Бага зулзага гэж онгойсон хүн л гүйгээд байна. 7 сард үүдэн дээд шүднийх нь нэг нь унасан юм.
2 дахь нь намайг монголд ажлаар явж байхад унаж, онгойсон зургаа өгч явуулсан байв.
Ирээд хэд хонож байсан чинь доод соёоных нь нэг унав. Нийтдээ 3 шүд нь уначихаад л байж байна. Одоогоор нийт 5 сүүн шүд унаж хоёр нь ургасан байна. Түрүү жил бөс өдийд ийм бичлэг оруулж байж.
Одоогоор ямар ч нохой энэ тэрд өгөөгүй хадгалж байгаа, охидынхоо шүдийг.
За энэ нэг дор гурван шүд унасан байгаа өөрийнхөө дүр зургийг зурж, зуны даалгавартаа тэмдэглэн үлдээх юм гэсэн.
Зуны даалгаварт зурагт өдрийн тэмдэглэл хөтөл гэж байдаг юм байна. Том зулзага бас хийж л байсан байх, мартааский болсон байна. 3 хуудас тусгай цаас байна, тэрнийхээ нэгт нь энэ шүднийхээ тухай бичнэ гэсэн. Зураг зурж байгаад л.
Нээрээ шүдээ угаахад хэцүү байх шиг байгаа юм. Гэснээс айлын хүүхдүүдтэй харьцуулахад мундаг шүдээ угаадаг юм билээ. Ганц хоёр хэлээд л өөрөө угаана, дараа нь шалгуулна. Таньдаг айлуудын ээжүүдийн ярьж байгааг сонсоход бас л хэцүү. Бөөн хэрүүл, уйлаан майлаан болдог гэнэ.
Бас жимс энэ тэр хазах гэхээр нээх хөөрхөөн. Хичээж ирээд л шүдтэй хэсгээрээ хазна. Харахаар л хайр хүрээд байгаа.
-Ээж ээ, миний шүдийг яах вэ?
-Монгол явахаараа өөхөнд ороогоод нохойд өгнө.
-Нохой идэх үү? Ийм хатуу шүдийг.
-Монгол нохой идчихнэ өө.
-Мундаг юм аа.
-Монгол хүмүүс ч мундаг шдээ, хатуу ааруул иддэг, миний зулзага ааруулаа сайн идэж байна шүү.
-За.
Хаа очиж зулзагууд минь хатуу, гашуун аарууланд дуртай. Чихэртэй аарууланд дургүй. Хойшид ч ааруул захиж авчруулж байх юм шүү. Ааруул өгдөг эмээ өвөө, ах эгч, дүү нар минь баярлалаа.
Hi :)
ReplyDeletesuun shudnuudiig n hayaj bolohgui shuuu, stem cell hadgalagdaj bdg gesen. manai ur zulzaga bas shud n unaad hadgalchihsan :)
Shn huurai huiten gazar (hurgugchind) hadgalhd blnoo.
Сайн уу.
ReplyDeleteза тэгнэ ээ, хадгална аа, гэхдээ хөргөгчинд хадгалаагүй шд, өнөө орой очиж хөргөгчиндөө хийхээс. хэ хэ.
баярлалаа.