож байна гэдэг утгаараа ганц нэг хүүхэд уйлж харагдсан. Манай том зулзага цоглог байсан. Яг ч төгсөлтийн баяр нь биш болохоор тэр байх даа. Төгсөлтийн арга хэмжээгээр ээж аав, хүүхэдгүй л уйлдаг гэсэн. Би нь яахын байгаа юм, хань ижил бол уйлна гарцаагүй. Цэцэрлэгээ төгссөн чинь уйлаад, анх хэл мэдэхгүй жаахан юм японд ирээд цэцэрлэгт ороход анги даасан багштай нь гарын алчуур дундаа барьчихсан л уйлж харагдсан хүн шүү дээ. Хэ хэ.

Wednesday, November 19, 2014
Найрал дуулсан мөн найрал хөгжимдсөн
"Хотын бага сургуулиудын дунд зохиогддог 86 дахь удаагийн найрал дууны наадам" гэсэн нэртэй арга хэмжээ болсон.
Хотын захаар байдаг, нийт сурагчдын тоо нь цөөхөн сургууль бол 1-6 ангийнх нь нийт сурагчид оролцдог юм билээ. Сурагчдын тоо нь олон бол зөвхөн нэг л үеийнхэн ордог юм байна. Том зулзагынх болохоор 6-р ангийн нийт сурагчид оролцлоо.
Зохион байгуулалт бол асар өндөр болно. Хүүхдүүдээ үзэх гэж ирсэн эцэг эхчүүд 2, 3 давхарт л гарч үзнэ. 1 давхрын хойд хэсгийн суудалд хотын иргэд сууж үзнэ. Урдуур хэсгээр наадамд оролцож байгаа сурагчид сууж бусад сургуулийнхныхаа тоглолтыг үзнэ.
За тоглолтын хувьд муухан мэргэжлийн хүмүүсээс мундаг тоглож байна. Ганцхан найрал дуу дуулдаггүй юм байна. Бас хөгжим дарж байна. Бүх хүүхдүүд ямар нэгэн хөгжим тоглоно. Төгөлдөр хуур, лимбэ, царгил хөгжим гэх мэт. Өөр хэд хэдэн төрлийн хөгжим байсан. Хэлж мэдэхгүй байна.
Би нь ч мундагийг нь гайхаад л авч явсан бүх л техникээрээ зураг дарах гэж, бичлэг хийх гэж хамаг хөлс цувсан. Хэ хэ. Ухаалаг утас, видео камер, аппарат гээд. Хань ижлийнхээзовлонг жаахан ч болов мэдэрлээ. Учир нь ийшээ тийшээ явахаараа бүгдийг нь даалгачихдаг байхгүй юу.
Энэ бол Хаясэ Таро гэдэг хийлчний тоглодог ая. Том зулзага ангиараа тоглосон.
Хотын захаар байдаг, нийт сурагчдын тоо нь цөөхөн сургууль бол 1-6 ангийнх нь нийт сурагчид оролцдог юм билээ. Сурагчдын тоо нь олон бол зөвхөн нэг л үеийнхэн ордог юм байна. Том зулзагынх болохоор 6-р ангийн нийт сурагчид оролцлоо.
Зохион байгуулалт бол асар өндөр болно. Хүүхдүүдээ үзэх гэж ирсэн эцэг эхчүүд 2, 3 давхарт л гарч үзнэ. 1 давхрын хойд хэсгийн суудалд хотын иргэд сууж үзнэ. Урдуур хэсгээр наадамд оролцож байгаа сурагчид сууж бусад сургуулийнхныхаа тоглолтыг үзнэ.
За тоглолтын хувьд муухан мэргэжлийн хүмүүсээс мундаг тоглож байна. Ганцхан найрал дуу дуулдаггүй юм байна. Бас хөгжим дарж байна. Бүх хүүхдүүд ямар нэгэн хөгжим тоглоно. Төгөлдөр хуур, лимбэ, царгил хөгжим гэх мэт. Өөр хэд хэдэн төрлийн хөгжим байсан. Хэлж мэдэхгүй байна.
Би нь ч мундагийг нь гайхаад л авч явсан бүх л техникээрээ зураг дарах гэж, бичлэг хийх гэж хамаг хөлс цувсан. Хэ хэ. Ухаалаг утас, видео камер, аппарат гээд. Хань ижлийнхээ
Энэ бол Хаясэ Таро гэдэг хийлчний тоглодог ая. Том зулзага ангиараа тоглосон.
Tuesday, November 11, 2014
Хороогоороо зугаалсан нь
Энэ жилийн зугаалга бүтэн сайнд болов. Гэм нь өглөөнөөс орой хүртэл бороотой. Орж гарахад шүхэр нэг дэлгээд л, нэг эвхээд л явах гэж ядаргаатай байлаа.
Нэг том автобусанд хүүхэд хөгшид нийлсэн 40-д хүн байсан байх. Таньдаг ч хүн байлаа, таньдаггүй нь ч байлаа. 2 цаг явж байж нэг газар хүрэв. Уг нь бол бяцхан амьтны хүрээлэнтэй юм билээ. Бороотойд гялс тойрч бага зулзагатаа ганц хоёр амьтан үзүүлэв. Дараагаар завтай зайтай үедээ гэрээрээ ирэхээр болов. Хэдийд явах юм бүү мэд.
Мөн 1200 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж яригддаг Икүно мөнгөний уурхайгаар аялав. 1973 онд үйл ажиллагаагаа зогсоосон. Гол нь түүнийгээ аялал жуулчлалын цөм болгоод ажиллуулаад байна. Дотор нь орж үзэв. Нэг хаалгаар ороод өөр нэг хаалгаар гарч ирэв. Тусгай тайлбарлагчтай, нэг хөөрхөн өвөө бидэнд ёстой ойлгомжтой гэгч нь тайлбарлаж өгсөн. Гар аргаар, тэгж тэгж ухдаг байв гээд л. Дээр үеийнх нь хүмүүс бас л аргагүй л хөдөлмөрч байжээ гэж бахадмаар. Бас нэгэн бахархмаар зүйл байсан нь ухсан газраа буцааж шороогоор нь булдаг байсан гэнэ. Ухаад л орхичих биш, алт мөнгө гээд авах гэсэн зүйлээ авсныхаа дараагаар шороог нь эргээд ухсан газраа буцаадаг байсан гэнэ. Монголд яг яадгийг би нь сайн мэдэхгүй, нөхөн сэргээгдэхээ болилоо гээд шуугиад байдгийг бодоход буцаадаггүй юм болов уу гэж...
