Ажил дээрээ баахан тогоруу нугалж хийв. Учир нь энэ сарын сүүлээр манайхан нэг арга хэмжээ зохиох юм. Тэрний сурталчилгаа самбар дээр энх тайвныг бэлэгдэж цаасан тогоруу чимэх юм.
Өнгө өнгийн л тогоруу хийв. Ялгарч харагдуулахын тулд тод өнгөөр хийсэн. |
Далавчийг нь дэлгэхээр ийм тогоруу болно. |
Оймс ч яахав эзэнтэй, энэ сард уулзаж учрах хүний минь тоо ихдээд, тэр бүр уулзаад байж чадахгүй хүмүүстээ яг улирал нь эхэлж байгаа болохоор оймс нэхээд бэлэглэчих санаатай. За энэ ягааныг нь том зулзагатаа нэхэв.
-Та дандаа л оймс нэхдэг байж, охиндоо нэхэж өгдөггүй гэж хошуугаа цорвойлгож байгаад том зулзага янаг ягаан оймстой болсондоо баяртай байна.
Харин бага зулзага атаархлын нүдээр хараастай.
-Гоё юм аа, хөөрхөн юм аа, надад таарах нуу?
гэж углаж үзсэн. Хэ хэ. Харваас таарахгүй оймсыг.
Жаахан томдуулж нэхсэн. Эд чинь цагаар өсдөг болохоор, ирэх жил аягүй бол багадчихлаа гээд явж мэднэ. Тэгээд ч дотор нь оймс, тирко гээд өмсөхөөр яг л болно.
Нээрээ бага зулзагын атаархдаг зүйлийг дараа бичнэ ээ, марталгүй. Нээх хөөрхөн. Бодохоор л инээд хүрээд байгаа. Хэ хэ.
Ямар гоё оймс вэ *O*
ReplyDeleteБи бол оймсны фен шд хэхэ
Бага зулзагын атаархалыг бичээрэй.
ReplyDeletebayarlalaa 2oo.
ReplyDeleteZaya mini blogoo bich l dee, onegai. ;)
энэ оймс юун хөөрхөн юм бэ.. би багадаа ээжийг дуурайж оймс нэхдэг байсан л даа, даанч чанга нэхдэг болхоор өмсөхөд аягүй хэцүү болчихдог байсан шд ккк.. тэгээд яагаад ч юм аягүй хурдан урагдчихна, тэрнээс хойш нэхсэн оймсонд дуртай биш болсон байсан чинь энэ оймс хөөрхөн харагдаад байхын
ReplyDeletehehe, yamar ch oims uragdana shde. minii oimsnii erhii huruu bol bainga uragdana, gehdee nehmel bish oims. nehmel oims bol ihevchlen usgii ni uragddag tee.
ReplyDeleteхарин тийн, өсгий нь амархан урагдаад байдгийн..
ReplyDeleteэнэ урд талаас нь эхэлдэг хөөрхөн юм байна, миний мэдэх (ээжийн нэхдэг байсан кк) түрийнээс эхэлдэг нь өлмий нь шомбойгоод байдаг байсан санагдаж байна ккк
hehe,bi ni bas turiinees ni eheldeg bsn. sonin boldog l bsn ldaa, toohgu l yavad bsn bolohoos hehe. harin sayhan zoriglood shine argaar ulmiinuus ni ehelj uzsen, dajgui shu.
ReplyDelete