Sunday, November 29, 2015

Боорцог мину бас баяжсан нь 2

Хагас сайнд:
Өглөө эрт босч гурилаа зуурав. Эртээд оюутан хүүхэн боорцгоо сүүгээр зуурсан гэхээр нь дуурайж сүүгээр зуурав. Жаахан хатуу зуурчихаад хөөх болов уу яах бол гэж санаа зовоод байна байн гурилаа сөхөж харна. Хөөдөггүй ээ, олигтой. Бас дрож биш baking powder хийсэн болохоор хөөхгүй байгаа юм байна. Дрожоо л хийдэг байж гээд л хямарч өгсөөн. Хэ хэ.

Тэгээд бүр санаа зовоод болохгүй болохоор нь дахин гялс усаар зуурсан. Дрож аваагүй байсан болохоор  baking powder -ээ ахиухан хийж байгаад нялцгай зуурлаа.

За тэгээд гурилаа, бас бус материалаа, бага зулзагаа, баахан монголын тухай зураг хөрөг, далбаа энэ тэрээ гээд л машин дүүрэн ачаагаа аваад л санд мэнд боорцгоо хайрах гал тогоондоо очив. Өөр нэг монгол оюутан хүүхэн ирж, боорцгийг минь хайрч өгөв.

2-лаа яах бол гэж ярилцсаар хайрсан. Галаа сайн тохируулаагүйгээс нэг боорцгийг түлээд, түүхийгээр нь гаргаад ирснийг эс тооцвол дажгүй болсон. Өнөөх хөөж өгдөггүй боорцог минь дажгүй амттай болсон. Сүүгээр зуурсан нь амт сайтай байна гэж монгол оюутан хэлсэн.

Сүүлд усаар зуурсныгаа амжихгүй бол авч хариад гэртээ боорцог хийнэ гэж бодож байсан чинь байхгүй ээ, түрүүлж хайрсан нь бүгд зарагдчихсан, дахиж байна уу гэж асуугаад байхаар нь гялс хайраад зарчихсан. Хэ хэ.

Түрүүчийн арга хэмжээнд ирээрэй гэж байсан улсууд ирж наддаа орлого оруулсан. Арга хэмжээ дуусахаас өмнө бүгд зарагдаж дуусав.

Энэ удаад монголын өрх толгойлсон эмэгтэйн хүүхдийг их дээд сургуульд сурахад нь сургалтын төлбөрийг нь төлж өгч дэмждэг найрамдлын нийгэмлэгийнхэнтэй хамтарсан. Тэд жамц давс зарж, түүнийхээ ашгийг цуглуулж ийнхүү монгол хүүхдийн сургалтын төлбөрийг төлж тусалдаг юм. Давс нь ч сайн зарагдсан. Бүгд л сэтгэл хангалуун байлаа.

Боолт яасан гэж үү? 2 ширхэгийг л зарсан. Нэг хөөрхөн эмээ байдаг юм. Тааралдах болгондоо бага зулзагыг минь тэвэрч аваад л сүйд болно, том зулзагыг минь гараас нь бариад л илж таалаад сүйд болно. Хэ хэ. Тэр эмээ сүүл хавьцаа ирснээ үлдсэн бүх боорцгийг минь худалдаж аваад, чамайг хийсэн гэхээр юу ч байсан хамаагүй худалдаж авмаар болоод байна гэснээ ач охиндоо 2 боолт авсан. Би нь жаахан санаа зовоостой. Хэ хэ. Дараа өөрт нь хөгшинд нь гээд хоёр оймс нэхэж аваачих өгнө дөө гээд өөртөө үүрэг даалгавар өгчихөөд л сууж байна. Эхлээгүй л байна. Нэг эхэлчихвэл ч дорхноо. Эхэлтлээ удах юм.

Энэ арга хэмжээгээр нэхэх, хийх зэрэг зүйлээ жаахан завсарлаад эрдэм номдоо шамдана гэж бодож байсан үгүй бололтой. Орой нь том зулзага найзынхаа төрсөн өдрийн бэлгэнд үсний боолт нэммээр байна гээд хамгийн гоёмсог утсыг минь сонгож байгаад нэхүүлэв. 30 минутад л нэхээд өгсөн чинь хурдан нэхдэгийг минь гайхаад л байсан. Хэ хэ. Ингэж эртхэн өрнөөсөө салж байхгүй бол, сэтгэл санаа тогтож өгөхгүй юм.

Бүтэн сайнд нь бас энд тэндээс утасдаад тэгэхүү? ингэх үү? гээд л. Өглөө эртлэн босоод л гараад явна даа. Зураг оруулна аа. Боорцогныхоо зургийг аваагүй ээ, тийм зав ч гарсангүй.

Энэ жил нээрээ боорцгоо уутанд хийж зарсан. Урд нь нэг удаагийн цаасан аяганд хийж зардаг байсан юм. Хажуугаар нь сүүтэй цай үнэгүй тараасан юм байна. нэг данх дуусаад дахин чанасан гэж байгаа. Ирж тусалсан монгол оюутан маань
-Эд нар "ховрын" амтанд дуртай тэ?
гэсэн. Нээрээ нэг гоё үгтэй болсон. Ховрын амт. Хэ хэ.

За нэг иймэрхүү 11 сар ёстой завгүй сар байлаа. 12 сар ч завгүй л байх байх. 4 бага сургууль орох ажилтай.

Шинэ он гарахад 1-хэн сар үлдлээ шүү дээ, журмын нөхөд минь. Юу бодож байна? Хэ хэ

4 comments:

  1. та нээрээ мундаг юмаа

    ReplyDelete
  2. Anonymous3:49 AM

    mundag yumaa . baking powder-r huulguh get baigaa bol taragaar zuurval sain huunu.

    ReplyDelete
  3. сайхан зугаалга хийсэн байна ..
    юун дээр энгээд боорцог энэтэр хайраад зараад байгааен

    ReplyDelete
  4. bayarlalaa. bainga orj gardagt.

    bi mundag bish ee, boortsog mundag hehe.

    daraa taragaar zuurch uznee.

    uu iimerhuu uursdiiguu zugaatsuulsan, uursdiiguu ajiltai bailgah durtai ulsiin zohioson arga hemjeend l oroltsood guigeed bgaan. hehe

    ReplyDelete