Sunday, August 27, 2017

Монгол яваад ирсэн нь 7

Энэ удаагийн бичлэг минь талархлын бичлэг шүү. Хэ хэ.

Монгол хоол минь сайхан байсаан. Айраг амттай байсаан. Хайлмаг салахын аргагүй гого байсаан.

Богино хугацаатай хэдий ч эх орондоо очоод ирэх боломж олгосон япон талыхандаа гялайлаа. 90 хэмийн өнцөг гаргаж мэхийв.

Намайгаа тэсэн ядан хүлээж, найрсгаар хүлээн авсан эх орон минь гялайлаа. 

Дандаа яаж шүүмжлэхэв. Айраг бариад ирсэн хадам минь, зориулж хайлмаг хийж ирсэн найз эгч минь, шинэхэн хонины шөл уулгаж, гэдэс амсуулсан ижий аав минь.

Захьсан номуудыг минь барьж ирсэн найз минь, албаны ажилтай миний арын албыг хашиж, хэрэгтэй гэсэн зүйлсийг минь цуглуулж бэлдсэн бэр минь, бас үргэлж л эрхлүүлж, бүх л гуйлт хүсэлтийг минь биелүүлдэг ижий аав минь.

Ачаа минь ихдээд гээд аавдаа эрхлэхэд хар үүрээр амьсгаа өндөр давхиж ирсэн аав минь.

Цаг орой их болсон байхад зорин зорин ирж уулзсан найз дүү нар минь.

Гээд л та нартаа бүгдэд нь маш их баярлалаа. Ач тусыг тань мартахгүй, зүрх сэтгэлдээ тээж явна аа.

Мөн эх орноосоо авсан эрч хүчээрээ энд гялалзуулаад өгнө өө, хувь хувьсгалын ажлуудыг. Хи хи.

Гэснээс ачаа минь ихдээд, зөндөө зүйл орхисоон. Бэлгэнд авсан гадны чихэр, гадны боов гэх мэт зүйлсийг орхисон. Харин охидынхоо захьсан тэсэрдэг чоко-г нь л авчирсан.

Цөөхөн хонохдоо бас ч гэж чамлахааргүй олон хүнтэй уулзаж, үнсүүлж, үнсэж, бэлэг солилцож амжсан байна лээ. Хэ хэ.

Хэлээгүй ирээд явсан, уулзаагүй явсан гэж гомдол мэдүүлэх хүн зөндөө байгаа ч та нар минь эрүүл саруул байж байгаарай. Би ч бас эрүүл саруул байж, нэгэн нартай сайхан өдөр уулзацгаая аа.

Монголоос чирж ирсэн бэлэгнүүдийнхээ тухай тусад нь нэг бичлэг болгож оруулна аа.
Нутгаасаа хөдлөх гээд, сэтгэл хоргодоод, нулимс цийлэгнээд л...
Их дэлгүүрийн худалдагчаас асуун байж олж авсан нутгий идээ минь. Хэ хэ. Бээжинд оччихоод дараагийнхаа нислэгийг хүлээж байхдаа идсэн. Доор нь байгаа номыг уншингаа.

Үргэлжилнэ.

No comments:

Post a Comment