Friday, September 15, 2017

Хөршийн холбоо

Хөршийн холбоо гэж бас л айхтар эд шүү тийм ээ.

Багадаа хажуу айлынхаа ах эгчтэй бас л мундаг хөршүүд байлаа. Одоо ч сайхан холбоотой байдаг даа. Даалууддаг байлаа, хөзөрддөг байлаа, шагай нясладаг байлаа.

Хамгийн сайхан нь зовлон жаргалаа хуваалцдаг байлаа. Өсвөр насны бидэнд үе үе хуйвалдаж тусалдаг байлаа. Мөнгө зээлдэг байлаа. Хэ хэ.

Зунжингаа өөрсдийн тарьсан тарвасаа барьж гүйсэн нэгэн хөрш байна. Ганц тарвас ч биш, бас бус ногоо, өөрөө хийсэн гээд мисо гэх мэт өгнө.

Зарим өглөө үүдэнд сэмээрхэн үлдээгээд явчихсан байдаг юм. Хэ хэ
Уржигдар нэгэн ийм кекс хийж өгсөн. Хулуутай. Их гоё зөөлөн. Зөгийн балтай идсэн чинь янзтай.

Зүсэж биш тасдаж идсэн. Хэ хэ.

Том зулзага бид хоёр сармистай мисо-нд нь дуртай. Цагаан будаатай идэхэд амт гэж салахын аргагүй.

Боддог юм, гадаад болохоор минь элдэв зүйл бариад л гүйдэг байх гэж. Түүнээс эд хоорондоо тэгж их хөршийн холбоогоор гагнагдаад сүйд болдоггүй шиг.

Хот газраар бол заримдаа ч хэцүү зүйл их сонсогддог юм. Хүн ихтэй, стресс ихтэй болохоороо тэгдэг байх. Ер нь хэт их хөгжил хүмүүсийг эвддэг юм байна гэж дүгнээд байгаа.

Хөдөө амьдардагтаа баярланам...

4 comments:

  1. Жаахан байхад манай хөрш нэг эгч байдаг байсан сан. Ганц бие, аягүй гоё боорцог хайрна.
    Залуухан, тийм болохоор гэрээр нь орж боорцог хийхэд нь тусалж идэж гоё сайхан хувцасыг нь шохоорхож өдрийг өнгөрөөдөг сөн.
    Би харин энд ирээд нэг филифин эхнэртэй айлтай их хөршийн холбоотой байжулээ. Үүдэнд алим усан үзэм хааяа шил вино этэр орхидог би бас хаа нэг хуушуур буузаа хийж урьж цайлдаг байсан. Филифинчүүд бас их элэг нэгтэй улсууддаа хоорондоо хаа газраас ирээд л цуглараал бие биендээ туслаад яваад байдаг харагддаг юм.

    ReplyDelete
  2. goy hurshuud goy te.

    gadaad hursh bas goy bhaa, daanch manai end dandaa jpn humuus kkkk

    minii bodloor angliar yaridag hurshtei l bolmoor bna hehe. tegvel angli hel surch magad. hehe

    ReplyDelete
  3. Англи хэлээ сайн сураарай.
    Танай хөршүүд бас гоё юм аа, миний одоо байгаа хөршүүд бас сайн танилцаж дотносож амжаагүй л байна. Анх нүүж ороход л нэг нь хүрч ирж мэндлээд л сайхан танилцанаа бид нар хааяа уулзаж нэгнийдээ виноддог юм шүү. Бас зун болохоор танай усан санд хүүхдүүдээ тоглуулж болохуу гэж асуугаад явсан тэрнээс хойш тухтай тааралдаагүй л байна.

    ReplyDelete
    Replies
    1. huue bi oirdoo english yu chi hiihgui bgaa, unen zalhuu bolson, hehe. hurshuudee sain toilooroi hehe.

      Delete