Том зулзага энэ жил ч алт аваад ирсэн. Зүүн бүсдээ цорын ганц алт нь гэсэн.
8 сарын эхээр болсон ч бичих гэсээр байтал зуны амралт дуусч хичээл нь эхлэв.
Ийнхүү 3 жил дарааллан алт авав. Ямартай ч дунд сургууль дахь 3 жилийг дурсах зүйлтэй л үдэх нь.
Ахлах сургуульд орохоороо дахиж үлээврийн дугуйланд явахгүй гэсэн. Учир нь ахлах сургуулийнхан бүр л хэцүү, багш нар нь ширүүн юм даг уу даа.
Гэрээрээ очиж үзнэ гэж байсан чинь бага зулзага урд шөнө нь бөөлжиж, гүйлгэж хоноод ээж явсангүй ээ. Аав нь ганцаараа үзчихээд ирсэн.
За тэгээд тэмцээнийг дуусгаад л дунд сургуулийн 3-р ангийхан дугуйлангаа албан ёсоор төгсдөг юм байна. Хэд хоног сургууль гэж гүйсэнгүй сайхан амарсан.
Дунд сургуулиа төгсөж ахлах сургуульд ортлоо хичээл хичээл бас дахин хичээл гээд л явдаг гэнэ.
Хичээл эхлэв үү үгүй юу шалгалт авдаг тул ном шагайсан хүн л амарч байна. Хажуугаар нь бас зурагт үзээстэй.
Гэрийн зурагт эвдрээд, хүнээс жижигхээн зурагт зээлээд ирсэн. Одоо тэрийгээ ч ад үзээд эхэлсэн би. Болсон болоогүй юм үзээд, хичээл номоо хийхгүй байна гэж үглээд л. Удахгүй буцааж өгнө өө. Шинээр зурагт авах эсэхээ шийдээгүй л байна. Байгаагаа засуулаад авчихмаар байдаг. Зурагт засвар гэж байдаггүй юм байна шд, манай үүгээр.
Алт яриад явж байснаа зурагт болдог гэнэ ээ. Хэ хэ.
Энэ тухайгаа ганц нэг хүнд л хэллээ. Мэддэг хүмүүс нь асуухаар л хариуллаа. Үнэн даруухан байна уу? Хи хи.
Гэхдээ эндээ ингээд зарлачихаар юун даруухан байхав дэ тийм ээ?
Ямартай ч дунд сургуульд шинэ зүйл оролдоод, түүндээ мэрийгээд, хичээгээд явсанд нь ээж нь бас охиноороо бахархаад л сууж байна.
Цаашид ахлах сургууль гэж нэгэн том даваа биднийг хүлээж байна даа гэж. Амдьрал гэж давааны цаана даваа л байх юм даа...
No comments:
Post a Comment