Өдрийн хоол идсэн газрын цонхоор. Өөрийн эрхгүй зураг дарав.
Ийнхүү Хёого мужийн нэгээхэн хэсгээр аялаад ядарсан хэдэн улс гэртээ ирлээ.
Дараа жилийн зугаалга даанч хол байна даа...
Нэг том автобусанд хүүхэд хөгшид нийлсэн 40-д хүн байсан байх. Таньдаг ч хүн байлаа, таньдаггүй нь ч байлаа. 2 цаг явж байж нэг газар хүрэв. Уг нь бол бяцхан амьтны хүрээлэнтэй юм билээ. Бороотойд гялс тойрч бага зулзагатаа ганц хоёр амьтан үзүүлэв. Дараагаар завтай зайтай үедээ гэрээрээ ирэхээр болов. Хэдийд явах юм бүү мэд.
Yodel-ын ой гэдэр газар. Хёого мужид байдаг гэсэн. |
Гарч ирсэн хаалга. |
Yodel-ын ой доторх ресторанын цонхоор. |
Дараа жилийн зугаалга даанч хол байна даа...
Wednesday, November 05, 2014
Алаг намар
Найрал дуулна
Том зулзагын сургуулийн нийт 6-р ангийн сурагчид хотынхоо урлагийн наадамд энэ дуугаар найрал дуулж оролцоно. Гэм нь ажлын өдөр. Миний бага сургууль явах өдөртэй давхцаад. Цаг нь зөрөөсэй гэж залбираад л байж байна. Видео болон зургийн аппаратаа бариад л хөгжөөн дэмжинэ дээ...
Том зулзагын минь бага сургуулийн 6 жил дэх дурсгалт өдөр нэгээр нэмэгдэнэ. Өдөр бүр бэлддэг гэсэн.
Жич: Багадаа 5-р сургууль дахь найрал дууны дугуйланд бүртгүүлээд 2 өдөр явсан юм даг. Л.Галмандах багшийн. Тэгсэн солгой хоолойтой байж найрал дуунд явлаа гэж гэрийнхэн шоолоод, би нь ичээд гарчихсан. Явж л байдаг байж гэж харамсдаг. Учир нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шүү, ээжүүдээ. Багаас нь зааж өгдөг гэсэн. Дуучнаа байг гэхэд эвлэгхэн дуулдаг болчихсон байхгүй юу?

Friday, October 31, 2014
Санаж явнаа
- Сайхан амьдралын 2 алтан дүрэм
2. Хэрэв эхнэрийн буруу юм шиг санагдвал өөрийгөө нэг сайн алгадаад дүрэм 1-г дахин унш. Заримдаа хань ижилдээ ингэж хэлмээр л байдаг шүү.
- Бусдыг өөрчлөх гэж битгий хичээ. Харин тэдэнд өөрчлөлт ямар гайхамшигтай болохыг өөрийнхөө амьдралаар харуул.
- Монголчууд наадамд цагтаа ирдэггүй, ирэхээрээ тардаггүй, тарахаараа харьдаггүй, харихаараа унтдаггүй, унтахаараа босдоггүй. гэнээ хэхэ.
- Л.Түдэв: Монголчууд ойлгохгүй байгаа юмандаа хоёр янзаар ханддаг. Нэг бол үл тоомсорлодог, нэг бол шүтэн биширдэг.
- Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болж төрсний чинь утга учир шүү дээ. Б. Лхагвасүрэн
Гоё
ХАРВАРДЫН ОЮУТНУУДЫН МӨРДДӨГ 15 ЗАРЧИМ
1. Хэрэв чи унтвал мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахын оронд хичээлээ хийвэл мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлнэ.
2. Чи хэтэрхий... оройтсон гэж бодсон зүйл үнэн хэрэгтэй цаг нь ч болоогүй байж мэднэ.
3. Сурахын зовлон зүдгүүр тур зуурынх. Харин мэдлэггүйн зовлон үүрдийнх
4. Сурах гэдэг бол цаг хугацааны биш харин хичээл зүтгэлийн асуудал.
5. Амьдрал гэдэг бол зөвхөн сургууль биш, гэхдээ чи энүүхнийг дайраад гарч чадахгүй юм бол юу чадах хүн бэ?
6. Ачаалал, хүчин чармайлтаас сэтгэл ханамжийг авч болох юм.
7. Хэн бүгдээс өрсч хийж байна, хэн хүчин чармайлт гаргаж байна, тэр хүн л амжилтын амтыг жинхэнэ утгаар нь мэдэрч, таашаал авч чадна.
8. Хүн бүр бүх зүйлд амжилт гаргах албагүй. Гэхдээ амжилт бол зөвхөн өөрийгөө улам боловсруулж, шийдэмгий байсан цагт л ирдэг.
9. Цаг хугацаа чамайг хүлээхгүй.
10. Өнөөдрийн хаясан шүлс маргаашийн нулимс болж мэдэх юм.
11. Ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хүмүүс бол жинхэнэ реалистууд
12. Авч байгаа цалин чинь чиний боловсролын түвшинг тодорхойлдог.
13. Өнөөдөр хэзээ ч дахин давтагдахгүй
14. Яг одоо ч гэсэн чиний дайснууд номын хуудас эргүүлээд сууж байгаа
15. Хөлс гаргахгүй бол мөнгө олдохгүй
Ийм зарчим нүүр номд явж байхаар тэсгэлгүй блогтоо оруулчихлаа. Хэзээ нэгэн цагт охид минь бас уншиг...

Олон баярын мэнд
болох шив дээ. Төрөлх хотын минь төрсөн өдөр. Өнөөдөр сүнсний баяр.
1. Хотын төрсөн өдрөөр нэг л их сүртэй цуглаан болсон байна лээ тэ талбай дээр. Нүүр ном дээрээс жаал зураг харж баясав. Арай л хэтрүүлж тэмдэглээд байдаг юм шиг санагддаг шүү олон олон баяраа, миний монголчууд.
2. Сүнсний баярт нэг их дуртай биш. Гэхдээ энд дэлгүүр хоршоо юм л бол нэг тийм шар өнгөтэй зүйл зараад байна. Есөн жорын л юм байна, чихэр, жигнэмэг гээд л. Зулзагууд минь хүртэл сургууль цэцэрлэгт нь сүнсний баярын уур амьсгал дүүрэн байх шиг. Гэртээ ирээд л ярих юм. Ёс болгоод нэг амттан авлаа. Хоолныхоо дараа иднэ.
