Saturday, November 28, 2015

Баасан ах? эгч?

Баасан ахын ч билүү эгчийн ч билүү төрсөн өдрийг тэмдэглэсэн. Хэ хэ.

Шавийн найз охин монголоос ирээд. Шавь хэд хоног найз охиндоо үйлчилж байгаа юм. Монголоос ирсэн найз охиндоо эндхийнхээ сайхан гэсэн газруудаар явж танилцуулаад хэрэндээ л сэтгэл гаргаад байна. Сонин содон санагдах газар, хоол унд. Өдөр бүр өөр хоолоор дайлж байгаа сурагтай. Өдөр бүр өглөө эртлэн гараад л давхидаг гэнэ. Эмэгтэй хүнд юу үзүүлж сонирхуулбал дээр вэ гээд л би найзыгаа угтаж байгаа юм шиг л догдолсон гэж байгаа.

Тэгээд Сүхбаатар өвөө болон миний гэр бүлийг танилцуулна гээд гэртээ урьсан юм.

Бид яаж зүгээр очихов гээд урд өдөр нь бууз хийж хөлдөөгөөд авч очсон. Сүхбаатар өвөө халуун тогооны хоол хийх бэлтгэлтэй ирээд, чанаж идэв. Шавь өөрөө бас бус ногоо шарж бариад тавьчихжээ. Ингээд л бидний хэсэг бүлэг хүмүүсийн ээлжит цуглаан дуу шуутай, хундага тулгаснаар эхлэв.

Явцын дунд шавь нэлээд халж ирээд л гитараа барина. Хүмүүсийн захиалсан дууг дуулж өгнө. Хэ хэ. Бага зулзагыг минь монгол захиалах уу гэсэн чинь өнөөх нь
-Маамуу нааш ир гэх мэт үү?
гэж асуудаг гэнэ ээ. Дараа шавьдаа маамуу нааш ирийг зааж өгөхөөс. Ккк

Төгсгөлд нь хань ижил бас гитар барьж аваад л тээр жил намайг уярааж байсан дуунаасаа ганц нэгийг дууллаа шд.

Би нь уг нь талимаараад л сонсох байсан чинь, харихдаа жолоо барих байсан тул огт амсаагүй байсан болохоор жаахан ичилттэй. Хэ хэ. Өвөө нар хэн нь хэнийгээ уяраасан юм бэ дээ гэж эртний зүйл асууж ичээгээд. Ккк

Хоолны зураг аваагүй байна аа. Уг нь зурагтай бичлэг гоё тээ.

Би ер нь энэ япончуудын зангаас нэлээд суралцаад байх шиг байна шүү. Хаана ч явсан дандаа идсэн ууснаа бичдэг болж. Уг нь муу хүн идсэнээ гэдэг дээ. Энд бол эсрэгээрээ идсэнээ их ярина. Тэр газрын тийм зүйл нь амттай гэж их ярина. Тэрийг нь сонссоор байгаад алтны дэргэдэх гууль шарлачихаж.

Маргааш нь өөрөө гол дүрийн арга хэмжээнд боорцог хийж зарах хүн. Айл хэсээд л явдаг. Дотроо бол санаа зовоостой.

Баяжсан эсэх тухайгаа бичнэ ээ. Түр баяртай.

Нээрээ гадаадад байгаа үеийн олон нөхөд минь аль болох сайн орж гарч байдаг юм шүү дээ. Сэтгэгдэл дээр блог андын бичсэнийг уншаад энэ тухай хэлэх юм байна шүү гэж бодоод. Ингэж орж гарч байхгүй бол тухайн орныхоо үнэн нүүр царай, нэг ёсондоо хөшигний арын амьдралыг нь мэдрэхгүй харих тохиолдол их бий. Сайныг нь ч тэр мууг нь ч тэр аль альныг нь л амсаад, мэдрээд явсан нь гоё биз дээ. Хэ хэ. Тэгээд ч эргэн дурсаж байхад сайхан байдаг юм билээ шүү...

Өө юуны зураг оруулахаа олчлоо. Шавийнхаа найз охиноос авсан бэлэгний зураг. Хэ хэ.
Хараахан амсаагүй байна. Амсаад ямар байсныг нь хэлэмз.

3 comments:

  1. Сайн бнуу байнгын уншигч байнаа. Оймс нэхэх аргачлалаа зургаар оруулсан пост хийгээсэй гэж хүсдэг ккк гэхдээ та их завгүй байдаг юм шиг байнаа

    ReplyDelete
  2. нээрээ анх нэг жил байхдаа их л гоё сайхныг нь л үзэж харсан байна лээ. Сүүлд дахиж ирээд удаад ирэхээр ёстой нөгөө сайнтай муутай нь л харж байна даа. Ядаж л хагас дутуу ч гэсэн мэдээ хараад элдэв юм сонсоод суудаг болсон хэхэ..

    ReplyDelete
  3. bayarlalaa. baingiin unshigch bdagt. oims neheh zaavraa ug ni oruulj uzhiimsan geed l bodood yavdag yum. ajil l bolgohgui bgaa.

    BMP: saintai muutai ni medeh zugeer...

    ReplyDelete