Monday, December 05, 2016

Жүжиг

Бид хааяа жүжиг үзнэ ээ. Бага зулзага бид хоёр бол алгасахгүй, том зулзага, хань ижил хоёр тохироо нь бүрдвэл л үзнэ. Хэ хэ.

Танил найз эмээ үнэгүй билэт өгдөг юм. Улиралд нэг болдог. Сэдэв нь янз янз. Хааяа концерт хэлбэрээр ч байна.

Энэ удаад хятад найзыгаа уруу татаж үзсэн. Тэдний охин бага зулзагаас минь нэг дүү. Өө бас нэг банди цуг үзсэн. Бага зулзагын хамгийн сүүлд найзалж байгаа найз банди нь. Хэ хэ. Нэг ах.

Харах хүн байдаггүй, хараад өгөөч гэхээр нь, дуртай гэж юүхэв тэгье л гэлээ. Япон банди. Ирээдүйд бас юмыг яаж мэдэхэв, боожгоотой маамаатай болох ч юм билүү тэ. Кккк. Тэгж бодоод эрэгтэй хүүхдийн ертөнцтөй танилцах санаатай цаадах чинь. Худлаа худлаа, хүн итгээд гуйж байхад тэ. Үгүй гэж хэлж чадаагүй ээ.

Тарж ирээд манайд жаал шаагилдав. Үе тэнгийн үхэр хонин жилтэнгүүд чинь нэг дор цуглахаараа бас л айхтар байна шүү. Би найзтайгаа чалчмаар байдаг, гурван хүүхдийн дуунаас давж гарах гэж орилоод хоолой сонин болсон.

Сүүлдээ том зулзагаар тэднийг командлуулж энэ тэр. Бага зулзага аниагаасаа айна шүү дээ.

Жүжиг гэж гарчиг тавьчихаад хөндлөн зүйл бичиж байна.

Жүжиг гоё болсоон. Эдний энэ нэг сэтгэл гаргаад, зүтгэл гаргаад, тэгсэн хэрнээ энгийнээр аливаа зүйлийг шийдчихдэг санаа оноог, үйлдлийг сурмаар байдаг юм.

Ээждээ үзүүлэх гэж ганц нэг зураг дарсан.

Хамгийн гол нь хүүхдийн сэтгэхүйд их хөөрхөн нөлөөлөөд байх юм. Жүжиг үзсэний дараагаар нэг хэсэгтээ бага зулзага бид хоёр жүжгийнхээ дүрээр амьсгалдаг юм. Тэгээд хэсэг мартана. Тэгснээ эргээд санана, ярина, хөөрнө гэх мэт.

Ингэж хойч ирээдүйгээ бэлдээд байна. Эдний хойч ирээдүйн дунд охид минь холилдоод бэлтгэгдэж байна. Ирээдүйд эх орныхоо төлөө бэлтгэгдэж байна гээд л урагшаа.

Маргааш нь олон улсын танилцуулга арга хэмжээнд дүүриймаадах хүн шүү дээ би чинь.  Жүжиг үзсээн шиг, хүүхдүүд бужигнуулсаан шиг сууж байх нь зөв үү үгүй юу?

2 comments:

  1. Huuh, huuhed daguulaad orchdog tiim jujig boldiinmuu. Manai hotod ch bas boldog bh daa, haanaas yaj tiimerhuu medeelel avaad bnaa. Bi ug ni gertee mujaas/hotoos irdeg soninguudiig chadliinhaa hireer zurgiig ni hardag l yum, odoonoos buur sain erguulj toiruulj harj bnaa

    ReplyDelete
  2. bi bas ih suuld medej avdiimoo, olon huntei l taniltsah yostoim shig bgaam, ted naraas l medeelel avna shuu dee.

    hehe, amjilt husey. huu ni naraigoto buyu yamar negen yumand orj chadsan biluu.

    ReplyDelete