За энд бас 11 сарын 3нд соёлын өдөр гээд амрана. Энд тэнд олон арга хэмжээ болох байх. Харж байгаад нэгийг нь сонгоод очно доо. Зулзага нартаа л тааруулж сонгох байх даа. Танин мэдэхүйн чанартай зүйл байвал явна аа.
Мөн өнгөрдөг хагас бүтэн сайнд хорооны баяр болсон. Хорооныхо оршин суугчдын тарьсан ногооны худалдаа, гар хийцийн янз бүрийн зүйлийн худалдаа, хоолны худалдаа, хуучин эд зүйлсийн худалдаа гэх мэт болдог. Ер нь энд баярыг янзан бүрийн зүйл худалдаж, худалдаж авч л баярлах юм даа гэж.
Бага сургуулийн сурагчдын бүтээлийг дэлгэн тавьсан байсан. Мөн хороон дээр явагддаг элдэв сургалтын сурагчдын бүтээл байсан. Жишээ нь уран бичлэг, нэхмэл, оёдол гэх мэт. Энэ сурагчдын насны ангилал янз янз. 8 настай балчираас 80 настай буурал ч бий...

Эрүүл мэндийн хичээл
Бага сургуулийн 6-р ангийн ээлжит нээлттэй хичээл. Сэдэв нь "Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд".
Сурах бичиг, үзүүлэн ашиглан япон хүмүүст ихээхэн тохиолддог өвчлөл, 1 жил дэх нас баралтын тоо, амьдралын зөв хэв маяг гээд л амьдралд ойр зүйлийг хоорондоо ярилцаж байсан.
Багш сурагчдаас:
-Чихэрлэг амттан идэх дуртай хүмүүс гараа өргө дөө.
-Өдөр бүр ундаа, гаазтай ундаа уудаг хүүхэд гараа өргө дөө.
-Өдөр бүр чийпс иддэг хүүхэд гараа өргө дөө.
-Өглөөний цайгаа уудаггүй хүүхэд гараа өргө дөө.
-Гадаа тоглодоггүй хүүхэд гараа өргө дөө.
-Биеийн тамирын хичээлээс гадна биеийн тамираар хичээллэдэггүй хүүхэд гараа өргө дөө.
Өөр нэлээд хэдэн асуулт байсан санадаггүй ээ.
Дээрх асуултыг асуугаад л хүүхдүүд гараа өргөөд л байсан. Дараагаар нь хэрвээ чихэрлэг зүйл хэтрүүлж хэрэглэвэл, давс хэтрүүлж хэрэглэвэл, өөрт тохирсон хөдөлгөөн хийдэггүй бол ийм ийм өвчин тусах магадлалтай, богино наслана гэх мэтээр тайлбарлаж ярилцав.
Би нь их олзуурхсан. Өнөөдрийн хичээлийг. Учир нь том зулзага давстай зүйлд дуртай, шоколатанд дуртай. Хоолныхоо давсыг албаар сул хийхээр хань ижил том зулзага 2 сул байна гээд бусад зүйлээр амтлах гээд байдаг талтай. Тэгээд л ээжийн үглэх ажил эхлэнэ шүү дээ. Одоохондоо юм мэдэгдэхгүй, нас ахиад ирэхээр тэгнэ ингэнэ, зулзагыгаа болохоор эмэгтэй хүн жирэмсэн болохоор чинь илт мэдэгдэнэ бла бла гээд л. Ганцаараа үглээд ад болж байхаар сургуульд ингэж заагаад давхар багш нар нь үглэвэл хичнээн аштайв.
Мөн дунд нь гаднаас мундаг хүн урьж яриа хийлгэдэг гэсэн дээ. Энэ удаад эм зүйч залуугийн яриа байлаа.
Эмийн зөв хэрэглээ, мансууруулах бодис зэргийн талаар ярьсан. Эм зүйчийн тухай ойлголт 1240-д оноос эхлэн гарсан гэнэ.
Тухайн эмнээсээ шалтгаалаад хадгалах хугацаа нь өөр өөр байна. Урд нь ханиад хүрээд эмчид үзүүлж эм бичүүлж аваад, тэр эм нь үлдсэн тохиолдолд дараагийн ханиадандаа аль болох хэрэглэхгүй байх. Ах нь эгч нь энэ эмийг уугаад зүгээр болсон юм чинь дүүд нь гэсэн энийг л уулгачихая гэж болохгүй. Гэх зэрэг зөндөө л зүйл ярилаа.
Мансууруулах бодис. Хар тамхи. Өсвөр насны хүүхдүүд найз нөхдийн шахалтаар, охидууд найз бандийнхаа шахалтаар татаж эхлэх нь элбэг. Түүний дараах хор уршгийн талаар ямар ч ойлголтгүй хэрэглэх нь их. Буруу зам руу орохоос хамгийн их сэргийлж чадах орчин бол гэр бүлийнх нь гишүүд байна. Хар тамхины хор уршгийг сайн ярилцаж эртнээс ойлголт өгч байх. Санаа зовж буй асуудлаа гэрийнхэндээ нуулгүй ярьдаг болгох. Гэр бүлийн гишүүд хоорондын мэдээлэл солилцоо ихээхэн чухал...
Шилжилтийн насан дээрээ яваа учраас эсрэг хүйстнээсээ ичих, сонирхох гэх мэт зан аашийн хувьд бага зэргийн өөрчлөлт ажиглагдаж байгаа гэж анги даасан багш нь хэлж байсан.

Tuesday, October 28, 2014
Хоол буудав
Хүүхдийнхээ цэцэрлэгтээ иддэг хоолыг буудав. Ямаршуухан хоолыг яажшуухан иддэгийг нь эцэг эхэд нь танилцуулах зорилготой л доо. 2 өдөр дарааллан болно. Аль завтай гэсэн, чөлөө авч чадахаар өдөртөө очдог. Би эхний өдөр нь түмэн завгүй байсан учир дараагийн өдөр нь очив.
Сулавтар амттай ч дажгүй хоол байлаа. Аан тийм, загасны яс нь жаахан төвөгтэй байлаа. Хар амар загас. Ээж аавыгаа хараад хөөрсөн хэдэн хүүхдүүд л байна лээ. Манай хүн жаахан эрхлэнгүй, онгироод л чанга чанга яриад сүйд байв. Багш нь инээд алдаад л хэхэ. Гэртээ эрхлээд хүнээ байчихдаг хүн чинь өөрөө хоолоо идсэн. Бас жижүүрийн ээлж нь таараад, жижүүрийн ээлжтэй хэсэг хүүхдүүд "тавтай сайхан хооллоорой" гэж хэлснээр бүгд хоол ругаа ухасхийгээд л дайрав. ккк.
