За уламжлалт бичлэг.
За ёстой жинхэнэ утгаараа урлагийн үзлэг болсон. Өглөө биднийг гарах гэсээр байгаад л хамгийн эртдээ 9:30-д очиход аль хэдийн хүмүүс цуглаад суудлаа эзэлсэн байсан. Хэ хэ. Эд ер нь их эртэч улс аа. Гайхаад байдаг юм. Гэхдээ яахав гайгүй суудал олж суусаан суусан.
Соёлын танхимынхаа хамгийн том зааланд урлагийн үзлэг нь болов шд. Мундаг мундаг. 1-р давхарт уригдсан зочид, сурагчид л орж суух эрхтэй. Эцэг эхүүд 2, 3 давхраас үзнэ. Харин ч зүгээр санагдсан. Зураг хөрөг авахад.
Эрхлэгч багш нь баахан айлдвар айлдаж байгаад л яваад орчихсон. Учир нь хөтлөгч зэргээ бүгдийг сурагчид өөрсдөө хийгээд явна. Тайзан дээр гарах, буух, байраа эзлэх зэргийг багшийн зүгээс ганц ч үг а гэхгүй. Бүгд л сурагчид эртнээс хэлэлцэж бэлдсэнээрээ хийцгээнэ. Аргагүй дээ. Бүр цэцэрлэгээс нь авахуулаад хагас цэрэгжүүлэлтээр явчихдаг улс. Тайзан дээр гарах, буух, байраа эзлэхэд нэг ч илүү хөдөлгөөн байхгүй.
Яг л эхлэнэ гэсэн 9:40-дөө эхлэв. Нээж захирал багш үг хэлсэн. 3 сурагч эх хэлээрээ зохион бичлэг уншив. Дараагаар нь 2 сурагч англи хэлээр зохион бичлэгээ уншив.
Том зулзагын хөгжмийн дугуйлан тайлангаа тавив. 3 ая тоглосны дараа цугласан олон дахиулна гэж алга ташсаар байгаад дахин нэг ая тоглов. Эхэндээ сагсан бөмбөг гэх мэт спортын дугуйланд оруулах сонирхолтой байсан аав нь бага багаар энэ үлээвэр хөгжмийн дугуйланд дуртай болж байгаа. Хэ хэ. Мундаг хөгжимдөөд байхаар одоо аргагүй байх даа. Их үнэнч зүтгэх юм, энэ япон хүмүүс.
Багш, эцэг эхийн хэсэг бүлэг хүмүүс найрал дуулав. Бас л сүрхий дуулж байна лээ. Захирал багш нь удирдаач хийсэн.
За тэгээд анги ангиараа найрал дуулсан. Алт, мөнгө, хүрэл байр эзлүүлсэн.
Зохион байгуулалт бол өөлөх зүйлгүй. Үүдэнд эцэг эхийн зөвлөлийн хариуцсан хүмүүс анги ангиар нь нэрийг нь бичсэн цаасан дээрх хүүхдийнх нь нэрний ард хэдүүлээ ирснийг нь асууж тоог нь бичүүлж байсан. Бодвол хүрэлцэн ирсэн хүмүүсийн тоог гаргах гэж байх.
Мөн үүдэнд ангиасаа шалгарсан сурагчдын бүтээлийг дэлгэсэн байв. Том зулзагын бүтээл байсан уу? байсан. Нэг биш нэлээд хэд. Хэ хэ. Хамар бол дээш сөхөгдөөд л явчихаж байгаа юм. Ккк
Цугласан олон тэр том заланд бас их хариуцлагатайгаар үзнэ. Ууж идэх зүйл хориотой. Зураг авахдаа спичкийг нь унтраана. Гар утасны дуу нэг ч хангинахгүй. Учир нь сурагчид анхааруулж хэлсэн тул. Утсаа унтраах, нэг бол дуугүй дээр нь тавихыг хүсье гээд л. Бас яг тогололтын үеэр орж гарах хориотой. Нэг ая дуусаад дараагийн ая эхлэх хоорондын хэдхэн секунд, минутын хооронд л орж гарч болно.
За энэ зураг бол багш, эцэг эхийн найрал дуу. Хувцаслалт чөлөөтэй байсан. Гол нь дуулж буй дууных нь өнгө аяс, чанартаа л юм шиг байна лээ.
Зэ энэ бол том зулзагын үлээвэр хөгжмийн дугуйлангийнхан. Тоглож буй аяных нь нэг тийм хөгжилтэй, цоглог хэсэг дээр заалны дээрх гэрэлтүүлэг цацраад л гоё юм билээ. Үзэгчид хөөх хаах болж сэтгэл нь дагаж хөөрөөд л. Бага зулзагат их сонирхолтой байсан. Хэ хэ.
Сурагчид бүгд дүрэмт хувцастайгаа. Ер нь энэ дүрэмт хувцас их л олон зүйл дээр хаалт болдог юм билээ. Ашгүй ашгүй, үнэтэй авсны хэрэг гараад. Хэ хэ.
Дунд нь үдийн хоолны цаг болоход сурагчид болохоор гэрээсээ бэлдэж авч ирсэн хоолоо анги ангиараа сууж байгаад идсэн. Эцэг эхүүд гарч, энд тэнд л хооллосон байх. Ойрхон зарим нь харьдаг гэсэн.
Ямартай ч өдөржингөө л суулаа. Бага зулзага мэдээж сүүлдээ уйдаад ирсэн. Яг хажууд нь байдаг номын сан орж, зурагт ном уншиж өгч саатуулав. Бас бага зулзага каарт нээлгэв. 10 ном зээлэв. Дотор нь багадаа уншдаг байсан орос ардын үлгэртэй ном байгаа. Дараа уншчихаад, зургийг нь оруулна аа. Хэ хэ.
No comments:
Post a Comment