Санта өвөө гэж сайхан сэтгэлтэй өвөө байна аа. Ертөнцийн бүх хүүхдэд бэлэг өгөөд.
Би наана нь бага зулзагатаа жаахан үглээд л.
-Ээжийнхээ үгэнд орохгүй байгаа хүүхдийг Санта өвөө ч андахгүй дээ.
-Одооноос орно шдээ.
Том зулзага ч яахав. Нэг бол нэг их үгэнд орсон ч юм шиг, нэг бол ерөөсөө үгэнд ороогүй ч юм шиг л байсан. Хэ хэ.
Эрэгтэй Санта нар бас их өрөвч юм аа. Цалингаа буухаар охиддоо гэж ирээд л өрөвч зан дээрээ тавигдчих юм. Эмэгтэй Санта бол яс шүү дээ.
Гэх мэтчилэн Санта манай гэрт зочлон иртлээ бас л хөөрхөн юм болно шүү дээ.
Том зулзага урьдчилаад авчихсан байсныхаа 2-г нь дүүгээсээ нууж байгаад боож тавьсан. Бага зулзагатаа захиалсан бэлэг ирдэггүй, жаахан санаа зовоов. Тэгсэн яг 24нд өглөө ирсэн. Төсөөлж байснаас жаахан жижиг байсан ч сүүлдээ, ийш тийш нь хураахад амар юм байна гэж өөдрөгөөр бодов. Хэ хэ
Сантаг ирэхээс өмнө бид хоолоо хийгээд л ширээгээ зассан. Хань ижил ирдэггүй. Их оройтож ажил нь тарав. Орж ирэнгүүт нь ширээ лүүгээ дайрсан бид. Хэ хэ. Би цуйван идмээр санагдаад цуйван хийсэн.
Том зулзага салат хийж тусалсан. Бага зулзага ногоо цагаа арилгаж өгч туслав. Туслахгүй бол өвлийн өвөө ирэхгүй байх гэж санаа зовсон байх. Хэ хэ.
Энэ мэндчилгээг том зулзага ээждээ хийж өгсөн юм. Ар тал нь. Англи хэлтэй сонинг наачихсан. Гэснээс намайг англи хэлээр сонин уншдаг гээд ойлгочихов оо. Манай ажил захиалдаг юм. Гэрт хааяа сонин хэрэг болоод байдаг болохоор албаар англи хэлтэйг нь сонгож авчирдаг юм. Хэ хэ.
Дотор тал нь ийм. Ёстой хөөрхөн байна уу? Дээр ногоон өнгийн оригами цаасыг жижиг жижиг нугалаад хавчаараар хавчаад суугаад байсан юм. Дүү нь ид юм сонирхдог дээрээ явж байгаа болохоор
-Энэ юу вэ аниа?
-Оролдож болохгүй шүү.
-За.
Гэхдээ яг л оролдохгүй байж харагдаач. Барьж үзээд л загнуулаад байсан. Хэ хэ.
Тэгсэн ийм юм болгоод ээждээ өгөхөөр нь баярласан гэж юүхэв.
Гэснээс ингэж зурдаг, сэтгэдэг, гарын дүйтэй хүнд атаархаад байдаг юм аа. Яг л иймэрхүү үед зурдаг байсан ч болоосой гэж бодно. Ууж идээд дуулалдахаар дуулдаг байсан бол гэж бодно, монголд байгаа нэг найзынхаа хийсэн мундаг мундаг бүтээлүүдийг харахаар оёдог ч байсан болоосой гэж бодно. Хэ хэ.
Хэрэв би гоё зурдаг байсан бол хүмүүст их гоё мэндчилгээ зурж өгнө өө. Хэрвээ би оёдог байсан бол хувцсаа өөрөө оёод өмсөнө өө. Хэрэв би дуулдаг байсан бол авъяаслаг монголчуудад орно оо. Хэрвээ би өндөр бөгөөд гуалиг бас царайлгаа байсан бол дэлхийн мисст орно оо.
Мөрөөдөв. Ойлгож байгаа биз дээ. Та нар ч гэсэн мөрөөддөг л биз дээ ингэж. Ккк
За ямартай ч манайд жил бүр хүрэлцэн ирдэг өвлийн өвөөдөө баярлалаа, хайртай шүү...
Танай том өвөөг хэн гэдгийг мэддэг үү? Манайх мэддэг мөртлөө л жинхэнэ нь ирэх байх гээд горьдоод байх юм хэхэ.
ReplyDeleteманай өвөө карт ч бичиж өгөөгүй, уйлахгүй байгаад ч нэмэр алга энэ өвөө бэлэг байтугай карт ч алга гээд хажууд нь үглээд байсан чинь аргаа бараад дэлгүүрүүдээс карт хайсан чинь байдаггүй шүү.. За яахав он гарахад авчраарай гээд дарамталж дарамталж явуулсан.. Нодлингийн шинэ жилийн карт валинтинаар явуулсан өвөө шүү дээ кк
ReplyDeleteТом охин хөөрхөн юм сэтгээд хийчих юмаа, би ч гоё дуулдаг байсан ч болоосой л гэж мөрөөддөг юм
Хөөрхөн юм бэ.
ReplyDeletehani ijil l geed baihiin 2 nuhurtei yumuu haashaa yum, zugeer hani l gene biz.
ReplyDeleteБүгдэд нь баярлалаа.
ReplyDeleteИрж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Пиглэт минь манай том мэднэ ээ, одоо дүүдээ мэдэгдэхгүй гэж л итгэж жүжиглэж байгаа, урьдчилаад юу хүсээд байгаагаа хэлээд авахуулсан.
Анону. хэхэ. угтаа ганц тоо шүү дээ. Холбоос үг гэж байдаг даа. тийм л утгаар н хэрэглээд байгаа шд.