Ер нь бол намайгаа гэртээ байхадхүн биш гэсэн шүү дээ. Ажлаар ийш тийшээ яваад байхгүйд бол хүн гэсэн. Өөрөө хоолоо иднэ, ийш тийш босч суухгүй, нэмж барина гээд л.
Ингэж хүүхэтэйгээ өдрийн хоол идэхдээ огт үнэгүй хоол буудна гэж байхгүй л дээ. 200 иен урьдчилаж төлсөн. Агшаасан цагаан будаагаа өөрсдөө авч очно. Хүүхдүүд бас тэгдэг юм. Ингэхдээ 3 наснаас дээш хүүхдүүд л авч очно. Яслийнхан авч очихгүй.
Энэ арга хэмжээ нь жил бүр зохиогдоно. Би өнгөрдөг жилүүдэд ажлын хэнхэгтэй хүн, ажлаасаа чөлөө авч чадахгүй гээд очиж байгаагүй юм. Тэртээ тэргүй ханиад хүрч бариад л заавал чөлөө авдаг болохоор, зүгээр нэг хоол иддэгийг нь харах гэж чөлөө авч байхаар өвдөхөөр нь л тэр чөлөөгөө авъя гэж бодоод. Мөн дээрээс нь аягүй бол намайг хараад уйлж унжаад хоолоо ч идэхгүй төвөг болно гэж бодсон л доо. Энэ жил харьцангуй биеэ даагаад, бас ч нийгэмшээд ирж байгаа юм чинь гайгүй, хүн шиг байх болов уу гэж бодов. Тамирын өдөрлөгтөө ч хүн шиг оролцсон болохоор нь. Яг л төлсөөлж байснаарь хүн шиг хоолоо идэв. Жаахан хөөрөөстэй байсныг эс тооцвол хэхэ.
Нэг нээлт хийв. Гэртээ идэхгүй гээд маяглаад байдаг ногоог хээв нэг идсэн. Брокколи, далайн замаг гээд л. Өнөө оройноос эхлээд идүүлэх гэж хичээнээ. Онгироож байгаад л идүүлдэг л юм, хааяадаа тахил нь буруу өргөгдчихөөрөө идэхгүй зөрөөд байдаг болохоос.
Мөн багш нь хүүхэд бүрийн ээжид нь хүүхдийнх нь онцлогийг хэлж байсан. Хоолондоо сайн, нэмдэг, үлдээдэг, түргэн иддэг, удаан иддэг гээд л. Манай хүнийг бол яг л хэлж байна лээ. Их удаан иддэг, дургүй зүйл их байдаг гэв. Үнэн үнэн.
Бас нэг сүрхий зүйл нь тогооч нь гээд нэг залуу орж ирээд хоолны материал, онцлог зэргийг тайлбарлаж өгсөн.
Жич 1: Гэртээ өнөө орой хар амар загас шар иднэ. Хажуугаар нь хятад байцаа болон цагаан луувангийн шөл, цагаан будаа, вандуйтай чанасан бууцай иднэ.
Жич 2: Зураг авч амжсангүй, дараа нь дуурайж хийсэн гэрийнхээ хоолны зургийг оруулна аа.
Сулавтар амттай ч дажгүй хоол байлаа. Аан тийм, загасны яс нь жаахан төвөгтэй байлаа. Хар амар загас. Ээж аавыгаа хараад хөөрсөн хэдэн хүүхдүүд л байна лээ. Манай хүн жаахан эрхлэнгүй, онгироод л чанга чанга яриад сүйд байв. Багш нь инээд алдаад л хэхэ. Гэртээ эрхлээд хүнээ байчихдаг хүн чинь өөрөө хоолоо идсэн. Бас жижүүрийн ээлж нь таараад, жижүүрийн ээлжтэй хэсэг хүүхдүүд "тавтай сайхан хооллоорой" гэж хэлснээр бүгд хоол ругаа ухасхийгээд л дайрав. ккк.
Ер нь бол намайгаа гэртээ байхад
Ингэж хүүхэтэйгээ өдрийн хоол идэхдээ огт үнэгүй хоол буудна гэж байхгүй л дээ. 200 иен урьдчилаж төлсөн. Агшаасан цагаан будаагаа өөрсдөө авч очно. Хүүхдүүд бас тэгдэг юм. Ингэхдээ 3 наснаас дээш хүүхдүүд л авч очно. Яслийнхан авч очихгүй.
Энэ арга хэмжээ нь жил бүр зохиогдоно. Би өнгөрдөг жилүүдэд ажлын хэнхэгтэй хүн, ажлаасаа чөлөө авч чадахгүй гээд очиж байгаагүй юм. Тэртээ тэргүй ханиад хүрч бариад л заавал чөлөө авдаг болохоор, зүгээр нэг хоол иддэгийг нь харах гэж чөлөө авч байхаар өвдөхөөр нь л тэр чөлөөгөө авъя гэж бодоод. Мөн дээрээс нь аягүй бол намайг хараад уйлж унжаад хоолоо ч идэхгүй төвөг болно гэж бодсон л доо. Энэ жил харьцангуй биеэ даагаад, бас ч нийгэмшээд ирж байгаа юм чинь гайгүй, хүн шиг байх болов уу гэж бодов. Тамирын өдөрлөгтөө ч хүн шиг оролцсон болохоор нь. Яг л төлсөөлж байснаарь хүн шиг хоолоо идэв. Жаахан хөөрөөстэй байсныг эс тооцвол хэхэ.
Нэг нээлт хийв. Гэртээ идэхгүй гээд маяглаад байдаг ногоог хээв нэг идсэн. Брокколи, далайн замаг гээд л. Өнөө оройноос эхлээд идүүлэх гэж хичээнээ. Онгироож байгаад л идүүлдэг л юм, хааяадаа тахил нь буруу өргөгдчихөөрөө идэхгүй зөрөөд байдаг болохоос.
Мөн багш нь хүүхэд бүрийн ээжид нь хүүхдийнх нь онцлогийг хэлж байсан. Хоолондоо сайн, нэмдэг, үлдээдэг, түргэн иддэг, удаан иддэг гээд л. Манай хүнийг бол яг л хэлж байна лээ. Их удаан иддэг, дургүй зүйл их байдаг гэв. Үнэн үнэн.
