Энэ сарын 23-нд японд хөдөлмөрийн алдрыг магтан дуулсан, хөдөлмөрт талархал илэрхийлэх баярын өдөр тохиов. Албан байгууллагууд амардаг.
Жил бүр манай ажил хэд хэдэн байгууллагатай хамтран гадаад оронтой хамтран үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг, гадаад оюутнууд, ямар нэгэн байдлаар гадаад иргэдтэй, гадаад оронтой холбоотой байдаг хүмүүс зэргийн үйл ажиллагааг олонд таниулах зорилготойгоор өдөрлөг зохионо.
Их л олон орны хүмүүс өөрийн эх орноо сурталчилсан булан гаргана. Ихэвчлэн идэж уух зүйлс байна.
Нэлээд хэдэн жил Монголын булан гэж байгаагүй юм. Энэ жил нэгэн монгол оюутан сэтгэл зүрх гарган оролцохоор болоод. Би нь туслав.
Боорцог хийж зарсан. Бүгд зарагдсан. Амттай байна гэж магтуулсан.
Хамгийн гол нь би нь зүгээр туслаагүй ээ. Зүгээргүй тусалсан. Яаж гэхээр боорцогных нь хажууд өнөөх нэхсэн үсний боолтуудаа тавиад зарсан. Монгол хүний хийсэн боолт гэж рекламдаж байгаад 8 ширхэгийг зарав шд. Эртээд нэгийг л зараагүй юу. Энэ удаад амжилттай. Таньдаг хүмүүстээ би нь хийсэн шд гэж байгаад л зарсан. Хэ хэ.
Өнөөх оюутныгаа мартсан зүйлээ авахаар хариад ирэх хооронд боорцгийг нь бараг бүгдийг нь зарчихсан шахуу сууж байвал яах уу? Ха ха
-Та нээрээ яасан мундаг юм бэ? Би ч зарагдахгүй боорцогоо авч хариад хэд хоног сайхан боорцог иднэ дээ л гэж бодож байсан шд.
гэсэн.
Худалдаж авсан хүмүүс ч
-Чи минь зарахдаа яасан мундаг юм бэ? Өөрийнхөө улсын буланд урьж ажиллуулмаар юм байна шүү.
гэсэн.
Би нь дуугай л байсан. Ккк
Гэхдээ бас дуугай байгаагүй юм байна аа. Ирэх хагас сайн өдөр яг өөрөө боорцог хийж зарах тухайгаа хэлээд заавал ирээрэй гэж 7 хоногийн өмнөөс л худалдан авагчаа оллоо шд. Заавал очно гэсэн хүмүүс хэд хэд байгаа. Хэ хэ. Энэ удаагийн арга хэмжээнд би нь гол дүр биш уг нь. Гэхдээ гол дүрд тоглосоон тоглосон. Ккк
Яагаад мундаг гээд магтуулснаа бичих үү? Ингэсийн.
Өмнөх бичлэгийн зурагт байгаа цагаан өнгийн боолт байнаа даа. Тэрийг зарахдаа
-Удахгүй цас орноо доо. Байгаль дэлхий цагаан дээлээ өмсөнөө дөө. Тэгэхээр та ч бас цагаан гоёлоо зүүнэ шүү дээ. Энэ яг тохирч байгаа биз дээ.
Нэг бол цагаан цамц, юбкатай охидыг харахаараа
-Хөөх, яг энэ цагаан хувцастай чинь хослоод ямар гоё байна аа, зохиж байна гэж юүхэв.
Хажууд сонсож байсан хүмүүс алга ташиж энэ тэр.
Бас өвөө нарт боолтоо шахаад байвал яах уу?
-Ач охиндоо авч өгвөл гоё бэлэг болно доо.
Залуухан банди нарт
-Удахгүй шинэ жил болно тэ, найз охиндоо авч бэлэглэвэл найз охин чинь баярлана даа.
За нэг иймэрхүү аргаар л наймаа хийлээ дээ. Үлдсэн боолтуудаа ирэх хагас сайнд дахиад л боорцогныхоо хажууд тавьж зарна даа. Амжилт...
Mundag yumaa. bi bol icheed chadahgui shde naimaa hiij. bas yum ch nehej chadahgui zugeer hunii hiisen yumiig gaihaj bishreed uurtuu belegluuchij chaddiin gehgui yu. kkk
ReplyDeleteхэхэ юун авъяастай юм бэ.. би ч ичиж нэрэлхээд юун юм зарах, холоос л хараад суух биз ккк
ReplyDeleteАмралтын өдрүүдийг сонирхолтой, үр бүтээлтэй гоё өнгөрөөх юм аа. Бас хүний арга эвийг хөөрхөн олчихдог хүн байх нь :)
ReplyDeleteЯмар ч мундаг юм. Би ч нээрээ хилийн цаана сурч байхдаа гэр сургууль гэсэн машрутаар амьдарсандаа одоо ч харамссаар, гадуур гарч зугаалж янз бүрийн арга хэмжээнд оролцох минь яав даа гээд л
ReplyDeleteBugd bayarlalaa. uram zorig ugdugt.
ReplyDeletehunii arga eviig olnoo olno, hehe.
ue ue nuugdmal avyas ilerch melrehiin bna shuu dee. kkk