Энэ номыг би санал болгож худалдаж авсан ном. Бусад ажилчид ч дуртай байна лээ.
-Яаж санав аа? Ийм хөөрхөн ном байдаг гэж?
гэж ирээд л намайгаа магтсан.
Би чинь тэртээ олон жилийн өмнө том зулзагынхаа анхны сүүн шүдийг баасан дундаас нь хайж байхдаа номын сангаас зээлж уншиж байсан юм.
Тэгсэн энэ удаад бага зулзагын доод хоёр үүдэн шүд унаад, одоо зөндөө ургачихсан.
Тэгээд л бага зулзагатаа уншуулах гэж захиалсан юм. Ажлын байранд минь байж байхад их хөөрхөн ном. Бас л нэг улсын минь танилцуулгад хэрэг болно. Гэх мэтчилэн байнга л шинэ зүйл санаж сэдэж байх санаатай ч сачий хүрэхгүй үе байна аа байна.
Урдны бичлэг дээрх номноос үнэрлэх мэндчилгээний тухай, энэ номноос хүүхдийн сүүн шүд унахаар эртнээсээ ямар заншилтай явж ирсэн гээд танилцуулах зүйл ихтэй шүү миний эх орон.
Ийм хавтастай ном байгаа шүү. Японд амьдардаг уншигч олон минь заавал хүүхдэдээ уншиж өгөөрэй, уншуулаарай.
Ёвропын ихэнх улсад дэрэн доороо тавиад унтахаар өглөөд шүдний бурхан? ирээд унасан шүдийг аваад оронд нь мөнгө тавьдаг юм байна.
Азийн ихэнх орнуудад дээд шүдээ дээвэр лүүгээ, доод шүдээ газар луу, шал руу гэх мэт шиддэг гэнэ. Хулгана гэх мэт амьтдаас шинэ сайн шүд хүсдэг юм байна.
Гэснээс би том зулзагынхаа бүх шүдийг хадгалчихсан шд. Хааяа гаргаж ирж үзүүлдэг юм. Ингэж хадгалах нь зөв юм уу буруу юм уу бүү мэд. Бага зулзагынхаа шүдийг бас хадгална л гэж бодоод байгаа.
Та нар минь яадав вэ?
No comments:
Post a Comment