Бас нэг сүрхий зүйл нь тогооч нь гээд нэг залуу орж ирээд хоолны материал, онцлог зэргийг тайлбарлаж өгсөн.
Жич 1: Гэртээ өнөө орой хар амар загас шар иднэ. Хажуугаар нь хятад байцаа болон цагаан луувангийн шөл, цагаан будаа, вандуйтай чанасан бууцай иднэ.
Жич 2: Зураг авч амжсангүй, дараа нь дуурайж хийсэн гэрийнхээ хоолны зургийг оруулна аа.
Monday, October 27, 2014
Үндэсний бахархалт цэцэг
Бэр цэцэг хамгийн их санал авч шалгарсан гэнэ. Саяхан шалгарсан байна. http://entertainment.mongolnews.mn/%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B7%D2%AF%D0%B9/1ccd#
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаар орж уншаарай.
Хэдэн жилийн өмнө монгол японы найрамдалт харилцааны 35 жилийн ойгоор 2 улсыг төлөөлсөн уулсын зурагтай марк хэвлэгдэж байсан юм. Тэрхүү маркан дээр мөн 2 улсыг төлөөлөн сакура цэцэг, цагаан уул цэцгийг оруулж өгсөн байхаар нь улсын цэцгээр цагаан уул цэцэг тодорсон юм болов уу гэж бодоод л явдаг байлаа. Тэгсэн үгүй юм байна аа. Тэгээд нэг танилцуулга дээр ашиглах гээд нет ухсан чинь улсын бахархалт цэцэггүй орны тоонд монгол явж байсан юм. Тэгэхээр нь нүүр номдоо асуусан байсан чинь нэг найз минь их түргэн шуурхай мэдээлэл өгч туслаад. Их баярлалаа.
11 сарын сүүлээр нэг газар очиж монголын тухай танилцуулга хийх юм л даа. Эмээ өвөө нар голцуу ирэх тул наана нь бас жаахан бэлдэх хэрэгтэй байдаг. Тэгээд эндхийн эмээ нар цэцэгт дуртай байдаг тул улсынхаа бахархал болсон цэцгийг танилцуулах санаатай. Далимд нь өвөө нарт улсынхаа бахархалт шувууг танилцуулна аа. Би ч өөрөө мэдэж авна.
Жич: Зургийг дээрх хаягнаас авсан болно.

Thursday, October 23, 2014
Өнөөдрийн урлан
За үүнийг шинэхэн цагандаа нэхчихлээ. Цагаа хийж байх гэж тэр хэхэ. Ингэж уутанд хийж тавихгүй бол хаа нэгтэй юманд зурагдчих гээд санаа зовоогоод. Учир нь нэг их үнэтэй биш ч наддаа л хөөрхөн үнэд хүрсэн цагаа хайрлаж байгаан шинж. Шинэков дээр нь ингэж юм хумаа сүр болж эдэлдэг дээ. Хуучраад ирэхээр нь тоохоо больчихдог доо яг л тэр нь болоод байна. Том зулзага болохоор өөр нарийхан утсаар нэхвэл гоёмсог биш үү гэж санал тавьсан. Чадах юм чинь дахиад л нэгийг нэхчихэе, чадхым чинь чадхым чинь. Хэ хэ.
За энэ утсыг хашраах гээд гаргаад ирчихлээ. Хорвоо дээрх ганц эмэгтэй дүүдээ төрсөн өдрөөр нь малгай ороолт нэхэж өгнө гээд хэлчихсэн байгаа. Малгайгаа эхлээд орхичихлоо. Нэг эхэлчихсэн байхад дуусгамаар санагдаад юм л бол барьж аваад байдаг юм. Амжуулна даа...
Утас үлдэнэ мэдээж, өөртөө нэг зүйл нэхдэг юм билүү? Юу нэхэхээ мэддэггүй гэнээ. Хэ хэ. Аятайхаан зүйл нэхэхээр том зулзага нь дээрэмдэх байх даа гэж...

Wednesday, October 22, 2014
Аяга угаагч
Миний брэнд аяга угаагч. Мэддэг хүн нь бүр албатай юм шиг нэхэж байгаад л авна шүү дээ. Хамгийн гол нь би өөрөө хүмүүст шахах дуртай. Хэ хэ.
Нэг нэхэхдээ худалдаж авсан утсаа дуусгаж байж санаа амардаг гэж байгаа. Тэгээд дахин утас худалдаж автлаа хэсэг амардаг юм. Нэг найз минь намайг их л завгүй гэсэн байж аяга угаагчаа нэхсээр байна шүү дээ гэсэн. Хэ хэ. Их амархан. Би нь зурагт үзэнгээ нэхчихдэг юм. Энд бол ийм утсаар нэхсэн аяга угаагчаа эко аяга угаагч гэж нэрлэдэг. Янз бүрийн амьтны дүрстэй, жимсний дүрстэй гээд их гоё нэхдэг хүмүүс ч бий. Би нь тийм нэг жаахан ажиллагаа шаарддаг юманд хойрго талдаа. Утсаа дунд нь таслахгүй, үргэлжлүүлээд л нэхэх дуртай. Тэр зан минь нэг л өнгийн, нэг л хэвийн зүйл нэхэхэд хүргээд байгаа юм. Зав зай ихтэй болохоороо оролдож үзнээ.
Энэ аяга угаагчны онцлог бөгөөд давуу тал гэвэл их удаан эдэлгээтэй. Янз бүрийн сав суулганы нунтаг хэрэглээд байх шаардлага бага. Мэдээж тостой зүйл угаахад бага зэргийн нунтаг хэрэглэнэ л дээ. Жаахан муудаад өнгөө алдаад ирэхээр нь крантаа угаагч болгочихдог юм. Хаятлаа их удна аа.
Зарим найзууд минь аяга угаахаасаа хайрлаад, аяган доороо тавьдаг гэсэн. Тэр бас байж болох санаа. Хэрэв аяган доороо тавих бол оосоргүй нэхвэл зүгээр. Бас хээ хуар оруулаад хийвэл бүр л гоёмсог болох байх. Дараа тэгж нэхвэл зураг оруулнаа.

Friday, October 17, 2014
Нар хүнээс манддаг
Бэлгэнд авсан ном. Бэлэглэсэн хүнд маш их баярлалаа. Унших зав гарахгүй явсаар өдий хүрэв. Ганц нэг таалагдсан сургааль үгсийг түүв.
Бусдад өгсөн үнэ цэнэ буцаад таных болдог.
