Мужийнхаа хамгийн том улаан буланд өглөөнөөс авахуулаад л үдээс хойш дөрөв болтол ээлж ээлжээрээ урлагийн номер үзүүлдэг юм байна.
Нээлт, хаалтанд нь боловсролын газрын дарга гэх мэт мундаг улсууд үг хэлдэг юм байна. Сургууль бүр өөр өөрийн тэргүүний, чаддаг гэсэн зүйлээ тайлагнадаг юм байна. Жишээ нь нэг дунд сургуулийн сурагч англи хэлээр илтгэл тавьсан. Эх хэлээрээ ч илтгэл тавьдаг оюутан байна. Өөр нэг сургууль найрал дуу дуулсан.
Том зулзагын сургуулийн үлээвэр хөгжмийн дугуйлангийнхан хамгийн сүүлд хоёр ая тоглосон. Би нь ажлаасаа чөлөө аваад л очиж үзэв. Зөвхөн зулзагынхаа тоглолтыг л үзсэн. Хэ хэ. Бусад сурагчдын тоглолтыг үзээгүй ээ. Таван цаас нь хаа юм, ажлаа хийж байсан минь дээр биз дээ? Хямралтай үед. Хэ хэ.
Ирэх жил төгсөөд явах нэг сэнпай нь лимбэ хөгжмөөр муждаа номер нэг юм гэнэ. Энэ жил тэмцээн уралдаанд түрүүлсэн гэсэн.
Тоглосон хоёр аяных нь нэг нь их гоё цоглог ая байсан. Араши гэдэг хамтлагийн GUTS гэдэг дуу. Оруулах гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө хайж олоод сонсохыг бодоорой.
Энэ сар ч нэлээд хэдэн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн үзсэн сар байлаа.
12 сар ч удахгүй гарлаа даа. Гадуур ёолкны мод засагдаад, сэтгэл санааг минь гэгэлзүүлээд л.
Гэхдээ би нь үлдэж буй хагас бүтэн сайнд нь бүгдэд нь плантай. Хэ хэ. Дор бүр нь бичээд явамз.
Нээрээ нэг анзаарсан зүйл гэвэл иймэрхүү урлагийн номерт нь бүжиг гэсэн төрөл байхгүй. Бичихээ мартах гэж байна шд. Хэ хэ. Дан сургуулийнх нь урлагийн үзлэгт ч бүжгийн төрөл огт байгаагүй.
Муж бүр орон нутгийнхаа өвөрмөц онлогийг агуулсан бүжигтэй байдаг юм. Муж дотроо ч хэд хэдэн төрлийн бүжиг байна. Ихэвчлэн зун хурмаст тэнгэрээс хур бороо гуйсан. Нэг бол хурматс тэнгэрийг аргадсан, ургац арвин байхыг бэлгэдсэн гэх мэт агуулгатай бүжиг ихтэй. Өмсгөл нь ч өөр өөр. Гартаа шүхэр гэх мэт зүйлс барьж бүжиглэдэг ч бүс нутаг бий.
Хувцаслалт нь бүгд бүрэм хувцастайгаа тайзан дээр гарч бүжиглэсэн. Нүүр будалт энээ тэрээ бас байхгүй. Огт будаггүй ингэж урлагийн номер үзүүлэх, манайхны бүжгийн тэмцээн энээ тэрээ дээр
Нэг л зүйл хэлж чадна. Ар гэрийнхэнд нь нэг их чирэгдэл, хүндрэл болохгүй нь сайхан юм. Гол нь чанар. Тэртэй тэргүй ажлаасаа аргатай нэг нь цалинтай чөлөө аваад үзэхээр явна, зарим нэг нь цалингүй чөлөө авч үзэхээр очно гэх зэргээр хэрэндээ л зүтгэл гаргаж байгаа болохоор. Би нь бол цалингүй чөлөө аваад л явна, ажлын өдөр болдог арга хэмжээнд. Тэгэхээр сарын эцэст бодогддог цалин минь их бага шүү дээ. Японд ажиллаад л мөнгийг ёстой хүүлж өгдөг гэсэн ойлголттой хүмүүст цалингийнхаа тоог хэлэх юм бол итгэхгүй байх даа.
Нээрээ дараа японд ажил хийгээд мөнгө хүүлж чаддаг эсэх талаар бичнэ ээ? Хэ хэ.
Энэ сард ямар их юм болж байнаа тэ хэхэ
ReplyDeleteНээрээ юмны үнэ их үнэтэй юм байна лээ эндэхээс лав, хүүлж чадахгүй байхөө.. тэр талаар хурдан бичээрэй кккк
Танай наана чинь сургууль, хороо, дүүрэг, мужаараа хамтарч маш сайн ажиллах юм аа. Энийг л Монголдоо хэрэгжүүлмээр санагдаад байгаа юм даа. Монголын хороо, дүүргийн ажилчид таны блогыг олж уншдаг болоосой.
ReplyDeleteМанай охин бас 5 дахид соёлын өдөртэй, дүүргийнхээ том зааланд тоглоно гэсэн. Эцэг эхчүүд үзэж болохгүй, дараа бичлэгийг нь СД дээр бичээд өгнө гэж байсан. Дуулаад, бас үлээвэр найралдана л гэсэн. Биднээс дутахгүй завгүй байх юм.
ReplyDelete11 сар аймаар их ажилтай, бичлэг ч хийж амжихгүй байнаа нээрээ хэхэ. 12 сар гарахаар гадуур дотуур явж нүд чих сэтгэлээ баясгах минь.
Мөнгө хүүлнэ ч гэж байхгүй ээ, тээ. Яахав монголтой харьцуулахад үндсэн цалин нь гайгүй сонсогддог байх, гэхдээ л өртөг өндөртэй улсад амьдарч байгаа тул олсоноо хэрэглээд л дуусна шүү дээ.
zavgui saraa ta buhniihee urmiin ugeer udej bgaadaa bayrtai bnaa. orj garch l bdg yum shuu. bi ni bicheed l bhiig hicheenee. :)
ReplyDelete