Wednesday, December 07, 2016

Даллагатай

Ойрд монгол барааны даллагатай байгаа шүү дээ. Гоё. Байнга биш ч хааяа ингээд монгол амтаа амталахаар сайхан юм аа. Идэж өссөн гэснээрээ цаанаа л нэг өег.

Яагаад даллагатай байгаагаа хэлэх үү. Нүүр номд нэг тарган цатгалан эмээ? даллаганы уут бариад л хоёр гараа өндөрт өргөөд д тойруулж даллаад байсан бичлэг яваад байсан даа.

Тэрийг дуурайж хань ижлийнхээ хөөрөгний уутыг өндөрт өргөөд хэдэн өдөр далласан юм аа. Тэгсэн чинь үнэнгээсээ даллагатай байдаг юм байна шүү. Та бүхэн туршаад үзээрэй.
Ингээд л даллаганы уут чинь дүүрнэ.

Хэ хэ. Хи хи. Итгэчихсэн үү? Худлаа шүү.

Би тиймэрхүү зүйлдээ тааруухан шүү дээ. Бүүр багаасаа сонсож ирсэн ганц нэг ёс заншлаа бол дагана л даа. Сүүлийн үед гарч ирээд байгаа зүйлийг хараад байхаар зарим нь ч арай биш ээ тэ.

Саяхан яагаав? Ааваа намайг ашиглаачээ гэдэг бичлэг. Тэр бас сонин тэ.

За за ингээд яриад байвал сонин зүйл их байна аа, энэ хорвоо дээр чинь...

Ажлаар эх орон нэгт хүмүүстэйгээ уулзсан юм аа. Тэднээсээ монгол чихэр аваад. Бас урд нь энд байсан хүнээс илгээмж ирээд.

Хорхой ааруул яг цагаа олж ирсэн. Би бүр баярлаад байгаа. Б сан мааш их баярлалаа. 1 сарын сүүлээр цагаан сарын тухай нэг газарт очиж хүмүүст танилцуулна. Тэгэхдээ амсуулах гэж байгаа юм. Бэрээс хийнэ гэж бодож байснаа больдог ч юм билүү гэж бодоод. Энэ талаар ямар болсон тухай бичнэ ээ.

Бүгдэд нь маш их баярлалаа.

2 comments:

  1. самарррррр гээл энд нэг самранд сүнс нь хоргодсон хүн байдаг шд ккк

    ReplyDelete
  2. hehe. samarrrrrr.

    bid ene zunjingaa samar idsen, goy bsn shuu. hehe.

    ReplyDelete