Хүн юунд хүрснээрээр биш юуг ардаа үлдээж байгаагаараа хэмжигддэг болохоор өөртөө наасан зүйлээр биш бусдад өгсөн зүйлээрээ өөрийгөө хэмжих нь зүйтэй.
Уудам говь шигээ өргөн амьдарч
Уртын дуу шигээ урт наслаарай.
Өөрөөс минь өөр хэн ч үүрэхгүй тийм нэг ачаа бидний амьдралд байдаг.
Өөртэйгөө буруу харилцаж байгаагийн хамгийн том илрэл бол бусдад атаархах явдал юм. Атаархал бол "түүнд байгаа зүйл надад ч бас байх ёстой" гэсэн бодлоос эхэлдэг. Атаархах нь би үүнд эзэн болж чадаагүй гэсэн сул дорой хүний шинж бөгөөд өөрт байгаа сайн сайхныг үзэн ядаж байдаг.
... Андрю Карнеги хэлэхдээ "Бусдын тусламжтайгаар хүрэх амжилт нь ганцаараа гаргах амжилтаас хавьгүй илүү амжилтанд хүргэдэг гэдгийг ухаарах тэр агшин хөгжил дэвшилд хүргэх том алхам болдог" гэж хэлсэн байдаг. Бардам хүмүүс "хүмүүс өөрт нь хэрэгтэй бус" харин "өөрийгөө бусдад хэрэгтэй хүн" бодож явдаг. Өөрөөр хэлбэл "Би хүмүүст хэрэгтэй гэдэг нь бардам зангийн үндэс болдог бол харин хүмүүс надад хэрэгтэй гэдэг нь хамтран ажиллахын эхлэл болдог" гэдгийг ойлго...
Ходоодон хүн: Ходоод шиг зарчим баримталдаг. Ходоод хамаг шимийг нь аваад ялгадсыг нь хаядаг шиг тэр хүн бусдыг ашиглаад, хэрэглээд л хаях сонирхолтой. Бусад хүн өөрт нь үйлчлэх ёстой, зөвхөн надад зориулах ёстой гэсэн хандлагатай бөгөөд ходоодон хүнтэй хамтарсан хэн боловч эцэст нь ашиг тусаа өгөөд ялгадас болон хохирч үлддэг.
Зүрхэн хүн: Зүрх шиг зарчим баримталдаг. Зүрхэнд хоёр гол судас байдаг ба зүрх рүү цус орж мөн гарч байдаг. Зүрх бол авснаа шууд өгдөг шиг өөрийгөө ч өрөөлийг ч гээдэггүй. Тэд хүмүүсийг чадах чинээгээрээ дэмжиж байдаг бөгөөд зүрхэн хүнтэй хамтарсан хэн боловч илүү эрч хүч аван урагшилдаг.
"Би гэдэг үгийг буруугаар хэт их хэрэглэвэл ганцаардал үүсдэг" П.Буяндэлгэр
Гэх мэтчилэн энгийн, сүүлийн үед их л хэлэгдэж яригддаг болсон харилцааны соёлын тухай бичсэн байна.

Thursday, October 16, 2014
Бэрхшээлтэй хүмүүс
Тэдний төлөө их л зүйл хийдэг бололтой юм, энд.
Сонсголын бэрхшээлтэй, хэлгүй дүлий хүүхдүүдийн сургуулийн баярыг очиж сонирхов. Сурагчдын хийсэн бүтээлийн танилцуулга байсан. Мөн тэд хоол хийж зарж байсан.
Баяр нь тэдний эцэг эх, ах эгч, дүү, эмээ өвөө нараас эхлээд л жирийн иргэд ч өргөнөөр очиж үзэж танилцах боломжтой. Тэднийг ойлгох, тэднийг дэмжих, тэдэнтэй зэрэгцэн амьдрах гэсэн зорилготой баярыг жил бүр зохиодог.
Мужийн захирагч хүртэл очно. Гэснээс манай эндхийн мужийн захирагч дохионы хэлээр маш сайн ярьдаг гэсэн. Сүүлийн үед дохионы хэлний орчуулга, орчуулагч нар их эрэлт хэрэгцээтэй болсон. Захирагч нь дохионы хэлэнд мундаг болохоор албан хаагчид нь бас дохионы хэл сурахгүй бол болохгүй гээд таньж мэддэг ганц нэг төрийн албан хаагч наргүрийж байх шиг байсан. Хэ хэ. Би ч бас дутахгүй ганц нэг дохио сурсан.
Бүр бага ангид нь сонсголын бэрхшээлтэй, хараагүй гэх мэт хүмүүсийг урин, тэдний тухай ойлголтыг өгдөг хичээл байдаг юм билээ. Түрүү жил том зулзагын сургууль дээр сонсголгүй, тэрийгээ дагаад хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн ирж яриа хийж байсан. Бид 2 номын дэлгүүрээс дохионы хэлний ном худалдаж авч байлаа. Хааяадаа нэг сөхөж харж байх гэж тэр.
Мөн цугласан хүмүүс ийм хавч хийж болно. Хань ижил бага зулзагат хийж өгсөн. Бага зулзага хааяа ганцаараа шулганаад л тоглож харагддаг юм.
Бас охидууд нь өөрсдөө хийсэн үсний боолт, аяган доор тавьдаг суурь гээд л зөндөө зүйл зарж байсан.
Улаанбаатарт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас ч гэж зах зээлтэй юм шиг байгаам. Харин хөдөө орон нутагт амьдардаг бэрхшээлтэй хүмүүст жаахан хэцүү байдаг шиг санагдсан. Их ойрын жишээ бий. Сая хэд хоног цуг байх үедээ л энэ талаар мэдэж авлаа. Олонтой мэдээ солилцох, нийгмийн дунд орох зэрэг асуудалд өөрөөсөө ичээд, санаа зовоод их хойрго байдаг юм билээ. Өөртэй нь адил хүмүүс зөндөө байдаг, тэд ингэж амьдардаг, тэгдэг гэж хэлж ойлгуулж байхгүй бол зөвхөн би л ийм хөгжлийн бэрхшээлтэй гээд сэтгэлээр унах, тэрийгээ дагаад ойр орчмынхоо хүмүүсийгдэглээд байх хандлага байдаг юм байна. Аль болох багаас нь анхаараад, биеийг даалгах тал дээр улсын зүгээс ч тэр, эргэн тойрных нь зүгээс ч тэр анхаарах л ёстой юм шиг...
