Бүтэн сайнд:
Хагас сайнд нь боорцог хайрч ядарсан би ч нам унтсан байна лээ.
Өглөө этлэн гараад явлаа. Том зулзага дугайлантай тул сургууль руугаа.
Бусад 3 нь нэгэн газар луу. Хань ижлийн ажлын газрын арван хэдэн гадаад хүмүүстэй хамт жимс хураахаар явсан. Захирал нь тэр гадаадуудаа баясгаж яваа юм. Бид 3 дагалдан баясаад. Алим хурааж үзсэн ч энэ илжгэн чихийг ингэж модноос нь хурааж үзээгүй байсан болохоор би ч хоёр гараа өргөөд л зөвшөөрсөн. Хэ хэ.
Мод бүр дугаартай. Бидний хураах мод 27 гэсэн дугаартай. Хураахаар ирсан хүмүүст ингэж модны дугаарыг заагаад өгчихдөг юм билээ. Тэгээд л хүмүүс савныхаа хэмжээгээр хураадаг юм шиг байгаа юм. Бид ч их олуулаа, дээрээс нь өндөр өндөр залуучууд их байсан тул бүгдийг нь түүсэн. 27 дугаарын модоо нүцгэлээд тавьчихсаан. Хэ хэ.
Ийм цаасан хайрцаг хоёр, 3 сагс, тэгээд том гялгар уут 2-г түүсэн. Харахад нэг их биш ч түүхээр бас хөөрхөн их болдог юм билээ. Бага зулзага их баясгалантай түүж байна аа. Гар нь хүрэхгүй болохоор хүмүүсийн авч өгснийг зөөж өгөөд л. Хань ижлийн айж хүндэтгэдэг захиралыг бол хөөрхөн явуулаад хурдлаач ээ гэж мэж. Аав нь шоолчихсон зогсож байсан. Захирал, бага зулзага хоёр биенийгээ хурдан түүгээч ээ, хурдан зөөгөөч ээ гэчихсэн л явж байна лээ. Ха ха.
Бидний түүсэн мод ингээд хөөрхий минь нүцгэрэв. Тэр цаана харагдаж байгаа жимснүүд өөр дугаарын модных. Өөр дугаарынхаас хамаагүй түүж болохгүй.
Захиралын эхнэр мөнгийг нь төлсөн. Модоор нь хэмжээд төлчихдөг юм шиг байна лээ. Жимсээ жигнэж бариагүй, тэгэхээр анхнаас нь тэд гээд үнэ заасан байдаг байх. Энэ удаад том босстой явсан тул бид ч үнэгүй сайхан жимс хураагаад ирсэн. Хэ хэ
Энэ японд бас эхнэрийгээ сангийн сайд гэж хошигнодог юм билээ. Захирал нь нэг юм авах гэснээ сангийн сайд хайччихав аа гээд л эхнэрээ дуудаад байна аа. Хань ижил бид хоёр сонсчихоод
-Хүүе, захирал хүн бас сангийн сайдтай байдаг юм байна шд.
гээд л хөхрөлдөв. Эхнэрүүдээ гэж юм юмны л сайд байх юм даа тэ. Би нь ч бас яаж дутахав, гэрийнхээ бүх л сайдын үүргийг гүйцэтгэнэ дээ гэж. Ккк
11 сарын хаалт иймэрхүү. Японы бас нэг сайхан зүйлийг мэдэрч, дурсамжтай үлдлээ.
Ямар гоёийн миний дуртай жимс бна. Монголд бхад илжгэн чих гэж сонсож бснаас идэж бгаагүй. Энд ирээд сонирхож идээд дуртай болчихсон. Гэм нь манай энд ширхэгээр зардаг болохоор арай үнэтэй тусаад бдаг юм. Энд Хурми каки гэж нэрлэдэг
ReplyDeleteСайхан зугаалга хийсэн байна ... Сайхан амралт болжээ
ReplyDeleteнээрээ монголд байхад идэж үзээгүй байж байгаад энд ирээд анх нэг со эгч авч өгсөн чинь ядаж байхад дутуу болсон нь байж таараад хэл ам дарвиганаад нэг хэсэг идээгүй шд ккк
ReplyDeletebayarlalaa, bugdeerend ni.
ReplyDeletehataasan ni iluu goy. daanch unetei. ajillagaa ih ordog yum bilee, hataahad.