Хагас сайнд болж өндөрлөв.
Аав ажилтай, ээж бас хэнхэгээрээ ажилтай. Том зулзага ганцаараа л явав.
Ээж нь гэхдээ сэтгэл санаа охинтойгоо цуг байсан шүү.
Хажуугийн мужид, хоногоор ажилтай явсан тул хий дэмий л санаа зовохоос цаашгүй л байлаа.
Амжилттай болж өндөрлөсөн гэнэ. Баг нь хожигдсон гэсэн. Угаасаа ч том зулзага тамирын хичээл талдаа гоц гойд биш л дээ. Мэдээж тэр том сургуулиа тойроод гүйлгэхэд нь гүйнэ. Бассейныхаа хичээлд орчихно.
Эндхийн бага, дунд сургуулийн тамирын хичээл их сайн орно. Ямар сайндаа монголд байхдаа тамирын хичээлдээ дуртай байсан шавь маань энд ирээд хамгийн дургүй хичээл нь тамир болж хувирахав дээ.
Дунд сургууль буюу манайхаар 9-р ангиа төгсөхөд нэг нэг алхмаар ойртоод л явна. Дүнгээр нь жагсаагаад ийм тийм ахлах сургуульд шалгалт өгвөл дээр байх, энэ чиглэлийнх нь чамд тохирох байх гээд багш сурагч эцэг эх хоорондоо хэд хэд уулзалдаад ярилцдаг гэсэн.
7, 8 сард хэд хэдэн ахлах сургуулийн нээлттэй танилцуулга өдөрт очиж сургуультайгаа танилцдаг юм билээ. Би хамгийн ойр нэг улсын сургууль л орж үзсэн. Алхаад яваад оччихно, дугуйтай ч явчихна, улсынх болохоор төлбөр нь ч хямд гээд давуу талтай.
Мөн хамгийн гол шалгуур нь тухайн сургуулиас их дээд сургуульд элсэн суралцсагдын хувь. Нэг ёсондоо сургалтын чанарыг хардаг юм билээ. Хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл, зорилго, ар гэрийн байдал, хол ойр гээд л олон зүйлээс нь харж байгаад л сургуулиа сонгодог бололтой.
Энэ талаар дэлгэрэнгүй бичээд явна аа.
Том зулзагатаа болон өөртөө амжилт...
Рийдрээр уншаад тэр бүр сэтгэгдэл үлдээх завдал гарахгүй юм. Уйгагүй бичдэгт чинь та;архаж явдаг шүү. Охидууд нь их том болцгоожээ.
ReplyDeleteza. bayrlalaa. ohid tom bolj bnaa, gogo nomiig ni zahitsan bga, udahgui ireh bhaa. hehe.
ReplyDeleteamjilt husey ee.