Wednesday, December 21, 2016

Ойрд

Ирж очин ажилтай байлаа. Өглөө эртлэн гараад галт тэргэнд сууна. Орой нь ажлаа дуусгаад галт тэргэндээ суугаад гэрийн зүг гэдэн годон.

Бага зулзага аавтайгаа тосдог гэж байгаа, цаг гайгүй байвал. Инээд алдаад, тэрүүхэндээ бишүүрхэх нь хөөрхөн гэж. Тэврэлдээд л эрхлэлдэнэ.

Чих, хамар, нүд гээд онгорхой нүх сүв болгоноороо шинийг мэдсэн, суралцсан өдрүүд байлаа. Технологи хөгжинө гэж гүэ мөн айхтар эд байна шүү. Алмайрч ангайгаад л явлаа.
Цас орно гэж айлгаад. Захаар нь ингээд орчихсон байв.
Хотын төвөөр хар байснаа гал тэргээр гучин минут яваад л ийм цагаан. Гар бол шууд л ухаант утас руугаа яваад нүүр номдоо зураг оруулж байна лээ.
Нутгаар минь айхтар сэрүүсч ирснээ ойрын хоёр хоног аятайхаан байна. Буцаад нүцгэлэх нь холгүй л улс байна.
Галт тэрэгний буудлын самбар? Доод цэнхэр хэсэгт дараагийн буудал болон өмнөх буудлын нэр бичээстэй. Голд нь томоор яг одоо буудаллаж байгаа буудлын нэр.

Ингэж галт тэргэнд явахдаа, ажилдаа очих гурван цагт нь шинэ үг, хэллэгээ харж сандраастай явна. Ажлаа дуусгаад буцахдаа ийм үгийг ингээд хэлсэн бол болох байж, энэ үг яагаад санаанд орж ирсэнгүй вэ?, энэ үгийг мэдэхгүй байсан гээд л шанална.

Дунд нь жаахан дуг хийнэ. Хэ хэ.

Гэснээс цас нь орж бага зулзагын нарыг гаргаасай. Цасан өвгөн хийнэ гээд хөөрөөд байсан чинь цас нь байдаггүй.

Харин том зулзагын хувьд цас бол шал дэмий зүйл. Учир нь ирж очин алхахад нь хамаг оймс гутал нь норох учраас.

Хань ижил, ээж миний хувьд бас цас бол илүү. Цас арилгана гэж том ажилтай тулгарна. Миний муу жижигхээн чийчаан далд ортол нь нэвсийнэ шүү дээ.

За ойрдоо суурин байх тул блогоо хашрааж өгнө өө. Хи хи

2 comments:

  1. даанч таг байсын завгүй явсын бий вий,, энд нэг цас ороод буцаж дулаараад өчигдөр бороо шаагиад, өнөөдөр бас шиврээд хамаг юм норгочихлоо хэхэ,, өдөн курткатай бороонд норох ч бас онцгүй эд байна шүү
    японы цасыг үзэх юмсан, дараа очвол танайхаар дайрнаа гсн кккк

    ReplyDelete
  2. hehe, harin heseg zavgui bailaa. odoo hesegtee gaigui bh bhaa.

    mania end bas aihtar borootoi udur bna unuudur.

    hehe, tegeerei, manaid ireerei, zochlomtgoi mongol zangaaraa ugtanaa.

    ReplyDelete