Уламжлалт бичлэг. Энэ жил их цөөхүүлээ орлоо. Нэг хятад ажилтан маань эх нутагтаа харьж элгэн садантайгаа уулзчихаад ирэх минь гээд явчихсан. Гурван ч япон хүүхэн оролцоогүй.
Эндээ л гайгүй гэгддэг газар орсон. Манайхаар үйлчлүүлдэг нэгэн гадаад залуу ажилладаг юм. Япон эхнэртэй. Япон хэлэндээ сайжрахын тулд манайд бүртгэлтэй нэг багшаар хичээл заалгаад олон жил болж байна аа. Их тууштай. Долоо хоногт нэг л удаа ирж хичээллэнэ. Гэсэн ч хэл ус нь сайжраад л байгаа.
Сурсан зангаараа улаан дарсаа шимэх гэсэн чинь байдаггүй. Энэ удаад гостож барьсангүй ээ, хамжааргатай ууж идлээ. Хэ хэ.
Эхний хундага манго жимстэй архи байсан юм. Зураг дараагүй байна өө. Энэ чавганы дарс. Ийм хулсан хундага? дотор давхар хийчихсэн ирсэн.
Гурав дахь дарс. Нийтдээ дөрвийг л уусан. Томоотой.
Нээрээ энэ жил монголчууд маань архигүй шинэ жил тэмдэглэсэн шд. Мундаг байна уу? Хойшид ч гэсэн хэвшил болгох санаатай байгаа. Энэ гэхдээ миний л санаа. Бусад хүмүүс юу гэх юм байгаа юм. Хүүхнүүд нь бол нээх ууя барья энэ тэр гэхгүй байх. Хань ижил тэргүүтэй эрчүүд юу гэх нь үү. Эртнээс ятгана даа, эмэгтэйчүүд бид чинь хүчтэй шүү дээ, тийм ээ. Хэ хэ.
Явцын дунд хүн болгонд тусгайлан бэлдэн асуулт бүхий хуудас өгч хариулуулаад. Тэрийг зохион байгуулагч хүүхэн маань уншина. Бусад нь сонсоод тэр бичсэн байна гэж таана. Би хоёр хүнийг тааж хоёр дугаар байранд шалгарч ууттай бэлэг авсан.
Час улаан зузаан тиркотой болсон. Хэ хэ. Ирэх жил час улаан өнгө шиг гязалзаж өгнө дөө.
No comments:
Post a Comment