Гэснээс
Монгол оюутны боорцог хийж зарах ажилд туслангаа ганц нэг нэхсэн үсний боолтноосоо тавьсан. Овоо хэдийг нэхсэн байсныгаа, гэрт зочид ирэхээр л хөөрч гаргаж бэлэглэсээр хэдхээнтэй үлдсэн байлаа. Нэмж нэхэх гэсэн цаг заваар тааруухан байв.
Өө яахав, юм нэгээр дуусах биш дээ тэ. Их уужим сэтгэлээр юманд хандах гэж хичээдэг болсон шүү дээ цаадах чинь. Энэ одоо насны онцлог? Хэ хэ.
Монгол хүнийхээ уужим сайхан сэтгэлийг арлын энэ оронд гээчихгүй юмсан тэ.
За тэр ч яахав, гол зүйлээ бичье. Орлого сайтай байсөөн. Эх орныхоо нэрийг ч өндөрт авч гарсаан. Хичээчих юм дөө гэж. Хэтрүүлчих гээд л байдаг болохоос. Ккк
Ийм том боорцог болсон. Нэг ширхэгээр нь уутанд хийгээд зарна. Амт гэж салахын аргагүй. Энэ хүмүүс нэг их түүртэлгүй л боорцог хайрчих юм. Би чинь сүр болно шүү дээ, нэг бүрчлэн хэмжээд л.
7 ширхэг боолттой явснаас 6 ширхэгийг зарсан. Мундаг уу мундаг. Бүр түрүү жил худалдаж авсан нэг танил маань
-Би боолт л авах гэж ирсэн. Үүнийг авъя.
-Баярлалаа, маш их шүү.
гээд л хоёр гараа тосон мөнгөө авч энэ тэр би. Хэ хэ.
Гол дүрд тоглох ётсой оюутнууд маань намайгаа борлуулалтын менежерээрээ тавьчихаад л
-Та нээрээ үнэхээр яасан мундаг юм бэ?
-Авъяас байна уу? надад.
Энэ удаад улаан дээлтэйгээ дүүриймаадсан. Таньдаг хүмүүс ч их ирлээ, таньдаггүй хүмүүс ч их байв. Жил бүр зохиогддог болохоор хүмүүс их мэддэг арга хэмжээ л дээ. Арга ч үгүй биз.
За ямартай ч улсынхаа нэр нүүрийг аятайхан аваад гарсандаа байртай байгаа. Дээрээс нь орлоготой. Ккк
Удахгүй шинэ он ч гарах нь. Гялалзаад л өгнө дөө. Гацуурынхаа мод шиг.
Энэ гоё том боорцогныхоо жорыг өгөөч. Би нэг сайн гэрийн эзэгтэй болж удахгүй болох гэж буй жилийн эцсийн амралтаараа хийх гэсэн юм. Намайг сайн эзэгтэй болоход туслана уу? хэхэ.
ReplyDeletebi bas joriig ni huvaaltsmaar l bn. hiichih ch yum bil uukkk
ReplyDeletehoyoroo bayarlalaa. tiim aihtar tusgai jor bahgui shdee. sahar, maslo, undug l holidog.
ReplyDeletegehdee devteree harj bgaad, delgerengui ortsiig ni bichne ee. jaahan tevcheerei. za hehe.