Манай энэ бага гэж заримдаа нээх эгдүүтэй зүйл ярих юм.
Саяхан атаархаж явдаг нэг зүйлийг нь олоод. Юу гээч?
Хань ижил бид хоёрыг жаахан л ойрхон зөрөх юм бол л хачин жигтэй хараад л, битгий үерхээд бай, хол байцгаа хоорондоо гэдэг байхгүй юу. Хэ хэ
Тэврэлдэхээр хар хурдаараа гүйж ирж тэврүүлээд л. Гурвуулаа зэрэг тэврэлддэг юм.
Тэгээд л бага зулзагыгаа хараагүй байхад нь гялс үнэсэлцэж энэ тэр. Ха ха
Тэгсэн нэг өдөр үнсэлцэж байгаад гардуулааский. Бага зулзага харчихаад учиргүй уйлаад л унав. Аргадаад л сүйд боллоо аав нь. Тэгсэн ярьж байна аа хоорондоо.
-Үр зулзага минь ээ, ээж ав хоёр нь үнсэлцэх чинь сайны ёр байхгүй юу даа. Хоорондоо эвтэй найртай байна гэсэн үг.
-Би тэгээд яах юм болж байна? Та хоёрыг үнсэлцэхээр миний атаархал төрөөд байдаг юм.
-Яагаад? Охиноо гэсэн үнсдэг биз дээ, ээж аав хоёр нь?
-Тэгсэн ч гэсэн атаархаад байдаг байхгүй юу даа.
Гал тогоондоо сонсоод сууж байсан би нь татаж унав. Эмээ өвөөд нь хэлсэн бас л татаад унав. Хэ хэ
За ингээд бага зулзагаа атаархуулан байж үнсэлцэхээ болихоос. Хэ хэ. Нууцаар л хү ха гэж үнсэлцээд л явж байя даа гэж.
hehe. bitgii uyerheed bai yu. huurhun yum be yasan.
ReplyDeletehehe. ohid tomrood ireheeree aaviigaa haramladag yum bna lee. huurhun egduutei amitad shuu. hair hurmeer.
ReplyDeleteхаха та хоёр битгий хүүхэд атаархуулаад бай :р
ReplyDeleteхөөрхөн юм бэ үнэн сэтгэлээсээ атаархдаг байх нь байна шд
Heleed yuhev, odoo bolison shde. huuhdiin ataarhliig turuulehee. hehe
ReplyDeleteманай соло яасан эгдүүтэйм бэ, Та хоёр нууцаар л үерхсэн нь дээр юм байна да хэхэ
ReplyDelete