Энд бэлэг бэлдэхдээ ахуй амьдралд хэрэгтэй гэсэн зүйлийг нь их өгнө өө. Жишээ нь хүсний скоч, аяга тавагны шингэж саван, нойтон болон хуурай сальфетка гээд л.
Эртээд хань ижил бас нэг цуглаанд явсан чинь тийм бэлэгтэй ирсэн. Цуглаан ч гэж дээ, дандаа энд тэндхийн захирал нарын шинж жил маягийн зүйл. Мөн гэр бүлүүд нь ч байсан гэсэн.
Бод доо, дандаа л мундаг захиралууд байж, бэлэг нь цэвэрлэгээний зүйлүүд байна. Мэдээж хөгжөөнт тоглоом тоглоод хожсонд нь том том гоё бэлэг байсан гэсэн. Тэр нь мужийнхаа бренд хүнсний зүйл, 50 өнгөтэй будгийн харандаа өөр юу юу байсан ч гэлээ дээ.
Манайхны шинэ жилийг хараад байхад дандаа л жаазтай өргөмжлөл, медаль, жаазтай зураг. Мэдээж ганц нэгийг гардан авсан байхад яаж ийгээд ханандаа өлгөх байх тийм ээ. Олон болоод ирэхээр яах вэ гэдэг асуудал гарч ирнэ ээ дээ.
Эсрэгээрээ энд хүүхдийнхээ бэлгэнд амттан хийх бол үмайбоо гээд юм өгдөг юм. Тэр надад таалагддаггүй ээ. Идэж чаддаггүй болохоороо тэр байх. Энэ зураг дээрх дээд талд нь байгаа гонзгой нь.
За тэгээд эндэх болон эх орныхоо ялгаатай талыг л бичиж байгаа шүү. Зарим нэг хүмүүс зөвөөр ойлгоод тайван уншаад гараарай. Хэ хэ.
Заримдаа ч загнуулчих гээд байдаг шүү.
Эртээд ажлын шинэ жилийн бэлгэнд гар нүүрийн алчуур, гарын алчуур хосоороо, час улаан өнгийн зузаан тирко, нэг жижиг тэмдэглэлийн дэвтэр, нэг жижиг таваг, хоёр ширхэг амны сальфетка, хоёр ширхэг жижиг ноорог цаас?-ойр зуур тэмдэглэл хөтлөөд хаядаг цаас.
Сонин сонин зүйл орсон байна уу? Хэ хэ. Гэхдээ надад их хэрэг болдог л зүйлүүд.
Дээр авсан цэвэрлэгээний цаас, алчуураа оны эцсийн их цэвэрлэгээндээ ашигласан. 1 сарын 1-нд цагаан сар нь байдаг тул энд албан газар, айлууд их цэвэрлэгээ хийдэг юм.
За та нар минь ямар бэлэг авсан бэ?
Энэ хятадууд шинэ жил гэж мэдэж байгаа юм уу гэлтэй л байна хэхэ
ReplyDeleteТом охиноосоо пингвиний дүрстэй ээмэг авсан хамгийн гоё бэлэг байлаа.
ReplyDeleteТийм үү, хятадууд цагаан сардаа ач холбогдол өгдөг байх тэ. Энэ жил 1 сарын 28нд гэж сонссон, хятадынх. Харин манай цагаан сар их хойно, 2 сарын 28 гэх шиг болсон.
ReplyDeleteЯасан хөөрхөн бэлэг вэ. Пингвин хөөрхөн амьтан шүү тэ. Би ханиасаа түрийвч авсан. хэхэ