Monday, November 09, 2015

Ажлын газрынхан 2

Гадаад ажилчид.

1. Америк залуу. Долоо хоногт нэг л өдөр ажиллана. Барагтай бол дуугардаггүй. Юм асуувал л дуугарна. Англи хэлний багш хийдэг юм, нэг дээд сургуульд. Багш хүн чинь дуу шуутай байдаг даа. Манай энэ байхгүй ээ. Бас асуулт асуухаар нээх сонин өнгө аястай хариулдаг учраас манайхан тэр бүр халдаж зүрхлэхгүй.

2. Хятад 1. Японд их удаж байгаа. Их яриа. Япон хэлний дуудлага жаахан өвөрмөц. Заримдаа хэлсэн үгийг нь андуурах гээд байдаг юм. Гэхдээ дасаж байна лээ. Хэ хэ.

3. Хятад 2. За яг энэ местэнд хүмүүс их солигдоно. Өмнө нь нэг Тайвань хүүхэн ажиллаж байгаад түр нутаг буцсан. Дараагаар нь нэг өвөр монгол хүүхэн байж байгаад өөр муж руу ажилд орохоор явчихсан. Гэм нь монголоор ярьж чадахгүй. Элдэв арга хэмжээнд дээлтэй бүжиглэнэ. Туранхай гэгч нь хүүхэн байсан юм. Яг одоо нэг хятад хүүхэн ажиллаж байна. Их түргэн шулганаж ярина. Бас их дуугай талдаа. Нэг сүрхий нь талх нарийн боов их хийнэ. Энэ чиглэлээр сурч байсан гэсэн байх аа. Өөрөө хийсэн гээд л авчирч тараагаад л байдаг юм. Энэ хятад, тайвань хүүхнүүд гал тогооны ажилд их дуртай юм билээ. Байсгээд л сонин сонин хоол хийж бидэнд амсуулдаг юм. Амсчихаад л эд нар шиг гоё гоё хоол хийдэг, нарийн боов хийдэг болох юмсан гэж хааяа мөрөөддөг гэж байгаа.

4. Япон. Гадаад нөхөртэй. Хэ хэ. Саяхан нэрээ өөрчилсөн. Нөхрийнхөө нутгийн хэлний нэг нэрийг сонгон авч, одоо бид тэр гадаад нэрээр нь дууддаг. Тэр гадааддаа 2 жил ажиллахдаа нөхөртэйгөө танилцаад суусан. Удахгүй бүр тэнд очиж амьдрах юм гэсэн. Нэг охинтой, тэр нь хачин хөөрхөн. Нүд хөмсөг гэж үзэсгэлэн төгөлдөр. Бага зулзагатайгаа хааяа тоглуулдаг юм.

5. Би. Хоёр охинтой, нэг нөхөртэй. Хэ хэ. Надаас үлгэр дуурайлал авдаг зүйл бараг байхгүй байх аа, эд нарт бол. Ккк. Зүгээр л улсынхаа нэрийг нэг их хөөдөхгүй байх гэж хичээж яваа жирийн л нэгэн монгол бүсгүй.

Ийм л цөөхүүлээ хэрнээ дор бүрнээ л ажил ихтэй улс даа бид чинь.

2 comments:

  1. нэг нөхөртэй гээд их тодотгоод байна уу даа хэхэ

    харин ч үлгэр дуурайл авах их юмтай гэж боддог шдээ

    ReplyDelete
  2. hehe, gants nuhruu ingej todotgohgui bol bolkuu ee hehe.

    bayarlalaa.

    ReplyDelete