Сонсголын бэрхшээлтэй, хэлгүй дүлий хүүхдүүдийн сургуулийн баярыг очиж сонирхов. Сурагчдын хийсэн бүтээлийн танилцуулга байсан. Мөн тэд хоол хийж зарж байсан.
Баяр нь тэдний эцэг эх, ах эгч, дүү, эмээ өвөө нараас эхлээд л жирийн иргэд ч өргөнөөр очиж үзэж танилцах боломжтой. Тэднийг ойлгох, тэднийг дэмжих, тэдэнтэй зэрэгцэн амьдрах гэсэн зорилготой баярыг жил бүр зохиодог.
Мужийн захирагч хүртэл очно. Гэснээс манай эндхийн мужийн захирагч дохионы хэлээр маш сайн ярьдаг гэсэн. Сүүлийн үед дохионы хэлний орчуулга, орчуулагч нар их эрэлт хэрэгцээтэй болсон. Захирагч нь дохионы хэлэнд мундаг болохоор албан хаагчид нь бас дохионы хэл сурахгүй бол болохгүй гээд таньж мэддэг ганц нэг төрийн албан хаагч нар
Бүр бага ангид нь сонсголын бэрхшээлтэй, хараагүй гэх мэт хүмүүсийг урин, тэдний тухай ойлголтыг өгдөг хичээл байдаг юм билээ. Түрүү жил том зулзагын сургууль дээр сонсголгүй, тэрийгээ дагаад хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн ирж яриа хийж байсан. Бид 2 номын дэлгүүрээс дохионы хэлний ном худалдаж авч байлаа. Хааяадаа нэг сөхөж харж байх гэж тэр.
Өөрсдийнх нь хийсэн хавч. |
Бас охидууд нь өөрсдөө хийсэн үсний боолт, аяган доор тавьдаг суурь гээд л зөндөө зүйл зарж байсан.
Улаанбаатарт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас ч гэж зах зээлтэй юм шиг байгаам. Харин хөдөө орон нутагт амьдардаг бэрхшээлтэй хүмүүст жаахан хэцүү байдаг шиг санагдсан. Их ойрын жишээ бий. Сая хэд хоног цуг байх үедээ л энэ талаар мэдэж авлаа. Олонтой мэдээ солилцох, нийгмийн дунд орох зэрэг асуудалд өөрөөсөө ичээд, санаа зовоод их хойрго байдаг юм билээ. Өөртэй нь адил хүмүүс зөндөө байдаг, тэд ингэж амьдардаг, тэгдэг гэж хэлж ойлгуулж байхгүй бол зөвхөн би л ийм хөгжлийн бэрхшээлтэй гээд сэтгэлээр унах, тэрийгээ дагаад ойр орчмынхоо хүмүүсийг
Харри Поттэр
Осака хотод байдаг USJ (Universal studio japan) оров, 3 хоногийн амралтаараа. Уг нь нэлээд дээхэн орж байсан л даа. Даанч том зулзага мартааский. Хэ хэ. Дээрээс нь Харри Поттэр гээч гайхлын тухай бүхэл бүтэн хотхон бий болсон юм. Тэрийг үзмээр байна гээд л байсан юм. Номыг нь ч салахгүй уншина. Киног нь ч алгасахгүй үзнэ. Тэгээд л очиж үзэх шалтаг гаргаад гэрээрээ яваад ирэв. Бага зулзага ч угаасаа хэдэн жилийн дараа мартааский болно л доо, мэдээд байгаа юм хэхэ.
Тун гайхалтай нь бүхэл бүтэн хотхон байна даа тэнд. Галт тэрэг, байшингууд, сургууль гээд л. Бэлэг дурсгалын тасаг бол бүр хүмүүсийн халаасыг сэгсрэнэ л гэнэ шүү л болсон байгаа юм чинь. Том зулзага шидэт саваа авах гэж нэг үзсэнээ больчихсон. Зөгнөлт ертэнцөөсөө гэнэт бууж ирсэн байх хэхэ. Нээрээ энэ чинь шидэт биш шүү дээ гэж...
Мөн Харригийн зүүдэг ороолтыг авах гээд, азаар өнөөх нь дуусчихсан байсан. Хэ хэ. Бүр нөмрөг, цамц, зангиа гээд л ер нь Харригийн хэрэглэж байсан бүх л зүйлийг зарж байна билээ. Тэр үнэтэй зүйлсийг худалдаж аваад нөмрөөд, өмсөөд яваад байх хүн зөндөө байсан. Аргагаүй л дуртай улс юм даа л гэж бодов. Хэ хэ. Ажлынхандаа мэлхий шоколат худалдаж авдаг юм билүү гэсэн чинь 2 цаг дугаарлана гэхээр нь больчихсон. Аймар байна уу? Тээр жилийн каартны талханд дугаарладаг байсан шиг л юм болох нь байна шд.
Орж үзэх гэж 1 цаг дугаарлаж зогссон шүү дээ. Хүн ч гэж их байна лээ.

Сургууль нь |
Дэвших бэлтгэл
Том зулзага нь ахлах ангид орох бэлтгэл бага багаар, аажим аажмаар эхэлж байна. Гэрт өрнөдөг яриа, сургууль дээр өрнөдөг яриа, эргэн тойронд өрнөдөг ярианы гол сэдэв нь дунд ангид орох боллоо доо, цаг хугацаа ч хурдан юм даа гэсэн өгүүлбэр заалттай гардаг болсон.
Саяхан бага сургуулийн 6-р ангийн бүх сурагчид дэвшин суралцах дунд сургууль дээрээ очиж бүтэн нэг өдрийг дунд сургуулийн ах эгч нартайгаа цуг хичээлд нь сууж, тоглож өнгөрөөсөн. Нэг ёсондоо эртнээс сэтгэл санаагаар нь бэлдэж байнаа гэсэн үг.
Дунд сургууль 3 жил байна. Ахлах сургуульд ороход нь улс даяар гэсэн байх аа, дүнгээр нь жагсаадаг гэсэн. Оноо өндөр хүүхдүүд нэртэй сайн гэсэн сургуульдаа, оноо бага нь хотоос зайдуу, мэргэжлийн ахлах сургуулиудад ордог юм уу даа. Судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ сонирхлоороо мэргэжлийн ахлах сургуульд ордог хүүхдүүд бий.
