Хүүе ойрд номны тухай бичлэг ерөөсөө оруулаагүй байна шд.
Угтаа бол номтойгоо байнга найзлаастай л даа. Зээлсэн хугацаа нь дуусчихаад буцаана, монгол номыг ажлынхаа ард гарчихаад тухтай уншимз гээд номынхоо санд хураачихаад яваад байгаа юм байна.
Ингээд энэ удаад ийм нэгэн ном танилцуулна аа.
Олж харсан нь лаяк дараарай. Хэ хэ.
Охиддоо уншуулах гээд зээлээд ирсэн. Төрөлх нутгийн минь бяцхаан танилцуулга нэлээд хэд байсан.
Бага зулзага уншчихаад ээждээ зааж өгсөн.
Үндэсний хувцас, үндэсний спорт болох бөх, гэр, бас мэндлэх ёсны тухай байсан.
Тэр бүр танилцуулаад яриад байдаггүй нэг зүйл байсан нь монголчууд хоорондоо тэврэлдээд бие биенийхээ үнэрийг үнэрлэдэг гэж бичсэн байсан.
Бага зулзага хааяа монгол үнсэлтээр үнсэх үү таныг гээд л бидэн хоёр бие биенийгээ шуналтай гэгч нь үнэрлэдэг юм.
Том зулзага бас нэг удаа
-Олон улсын мэндлэх ёсны тухай сурах бичигт байсан чинь, манайхны үнэрлэх тухай байсан ээж ээ. Ангийн хүүхдүүд инээлдээд л байсан.
гэж билээ.
Эд нар шиг биесээ бага үнсэж үнгэдэг улсад гадаадынхны шоб шоб гээд үнсэлцэх, бидний биесээ үнэрлэх зэрэг сонин хачин зүйлийн нэг нь.
Аавдаа үнэрлүүлэх гоё тэ. Багад аав минь их үнэрлэдэг байж билээ. Хүүхдүүдийнхээ үнэрийг авч сэтгэлдээ шингээх гэж тэр байх даа.
Одоо өөрөө үр хүүхэдтэй болоод тэднийхээ насан багын тэр сайхан үнэрийг сэтгэлдээ тодоос тод үлдээх гэж хичээж байна.
Бага зулзага бид хоёр цэцэрлэгтээ нууцхан үнсэлцээд салдаг юм. Үнсчихээд хацрыг нь арчихаар уурлаад дахиж үнсүүлдэг гэж байгаа.
Том зулзага томроод үнсүүлэх нь ховор. Томроод үнсүүлэх нь ховорддог тул хүүхдээ бага дээр нь ханатлаа үнсэж, үнэрлэж байгаарай гэж захья. Хэ хэ.
No comments:
Post a Comment