Охидын амралт дуусч хичээл эхлэв.
Том зулзага ч яахав, даалгавар энэ тэрээ үглүүлээд байлгүй хийчихдэг болсон болохоор гайгүй л байлаа.
Нэлээд асуудалтай нь бага зулзага. Яг ямар ямар дуулгавар өгснийг нь сайн мэдэхгүй, амралт эхлээд хэдхээн хоногт хийгээд дуусчихсан гээд явж байдаг байгаа.
Хардалт төрөөд л сургуулиас өгсөн бичиг цаасыг ухаж төнхөв. Мэдээж олон даалгавар байлгүй яахав.
Хуулан бичлэг, тоо энэ тэрээ бол хийчихлээ. Чангаар дуугаар уншиж, чанга дуугаар 10 доторх нэмэх хасах даалгавар тухайн өдөр өдөртөө биш, бөөндөж байгаад л нэг нартай өдөр уншдаг гэж байгаа.
Зураг зураг юм уу, эсвэл ямар нэгэн бүтээл туурьвах даалгавартаа зургийн дугуйландаа зурсан зургаа авч явсан.
Ном унших даалгаврыг хамгийн амжилттай гүйцэтгэсэн. Нэг номын сангаас гэхэд л 30 ширхэг зурагт ном зээлээд ирнэ, тэрийг нь хэдхээн хоногт уншаад дуусгана. Дахин номын сан явах ажил гарна.
Гэснээс зурагт ном нь овоо "том" болж байгаа. Энэ нь үг ихтэй номоор солигдож байгаа гэсэн үг юм шүү. Мөн зузаавтар болж байна.
Ээж оройд уншиж өгдөг байсан бол одоо өөрөө уншаад, ээж нэг ажлаас чөлөөлөгдсөн. Хааяа ээж нь уншиж өгнө л дөө, эрхлүүлж. Үүнд ч дуртай зулзага минь.
Хамгийн чухал даалгаврын нэг болох чөлөөт судалгаа. Уг хүн чөлөөт судалгааг яг юу хийх вэ гэдгээ мэдэхгүй, хэсэгтээ явав. Энэ тухай зураг хөрөгтэй тусад нь бичнэ ээ, өрөөсөө.
Мөн зурагт тэмдэглэл. Үүнийг ч яахав гайгүй эрт хийгээд дууссан. За байз, зураг авсан билүү?
Нэг инээдтэй нь хичээл эхлэхийн урд орой хоолоо идэж байснаа гэнэт уйлаад л эхэлсэн.
-Яасан?
-Гэрийн ажилд туслах даалгавар... Би эртээд төмс арилгаж өгсөн тэ?
-Нэг л удаа шиг санаад байх юм.
-Үгүй шдээ, эртээд бас арилгасан.
-Санахгүй байна аа, ямартай ч хоолоо хурдан ид дээ.
Даалгавраа цаг тухайн үед нь хийгээд, тусгай хуудсан дээр дугуйлж тэмдэглэдэг юм л даа. Сайн хийсэн байвал дугуй дүрсээр, муу байвал гурвалжингаар гэсэн байсан юм.
Би тэрийг нь хийгээгүй юм чинь "х"-р л тэмдэглэнэ дээ гээд хэлчихсэн чинь бүр л чанга дуугаар уйлаад унасан. Хэ хэ.
Тэгснээ өнөөх цаасаа гаргаж ирж үзсэнээ учир зүггүй "х"-р бичнэ гээгүй байсан тул тайвшрах шиг болно лээ. Тэгээд хэсэг өдөр нь гурвалжин дүрсээр тэмдэглэгдсэн цаасаа цүнхлээд л хичээлдээ явсан даа.
За жаахан ойлгомжгүй бичсэн байж магад. Ойлгоод уншихыг хичээгээрэй. Японд байдаг ээж нар гадарлаж байгаа байх аа тэ.
Энэ цаасыг нь байвал дараа зураг оруулъя байз.
Бүгдэд нь амжилт хүсье.
Baga oxin n yasan xoorxon um be, ba six xariutslagatai bnaa... xiigeegui gej bodood uilaad. Manai xuu bol daalgavraa xiixgui baiyaa l gej uillaa shd saya 1-r angid orood
ReplyDeletehehe, henhegduu bj magad, ania ni bas neg tiimerhuu bsiin, bodood bsn bi uuruu bas bagadaa tiim bsn shig. kkk
ReplyDeletehuvguud jaahan uur bj magad aa...