Ямартаа ч дунд сургуульд ороод хичээл асар ихээр нэмэгддэг гэсэн. Мөн хүүхэд бүр ямар нэгэн дугуйлан секцэнд хамрагдах ёстой. Тэрнийх нь танилцуулга мөд удахгүй эцэг эхэд ирэх байх аа. Дунд сургууль дээр нь очиж бүтэн өдрийн яриа сонсдог шиг санаад байна. Дээр үед би нь нэг тийм орчуулганд явж байсан юм. Энэ талаар ярианд сууж ирчихээд дэлгэрэнгүй бичнээ. Дугуйланд хамрагдахаар хагас бүтэн сайнгүй бэлтгэл гэж хийгээд, уралдаан тэмцээн гээд түмэн завгүй болдог гэсэн. Хагас бүтэн сайн болохоор л уул явна гэдэг улсууд одоо яадаг юм байгаам хэхэ...
Гэх мэтчилэн эндхийн ерөнхий боловсролын тухай өөрийн туршлагаасаа бичээд байхыг хичээнэ ээ.

Төгсөх бэлтгэл
Ирэх жилийн 3 сард бага ангиа төгсөнө. Том зулзага нь. Одооноос бэлтгэл ажил эхэлж байх шиг байна. Төгсөлтийн зураг авахуулах мөнгө, төгсөлтийн ном хэвлүүлэх мөнгө, төгсөлтийн дараах уузлалтанд хэрэглэх мөнгө, бусад гэсэн ангиллаар мөнгө хурааж авна гэсэн. Тэрийгээ нэг дор биш энэ сараас эхлэн бага багаар нь хурааж авна гэж мэдэгдсэн бичиг ирсэн.
Төгсөлтөнд хэрэглэх мөнгө ингээд л болоо юм шиг байна. Манайхан шиг багшдаа бэлэг авах мөнгө, сургуульдаа бэлэг авах мөнгө, нийллэгний мөнгө гэж авдаггүй бололтой. Амар юм.
Гэхдээ сайн мэдэхгүй байна л даа. Хэрэв ямар нэгэн зүйл гарвал цаг тухай бүрт нь бичээд явна аа.
Бага анги төгсөхөд цаг үе арай гайгүй байсан болохоор бага ангийн багшдаа бэлэг өгснөө бол санадаггүй юм. Харин багш нарын баяр зэргээр өгч байсан.
Ахлах ангиа төгсөхөд бол багшдаа бэлэг, нийллэгний мөнгө гээд л тухайн үед ижий аав 2т минь их л хэцүү байсныг санаад байдаг юм. Энэ сонин уламжлалаа болих хэрэгтэй юм байгаам угтаа. Улам л гаараад байгаа гэж сонссон, худлаа сонсоогүй бол... Өгч чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Багш нар ч бүр авах ёстой юм шиг л...
Боловсролын энэ мэт гажиг асуудлыг зөв гольдролд нь оруулдаг бол тэ. Сүүлийн үед эмч нарыг, багш нарыг их л шүүмжилдэг болж дээ. Би ч энд шүүмжилчихвэл илүүц байх дөө гэж...

Идэвхитэй гэж юүхэв
Бага зулзага ойрд их уран бүтээлч болоод байгаа. Оройд нэг зураг зурна. Эсвэл хайч, скоч бариад л хайчлаад л наагаад л байдаг болсон. Цаасаа дийлэхгүй би нь нууцаар хаядаг гэж байгаа. Зургийг нь бол авна.
Юм л бол ингэж нүүр амтай зурдаг болоод байгаа. Бодвол цэцэрлэгтээ бас багш нь тэгж зуруулдаг байх.
Зайрмагт нугасгүй ээ. Энд тэнд явж байвал авахуулна гэж үзнэ шүү дээ. Паналдаад л болохгүй бол уйлаад л 13 мэхээ хэрэглэнэ дээ. Тийм олон мэх хэн зааж өгдөг байна аа?
Нар |
Зайрмаг |
Wednesday, October 15, 2014
Хулгайч улс
Зэвүүн хулгайч улс юм аа энэ хятад. Уур, зэвүү хоёрыг минь зэрэг хүргэчихлээ байна... Яасан гээч, саяхан манай ажил дээр бага сургуулийн сурагчид ирнэ гээд. Монгол, хятад орны хүмүүс улсаа сурталчилж яриа хийх болов оо. Тэгсэн чинь ажлын газрын нэг япон хүн
-Оньсон тоглоомоо зээлээч, тэгэх үү?
-За яасан?
-Нэг хятад оюутан, яг чамд байдаг шиг оньсон тоглоомны зураг өгснөө хятадууд тоглож өссөн гэнэ ээ.
-Юуууу?
Тэр оюутан мэдээж залуухан, 20 хэдэн настай л байх. Тэгээд би нь хар төрөөд цуг ажилладаг 50 хэдтэй хятадаас асуув.
-Танайхан энэ тоглоомоор тоглож өссөн үү?
-Үгүй чиш, харж ч байгаагүй, тоглож ч байгаагүй.
гэж авдаг юм даа.
Тэгэхээр зэвүүн хулгайч улс чинь манайхны үндэсний гэсэн юм болгоныг өөрсдийн болгох гээд үзчих юм. Би ч одоо дахиад хятад хүмүүстэй хэрэлдэх хэлцэхийн наагуур ярьдаг зүйлтэй болох нь шив энд тэндхийн арга хэмжээнд. Шууд л хэлнэ дээ, танайхан угаасаа хулгайч, юм хулгайлахдаа сайн биз дээ гээд. Яадаг юм үнэн л юм чинь...
Ер нь ганц манайхны ч биш, дэлхийн өнцөг булан бүрээс аятайхан гэсэн зүйлийг нь хамж шимж ирээд биднийх, манайх гээд байдаг тэнэг зэвүүн, ичих нүүргүй улс даа гэж. Энэ нь бүр дэлхий нийтэд томоохон асуудал үүсгээд байгааг ч хэлэх үү.
Хүнийхээ олноор түрий барьсан юмнууд, чанаргүй олон хүнээр яах ч юм. Хэлэх муу үг ч олдохгүй юм...

Sunday, October 05, 2014
Алимны зураг
Түрүү жил оруулсан болохоор дахин оруулаад яахав гэж бодсоноо оруулахаар шийдэв. Нэгэн уншигч маань ч хүссэн байв. Тэр болгон уншигчдынхаа хүсэлтийг биелүүлэх боломж олддогүй ч энэ удаагийнх их амархан, биелүүлж болохоор хүсэлт байлаа. Хэ хэ
Ийм намхан ургасан байсан тул хүүхдүүдэд түүхэд их дөхөм |
Эхний алимаа идэж буй нь |
Subscribe to:
Posts (Atom)